Toyota Runner буюу Hilux

Moderators: temp, Mod_1

User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota Runner буюу Hilux

Post by MuuG »

иймэрхүү л амьтан байгаа даа...

2007 оны limited edition, 2700cc

Image
МАФ-ын Мөөг
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Runner буюу Hilux

Post by freekiller »

octopus wrote:
freekiller wrote:
batva wrote:Сайн уу? Freekiller-ээ. Хэ хэ бид 2 3 форум дээр л хамт уулзах юмаа. Ажил, бие, машин тэрэг сайн уу?

За ингээд энэ өдрөөс энэ форумд нэгдвээ. Хүлээн авна уу?
Миний бие Хайлакс 185 гэдэг машиныг аваад 2 жил гараад 3 дахь жилдээ ороод явж байна.
За энэ форумдаа идэвхтэй байж,сонин сайхнаа хуваалцаарай.Манай монголчууд ч цөөхүүлээ болохоор хаана хэн явж байгаа нь амархан юм оо.Энд бас 3 форумд тааралддаг нь Ganbayar бид хэд байх шиг байна.
За горимийн санал Нөхөд минь машин тэрэгнийхээ зураг хөргийг нэг оруулцгаавал яасын бэ
За ёсчлон биелүүлэе.Одоогоор утаснаас авсан ганц л зураг байна даа.Хойшоо баянхошуу явахдаа авсан.Тэрнийгээ оруулая.
2002 оны Hilux surf ssr-x premium edition.
Image
МАФийн гишүүн.
batva
Posts: 67
Joined: Fri Dec 21, 2012 11:16 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by batva »

Хэ хэ би ер Тояота-гийн үйлдвэрээс, ялангуяа Хайлакс зардаг хэлтсээс нь машин сайн борлуулж реклам хийсний төлбөр авахаар болж байх шиг байна шүү. Манай 2 найз намайг 185 авсаны дараа кабинд маань жаахан зорчиж байгаад "Ер нь яг ийм машинтай болъё" гээд 2-уулаа авсан даа. Тэр 2-ийн нэг нь яаг Freekiller-ийн сувдан цагааны ижлийг. Ялгаа гэвэл обуд нь freekiller-ийнх стандарт биш юм.
Эвэр толио яагаа вэ?
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Runner буюу Hilux

Post by freekiller »

batva wrote:Хэ хэ би ер Тояота-гийн үйлдвэрээс, ялангуяа Хайлакс зардаг хэлтсээс нь машин сайн борлуулж реклам хийсний төлбөр авахаар болж байх шиг байна шүү. Манай 2 найз намайг 185 авсаны дараа кабинд маань жаахан зорчиж байгаад "Ер нь яг ийм машинтай болъё" гээд 2-уулаа авсан даа. Тэр 2-ийн нэг нь яаг Freekiller-ийн сувдан цагааны ижлийг. Ялгаа гэвэл обуд нь freekiller-ийнх стандарт биш юм.
Эвэр толио яагаа вэ?
Аан харин авахад байхгүй байсан.Хулгайд алдсиймуу,эсвэл өөр яасан юм бүү мэд.Одоогоор тэрнийг нээх хайж сураглаагүй л байна.Ер нь олдоц муутай гэж бодоод байгаа.
МАФийн гишүүн.
Mg
Posts: 119
Joined: Wed Dec 14, 2011 4:36 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by Mg »

freekiller wrote:
batva wrote:Хэ хэ би ер Тояота-гийн үйлдвэрээс, ялангуяа Хайлакс зардаг хэлтсээс нь машин сайн борлуулж реклам хийсний төлбөр авахаар болж байх шиг байна шүү. Манай 2 найз намайг 185 авсаны дараа кабинд маань жаахан зорчиж байгаад "Ер нь яг ийм машинтай болъё" гээд 2-уулаа авсан даа. Тэр 2-ийн нэг нь яаг Freekiller-ийн сувдан цагааны ижлийг. Ялгаа гэвэл обуд нь freekiller-ийнх стандарт биш юм.
Эвэр толио яагаа вэ?
Аан харин авахад байхгүй байсан.Хулгайд алдсиймуу,эсвэл өөр яасан юм бүү мэд.Одоогоор тэрнийг нээх хайж сураглаагүй л байна.Ер нь олдоц муутай гэж бодоод байгаа.

185 ийн тухай жаал бичээч хөө. Би бас Клугер болон энэ Хайлюкс 185 сонирхоод байна.
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Runner буюу Hilux

Post by freekiller »

Mg wrote:
freekiller wrote:
batva wrote:Хэ хэ би ер Тояота-гийн үйлдвэрээс, ялангуяа Хайлакс зардаг хэлтсээс нь машин сайн борлуулж реклам хийсний төлбөр авахаар болж байх шиг байна шүү. Манай 2 найз намайг 185 авсаны дараа кабинд маань жаахан зорчиж байгаад "Ер нь яг ийм машинтай болъё" гээд 2-уулаа авсан даа. Тэр 2-ийн нэг нь яаг Freekiller-ийн сувдан цагааны ижлийг. Ялгаа гэвэл обуд нь freekiller-ийнх стандарт биш юм.
Эвэр толио яагаа вэ?
Аан харин авахад байхгүй байсан.Хулгайд алдсиймуу,эсвэл өөр яасан юм бүү мэд.Одоогоор тэрнийг нээх хайж сураглаагүй л байна.Ер нь олдоц муутай гэж бодоод байгаа.

185 ийн тухай жаал бичээч хөө. Би бас Клугер болон энэ Хайлюкс 185 сонирхоод байна.
Наад batvaa-гийн оруулсан постууд энд байгаа: http://moto.mn/forum/933-toyota-tacoma- ... -hilux-ssr
http://moto.mn/forum/933-toyota-tacoma- ... -mt-rzn185

Энд бас наад харьцуулалт чинь яваа.Уншаад судлаарай.
http://moto.mn/forum/933-toyota-tacoma- ... kluger-4wd
Гэхдээ одоо орж ирсэн 185 их ховор болсон доо(байгаа нь 20-22 той байгаа байх).Ихэвчлэн орж ирсэн гэвэл 215-ууд дүүрсэн.Би өөрийхийгөө гэхэд монголд явж байсныг авсан.Хаа очиж жил шахуу судалсны хүчинд дажгүй унаатай болсон гэж бодоод байгаа.Гүйлт багатай,монголд үнэхээр бага явсан байгаа.Тэгээд тэр дээрхи бичлэг дээр байгаа юмнууд бүгд байгаа даа.Миний хувьд сэтгэл ханамж өндөр байгаа.Яахав яг ямар хэрэглээ байна гэдгээсээ хамаараад kluger vs hilux.Миний хүвьд hilux үргэлжид илүү.Яагаад? Маш товчхон
1.Kluger/highlander бол harrier(их бие монокок буюу жижиг тэрэгний бүтэцтэй,рамгүй,2 тэнхлэг бүгд үл хамаарах) ,харин hilux/4runner бол рамтай,чулактай.crossover suv vs midsize suv.Шал өөр ангилал байгаа биз.
2.Бензин идэлт.Ерөөсөө л адилхан иднэ.Нээх нэгнээсээ холдоод илүү дутуу идэлтээрээ өрсөлдөх шаардлага байхгүй.
3.За тэгээд зөндөө юм байгаа доо.Яахав хэлбэр хөөдөг хүмүүст бол янз янз л харагдах байх.Тэр бол тухайн хүний үзэмж.
МАФийн гишүүн.
octopus
Posts: 45
Joined: Thu Apr 19, 2012 10:54 am

Re: Toyota Runner буюу Hilux

Post by octopus »

За даа Клугер хажууд нь ахаа би байяаа гэнэ дэ явдал хамаагүй хатуу золиг байна лээ дээ он залуу гэхэд идэлтийн хувьд 2.4 мотортой клугер 2.7 хайлукс 3.0-3.4cc дүндээ дүн
batva
Posts: 67
Joined: Fri Dec 21, 2012 11:16 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by batva »

За тэгэхээр энэ машиныг анх аваад удаагүй байхдаа доорх ривюг бичиж байсан юм. Харин түүнээс хойш 3 жил болж байна. Тэгэхээр энэ машины талаарх анхны үнэлэлттэй 3 жилийн дараах дүгнэлтийг харьцуулж бичье ээ.

TOYOTA HILUX SURF SSR-X 4x4: -ийн талаар өөрийн дүгнэлтээ та бүхэнтэй хуваалцъя: Энэ машиныг Ланд80, Прадо95-тай зарим талаар нь харьцуулж бичье.
За тэгэхээр Toyota Hilux гэдэг машинийг хүмүүс сайн муу янз бүрээр л хэлэлцдэг. Түрүү үеийн хуучны энэ Image

загварт нь хүмүүс ам муутай байдаг байсан. Амархан дуу шуу ордог, дороо л навсайчихдаг гээд. Тийм болохоор хүмүүс зүгээр л нэг амнаас ам дамжсан яриагаар Hilux муу гэж дүгнээд байх шиг байна.


Энэ машины сүүлд гарсан /Hilux 185/
Image

энэ загвар нь харин их дажгүй бөх, гоё болсон.
-Жин: 1740кг. Хөнгөн байна гэдэг нь бензин бага идэх үндэс.

-Үндсэн гол эд анги: Энэ машин нь Прадо95-тай үндсэндээ ижил машин. Түүний рам, ***, мотор, хроп, явах эд анги гээд бүхий л зүйлс нь ижил. Энэ нь Ланд круизер Прадо серийн ижил шасситай гэсэн үг юм. Тэгэхээр энэ машины явах эд анги тал дээр бүрэн итгэж болно. Ландтай ижил том дугуйтай тул түүнтэй яг л ижилхэн хэмжээний газраас өндөр, иймд тулна гэсэн ойлголт байхгүй нь сайхан.
Image
-Хурд: 2700сс буюу их жижиг мотортой гэхэд өөртөө хангалттай хурдтай. Милл нь 185км/ц орчимд очоод цааш явахаа больдог. Жижиг мотортой тул огцом хурд тийм сайнгүй ч хурдлаад давхихлаараа юун Ланд80 вэ, хурдаар 80-ийг бараадуулахчгүй. Шулуун замд бол маш сайхан гүйлттэй тэрэг. Манайханы хэлдгээр хөл хөнгөн тэрэг.

-Тэнцвэр: Прадог бодвол нарийн кабинтай, адилхан өргөнтэй нэг тэнхлэг дээр суурилсан, кабины орой нь намхан тул унаад явахад их түшигтэй, тэнцвэр их сайтай. Унаж үзээгүй байхдаа энэ машиныг хараад их нарийхан кабинтай юм байна, тэнцвэр жаахан муутай годгоноод, дэндэгнээд байх болов уу? гэж бодоод энэ машиныг тоож ч харахгүй хажуугаар нь алгасч гараад явчихдаг байснаа энэ дашрамд хэлмээр байна. Гэтэл унаад үзтэл, бүүр 130 км/ц хурдтай давхиж үзтэл миний бодсон бодол, машины тэнцвэртэй байдал 2 газар тэнгэр шиг зөрсөн дөө. Миний хувийн дүгнэлтээр Ланд80-аас илүү тогтвортой санагдсан.

-Шатахуун зарцуулалт: Шулуунд засмал дээр 10л, /ачаа багатай хурд хасаад байх юмгүй бол 9л ч идэх тохиолдол бий/ шороон замд 11-12л, төвд 16л-18л орчим зун, өвөл бол 20+.
-Салон: Салоны багтаамжийн хувьд Ланд80-аас мэдээж нарийхан, гэхдээ уртын хувьд ижил. Харьцангуй урт машин, ялангуяа арын "Хонины хонхор" нь нилээд зайтай. Арын 2 суудлаа урагш хэвтүүлсэн байхад хир баргийн ачааг багтаана л гэж ярина. Image


Салон нь нарийн талдаа тул арын суудалд 5 хүн суугаад чихээд байх нь дэмий л болов уу. Image
/Хэдий нарийхан ч зарим зайлшгүй тохиолдолд арын суудалд 5-6 хүн багтдаг/

-Бөх бат: Энэ тал дээр нилээд удаан хугацааны туршид эдлэж байж хариу хэлэх бизээ. Аваад 7 сар болох хугацаанд их л тэнэлээ, үнэндээ өөлөх ямар ч асуудал гарсангүй. Нилээд бахим болгож хийсэн эд ангиудыг хараад сэтгэгдэл өндөр л сууна. Жишээ нь: Энэ машины урд, арын гээд бүх гуперүүд нь бүгд эргэн тойрондоо цул хар төмөр байдаг. Миний мэдэхийн, 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн ямар ч жиипнүүдэд ийм гупер огт байхгүй байхаа. Ланд100, 105, 200 гэх мэт. За 3 жил гэдэг машины чанарыг таних хангалттай хугацаа. Энэ тал дээр 5+ гэдэг дүн тавьлаа. Ямар ч асуудал гарсангүй.

-Туулах чадвар: Бартаанд хаана ч өөрийгөө хангалттай аваад явчих чадвартай машин. Өвлийн их цастайд зарим тиохиолдолд Ланд80-аас ч илүү явдаг гэж хэлвэл магадгүй зарим хүмүүс итгэхгүй ч байж мэдэх юм. Ямар ч байсан дутахгүй. Барьцаж л явдаг дунд гарын цөөхөн жипний нэг дээ. Цас шавар элс 3-т үнэндээ тоглоно доо. Өөдрүү мацахдаа ч сайхан явдаг юм билээ.

-Бусад онцлог давуу талууд: Энэ машиныг анх худалдан авах үнэ нь харьцангуй хямд, тэгсэн мөртлөө түүний техник үзүүлэлтүүд нь бусад үнэтэй жипнүүдэд байдаг гол гол үзүүлэлтүүдийг бүгдийг өөртөө шингээж чадсан.
Image
Запас дугуйгаа тусгай үүрэгчээр үүрдэг тул хаалгаа унжуулж дуу шуу оруулна гэсэн ойлголт байхгүй. Прадо95 шиг ардаа зүүсэн банкгүй тул банкаараа газар шүргээд байна гэсэн ойлголт байхгүй. Араас нь харахад Стандарт өндөрлөгөөтэй 80-аас өндөр харагддаг.
Мөн бас нэг давуу тал нь хамгийн арын шил нь доош буудаг нь их таалагддаг.

-Даац: Даацын тал дээр шороон замд Ланд80-аас муу санагдсан. Гэхдээ учиргүй хүнд юм чихээд, норм хэтрүүлээд, харайлгаж үсэргээд "нисгэж эвдээд" байхгүй бол мэдээж хаа ч хүргэж дөнгөнө. За даацын тал дээр мэдээж Ланд80-тай юу зүйрлэх вэ, муу. Хэрэв эзэн их ачаа ачдаг бол пүршээ солиод асуудлыг шийдэж болох л юм, гэхдээ их гарын жип биш гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ ачаа их ачих хэрэгцээтэй бол түүний пикап хувилбар оновчтой.

-Мотор: Мотор их сайтай машин санагдсан. Байнга ус гоожоод л давхиад байна. Яндангаа зэврүүлээд цоолчих вий гэмээр. +

- Хальтиргаа гулгаа: Энэ тал дээр янзтай сайхан. Өвлийн гулгаан дээр мостонд нь залгах үе бараг гардаггүй юмаа. Өөрийнхөө Хайлаксыг унаж байгаад Ланд100 унаад гадуур явтал Ланд100 чинь харин маш их гулгаж хальтирж давхисан балай машин санагдсан.

Нэг ч гэсэн хүнд хэрэг болж юуны магад гэж өөрийнхөө дүгнэлтийг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Хүмүүст хэрэгтэй үнэн зөв мэдээлэл түгээх нь энэ сайтын үндсэн зорилгуудын нэг биз ээ. Тэр үйлсэд бага ч гэсэн хувь нэмэр оруулсандаа баяртай байна.
Last edited by batva on Wed Dec 26, 2012 4:25 pm, edited 2 times in total.
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by Ariuka »

uneheer setgel gargaj bichjee uniig ni diiluul daraagiin songolt hailaaks 185 baih magadlal ihed usch bauna daa ene heden onii ,hedii her untei mashaan be
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Toyota Runner буюу Hilux

Post by bd »

Залхуугүй сайхан бичсэн байна аа.Баярлалаа.
МАФ
Jaalxuu
Posts: 22
Joined: Wed Sep 05, 2012 9:33 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by Jaalxuu »

MuuG wrote:иймэрхүү л амьтан байгаа даа...

2007 оны limited edition, 2700cc

[ Image ]
2007 onoos xoish nuur ni arai oor bolsiimdogoo. Oor yu oorchlogdson bol ajilglasan xun bnauu
eegii10
Posts: 21
Joined: Sat Dec 22, 2012 11:55 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by eegii10 »

fortuneriin tuhai ingeed bichchih hun bdgui l bh da gej he he
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota Runner буюу Hilux

Post by MuuG »

Jaalxuu wrote:
MuuG wrote:иймэрхүү л амьтан байгаа даа...

2007 оны limited edition, 2700cc

[ Image ]
2007 onoos xoish nuur ni arai oor bolsiimdogoo. Oor yu oorchlogdson bol ajilglasan xun bnauu
миний л анзаарснаар бол нүүр нь арай өргөн никель болж, мотор нь солигдсоноос өөр онцын ялгаа юу ч байхгүй. нэг л кузов шүү дээ. хаалгаа сордог барьдаг нь яг адилхан.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota Runner буюу Hilux

Post by MuuG »

манайхаан он гаргаад нэг амралтын өдөр хайлааксын цугларалт хийх үү?

дээр тайм аттак дээр харьцуулалт хийх гэсэн чинь би ажил амжихаа байгаад очиж чадаагүй.

215, 185 кузовуудаас хооронд нь харьцуулчихмаар загварууд авчраад харьцуулаад бичлэг энэ тэр хийгээд тавих чинь хүсэл л байна даа.

Гол нь 3RZ-FE –ийг 2TR-FE хоёр хөдөлгүүрийн ялгааг бас гаргамаар байгаан. ижил кузов дээр, өөр кузов дээр гээд л...
МАФ-ын Мөөг
bjk
Posts: 70
Joined: Wed Mar 21, 2012 3:01 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by bjk »

MuuG wrote:манайхаан он гаргаад нэг амралтын өдөр хайлааксын цугларалт хийх үү?

дээр тайм аттак дээр харьцуулалт хийх гэсэн чинь би ажил амжихаа байгаад очиж чадаагүй.

215, 185 кузовуудаас хооронд нь харьцуулчихмаар загварууд авчраад харьцуулаад бичлэг энэ тэр хийгээд тавих чинь хүсэл л байна даа.

Гол нь 3RZ-FE –ийг 2TR-FE хоёр хөдөлгүүрийн ялгааг бас гаргамаар байгаан. ижил кузов дээр, өөр кузов дээр гээд л...
дэмжиж байна. эртээрийн тэр цугларалт дээр ирсэн чинь баахан СУБ-ууд зогсож байсан, бууж очоод "МААФИЙНХАН УУ" гэж ганц л үг хэлээд "ҮГҮЙ" гэсэн ганц хариулт аваад цугларалтанд оролцсон миний оролцоо дууссан. машиндаа суугаад жаахан харж хүлээж байсан чинь харин 2220 ирсэн байхаа. машинд суух буухаас өөр юм хийдэггүй над шиг хүний хажууд өндөрлөчихсөн, шар тульк рэзээн энэ тэртэй гялгар тэрэг харагдаад байхаар нь ичээд буугаагүй. тэгээд гэрийн зүг гэлдэрсөөн. тэр айхтар тайм аттак энэ тэрд нь бол шулуун замаар шулуухаан явдаг над шиг хүн бол бараадахгүй биз дээ. харин дан хайлааксчид байвал улс амьтны унааг сонжсон ч яахав
Post Reply

Return to “Toyota”