Post
by bataa » Tue Sep 11, 2012 4:10 pm
Гэхдээ яг өглөө 6-д уулзана гэхээр надад бол нэг ийм дүр зураг харагдаад болж өгдөггүйээ.
6-д уулзана гээд зар тараалаа, 6 нь боллоо, хэдэн нөхдүүд цуглалаа. Маш цөөхүүлээ. Тэгээд яахав уулзадгаараа уулзаад байж байгаад 10 11 цаг болоод тарах дөхөж байтал маш олон субаручид утасдаад "Унтчижээ, одоо босоод очвол та хэд байж байхуу?" гэж асууна. "Арай болоогүй байна хө, хүрээд л ирэхгүй юу" ингэж хэлээд, босоод ирэх гэж байгаа нөхрийг хүлээнэ. За ингээд увж цуваад гонжролдсон юм болж магадгүй.
Хэрэв тэгэхгүй бүгд цагтаа цуглаж чадвал гоё зохиож болж байна.
- Нөүтбүүк дээр Субару-гын гарын авлага, гоё wallpaper, бичлэг зэргийг бэлдэж очоод флаш авчирсан хүмүүст хуулж тараана.
- Өглөөний тун аятайхан цай, ам хөдөлгөх жаал зугаа юм урьдчилж бэлдээд, өглөөний цайгаа хамтдаа ууж болно.
- Асуулт хариултын тэмцээн зохиогоод ялагчыг түлхүүрийн оосроор шагнах
гэх мэт ...
Үргэлжлэл бий...
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner