Жолоочийн Хариуцлагын даатгал

Авто машинтай холбоотой төрийн байгууллагуудын хийж байгаа үйл ажиллагааны талаар ярилцах булан

Moderators: temp, Mod_2

User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Жолоочийн Хариуцлагын даатгал

Post by Uuganaa »

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээ шаардлагыг зохицуулах үүднээс Монгол Улсын Засгийн газраас Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бэлтгэж, Монгол Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлсэн. Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Чуулганы хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хууль нэртэйгээр эцэслэн баталсан Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсанаар сайн дурын даатгалын төрөлд хамаарч байсан жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгалын төрөлрүү шилжинэ.

Олон улсын туршлагаас үзэхэд жолоочийн даатгал нь тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцлагаа даатгуулах, эсхүл жолооч өөрийн хариуцлагаа даатгуулах гэсэн төрөлтэй байдаг. Манай улсын хувьд тээврийн хэрэгслийн өмчлөгчийн болон жолоочийн хариуцлагыг даатгах холимог тогтолцоог хэрэгжүүлэхээр хуульд тусгалаа. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулах мөн түүнчлэн мэргэшсэн болон С, Д ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран өөрийн хариуцлагаа албан журмаар даатгуулах үүрэгтэй байхаар зохицуулсан. Даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй.

Жолоочийн даатгал нь сайн дурын даатгалд хамрагддаг байхад даатгалын гэрээний нөхцөл, хураамжийн хэмжээг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцдог байсныг шинэ хуулиар нарийн зохицуулсан.

Жолоочийн даатгалд даатгуулах суурь хураамжийн хэмжээг тээврийн хэрэгсэлийн ангилал тус бүрээр ялгаатайгаар тогтоосон. Үүнд:
1) А ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;
2) В ангиллын тээврийн хэрэгсэлд 33000 төгрөг;
3) С ангиллын тээврийн хэрэгсэлд 42500 төгрөг;
4) Д ангиллын тээврийн хэрэгсэлд 53000 төгрөг;
5) Механизм ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;
6) Мэргэшсэн жолооч болон С, Д ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн хувьд 33000 төгрөг байна.

Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг:
1) тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;
2) өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;
3) даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;
4) даатгалын гэрээний хугацаа;
5) даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;
6) тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;
7) тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;
8) тээврийн хэрэгслийн зориулалт;
9) чиргүүлтэй эсэхээс хамаарч Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан итгэлцүүр хэрэглэх журмаар нэмэгдүүлэх буюу хорогдуулахаар хуульд тусгаcан.

Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор Жолоочийн даатгалын тухай хуульд заасан нөхцлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна. Даатгалын гэрээ байгуулснаар жолооч даатгалын баталгааг тээврийн хэрэгсэлд байнга байршуулан явна. Даатгалын гэрээ нь 1 жил хүртэл хугацаанд хүчинтэй байх ба даатгалын тохиолдол бүрт 1 удаа хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ А, В, Механизм ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 5 сая төгрөг, С, Д ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 10 сая төгрөг байхаар тооцон хуульд тусгалаа. Энэ нь даатгалын үнэлгээний доод хэмжээ ба даатгуулагч хариуцлагаа үүнээс өндөр үнэлэхээр даатгагчтай тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд нэмэлт хэсгийг сайн дурын даатгалын журмаар даатгуулах боломжтой юм.

Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг эд хөрөнгөд учирсан хохиролд олгохоор хуулиар зохицуулсан. Сэтгэл санааны хохирол, хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол, даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол, Жолоочийн даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна.

Жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан, түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор жолоочийн даатгалын санг байгуулна. Мөн албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий мэдээллийн нэгдсэн санг үүсгэнэ. Мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад мэдээллийг оруулна. Түүнээс гадна жолоочоос шалтгаалан гарсан зам тээврийн ослын талаарх мэдээллийг даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогчдоос хүлээн авч, шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх жолоочийн даатгалын сангийн шуурхай албыг ажиллуулна.

Мөн хуульд жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгагчид хамтран Албан журмын даатгагчдын холбоог байгуулж, Холбоо нь жолоочийн даатгалын сан, шуурхай алба, даатгалын мэдээллийн санг удирдах бөгөөд түүнтэй холбоотой харилцааг зохицуулахаар Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Энэ нь дээрх үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна даатгалын тохиолдлын улмаас хохирсон хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолооч нь жолоочийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамааран жолоочийн даатгалын сангаас нөхөн төлүүлэх замаар замын хөдөлгөөнд оролцогсдын эрх ашгийг хангахаар тусгасан.

Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэр нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагч бүрээс төвлөрүүл‎эх хөрөнгө, Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн 50 хувь, даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжилсэн нөхөн төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь, даатгалын мэдээллийн санг төлбөртэй ашиглуулсны орлого, зээл, тусламж, хандивын орлого зэргээс бүрдэх бөгөөд түүнд хяналт тавихтай холбоотой заалтыг хуулиар зохицуулсан.

Жолоочийн даатгалын тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх ба даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлэхэд тодорхой хугацаа шаардагдах тул Жолоочийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш нэг жилийн дараа буюу 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг олгохоор хуульд тусгасан.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно. Зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоочийн даатгалд даатгуулах хүртэл тээврийн хэрэгслийг тусгай хашаанд байлгаж, зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Үүнийг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Жолоочийн даатгалын тухай хуулийг баталснаар жолоочийн хариуцлага дээшилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо болон иргэд, байгууллагад учирч буй биет болон биет бус хохирлын хэмжээ эрс багасах, жолоочийн үйл ажиллагаанаас шалтгаалж хохирогчийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг заавал нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бий болж байгаараа ач холбогдолтой юм.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by GaNBaYaR »

энэ хууль мордохын хазгай болсон.
тээврийн газрынхан хэрэгжиж эхлээгүй хуулийг хэрэгжүүлэхгээд л улайраад байна цаана чинь.

тээврийн хэрэгслээ зарсан тохиолдолд, шинээр худалдаж авсан тохиолдолд яаж зохицуулах нь тодорхойгүй.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by GaNBaYaR »

Үүнийг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

энэ хэсгийг.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by GaNBaYaR »

Image

замын цагдаатай нийлээд луйварддаг юм байна.
дахин монгол даатгалаар үйлчүүлэхгүй.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
XP1
Posts: 423
Joined: Fri Nov 11, 2011 12:33 pm
Location: Монгол улс
Contact:

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by XP1 »

Ир гэж байхад нь очоогүй юм бишүү?
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by GaNBaYaR »

наад бичиг дээрх чинь бүгд худлаа.
*замын цагдаатай нийлээд луйварддаг юм байна* гэсэн байгаа биздээ?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by Ochki »

zurag ni haragdahgui l bnlda melhii bolood
Dairaldsnaa unaal yavjina
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by GaNBaYaR »

зүгээр л байна даа.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by Ochki »

harin gazar gazrin net-s shaltgaalan ondoo bdimaa, bas user login hiisne bol zugeer bdgiin, imageshak-nhaa user-g deer delete hiitsen
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by MuuG »

энэ уг нь хууль тогтоогчид өөрөөр харж хийсэн хууль юм гэсэн. машинтай мөртлөө төлбөрийн чадваргүй нөхдүүдээс болж хохирдог жолооч нарын тээврийн хэрэгслийг хамгаалах зорилготой.

харин тэр даатгалын компаниудын хувьд янз янзын гэрээгээр яваад, зарим нь их хатуу, зарим нь уян хатан барагтай л бол нөхөн олговорыг нь олгоод байхаар нь бүр ашиглах гэрээг нь хүртэл Санхүүгийн зохицуулах хорооноос баталж өгсөн байсан.

тэгэгэхээр шууд нэгдсэн байдлаар шахаж байгаа мөртлөө, нөгөө талдаа автоматаар хариуцлагыг нэмж байгаа юм.

би хувьдаа дэмжиж байгаа, гэхдээ зарим хүмүүс өөр нүдээр харж шүүмжилж байгаа. Жишээ нь санхүүгийн талаасаа харвал энэ олон жолооч нараас мөнгө хураагаад мангар том сан үүсгэж байгаа. тэгээд тэр сангаасаа хуульд зааснаар хохирлыг барагдуулчихна. цаанаа нөгөө нөхөн төлбөрт төлсөн мөнгөө гэм буруутай жолоочоос иргэний журмаар нэхэмжлээд, шүүхэд хандаад авчихна. тэгэхээр даатгалын компанид ямар ч хохирол байхгүй. өөрөө хэлбэл хураамжид төлсөн мөнгө жил болгон нэмэгдээд байхаас, хэзээ ч буурахгүй. тэгвэл энэ их хөрөнгө цугларсны дараа хаачих вэ? /үүнээс цааш улс төр, нийгмийн даатгал, идсэн уусан, авилга гээд форумын сэдэвт үл тохирох юм их явах учир бичилгүй орхив/
МАФ-ын Мөөг
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by Ochki »

bugd butsaj orj irj chadahgui, tulburt unasan hun ni tulj chadahgui gevel mungunihoo orond aavind suudag. tgd mungunuus heseg ni alga bolj bgan, medeej ter alga bolj bgaa huvi ni 50-d ch hurehgu l bhda.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by Uuganaa »

За өнгөрсөн хагас сайн өдөр жолоочын хариуцлагын даатгалаа хийлгэлээ. Монгол хүн ч юмыг цагыг нь тулгаж хийдэг гэсэн шиг бараг хамгын сүүлийн өдөр нь очиж даатгууллаа. Ганц 2 даатгал судалж үзээд Практикал даатгалыг гайгүй гэж үзээд даатгуулчихлаа.

Даатгуулж байхдаа дараах хэдэн зүйлийг тодрууллаа.
- Даатгалын хугацаа дуусаагүй байхад би машинаа зархаар болбол яах вэ?: Миний тушаасан мөнгийг бүтэн жилийнхээ хугацаанд хуваагаад хэдэн сар үлдсэн байна гэдгээр нь үлдсэн мөнгийг нь буцааж өгдөг гэж байна. Тэгээд машин шинээр авсан эзэмшигч авсан өдөрөөсөө бүтэн жилээр даатгуулах ёстой юм шиг байна.

- Ямар нэгэн шалтгаанаар машинаа өөрийн нэр дээр аваагүй байвал яаж даатгуулах вэ?: Тухайн тээвэрийн хэрэгсэл эзэмшигчийн РД, жолооны үнэмлэхний дугаар байхад эзэмшигчээр нь тэр хүнийг нь бүртгээд жолоо барих этгээдээр нь өөрийг нь бүртгэдэг гэж байна лээ.
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by Ariuka »

nadaas 44550 tug avsan mashin chine huuliin etgeediin ner deer bna gesen shaltgaanaar eniig tailbarlaj tuslah hun bna uu
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by odb »

машин байгууллагын нэр дээр байхаар Хуулийн этгээдийн - итгэлцүүр 1.5
машин В ангилал, 1001-2000см3 - итгэлцүүр 0.9

33,000x1.5x0.9=44550 юм гэнээ

http://www.insurance.nomin.mn/#Page/DriverCharge" onclick="window.open(this.href);return false;
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Жолоочын Хариуцлагийн даатгал

Post by Beegii »

За би ч өөрийнхөөө Номин Даатгалаар л даатгуулчаа
Post Reply

Return to “Төрийн байгууллага”