ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

zaza chamaig ene tal deer forum-nhaa umguulugchuur une tulburgui ajilluulnaa kk.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

Өмгөөллийн эрхгүй.... :р
МАФ-ын Мөөг
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by odb »

эрхээ ав
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

шалгалт нь өнгөрчихсөн...
МАФ-ын Мөөг
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by odb »

дараагийн шалгалтаар л ав даа, захиргааны шүүх тал дээр бол зах зээл байгаа юм биш үү дээ :D
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

odb wrote:дараагийн шалгалтаар л ав даа, захиргааны шүүх тал дээр бол зах зээл байгаа юм биш үү дээ :D
баярлалаа.

odb хуульч уу?
МАФ-ын Мөөг
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by odb »

:D гүү гүү, мань зүгээр л саваагүй амьтан байгаан
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

шууд байцаалт явуулах гэж байна уу...
МАФ-ын Мөөг
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by odb »

:D

Хариулаад хариулаад л явчий ш дээ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

энэ хэсэгтээ нэг жаахан мэээдэл оруулахаас, зөвлөгөө өгсөн асуулт: "Pick-up-т Онцгой албан татвар ногдуулах уу?"

Улсын дээд шүүхийн 2007 оны ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ 13 дугаар тогтоолын хэсгээс

Нэг. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “Суудлын автомашин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна.

нэрээ пикап чин нэг бүхээггүй болохоор суудлын машин биш юм байна. дээр тодорхойлсон ХҮН ТЭЭВЭРЛЭХ БОЛОН ХҮН БА АЧАА АЛЬ АЛИЙГ НЬ ТЭЭВЭРЛЭХ ХОСОЛМОЛ ЗОРИУЛАЛТТАЙ гэж байгаа нь вагон буюу бидний мэдэх комби машиныг хэлж байна. хүн ч суудаг, ачаа ч ачдаг буюу товчхондоо бол ачсан юмтайгаа нэг дээвэр, бүхээгт сууж байвал суудлынх гээд биччихсэн байна. Харин ачаан дээр чинь байгаа юм чамд үнэртэх боломжгүй буюу нэг бүхээгт биш байвал байвал суудлын машинд хамаарахгүй гэсэн үг юм байна. /Улсын дээд шүүх ч тийм гоомой юм хийх газар биш дээ.../

хоёр дахь нь бол ерөөсөө ландыг тайраад, ачаа хийвэл тэгсэн ч гэсэн суудлын тэрэг. яагаад гэвэл чи анхны зориулалтыг нь өөрчилсөн. харин цаанаасаа тэгээд зориулалт нь ачаатай үйлдвэрлэгдсэн бол одоо зориулалтыг нь өөрчилсөн гэдэгт хамаарахгүй болчихож байгаа юм байна.

тэгэхээр Гүнбээ ахаа эцсийн дүгнэлт маань Пикаапаас Онцгой албан татвар авах, ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй юм байна.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

за бидний нөхөд өдөр тутам, бүр цаашлаад унтаж байхдаа хүртэл эрх зүйн харилцаанд орж, хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ хүлээж цаашлаад хуулиар хамгаалуулж амьдардаг. Монголчууд би эрхтэй, эрх чөлөөтэй хүн гэж их ярьдаг. гэтэл эрхээ, үүргээ олигтой мэдэхгүй байж түүнийг юу болохыг ойлгохгүй цээжээ дээлдэх нь их байдаг. зарим нэг энгийн ойлголтыг та бүхэнд бичих сэдэл төрлөө.

Эрх гэж юу вэ? Эрх гэдэг бол тухайн субъектэд аливаа нэг хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актаар олгож байгаа боломж юм. хүн боломжийг ашиглаж ч болно, ашиглахгүй ч байж болно. тэгэхээр хүн надад ямар боломж байгаа гэж бодож өөрийн эрхийг тогтоож төсөөлөх ёстой.

эрх чөлөө гэж юу вэ? эрх чөлөө гэдэг бол нөгөө олгосон боломжийн хүрээ хязгаар гэдэг ойлголт болохоос хязгааргүй эд бол огтоос биш. миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдэг үг байдаг. ухаандаа төсөөлөх юм бол хүн болгон өөрийн гүйх орон зайтай. /уятай нохой шиг/ тэгэхээр эрх гэдэг бол уяных нь урт, эрх чөлөө гэдэг бол тэр уяаны хүрэх зай юм.

тэгвэл хоёр урдан нохойны уяны зай давхцвал яах вэ? мэдээж тэр хоёр хоёр биенээ урж, зодолдоод бөөн юм болно. яг үүнтэй адил. нэг хүн нь нөгөөгийнхөө эрхийг зөрчихгүйгээр өөрийн эрхээ хэрэгжүүлэх ёстой.

за үүрэг гэдэг бол ойлгомжтой тухайн этгээдийн биелүүлбэл зохих үйлдэлийг л хэлээд байгаан. түүнийгээ биелүүлээгүйгээс эрх нь чөрчигдвөл хуулиар эрхийг нь хамгаалах ажиллагаа хийгдэнэ.
МАФ-ын Мөөг
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Garidaa »

тэгүүл нэг юм асуучий гаалиар кантенэрт ачиж оруулж ирэх гэж байгаа шалдан күзовонд бүх юмыг салагчихсан 1 ширхэг утас ч байхгүй цонх ч байхгүй ийм күзовыг дундуур юмуу аль нэг хэсгээр тасдаагүй бол бүтэн машин гэж үздэг юм уу? сэлбэг гэж үзэх боломж байна уу?
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

Garidaa wrote:тэгүүл нэг юм асуучий гаалиар кантенэрт ачиж оруулж ирэх гэж байгаа шалдан күзовонд бүх юмыг салагчихсан 1 ширхэг утас ч байхгүй цонх ч байхгүй ийм күзовыг дундуур юмуу аль нэг хэсгээр тасдаагүй бол бүтэн машин гэж үздэг юм уу? сэлбэг гэж үзэх боломж байна уу?
наадах чинь бодлогын асуудал л даа.

монголчууд хуучин машиныг нэгд нэггүй жиргэчихээд түүнийгээ энд оруулж ир угсраад зараад болохоо байхаар нь нэг рамыг ч гэлүү, бөөхөнхий хөдөлгүүрийг ч гэлүү нэг машин гэж тооцох болсон башир арга хэмжээ байгаа юм.

тэгэхээр дан шалдан кузовыг сэлбэг гэж үзэх үндэслэл хэцүү л байх.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

нөгөө талаас нь тайлбарлах уу,

Улсын дээд шүүхийн дээрхи тайлбарт суудлын автомашин гэдэг юу хамаарахыг тодорхойлсон байгаа.

Яагаад?
Яагаад гэвэл Онцгой албан татварын тухай хууль тодохойлсон суудлын автомашн гэдэг юу хамаарах, юу хамаарахгүй нь тодорхойгүй байсан учир түүнийг тайлбарлаж, нэг мөр хэрэглүүлэх гэж.

тодорхойлолтоо эргээд нэг харах уу?

“Суудлын автомашин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна. гэж тайлбарласан.

Тэгвэл нөгөө тээврийн хэрэгсэл гэж юуг хэлээд байна?


Тээврийн хэрэгсэл гэдгийг Автотээврийн тухай хуульд сайхан гэгч нь тодорхойлсон.
Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. "автотээврийн хэрэгсэл" гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг;

Одоо эргээд эхний асуултдаа орцгооё.

Хоосон кузов нь суудлын автомашин буюу тээврийн хэрэгсэл мөн үү?

түүгээр хүн эсхүл ачаа тээвэрлэхэд зориулсан уу? уг нь анх тийм зориулалттай байсан гэхдээ одоо бол зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна.

тэгвэл зориулалтыг нь өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үү? тээврийн хэрэгсэл гэдэг чинь замын хөдөлгөөнд оролцох, хүн ачаа тээвэрлэх боломжтой байх ёстой биздээ?

Хариулт: тэгвэл наад шалдан кузов чинь суудлын машин ч биш, тээврийн хэрэгсэл ч биш юм байна. Одоо тэгвэл Онцгой албан татвар төлөх үү?

Байцаагч: .... :-?

ийм л дарааллаар тайлбарлаж чадаж, ойлгуулж мад хийч чадвал кузовоо аваад улсын байцаагчийг L-) ингээд мултарч болох юм. /баталгаа гаргах боломж даанч алга даа./
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

манайд хуулиасаа дээгүүр гарчихсан аман юмнууд найгүй их. ядаж байхад ямар ч үндэслэлгүй. тэгээд тэрийгээ бүр барьж загнаад хүчээ аваад сурчихсан. нөгөөдүүл нь ч гэсэн тэрэнд нь сохроор итгэж төлөөд сурчихсан.
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”