Маршрут: Улаанбаатар - Хэнтий(Өндөрхаан) - Дорнод(Чойбалсан) - Дорнод(Чулуунхороот сум) - Дорнод(Чойбалсан) - Хэнтий(Өндөрхаан) - Улаанбаатар гэсэн нийт 2000км аялна
Улаанбаатараас өнгөрсөн хагас сайн өдөрийн үдийн цайны үед гарч Хэнтий аймагын Өндөрхаан хотыг зорьлоо. Өндөрхаанд өмнө нь 3, 4 ирж байсан болхоор замд нойр хүрээд хагас нүд анилттай л явж байлаа. УБ гаас Цонжинболдог орч түр нуруугаа тэнийлгэлээ.

Аялалын баг

Бидний сайн танил УАЗ 469 энэ машины талаар цаашид зөндөө дурьдагдах байхаа

За хүн бүр ахуулаад байхаар нь дуйраагаад нэг ахуулчихлаа. Амралтын өдөр болхоор хөл хөдөлгөөн ихтэй л байна лээ.

За энэ бид 3 ийн замын хань. 69 үйлдвэрээс хөгжимгүй ирдэг тэгээд ихэнх хүмүүс хужаа спикер тавиад солонгос тэрэгний хуучин хөгжим аваад тавьчдаг тэхээр дугаралт энэ тэр бол авах юм байхгүй. Оргүйгээс ... дээр гэдэг шиг. За энэний хувьд бол өөртөө саб бүүпэртэй дугарлт бол хэнд ч гологдхоогүйгээр дугарчихдаг авч явхад авсаархан их зүгээр эд байгаа юм. Флашин дээрээ сонси гэсэн дуугаа хуулаад MP ний зарчимаар ажилна.

За 330км засмалаар яваад замаараа Налайх, Төв аймаг(Эрдэнэ сум), Багануур, Хэнтий(Цэнхэрмандал), Хэнтий(Жаргалтхаан), Хэнтий(Мөрөн) гэсэн сумууд дайран Хэнтий аймагын Өндөрхаан хотод орж ирээд зогсож байгаа нь. Гархад бензиний үнэ нэмэгдэж байсан болхоор маргааш өглөө бензиний үнэ нэмэгдэчихнэ гэж болгоомжлоод шууд бензинээ авч орхилоо. Тэгсэн зарим колонкууд нэмэгдэх үгүйг нь мэдээчгүй байна лээ энэ юу болоод байгаа ёрөөсөө ойлогсонгүй.

Хэнтийд хоноод өглөө босож аваад Дорнод аймагын зүг хүлгийн жолоо татлаа

Хэнтий аймагын төвөөс 50км зайд байрлах цайны газар. Энэ цайны газарын энд засмал дуусч Сүхбаатар, Дорнод аймаг руу явах зам салдаг газар түр зогсож 1 аяга цай ууж аваад цааш хөдлөв.

Сүхбаатар аймагын Түмэнцогт сум

Түмэнцогт сумаас гарсан хөндий цасаар шуураад ганцхан машины зам явсан мөр байсантаа тааралдлаа. Энэ зам хаагдаад нэг ч машин явахгүй байгаа болж таарлаа. Төв зам нь Хэнтий аймагаас гараад Хэрлэн голын хойгуур явчдагыг болж таарлаа. За тэгээд цааш яваад байлаа хүн малын бараа тасарч эхлэв. Замын хажууд том том шувуунууд л сууж харагдана.

За ингээд нөгөө мөр маань ч байхгүй боллоо. Битүүхэндээ цаанаа жийрхэж эхлэв. Гэхдээ бид юу унаж яваа билээ гэдгээ бодхоор зориг ч орох шиг.

Аргагүй л зам дээрээ яваа юм гэсэн шиг л явж байна лээ.

За 90 гаран км тэр замгүй газараар цас дайрсаар яваад Дорнод аймагын хамгын баруун талын Хөлөнбуйр сум орж ирлээ. Тэгсэн сумны төв дотор бол жижиг машин явхааргүй цасаар шуурсан байсантай тааралдлаа.

За хө цасан дундуур дайрсаар яваад төв замтайгаа нийлэв. Нэг ходоодоо баярлуулмаар санагдаад Дорнод аймагын Чойбалсан хотоос 123км зайд байрлах цайны газарт нээх сайхан амттай цуйван идэж аваад аялалаа цааш нь үргэлжлүүллээ.

Хаашаа л харна нүд гүйцэхгүй хөндийгөөр давхисаар Чойбалсан хотын бараа харагдлаа. Нар жаргаад 14ны сар тэнгэрт мэлтийгээд, өвөсний толгой цасан дээгүүр шарлаад, тэнгэр нь гүн цэнхэр, хаашаа л харна уулын бараа харагдахгүй тэв тэгэш тал та бүхэн түүнийг дотороо төсөөлөөрэй. За аялалаа энд хүрээд өндөрлөе.
Үргэлжлэл бий...