
Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх он жилүүдэд домогт нисгэгч болох Хуан Мануэль Фангио болон Алберто Аскори гэх нисгэгчидтэй мөр зэрэгцэн уралдаж байсан 44 насандаа Формула 1-н анхны дэлхийн аварга болж нас гэдэг зүгээр л тоо гэдгийг жинхэнэ батлан харуулсан нисгэгч юм. Тиймээ тэр бол Италийн домогт нисгэгч Эмилио Жусеппе “Нино” Фарина юм. Жусеппе аж үйлдвэрлэлийн сэргэн мандалтын үед Италид төрсөн ба түүний аав болон том ах нь үйлдвэрийн эзэд юм.
Алфа Ромео баг Ниногын амьдралтай яахын аргагүй салшгүй холбоотой. Учир нь тэрээр энэ багт 3 удаа ирж байсан түүхтэй. 1925 онд анх энэ багтай амьдралаа холбож байсан бол харамсалтайгаар осолд орж мөр нь хүнд гэмтсэнээр багаа орхин гаржээ. Гэвч 1934 онд дахин багтаа ирж өөрийн хамгийн сайн найз Италийин аварга нисгэгч Тацио Нуволоритай анх танилцан дотно нөхөрлөжээ. Гэвч тэр жилдээ Скуодро Феррари багт орж дахин багаасаа гарсан байна. Амьдралийн эрхээр ч тэр үү 1938 онд өөрийн унаган багтаа дахин эргэн ирсэн нь ёстой нүдээ олсон хэрэг байлаа. Тэрээр уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар Англи, Швецарь, мөн Италйин гран принуудад түрүүлж Ф1- н анхны дэлхийн аварга цол хүртэж багынхаа лидер нисгэгч болов. Гэвч удалгүй дараа удирал нь багийн анд Фангиод дэлхийн аваргаа мөн лидер нисгэгчийнхээ байр суурийг алдах болов. Нино тэр улиралд дөнгөж ганц л гараанд түрүүлж хүснэгтэд ердөө 4 дүгээр байранд бичигдсэнээр багаас явах шийдвэр гарган 1952 онд Феррари багыг зорив. Дахиа д л Нино тэнд багийн лидер нисгэгч Алберто Аскоригын сүүдэрт дарагдаж тэр улиралдаа дэлхийн аваргын дэд байрт жагсаад байлаа. Нас нь харьж буй Нино 1953 онд Германы гараанд түрүүлсэн нт түүний сүүлийн түрүү байв. Дараа жил нь багын анд Аскори Ланесиад орох үед үед 47 настай Жусеппе багийн лидер нисгэгч болов. Тэрээр Ф1д уралдахаа больсоныхаа дараа Спорт машины тэмцээнүүдэд хурд хүчээ сорьдог болж Буэнос Аэросийн 1000 км-н спорт машины уралдаанд түрүүлсэн домогт нисгэгч юм.

Статистик
Төрсөн огноо: 1906 оны 10 сарын 30
Яс үндэс: Итали
Идэвхтэй он жилүүд: 1950 - 1955
Баг: Alfa Romeo, Ferrari
Дэлхийн аварга : 1950
Оролцож байсан урлдааны тоо: 34
Ялалт: 5
Шагналын тавцанд гарсан тоо: 20
Байрлал тогтоох уралдаанд тэргүүлсэн тоо: 5
Хурдан тойрог: 5
Уралдааны тэргүүлэлт: 14
Анхны гран при: 1950 оны Английн Гран При
Анхны ялалт: 1950 оны Английн Гран При
Сүүлийн ялалт : 1953 оны Германы Гран при
Сүүлийн уралдаан: 1955 оны Италийн Гран при



















