Тав тух: Спорт зүгийнх болохоор нээх тав тух эрээд хэрэггүй бууж суух жаахан төвөгтэй бөөрөнд муу талдаа одоо тасаж байна дө. Ойрхон лагер зуслан бол яваад байна айхтар намдаад сүйд болоод байхгүй Stock NHW20-с бол өндөрдөө хэхэ.
Түлш зарцуулалт: Шулуундаа 9,8л хот дотор 23-25л хэхэ би л ингэж идүүлээд байх шиг байгаам. Гол шалтгаан нь ажил гэр хооронд 5км өглөө, орой л ашигладаг 5мин халаагаад 5мин жолоодлого. өмнөх NF ээ бас яг ингэж идүүлдэг байлаа гадна 10 дотор 20. гадны форум харахад бол их зөруутэй тоо гарна алтан дундаж 18mpg буюу 13л/100км ер нь дээшээ дээ. Зөвөлгөөний дагуу 2500rpm дээш хазлаад солихоор юман доогуур орж үхчих гээд байна лээ хэхэ.
Арчилгаа: эндээс сэлбэг сураад амны гарз гаднаас бол сэлбэг олдоц хангалтай сайн. Тос оо шатааж явдаг байнга тосоо нэмэх шаардлагатай гэж ирээд л тосны мангас мэтээр ойлгогдог гэхдээ ууж идээд сүйд болохгүй сарын хугацаанд 500мл тос идэж байна ~ 1000km. Castrol GTX 5w30 дажгүй сонголтоо орно. хэрэв машинаа хайрлая гэвэл японоос 150$-ийн full syntetic rotory-д зориулсан тосыг нь хийвэл зүгээр гол давуу тал нь 100% ямар нэг үлдэгдэлгүй шатдаг гэсэн
Enjoy: 1300cc гэдэгээр нь дүгнэж болохгүй хангалтай хүчтэй. стокоор нь дрифт нтр хийж баясаж болно, Сайхан эргэж байна лээ DSC off болгохоо мартав. өвөл болохоор жаахан суралцанаа. шулуундаа амыг нь татаж явахгүй бол дөлөөрөө 140 хүрчихдэг. дээд хурд одоогоор 170km/h хүргэсэн. зам байгаад амьнаасаа уйдвал цаашаа чөлөөтэй явах байх хэхэ.
аан тийм RX8 чинь 4н хүн суудаг 4н хаалгатай шдээ дийлэнх хүмүүс 2 гэж бодоод том эндүүрээд байх шиг





