Юуны өмнө япон машин ер нь сугалаа л юм билээ. азтай бол гайгүйд нь гайгүй, азгүй бол гайтайд нь гайтай таарна. тэгээд бас баруун хөлнөөс бас шалтгаана.Tech wrote:Muug гишүүнээс хэдэн асуух юм байна аа.
Субару импреза 1,5сс-тэй седан нь ер нь хэр вэ? Оюутан хүүхдэд хэр унаа вэ? Халаасыг нь хэр тэмтрэх үү?
Өвөл дулаан гараж байхгүй, хучлагатай гадаа хаявал хэр байх уу? Салоны битүүмжлэл хэр вэ? Ямар тос хийж байна? Явах эд ангиуд хэр вэ?
Манай найз бид хоёр яг зэрэг 1.5сс-тэй импреза авсан он нь өөр болохоос бүх юм нь адилхан. тэгтэл манай найзын тэрэг яг 10-11 орчим идэж байна. харин минийх 13-14 бүүр нэг хэсэг бакаараа 200 км явж байсан. одоо жигдэрч, эдгэрээд 12 орчим идээд яваад байгаа. Манай найз өвөл хүйтэн гарашт тавиад өвлийг давчихсан зүв зүгээр. өөр нэг танил ярихдаа бүр 3 жил хучиж унаж байна гэсэн. тэгээд зүгээр л гэх юм билээ. машинаасаа л шалтгаалаад байгаа юм шиг. сургана гэдэг шиг...
тэгэхээр идэлт, хүйтэнд бол асаргаа сувилгаа, машины эдлэгдэж хэрэглэгдсэн байдлаас болоод ямар байх нь тодорхой болох байх. Би өнгөрсөн өвөл цагаан сарын бууз хийх гээд баянмонголын гадаа ил хонуулж байсан юм. бас л тачигнасан шөнө байсан. дээр нь баянмонгол хороолол голын хөндийтэй ойрхон гээд лав 2-5 градус хүйтэн байдаг юм билээ. тэгээд өглөө нь гарч ирээд дарахад бүүр зуурч хөлдсөн байсан. би чирээд, дулаан гарааш орохоос наашгүйдээ гэж бодчихоод юманд явж ирээд 2 цагийн дараа 10 цагийн үед ирээд дарсан чинь шууд асч байсан. өвөл 8 цагийг бодвол, 10 цаг арай дулаахан байдаг байх. дээр нь дандаа дулаан гарашт байсан машин гадаа хоносон гэхэд харьцангүй сайн асаж байсан буюу нэмэх үнэлгээ авсан. тэрнээс өөрөөр даруулж, бээрүүлж байгаагүй. харин хүйтэнд асахдаа 2 хүртэл эргэдэг юм билээ.
за битүүмжийн хувьд анх би аваад их муу байх болов уу, хүйтэн байх болов уу... тэгээд ядаж байхад комби, хөлдүү хонгил байх болов уу... гэж их бодсон. харин тэгтэл лав хаалганаасаа учиргүй сэнгэнэж байсан удаагүй. тэгээд нэг асаад халчивал дүнгэнтэл паараа тавиад л явна шдээ. Сидан загвар бол илүү хурдан халах биз. ачааны хөндийгөө халаах юм байхгүй юм чинь.
явах эд ангийн хувьд миний машин одоо болтол учиргүй дуу орсон, хонгио, янгиа болсон юм байхгүй л байна. том дугуй, зөөлөн хий, өндөрлөгөө гээд зохицуулчихвал тэгээд ямар ч машины явах эд анги хурдан муудахгүй шүү дээ.
тэгэхээр эцсийн дүгнэлт буюу хариулт "оюутан хүн 4 дугуй майждаг, сидан загварын тэрэг авчихвал өөрөө дажгүй унавал болохгүй гэх газаргүй" л байх. өөрөө л дэвсээд, бензинээ самраад байхгүй бол хүссэн газар хүргээд л байх болов уу.