MAF.mn-ээс санаачилан бусад автомашин сонирхогч клубуудын дэмжлэгтэйгээр автомашины яндангын дуу чимээнд тавигдах стандартыг сайжруулах төсөлийг өнөөдөр буюу 2012-04-26 ны өдөр ЗЦГ-ын хэмжилтийн тасгын дарга Дэд Хурандаа Мөнхбаяр-тай уулзаж танилцуулалаа. Бидний бэлдсэн төсөлийн гол зорилго нь Монгол улсад одоо мөрдөгдөж буй стандартыг олон улсын хэмжээд хүргэх, хэмжих арга барилыг сайжруулах зорилготой билээ. ДХу Мөнхбаяр төсөлтэй танилцан хүлээн авсан ба хэрэгжүүлэх боломжтой зүйлсийг хэрэгжүүлэхээ хэллээ. Гэхдээ үнэндээ бол манайд нэг стандартыг сайжруулна гэдэг жижиг улс байгуулах дайны юм болдог учир тийм ч итгэлтэй бус байгаагаа бидэнд нуулгүй хэлсэн. Харин бидэнд жижигхэн ч гэсэн нэг сайхан боломж нээгдлээ. Энэ нь 2003онд батлагдсан Автомашины янданд танигдах дуу чимээний стандартыг шат шатанд нь хэрэгжүүлэх энэ талын мэдээлэлтэй болсоноор үйлдвэрийн Genome, TRD, Apexi гэх мэт оригналь яндантай санаа амар явж болох боломж бүрэлдэхнээ. 2003онд батлагдсан стандартыг гол тодорхойлт нь автомашины яндангын дуу чимээг хэмжихдээ тээврийн хэрэгсэлийн голоос хажуу тийш (90градус) 7метрийн зайнаас 1.2метрийн өндөрөөс хэмжих, дээрх аргаар хэмжихэд яндангын чимээ 74дб болон түүнээс бага байх гэсэн стандартыг манай ЗЦГ-ын бие бүрэлдэхүүн, албан хаагч төдийлэн амьдрал дээр хэрэгжүүлдэггүйг анзаарлаа. Тиймээс автомашин сонирхогч залуус бид энэ талын мэдлэг мэдээлэлтэй болсоноор буруу хэмжилт хийж буй албан хаагчид сануулах түүнийг даган мөрдөхийг шаардах эрхтэйгээ мартаж болохгүй шаардлагтай тохиолдолд Дэд хурандаа Мөнхбаяр(93021155)-т утасдаж мэдээлэх. Тиймээс MAF.mn буюу Mongolian AutoFоrum-аас 2003онд батлагдсан MNS4599:2003 стандартыг заавартай нь бэлтгэн хүргэлээ.
Мөн ЗЦГ-ын албан хаагч Замын цагдаа нь автомашиныг албадан хэмжилтэнд оруулахдаа тухайн машины янданг гаднах үзэмжээр бус дуу чимээгээр нь дүгнэх ба хэрэв үзлэгт ороод тэнцсэн машиныг замын хөдөлгөөнд оролцож байхад давтан үзлэгт оруулахыг шаардах мөн ажилдаа хувийнн амбицаа бүдүүлгээр гаргасан тохиолдол Дэд хурандаа Мөнхбаяр(93021155), Олон нийттэй харилцах албаны ажилтан Дэслэгч Сүрэнжав (93021017), мөн хэмжилт хийж буй ажилтаны 93021060 дараах утсаар утасдаж мэдээлэх эрхтэй.
Харин залуус бид нар дээрх эрхтэйгээс гадна үүрэгтэйгээ мартаж болохгүй! Шөнө оройн цагаар буюу 22цагаас хойш хороолол дотор буюу орон сууцны барилга, байшин, цэцэрлэг, сургууль, орцны дундуур чанга дуу гарган өндөр хаазлан явахгүй байх эсвэл чанга дуу гарган явж буй жолоочид хэлэх болон улсын дугаарыг ЗЦГ-ын 124тоот утсанд мэдээлэх үүрэгтэй.
Тиймээс жолооч бид нар өөрт олгогдсон эрхээ эдлэхээс гадна үүргээ давхар ухамсарлагцаая!
Хүндэтгэсэн Mongolian AutoForum
MNS 4599:2003 Автомашины утааны яндангын дуу чимээнд тавигдах стандарт
Татаж авах
http://share.gogo.mn/yZTvouly8M61411335492149/MNS" onclick="window.open(this.href);return false; 4599-2003 by MAFmn.pdf



Code: Select all
Сүүлийн үед ардаа никел эсвэл бүдүүн яндантай л бол замын цагдаагын шүгэл тас хийх болсоор автомашин сонирхогч залуус бидэн чамгүй хүндрэл учруулж байгаа билээ. Өчнөөн мөнгө төгрөг заран байж хайртай машиндаа авсан янданг маань хураах, жолоочын эрх хасах гэх мэт арга хэмжээг авч байгаа шалтгаан нь тийм ч шудрага бус байгаа талаар залуус бид дуу хоолойгоо нэгтгэн хоорондоо ярилцах нь зүйтэй хэмээн MAF(Mongolian AutoForum)-аас уриалга гаргаж байна!
Аливаа төрийн байгууллагаас гаргасан шийдвэр нь тухайн цаг үе-дээ нийцсэн байх нь зүй ёсны хэрэг билээ. Хэт чанга дуутай яндантай автомашины жолоочтой хариуцлага тооцох нь зөв ч тухайн хэмжилт хийж буй арга нь буруу байгаа билээ. Саяхан яндангаа очоод хэмжүүлтэл яндангын үзүүр дээр микрофоноо барьчихаад тултал хазлуулж байгаад л тэнцэхгүй байна хэмээн унгаж байгаад миний бие мөн бусад залуус ч гомдолтой байгаа байх. Тиймээс одоо мөрдөгдөж буй журамыг бусад өндөр хөгжилтэй орны жишигт нийцүүлэх талаар залуус бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Тиймээс бид бүхэн ямарваа нэгэн тэмцэлийн хэлбэрийг сонгох бус харин урьдаар дотроо ярилцсан багахан хэмжээний төсөлийг бэлдэн ЗЦГ-тэй ярилцах нь зөв хэмээн шийдээд байна.
Тиймээс автомашин сонирхогч, клубийн гишүүд та бүхэн одоо цагт интернэт-д ордоггүй хүн гэж байхгүй учир бусад орны дүрэм журамын талаар судалгаа хийн форум дотор чөлөөтэй ярилцацгаая! Залуусаа хэн нэгэнийг муулахдаа хараалыг хэрэглэлгүй боловсон байцгаана уу? Энэ сэдэвт зөвхөн доорх шийдвэрийн талаар ярилцана!
[code]Өнгөрсөн баасан гаригт Замын цагдаагийн газраас нэгэн гэнэтийн шийдвэр гаргаж, чанга дуутай яндантай болон стандартын бус нэмэлт тоноглолтой автомашинуудыг журамлаж эхэлжээ. Энэхүү шийдвэр нь хэдийгээр тухайн жолооч нараас бусад иргэний эрхийг хамгаалсан байсан ч гэнэт баасан гаригт гарган автомашинуудыг журамлаж эхэлсэн нь сонирхолтой. Ингэснээр амралтын өдрүүдийг дамнасан их чирэгдэл иргэдийн дунд үүсч, өнөөдөр ч иргэдийн дугаарлалт Замын цагдаагийн газар байсаар байна. Энэ талаар ЗЦГ-ын хошууч Зоригтбаатараас лавласан юм.
-Яндангийн дууны давтамж чадал гэж байна. Журманд заасны дагуу 1991 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашинууд 80 дб, 91 оноос хойш үйлдвэрлэгдсэн 74 дб-ийг зөвшөөрдөг. Тэгэхээр үүний дагуу бид ажиллаж байна. Шөнө хүмүүс унтаж амарч байхад чанга дуу гаргаад орилуулаад давхиад байгаа нөхдүүдтэй хуулийн хүрээнд ажиллаж байна.
-Урьдчилж хэлэлгүйгээр журамлах үйл явцыг эхэлсэн нь хүмүүсийн дунд багагүй бухимдал үүсгэж байх шиг байна. Яагаад урьдчилж хэлж болоогүй юм бол?
-Нэг хүний эрх бусад олон хүний эрхээр хязгаарлагдаж байдаг. Машинаа унаад өндөр чанга дуугаар орилуулаад давхихад тухайн хүнд кайфтай сайхан байгаа боловч унтаж амарч байгаа хэдэн зуун мянган хүнийг тав тухгүй байдалд оруулж байна.
-Тэрийг ойлгож байна. Надад ч бас хэцүү л санагддаг. Гэхдээ хамгийн гол нь яагаад урьдчилж хэлж анхааруулаагүй юм бол оо л гэж асууж байгаа хэрэг?
-Цагдаагийн байгууллага ямар нэгэн арга хэмжээ зохиохдоо мэдэгдэх шаардлагагүй шд.
-Стандартын бусаар тоноглосон автомашиныг мөн хориглоно гэсэн байсан уу?
-Тийм. Яагаад гэвэл замын хөдөлгөөний дүрэмд байгаа. Автомашин хойд талынхаа машины өөдөөс цагаан гэрэл тусгаж явж болохгүй. Гэх мэт нэмэлт гэрлүүдийг ашиглахыг хориглоно. Араас нь явж байгаа жолооч хүн дайрч алж болно шүү дээ.
-Энэ арга хэмжээ цаашид хэдий хүртэл үргэлжлэх бол?
-Байнга үргэлжлэнэ.
Тэгэхээр хэрвээ та дээр дурьдсан тоноглол бүхий автомашинтай бол арга хэмжээ авч байж замын хөдөлгөөнд оролцохгүй бол таны автомашин журамлагдах болно гэдгийг таньд сануулъя. 