Задлаад хартал өөрийнх эсгий тусгаарлалтыг нь л лав оролдолтгүй санагдав. Овоо ч зузаан юм. Хоёрын хооронд эсгий зулхай энэ тэр энэнээсээ илүү гараад гавихгүй байх.





Компьютерийнхаа тагийг нь бас авч байгаад ар талаар нь наасан.


Их зузаалвал шалны хивс нь хөндийрөөд дэмий гэсэн нөхдийн зөвөлгөөг эс дагаснаас болоод горыг нь сүүлд хангалттай амсав. Энэ хар материал маань нимгэхэн юм болохоор ганц дангаараа нэмэргүй санагдаад, юу л болвол болог гээд зүүн талын шалаа тэр чигээр нь давхарлаад наачихсан юм. Дараа нь хивс бөмбийхөөс эхлээд түгжээ, боолтнуудын нүх зөрөөд суудлуудаа бооход ч хүртэл асуудалтай юм байна лээ.

Жолоочийн талдаа харин ганц дан явуулаад материал маань дууслаа. Хойд суудал доогуур ганц дан ч гэсэн наачихмаар л байна. Жоохон газар наахын тулд бүтэн боодлыг авалтай биш, одоо ингээд дуусгая даа.
Ингэж наахад харин дараа гарах асуудал нь өнцөг булангуудаараа л багахан мэдэгдэнэ. Бусдаар зүгээр. Чухам үр дүн нь л муугүй байгаасай гээд залбирч сууна.
За тэгээд буцаагаад боогоод л хамаг юмаа цэгцэлсэн чинь

2 тэнэг юм үлдчихсэн байдым даа кк.
Дээрх материалаар наах бодолтой байгаа хүмүүст хандаж зөвлөхөд над шиг нимгэнээс нь 2-г биш, зузаан нимгэн аль альнаас нь аваарай. Тэгвэл над шиг давхарлаж заваарахгүй санагдлаа.

