Buyanaa's blog

Blog

Moderator: temp

User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Buyanaa's blog

Post by Buyanaa »

За ямар ч байсан хувийн блог нээсэн нь дээр юм байна. Машиндаа хийсэн болон хийлгүүлсэн зүйлсүүдээ бичиж байх нь их зүгээр санагдлаа.

Миний хувьд багадаа энэ машинд сууна гээд орилоод суудаг байснаа бодвол машинд их хоббитой юм байна гэдгээ мэдсэндээ хөөрхий. Хоббитой ч гэсэн машин тэр болгон задлаад засаад байж чадахгүй ч бага багаар мэдэх зүйлүүдээ МАФийнхаа анд нөхдүүдээс мэдсээр л байна.

My Ride. iR-V
Image
Image
Last edited by Buyanaa on Mon Nov 12, 2012 4:13 pm, edited 3 times in total.
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Buyanaa's blog

Post by Buyanaa »

Эхнээс нь эхлснээс аль санаж байгаагаасаа эхлэхээр шийдлээ.

Хүч алдаад байхаар нь сэвчэний утас болон сэвчээгээ авч үзлээ. Тос масландаа баригдаад, утас нь цуураад тасарцан байхаар нь солихоор шийдсэн. Утасаа түр ч гэсэн аргацааж болох болвуу гээд хүний асуусан чинь сэвчэний утасаар их өндөр тог гүйдэг энгийн цахилгааний лэнт даахгүй гэхээр нь явж байгаад машин шатаад эхэлж магадгүй гээд сэвчэний утасаа 100.000 аар. Яг энэ захиалж авчруулсан утасыг өөр нэг газар 120.000 аар зарна гээд байна лээ. Нэгэнт сольж байгаа юм чинь сэвчээгээ сольчий гээд сэвчэгээ 10.000 аар 6г аваад хийчихлээ. Давхар өвлийн бэлтгэлээ ч гэсэн базаад авсан.

Дашрамд нь хэлэхэд Наба даа сэтгэлээсээ тусалж байгаад баярлалаа.
Image
Last edited by Buyanaa on Mon Nov 12, 2012 4:09 pm, edited 1 time in total.
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Buyanaa's blog

Post by Buyanaa »

Өвлийн бэлтгэлээ хийнгээ аль чанартайгаас нь хийлгэе гэж бодоод Докторлуу зорьлоо. Ямар ч байсан Доктор дээр үнэтэй байгаа ч эргээд болохгүй байна гээд буцаад очход амар юм даа.

Моторын тос болон хропоо нэг мөр солиулчихлаа.
Image

Shell Helix 5W-40 6 litre - 12.500₮
Toyota Type IV 5 litre - :p марчихаж
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Buyanaa's blog

Post by Buyanaa »

За тэгээд мотороос тос гойжоод болохгүй болохоор нь Ганби дээр очиж 3 саалник солиуллаа. Тагны жийргээ силекондууллаа.
3 саалник нийлээд 85.000₮
Image
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Buyanaa's blog

Post by Buyanaa »

Их хүлээсний эцэст Набагаараа захиалж авчруулсан 2way lsd ээ өчигдөр хийлгүүллээ. Хийх хүн олох гэж их л гүйлээ их ч цаг зарцууллаа. Үнэ мөнгө хайрлалгүй хийнэ гэснээр нь шууд л хийлгүүлчихлээ. Өөрөө солиж арай л барахгүй юм байна лээ.

Доорх зураг T1 *** буюу тас энгийн бөгсний зураг шүү.

Richmond Lockright 1620 - 500.000₮
Image

Хийлгүүлсэн хөлс /2 литр энгий тос, силкон/ - 185.000₮
Бөгсөө салгаж авах гэж бөөн л юм болж байна.
Image
Тагийн аваад тосын сайн гэгч нь гоожуулаад дотор нь байгаа араануудын суга татаад гаргана.
Image
Image
Араануудаа задласных нь дараа хамгийн наад талд нь байгаа 4 ширхэг араануудых нь оронд нь Lockright -аа суулгана.
Image
Image
Image
Яаж суулгаж байгааг, хоногууд нь яаж байрлаж байгааг нь сайн хараарай.
Image
Image
Image
Image

Боломж гарангууд бичлэг хийж оруулна аа.
Last edited by Buyanaa on Mon Nov 12, 2012 4:11 pm, edited 1 time in total.
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Buyanaa's blog

Post by Buyanaa »

Аа бас 235/45/17 хэмжээтэй 4 ширхэг ижил хээтэй өвлийн арзайсан сайхан дугуйг нэгийн 80.000 аар Да хүрээгээс үхтлээ гүйсний эцэст олж авлаа. Обуд нь их өргөн болохоор хавираад хэцүү юм байна. Хавирна гэж хэн мэдхэв. Хээгүй гөлчийсөн дугуйныхаа размерээр л авсан болохоор болох л байх гэж бодсон.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Buyanaa's blog

Post by Naba »

Buyanaa wrote:За тэгээд мотороос тос гойжоод болохгүй болохоор нь Ганби дээр очиж 3 саалник солиуллаа. Тагны жийргээ силекондууллаа.
3 саалник нийлээд 85.000₮
VVTi-тай талын нудрагны салник уу? хаанаас хэдээр авав? ямар 3н салник нийлээд 85,000 болов? ажилийн хөлс хэд болов?
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Buyanaa's blog

Post by Buyanaa »

Цайзын уулзвар гараад өндөр бор барилга байгаа. Саруул тэнгэр цогцолбор. Нэрийн мартчиж. Ертөнцийн зүгээр хойшоо харсаны нэг давхарт нь үйлчилгээний байгууллагууд байна лээ. Сүүлд авахад ганц үлдсэн гэж байх шиг байна лээ. Бид яг л ориг сэлбэгийг кодых нь дагуу авчирдаг гэж байна лээ. Орох гарах нудраганы салникуудыг авсан. Бас доор нь нэг саалник хийсэн. Тэр нь юуных вэ гэдгийн хэлж мэдкү байна ккк.

Image
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Buyanaa's blog

Post by Buyanaa »

Өө бас ажлын хөлс нь Ганби дээр 120.000₮ болж байна лээ.
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Buyanaa's blog

Post by Uuganaa »

За бичээд байгаарай сайхан прожектүүд хийж байгаа юм байна. :-BD
User avatar
tuvshin
Posts: 162
Joined: Sat Nov 19, 2011 3:37 pm

Re: Buyanaa's blog

Post by tuvshin »

Сайн уу? редуктор LSD болохоор ямар өөрчлөлт гарч байна. TRC яаж ажиллаж байна. Хальтиргаатай зам дээр ямар байна гэх мэт... гол нь энгийн стокоос ямар ялгаатай байна.
Би LSD тавих гээд сонирхож байгаа юм. Ажиллагаа ихтэй юм байна даа..
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: Buyanaa's blog

Post by eegy »

Доор хийсэн сальник чинь духны сальник л даа хэхэ
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Buyanaa's blog

Post by Naba »

tuvshin wrote:Сайн уу? редуктор LSD болохоор ямар өөрчлөлт гарч байна. TRC яаж ажиллаж байна. Хальтиргаатай зам дээр ямар байна гэх мэт... гол нь энгийн стокоос ямар ялгаатай байна.
Би LSD тавих гээд сонирхож байгаа юм. Ажиллагаа ихтэй юм байна даа..
Дрифт болон халтиргаа гулгаатай үед өдөр тутмын жолоодлогод маш их нэмэртэй TRC ажиллана гэхдээ энгийн бөгстэй үеийг бодвол хааз тултал гишгэхэд бага зэрэг хаях гээд байдаг гэхдээ асуудалгүй. Богино эргэлт хийхэд нэг дугуй чирэгдэхгүй.
Facebook-ээс татгалзъя!
User avatar
tuvshin
Posts: 162
Joined: Sat Nov 19, 2011 3:37 pm

Re: Buyanaa's blog

Post by tuvshin »

Tnx Naba
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Buyanaa's blog

Post by Buyanaa »

Нэг сайт оллоо.
http://www.toyodiy.com/" onclick="window.open(this.href);return false; arliinhaa dugaaraar partniihaa code iig medej avah.
http://www.amayama.com/" onclick="window.open(this.href);return false; partniihaa codeoor tuhain part chin yamarshuu uneteig medej avah. bas zahialj avch bolno
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”