Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Moderators: temp, Mod_1

Ambii
Posts: 67
Joined: Fri Nov 11, 2011 1:05 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Ambii »

Carina GT гын 6-н араатай механик загвар бас байдын байна wiki худлаа бичээгүй бол 165пс гэнэ. GT загварын арлын дугаар нь АТ210.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Ochki »

кролла бол алдартай мотортой л машин шүдэ.

бидний мэдэх AE86 хүртэл 4A-GE 16valve мотортой байж байгаад сүүлдээ. 4A-GE 20valve -тайгаар солиж байсан. 20-той нь 11krpm хүрэх чадалтай гэж байгаа.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Javkhlan
Posts: 442
Joined: Wed Nov 16, 2011 6:02 pm
Contact:

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Javkhlan »

Ochki wrote:кролла бол алдартай мотортой л машин шүдэ.

бидний мэдэх AE86 хүртэл 4A-GE 16valve мотортой байж байгаад сүүлдээ. 4A-GE 20valve -тайгаар солиж байсан. 20-той нь 11krpm хүрэх чадалтай гэж байгаа.
тхх

carina л ярьсан хүмүүс corolla г яагаад ярихгүй байгаам :D
GF-GX100 / 1G-FE 2.0
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by freekiller »

Яахав дээ хүн хүний сонирхол өөр шүү дээ.Надад бол одоо унаж байгаа болоод ч тэр юмуу Carina нь илүү харагдана.Corolla нэг л богинохон,жижигхэн санагдаад байдаг.Царайлаг accent шиг(Гэхдээ carina-г царайлаг excel шиг гэдэгтэй л адилхан юмуудаа)
За тэгээд энэ жилийн турш судалгаа явуулж байж энэ 9 сард Carina 1.5 АТ212 той болсон.Уул нь Японоос өөрөө оруулж байгаа болохоор Si юмуу GT-оруулж ирэх бодолтой байсан боловч татвар дээр татагдаад больсон доо.2001оноос үйлдвэрлэхээ больсон болохоор татвар 10жилээс дээш гээд талийж өгсөн.Тэгэхдээ 2002оных уг нь мэр сэр байдаг л юм.Уул нь бол GT нь сайхан амьтан байгаа юмаа.165 морины хүчтэй гэдэг чинь энгийн Ti-ын 100морины хажууд бол хол илүү шүү дээ.
За тэгээд миний судалгаа бол нэг иймэрхүү байсан.
1.Бат бэх(сэлбэг олдоц сайтай,хямдхан)
2.Туулах чадвар сайтай.
3.Буцааж зарахад үнээ алдахгүй.
4.Энэ дундаж ангиллийн седан загвар дотроо хамгийн том зайтай(явдал суудал mark2,chaser-тай дөхөж очих)
5.Бензин бага зарцуулдаг...
За цаашаа бла бла бла..Нэлээд хэдэн өндөр шаардлага тавьснаас тэнцсэн нь энэ юмдаа.Уул нь corolla ч гэсэн тэнцэх шахаж байсан боловч зарим сэлбэг үнэтэй,бас надад загвар нь таалагдахгүй байсан нь нөлөөлсөн байх.
Тэгээд одоо энэ шаардлагуудаа давхар шалгаад сууж байна даа.
1.Анх орж ирээд 14 хоноогүй байтал 2машины дунд хавчуулагдаад.Би өөрөө хурдаа буруу тохируулаад урдаа байгаа машины араас ороод.Миний араас бас нэг жижиг машин ороод.Нэлээд хүчтэй мөргөлт болсон.Тэгэхдээ урд явсан машины тоормосны гэрэл ажилладаггүй учраас урдуур нь гэнэт микро орж ирээд гэнэт тоормослоод тэгээд би араас нь орчихгүй юу.Тэгсэн тэр машин өөрсдөө буруугаа хүлээгээд явсан даа.Хохирол гэвэл урд байсан (nissan-ы машин байхаа даа)машины хойд гупер нэлээд хагарсан,ард байсан машины урд гупер энд тэндээ нэлээд сэв гарсан байсан.Манай машинд урд машины гуперны будаг орсон байсныг арилгахад 2 газар гупрендээ 3мм орчим жижиг цэгтэй болсон.Хойд гупер бүтэн үлдсэн байсан даа.Аа бас гэрэлний бэхэлгээнүүд хугарсан байсныг янзалсан.
Дахиад нэг жишээ бол саяхан мөрөөрөө зурагтын эцсээр өгсөж байтал буруу талаар микро намайг гүйцэж түрүүлэх гэж байгаад хальтраад бөгсөөрөө манай машиний хойд *** рүү ороод зогсдиймдаа.Азаар хажууд цагдаа зохицуулж байсан хурдан учраа ол гд.Тэгээд тохиролцоод салсан.Тэгсэн тэр манай машин руу нэлээд орсон байсан хэсэг нь микро холдож явсан чинь ямарч хонхорхой үлдэлгүй буцаад тэгш болсон байсан.аа бас хойд гупрендээ 2мм орчим хар цэгтэй болсон.
Сэлбэг олдоц гайгүй.Гэрэлнээс авхуулаад хаалга,5 бул ,мотор,хороп гадуур олдоцтой байдаг.Агаар шүүр forward-аас авахад 25000 болж байгаа.Нээх үнэтэй биш.

2.Туулах чадвар гэвэл манайх баянхошуунд бараг ууланд байдаг болохоор нэлээд бартаатай замаар явах шаардлагатай болдог.Тэрнийг өдөр бүхэн туулдаг бөгөөд баргийн машин тулаад,доод талаа цохиод байдаг.Тэрнийг шийдэхийн тулд 1резин тавиад том дугуй тавиад явахад сайхан өндөр болж байгаа юмаа.(185/80/R14 bridgestone blizzak гээд дугуйтай байгаа даа)Одоо бол газраас 20см орчим өндөр байгаа байх(гупернээс бол 20см орчим,тэнхлэгээс бол 16,7см байхдаа.стандарт өндөр нь 15см байдаг).Дээрээс нь би гишгэж явдаггүй болохоор нээх хурдтай явахгүй, тогтвор алдах нь гайгүй л гэж бодож байна даа.
3.Үнэ бол угаасаа энэ машины хувьд нээх унахгүй байх гэж боддог.
4.Ангилал дотроо том салонтой.Дундаж ангилал дотроо бол эхэнд орнуу гэхээс доогуур орохгүй байх шүү.
Өөр бас мартсан юмнууд байгаа байхаа.Одоогоор сайн санахгүй л байна даа.Ер нь бол сайхан хүлэг шүү.
Last edited by freekiller on Wed Dec 14, 2011 10:37 am, edited 1 time in total.
МАФийн гишүүн.
ebayaraa
Posts: 342
Joined: Fri Nov 11, 2011 6:35 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by ebayaraa »

их өндөрлөжээ.
khakmn
Posts: 515
Joined: Wed Nov 23, 2011 10:46 pm
Contact:

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by khakmn »

Жиип шиг өндөр болцийн бишүү 20см гэхээр. 470 , 200 эд нар газраас 21-22см биз дэ
LIVE TO RIDE - RIDE TO LIVE
User avatar
Ghalaa
Posts: 294
Joined: Mon Nov 14, 2011 2:59 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Ghalaa »

yaahu tenhleg bish urd kuper gazraas baij boloh yum.
"A Lannister always pays his debts!"
-Tyrion Lannister
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by freekiller »

Ghalaa wrote:yaahu tenhleg bish urd kuper gazraas baij boloh yum.
Тиймээ тэнхлэг биш урд талын гупер.Тэнхлэг бол 16,7см байгаа байх.Би бол гайгүй бага өндөрлөсөн гэж боддог.Гадуур бүр зовоогоод хаясан машинууд их байлээ.ED Carina-г аймаар өндөрлөчихдөг юм байлээ.Гэхдээ хавраас тэр резин энээ тэрээгээ аваад том дугуйгаараа л өндөрлөх санаатай.Тэгэхгүй бол доод эд ангиуддаа халгаатай л даа.Удахгүй машинийхаа зургийг оруулдаг юмуудаа бас тэр ED Carina-гийн өндөрлөөд явж байхад нь утсаараа авсан зургийг бас оруулахыг бодноо.Энд гэхдээ гоё харагдахын тулд ч юмуу эсвэл хэн нэгнийг дуурайх гэж биш зайлшгүй шаардлагаар өндөрлөснийг ойлгоно бизээ.
МАФийн гишүүн.
ebayaraa
Posts: 342
Joined: Fri Nov 11, 2011 6:35 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by ebayaraa »

Ойлгож байна ээ
Mg
Posts: 119
Joined: Wed Dec 14, 2011 4:36 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Mg »

2002 оноос хойш Королла их дажгүй болсон. Өмнөх загвараас хавьгүй илүү, жижиг мөртлөө дизайн нь гаднаасаа их том харагддаг.
Тэгээд бас хамгийн их борлуулалттай машин. Энд тэндхийн сайтнаас review харвал дандаа магтаал.
2002 оны аллион 1500 сс нь арландаа хэт жижиг, 1800, 2000 сс болж байж арай гайгүй байхад королла бол яг тохирсон 1500сс хөдөлгүүртэй.
Run X, Spacio зэрэг нь ч гэсэн давгүй. Гэхдээ кабиндаа амархан дуу ордог сул талтай. Энгийн королла бол үнэхээр сайн тэрэг дээ
Ambii
Posts: 67
Joined: Fri Nov 11, 2011 1:05 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Ambii »

Сониноос нэг GT Karina зарах маягтай зогсож байна лээ орж ирсэн дугаараа аваагүй.
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Temuujin »

Амбий wrote:Сониноос нэг GT Karina зарах маягтай зогсож байна лээ орж ирсэн дугаараа аваагүй.
ХААНА
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
Ambii
Posts: 67
Joined: Fri Nov 11, 2011 1:05 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Ambii »

Өндөр дэнжийн замын нөгөө талд нээх олон гагнуур эдр байдагдаа обуд эдр гагнадаг гандангийн хойно байдаг тэрний тэр хавьд уугалгын газрын хажууд байсандаа.
ebayaraa
Posts: 342
Joined: Fri Nov 11, 2011 6:35 pm

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by ebayaraa »

аан хар өнгөтэй юу? тэнд их удаан зогсож байгаа байх аа?
96-98 оны загвар нь байсан. Ингэхэд карина дээр сери 1, 2 гэж ярьдаг юм болов уу?
User avatar
Сайнаа
Posts: 350
Joined: Tue Jan 03, 2012 12:00 am

Re: Toyota Carina; Corona; Corolla; Caldina

Post by Сайнаа »

Corolla Allex NZE124 4wd тэрэг хот дотор дунджаар 15 идээд бна энэ байж болохуу? Арай их юм шиг санагдаад бхын
Post Reply

Return to “Toyota”