Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Moderators: temp, Mod_1

freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by freekiller »

maaboo wrote:Corolla nda 195/80/14 toi dugui tavival havirah ene ter asudal garah boluu.175/70/14 dugui avsan solisodog yum biluu arai l namdaad bn.
Миний мэдэхийн Carina-д маань 185/80/14 хийж байсан.Яг таардаг.Харин 195/70/14 бол жижигдээд л ордог.Одоо зуны дугуй гээд 195/70/14 хийсэн байгаа.Өвлийн дугуй 185/80/14.Харин 195/80/14-ыг хийж үзээгүй болохоор ёстой мэдэхгүй.Гэхдээ хавирах магадлал өндөртэй юм байна.
МАФийн гишүүн.
ebayaraa
Posts: 342
Joined: Fri Nov 11, 2011 6:35 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by ebayaraa »

ямар том том дугуй хийдэг юм бэ. Хөдөө гадаа их явдаг хүмүүс үү?
Каринад 195/65/14 л их гоё болдог юм даа.
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by freekiller »

Явдаг зам маань хэцүү болохоор тэр өө.Өдөрт гэр ажлын хооронд ирж очиход 25-30км.Үүний 5-6км нь нэлээд бартаатай болохоор л ингэж хийдэг дээ.
МАФийн гишүүн.
User avatar
magnai
Posts: 113
Joined: Tue Feb 21, 2012 5:32 am
Location: Ulaanbaatar

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by magnai »

Yamar markiin mashind yamar hemjeetei dugui hij boloh talaar hardag neg site bdag da yu bilee nohdoo.195/80/14 havirna gej oilgoloo.185/70/14 toil bgal da odoo.
Загас мэгшдэгүйн учир
Нулимс нь далайн юм байлгүй
Шувуу төөрдгүйн учир
Өд нь тэнгэрийн юм байлгүй
Би унадгүйн учир
Үсэг минь босоо юм байлгүй
Danaa
Posts: 240
Joined: Tue Nov 15, 2011 10:38 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Danaa »

185 70r14 M+S michelin ii 4n dugui 80d ugchyoo hee sain 99149062
ebayaraa
Posts: 342
Joined: Fri Nov 11, 2011 6:35 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by ebayaraa »

http://www.1010tires.com/tiresizecalculator.asp" onclick="window.open(this.href);return false;
ebayaraa
Posts: 342
Joined: Fri Nov 11, 2011 6:35 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by ebayaraa »

2002 оноос хойших T24X caldina-тай хүн байна уу? Байвал сэтгэгдлээ бичээч.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Exotic »

ih goy zagvartai bolson bna lee, caldina gsn bichig ard ni baihiig ni harchaad ch ehendee itgeegui hahha 1zz-fe, 1az-fse (d4-tei), 3s-gte gsn hudulgvvrvvdtei gd bodohoor dajgui huchtei hurdtai bolson baih gj bodjiina. zgr suuj l uzsen ym baina. ymar ch gsn umnuh ajliin mori shg zagvaraa bodvol iluu dotor ni suuj baigaa hundee chiglesen zagvar bolson sanagdsan.
life is too short to drive stock cars..
User avatar
oojoo
Posts: 592
Joined: Fri Feb 17, 2012 11:03 am

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by oojoo »

Cамурайн хугархай илд буюу Тоyota Corolla !!!

Toyota Corolla үйлдвэрлэгдэж эхэлсэн он 1966, ангилал седан боловч гэр бүлдээ хайтчбак, MPV, Minivan, Mini SUV гэх мэтчилэн олон тэргийн суурь болж өгдөг, бүлдээ нэлээд олон гишүүдийг багтаасан загалмайлсан эцгийн Дон Карлеон шиг Тоёота бүлэглэлийн хамгийн хүчтэй төлөөлөгчдийн нэг. Ингээд түүний тухай та бүхэнд үргэлжлүүлэн толилуулъя.

Өнөөдрийн зочны талаар бичихэд зөвхөн машины тухай биш маш олон зүйлийн тухай ухаж төнхөж, судлаач Ганхуяг ах шиг олон талаас нь дүгнэх хэрэгтэй болно. Судалгааны хамгийн гол ухагдахуун бол хэр гүнзгий ухаж, хэр өргөн хүрээнд харуулж байгаагаар судалгааны үнэт зүйлсийн хэмжүүр тогтоогддог.

Короллагийн түүхийг хүүрнэхийн тулд цаг хугацаагаар урагш нэлээд аялах хэрэгтэй болно. 1940-1945 онд болсон дэлхийн II-р дайн. Дэлхий 2 талд хуваагдан байсан аймшигт цаг үе. Хүнийг хэн нэгэн байсаных нь төлөө биш ямар үндэстэн байхаар нь ангилж массакар (генецойд – даяарчилсан аллага) хийдэг байсан цаг. Нэг талаас холбоотны эсвэл Аллис, нөгөө талаас Германаар удирдуулсан Айксис гэсэн 2 хан хүчний доор дэлхий орвонгоороо эргэж байсан нь гашуун үнэн. Дэлхийн 2-р дайнд газар дээр Зөвлөлт, Холбоотны цэргүүд голлох тоглолтыг хийж байсан бол тэнгист Гитлерийн хамсаатан Япон, Германы тэнгисийн флот ноёрхож байсан. ... Холбоотны эсвэл усан дээр сөнөөгч онгоц тээвэрлэгчийг бодож олтол, үүн дээр нэмэгдэн германы энигма машины эхний шифрийг тайлж, усан доорх германы шумбагчдийн нэг нэгээр нь ангуучлах боломжийг олох хүртэл дэлхий ганцхан чиглэл рүү явж байсан нь сүйрэл байсан юм. Ингээд Гавайн олтригийн арлын тойрог, Сувдан эрэгт самурай нар итгэлийг эвдэн довтолсон довтолгоон нь америкийн тэнгисийн хүчний флотын түүхэндээ амссан хамгийн том хохирол байлаа. Өөрөөр хэлбэл Америкийн тэнгисийн цэргийн флот ойрийн хэдэн сард яагаад ч өндийхгүй хэмжээнд хүрсэн сүйрэл байсан юм. Энэ бүхний дараа америкийн засгийн газрын шууд дэмжлэг, ерөнхийлөгч Трюманы шийдвэрээр, дайны сүүлийн голомт болж үлдээд байгаа империалист Японыг үгүй болгоход ердөө наймхан бөмбөгдөлт хангалттай гэдгийг харуулах зорилгоор, түүнчлэн хэт сунжираад байгаа дэлхийн 2р дайнд цэг тавихын тулд, 1945 оны 8н сарын 6нд Энола Гэй гэж нэрлэгдэх хэт хол нисэх чадвартай “Бойнг B29” байлдааны бөмбөгдөгч онгоцийг, сүүлээр генерал цолонд хүрсэн, тухайн үеийн ахмад цолтой байсан Пол Тибецийн удирдлагатай нисэх экипажд, даян дэлхийд хүн төрөлхтөн өөр дээрээ анхлан туршсан, түүхэнд “Бяцхан хүү” хэмээн нэрлэгддэг атомын бөмбөгийг авч хөөрөх тушаал өгч, онгоцны баг Японы урд хэсэг болох Хирошима хотыг бөмбөгдөхөөр чиглэн нисчээ. Энэ нь нөгөө талаар америкийн цэргийн түүхэн дэх нисэх хүчний сүр чадал болон хэзээ ч өмнө дуулдаж байгаагүй аймшигт технологийг дэлхий дахинд гайхуулсан хэрэг болсон юм. Ингээд 150.000 хүнтэй хот нэг л бөмбөгдөлтөөр үгүй болж... Үүнээс гурван өдрийн дараа буюу 1945 оны 8н сарын 9нд үүнээс даруй хэд дахин хүчин чадалтай “Бүдүүн эр” хэмээх цөмийн бөмбөгийг Японы Нагасаки хот дээр энэ онгоцны баг дахин тээн очиж, хаяхад даруй Нагасаки хотын 39000 хүн тоос болон замхарч, үүний дараах хохиролоор 25000 хүн хорвоог орхижээ... Хирошима хоттой харьцуулахад Нагасакигийн хохирол арай бага байсан нь түүхэнд тус нутгийн өндөр уулс халхалаад цацрагийн эрчийг сулруулсан гэж үздэг. Энэ явдалын дараа маш яаралтайгаар Япон улс даруй үг дүүгүй буун өгч, хэдэн мянганы турш үргэлжилсэн Шиогуны империалист түрэмгийлэлээсээ татгалзан хөгжлийн шинэ гарцыг эрж хайх болсон билээ....

Хүнд зүйлийн талаар бичихэд нөгөө машин бодож байсан баяр баясал алга болчих шиг л боллоо.. Түүхэнд 1937 оноос Японы эхлүүлсэн Хятад болон ази номхон далай гэж нэрлэгддэг бүс нутагт хийсэн түрэмгийлэлийн уршгаар нийтдээ 6.000.000 Хятад, Индонез, Солонгос, Филипини, бусад үндэстэн үүнд Монголчууд ч мөн багтана, дээр нь барууны хоригдогчдийг тамлан зовоож, харгислаж, буудан алж, цуст яргалалыг явуулж байсан бол хариуг нь тэд нутаг дээрээ ингэж ард түмнээрээ буцааж төлжээ... Үүнээс бид мунхаг үзэл суртал хэт өндөр авбал ямар улс үндэстэн байхаас үл хамааран аюулын харанга өөрсдөдөө дэлддэгийг харж болно. ...

Ингээд дайнд бууж өгч цэргийн биш технологийн “түрэмгийлэгч” улс байхаар зорилт тавьсан Япон улс залуучуудаа барууны өндөр хөгжилтэй орнуудад сурган атом молекулын нууцыг тайлуулахаар илгээж, улмаар боловсорсон каадруудаа буцаан татан авч, төд удалгүй электроник, хагас дамжуулагчийн технологийг бүрэн эзэмшиж, улмаар дэлхийн технологийн цөм Шинэ Япон болсоноор Мэйжийн бодлогыг өөрөөр хэрэгжүүлж болохыг ойлгоцгоосон билээ.. Дайны үеээс байсан алдарт Тоёота, хүнд үйлдвэрийн Митсубишигийн суурь технологийг барууны чиг аястай хөг нийлүүлэн зөвхөн дотооддоо биш гадны бүх томоохон орнуудын зах зээл дээр шал өөр төрлийн цусгүй тулааныг эхлүүлсэн. Ингээд та бидний мэдэх Никон, Sony, Sharp, Funai, Toyota, Honda, Mitsubishi, Nissan... бичээд байвал дуусахгүй биз, брэндүүдийг бий болгон үүнийгээ барууны онцлог хөг аялгуугаар фантазлан чимжээ. Ингээд удалгүй барууны зах зээлд “японд үйлдвэрлэв” гэх бараа бүтээгдэхүүн техник хэрэгслүүдээр дүүрсэн бөгөөд япон барааг хамгийн сайн гэх ойлголтыг маркетингтай маркетинггүйгээр дэлхийд андахаа больсон. Сансарт гацсан Апполло 13ын хөлгийн бүхээгт ганц ажиллаж байсан зүйл нь газар дээр хаа сайгүй хэрэглэгддэг Sony радио дамжуулагч л байсан гэх яриа лав л үнэний ортой. Үүгээрээ ч Япончууд электроникийн хөгжлөөр дэлхийд үргэлж нэгт явсаар ирж, дэлхийг транзитороосоо салаагүй байхад 100нм (нанометрийн технологитой болчихоод анхны супер тооцоолуур дээрээ туршиж байж). Дараа нь дэлхийг 100нм тай болоход 50нмтай, 50нм болоход 25нм тай, 25нм тай болоход нь шал өөр юм бодоод сууж байна. Тэд 25нмийн технологитой болчихоод 50нмийн технологио хятадуудад зарсан гэж боддоо.. Лайтай шүү.. Хятадууд ингэж байж л нөгөө зурагт компьютер машины эд ангиудыг нэг юм хийдэг болсон юм даа.

За тойрч тойрч гол сэдэв рүүгээ оръё. Японы арим Филлидинд хийсэн дайны үеээр 1941 оны үед Америкийн армийн зэвсэглэлд байсан AK гэж нэрлэгддэг жийпийн өөрийн болгоодхож. Японы засгийн газар Тоёотад иймэрхүү төрлийн машинуудаар өөрийн базыг илүү бэхжүүлэх хүсэлтээ хэлж. Тоёота ч 1942 он гэхэд AK10 нэрлэгддэг ½ тонн жинтэй байлдааны жийпийг нэлээдийг хийгээдхэж. Ингээд үүнийгээ BJ ба FJ гэж нэрлэсэнээр 20, 30, 40 , 50, 60, 70, 90, 100, 200 цувралуудын өвөг буюу өнөөгийн крузеруудийн үүсэх цэг нь болжээ. Японы ингэж машин үйлдвэрлэлийн технологийг Америкуудаас сураад удалгүй бүр хол орхин илүүг хийсэн нь Land 60 аас эхэлсэн. Ингээд нэгэнт хүчирхэгжсэн япон машины үйлдвэрүүдээ дэлхийн хөрсөнд энэ тэнд тарихад урдаа барих нийтээрээ хэрэглэх нэг тэрэг хэрэгтэй болно биздээ...Үнийн хувьд боломжийн гэхдээ чанараараа нэгт зогсох тийм л бүтээл хэрэгтэй. Ингэж л өнөөгийн короллагийн хэрэгцээ өөрөө буй болсон юм. Тоёота өөрийн үйлдвэр хаана, ямар шинэ оронд баригдана, Түүнд нь хамгийн эхний автоматаар хийгддэг тэрэг бол Королла бөгөөд япон машиныг зөвхөн сайн гэж танилцуулах нэрийн брэндээр үргэлж сонгогдож, үйлдвэрийн шугамын гольдролд нь оруулж, нэн түрүүнд хийгдэж, хийгдсээр ч ирсэн байна. Өөрөөр хэлбэл стратегиээ өөрчилсөн самурай нарын альч оронд машины үйлдвэрээ байгуулаад хийдэг эхний тэрэг бол дахин хэлэхэд Королла. Самурайн илд ямар байдаг билээ. Ган төмрийн давтаж, Галын дөлд ширгээж, Хээ хуарыг нь зурж биш зорж, Ирэн дээр нь унасан хялгас өөрөө хуваагдаж..., ингэж л хийгддэг. Харин япон тэрэгний чанарыг бусдад ганц түрүүлж илтгэдэг Короллаг япончууд илд шигээ л хийдэг. Япончуудын улс гүрэн дамнасан технологийн дайны түүчээнд барьдаг зэвсэг бол Королла.. Королла бол машин биш стратегийн зэвсэг, ийм болохоор дээрх түүхийг та бүхэнд ярьсан билээ, Королла бол урлагийн бүтээл, япон хүний гарын урыг дэлхий дахинаа толилуулсан чанар, илэрхийлэл. Короллагийн тухай ярих гэхээр магтах гэсэн үг өөрөө ундарч гарч ирээд байх юм.

Королла нь үйлдвэрлэгдэж эхэлсэн 1966 оноос өнөөдрийг хүртэл дэлхийд 40н сая (40.000.000) ширхэг борлогдсон цорын ганц тэрэг. Өнөөг хүртэл энэ амжилтыг өөр ямар ч төрлийн автомобиль эвдээгүй. Америкийн ерөнхийлөгчөөс эхлээд Африкийн хар арьстан, Архангайн гудамжинд хүртэл Королла бий. Өнөөдрийн хятад японы арлын маргаанд чайна мэйнландад баригдаж байгаа короллагийн үйлдвэрийг хятадууд түүвээж байна. Аргагүйшд тэнд нь королла хийгдээд эхэлвэл өөрсдийх нь жунгомашяан юу болох вэ.. Энэ завшаанаар нь Монголдоо тоёотаг оруулаад ирэх юмсан. Королла ярих гэсэн биш дайны түүх стратеги, гээд тойруулаад баахан ярилаа. Короллаг Монголчууд надтай надгүй мэднэ. Corolla - гаар хөлд орсон шинэ жолооч бол Toyota дотроо ангиллаа өөрчлөхөөс биш харин өөр үйлдвэрлэгчийн седан бол унаж чадхаа больчихдог нь бичигдээгүй хууль. Ай королла гэж... Эцэст хэлэхэд Toyota Corolla бол жинэхэнэ машин!!!
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by odb »

AK=GP willys jeep
Image
munkhbat
Posts: 20
Joined: Sun Sep 09, 2012 6:22 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by munkhbat »

zaluusa 7 sayd dajgui saihan 2002 onoos hoishih corolla sonirhono shuu talagdwal awna ;)
Toyota Prius jinhene hemnelt
Hemnesen mongo ni haashaa orood bgan bol :D
User avatar
XP1
Posts: 423
Joined: Fri Nov 11, 2011 12:33 pm
Location: Монгол улс
Contact:

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by XP1 »

эх сурвалж: мото.мн гэл дээ.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Ochki »

za tiim bhaa yamar aimar genet orood irvee l gej bodlooshd
Dairaldsnaa unaal yavjina
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by freekiller »

XP1 wrote:эх сурвалж: мото.мн гэл дээ.
Харин тийм ялангуяа Мото.мн-ы малийш гээд гишүүний бичсэн нийтлэл байна.Манай форумд ч явж байгаа.Rav4-ын хэсэгт.Хүний юм авахдаа доор нь нэр ус тавих хэрэгтэй шүү.Тэгэхгүй бол зохиогч нь гомдоно.Монгол жижигхэн шүү.
МАФийн гишүүн.
User avatar
oojoo
Posts: 592
Joined: Fri Feb 17, 2012 11:03 am

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by oojoo »

tegeed bichsen yumiig ni delegruuleed yabj l bn shtee moto.mn martchihsan l bn hehe
Post Reply

Return to “Toyota”