Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Blog

Moderator: temp

User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »


/түүх №---/

5 настай жижкээн бацаан авга ахынхаа өвөр дээр суугаад ЗИЛ-130-ийн үрүүл мушгиж үзсэн тэр
цагаас энэ чинь ер нь их дажгүй спорт байна, үе үе туршаад байвал ер нь боломжийн юм байна гэж санагдаж билээ...

хэзээнээс ч юм бүү мэд, мэдээ орсноосоо л ах нарынхаа орос машин задалж угсарч байхад түлхүүр
багаж зөөж өгдөг болцон байсан...

аав, ах нар бүгд л "эрэгчин" мэрэгжилтэй буюу инженерүүд... бага байхад уурхай, үйлдвэрүүдээр аавыгаа дагаад их явна...
яагаад ч юм томхон шиг "төмөр залуус" үнэхээр сонирхолтой, нэг л дотно санагддаг байж билээ... одоо ч хэвээр, үргэлж надтай ойр байдаг...

хөдөө гадаа явахдаа аавын жолооч, аав 2-ийг хошгоруулж сайн хүн болж байгаад л 69, пургон, галлопер энэ тэр гэсэн машинуудыг нь
зөндөө барина... намайг жоохон юм байж хашир сууцан жолооч гэдэг байлаа хөгшчүүл... хэхэ

заа тэгж хүн амьтны машин тэрэг хааяахан гуйж бариж хорхойгоо дарж 18 насыг күэээ мөн их хүлээсэн дээ...
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »

/түүх №---/
аа гэхдээ 18 хүрээгүй ээ, 16 нас гараад л аав, эгч нарын машинуудыг граж-д тавих нэрээр авч гараад л сайхан зугаалдаг байлаа...
олон ч цагдаа нараас зугтаж баригдаж байсан даа хөөрхий... хэхэ

тэгтэл нэг өдөр аав асууж байна, чи ер нь машины талаар "тусдаа гармаар" байна уу? гэж байна... би гэдэг хүн шок-д ороод уухайн тас...
/2006 оны намар байхаа, 17 хүрээд удаагүй байсан/

ингээд аав ээжийг дагаад да-хүрээ явбаа... бага иддэг, тохилог машин л авах нэртэй... /гэхдээ жолооны үнэмлэх байхгүй... хихи../
оюутан байхдаа ажил хийдэг байсан болохоор машин тэрэгээ өөрөө маллаад яваарай гэсэн том захиастай, бас машин авах мөнгө нь миний хадгаламжнаас гарах "3 талт" гэрээтэй... хахаха

/-ревюүв №1 Toyota Vista Ardeo 1998, 2.0 D4 engine/
сонжиж сонжиж анхны машинаар 1998 оны "тоёота виста" /ардео комби/ авбаа... Д4 мотортой, маш тохилог том салонтой, электрон хянахтай, явдал суудал үнэн люкс гоё тэрэг байлаа...

Image

гэхдээ тэр үед орос тэрэг, дизель жийпнүүдээс өөр "юм" оролдож, орооцолдож үзээгүй аав бид 2 Д4 гэдэг технологитой жижигхэн бензин хөдөлгүүрийн "лай ланчинг" даанч мэдэхгүй байлаа... хихи...

заа тэгээд тэргээ аваад л шинэхэн, хорхойтсон жоохон бацаан сэтгэлийн хөөрлөөр тос, тосол хамаг юмыг нь солиулаад л, шинэхэн дугуйнууд тавиад л сайхан байлаа... өмнө нь гэрийнхээ хэдэн машинуудыг орой болгон "бор зүрхээр" граж-даа тависаар, хотын замыг андахгүй, алзахгүй хашир жолооч болсон байсан, анхны машин гэхэд ямар нэгэн сандрал, асуудал гарахгүй амар байсөөн...

ганц проблем байсан нь надад жолооны үнэмлэх байхгүй, найзуудынхаа үнэмлэхийг халааслаал явдаг байв... тэгтэл нэг өдөр хичээлээ тараад ажилдаа гарах гэж байтал танил ах утасдаад, манай найз эрхээ хасуулаад, 1 газар очоод хуурамч үнэмлэх хийлгэчиж, чи өөртөө гаргуулах уу л гэлээ... хихи...

бөөн баяр тэгий гээд л ажлаа таслаад цээж зургаа бариад тийш давхиваа... ингээд 1986 онд төрсөн хүн болж "шар" үнэмлэх гаргуулж авж санаа амрав... гэхдээ тэр хуурамч үнэмлэх намайг улам "хашир хандгай" болгосон гэж боддын, цагдаа нараас байнга айж явна, дүрэм журмыг ягштал биелүүлнэ энэ тэр гээд л, над шиг хүнийг "хүмүүжүүлсэн" хуурамч үнэмлэх байх шүү...

виста-тайгаа 2006 оны намар, өвлийг үдэж 07 оны хавартай золгов... тэр болтол сайхан л байлаа, гэвч 4 сар гаргаад машин маань 1 л бишээ...
унтардаг, угзчидаг, өмхий үнэр нь дэндүү үнэртдэг энэ тэр болсоор байгаад 1 өдөр бүүр таг болов... энд тэнд очиж үзүүлэхээр мэдэх хүн тунчиг ховор, арга ч гүй биз тэр үед Д4 нь ховрын ховор байсан...

тэгээд хэсэг энд тэнд очиж худлаа үнэн юм хум хийлгэсээр багагүй мөнгө дэмий зарав... нэмэр болдоггүй ээ... Д4 гэгч "өндөр даралтын насос" нь л мааний хум болсныг мэдэв... хайгаад ч олдох юм биш, ганц 2 газар байхдаа 1000 ногоон гэж "хуцна"... гэтэл одоо бол үсрээл 300 ногооноор зардаг юм билээ, элбэг болоод сэлбэг их орж ирэхээр сайхан юм...

за тэгээд "анхны хайр" бүтэлгүйн жишээгээр хагацах болов оо... аав ах нарын зөвөлгөөгөөр ахын найз "баагий" хэмээх да-хүрээгийн ченж дээр аваачиж ийш тийш нь будилуулсаар нэг ченж-д 1000 ногоон нэмээд 1995 оны дизель МТ "изузу бигхорн" авах болов...
Last edited by 2ubs8 on Wed Nov 09, 2011 5:04 pm, edited 3 times in total.
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »

/-ревюүв №2 Isuzu Bighorn 1995 diesel 3.1, MT/

за тэгээд эротик бус загвартай, өвөө машины жолооч болов оо... тэр зундаа баруун аймгуудаар аялах гэр бүл, хамаатан садны төлөвлөгөө байсан тул бас ч гэж давгүй сонголт хийсэн байлаа...

учир нь аавын албаны ланд гэж хүнд сурталаар гардаг хойно нягтлан энэ тэртэй зууралдаж гаргуулснаас миний "өвгөн" хамгийн ойр харагдаж байв...
за тэгээд тос мос, тосол эдэр солиулж бариад сайхөөн сайхан...

ачаа шат, аваарын канистр эдэр авч тавиад гангалвөө... монголнуудын зан байна, хуучны юм хуйхтай гэдэг шиг төрөлхийн ястай машин сайхан байсан... тэр зундаа 10-аад мянган км ажиггүй явлаа, хүний урманд 1 дугуй ч хагараагүй түүхтэй... зөндөө олон гол горхи, уул хадаар хамт аялсан ланд манднаас дутах юмгүй л явна лээ...

хэрэгтэй бүхнийг нь сольж, засаж, сэлбээд аянд гарсных байх... эсвэл жолоочын ур чадварт ч юмуу... хихихи...
механик хорооп, дизель мотоорын хослол бол авч яваа авсандаа яг таг таарсан, хурд хүч биендээ л хангалттай санагдсан... мөн салон, багажны зай хангалттай том... урд хамгаалалтанд байдаг PIAA-ийн поржектрыг салгаж аваад шөнөдөө гөрөөнд гэрдэхэд урамтай... хихи

сул тал гэвэл ихэнх дунд оврын жийптэй ижил, запас дугуй 5-р хаалганаас зүүгддэг учир тэндээ их дуу оруулдаг, мөн тэр хаалгаар тоос шороо орох магадлалтай... мэдээж дизель тэрэг учраас цаанаа л нэг тав тух муутай... ачаа багатай явахад шороон зам дээр бөгсөө хаях дуртай... хихи
өөр ч өөлөх юм байхгүй дээ, жор нь таарсан машин...

Image

за тэгээд хаваржин, зунжин манаргасан тэргээ намар зармаар санагдав... таалагдаагүй юм үгүй л дээ, харин ч үнэнч хүлэг байсан гэхэд хангалттай дүгнэлт болно... гол нь өвлийн хүйтнийг, дизель машины ямар ааштайг бодохоор гол даарч байв...

ингээд л ченж ах нар дээрээ тугаа мандуулсаар намрын налгар өглөө, машиныг минь сольж өг! хэмээн очиж билээ... дараагийн сонголт 1997 оны Тоёота Чейзер GX100, аванте салон байлаа...


/үргэлжилнэ.../
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »

за ер нь ревюүвээ товчхон бичиж байнаа... гэнэт бичих гэж орсноо залхуу хүрчлээ... хэхэ

/-ревюүв №3 Toyota Chaser 1997, GX100 avante/

нэг их "муулая" гэх юм олдохгүй машин дөө... тохилог, зөөлөн, даруухөөн мөртлөө дэгжин салон... өөлөе гэвэл 2000cc арай л жулхан юмдаа...
энэ чейзертэй хамгийн удсан буюу 1 жил болсон... хэхэ
Image

/-ревюүв №4 Subaru Forester SF5, EG20, МТ/STi tuned/

хурд хүч, туулах чадвар ярих юмгүй сайн...
биендээ ахадсан хөдөлгүүр, дэнхгэр өндөрдүү хэрнээ жижигхэн кабин бол зүгээр л "let's around mongolia" гэж байгаа юм шиг...
даанч тав тух, элэг бөөр ярихаараа явахаа байчдаг машин... хэхэ... боксер турбо моторын ид шидийг хангалттай мэдрээд зарсан даа...
Image
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »

/-ревюүв №5 Toyota Chaser 1998, JZX100 tourer_s, 1jz-ge/

ревюүв бол өмнөх чейзертэй ёооог ижил... тоурер салон цаанаа л нэг эрэмгий, эрч хүчтэйгээрээ ялгаатай...
1jz-ge хөдөлгүүр бол амбаараа хөнгөхөн өргөөд явчина... хурд хүч сайтай, тав тухтай... тэгээл болоо хэхэ...

Image

/-ревюүв №6 Isuzu Bighorn 1998, 3.0 DOHC turbo diesel, MT/

2010 оны хавараас одоог хүртэл унаж байгаа...
За бас л хар ажлын "хар мангас" дөө... Хамаг л "муу муухай" харгуйгаар надтай хамт "сэгсчиж" байгаа тэрэг...
Өмнөх бигхорн-ийг бодвол арай тохилог салонтой, DOHC мотор бол 3.1D-сээ шал өөр мэдрэмж төрүүлэхээр хүчтэй...
Хаа очиж хаалга үүдний завсараар тоос тортог, ус энэ тэр орох гарах нь бага... Ер нь бол Исузу надад таалагддаг... Гоё шүү...

Image


/-ревюүв №7 Toyota Curren 1995, 3s-ge, MT/


хэхэ, бодохоор инээд хүрээд байхийн... нэг ийм тэрэг хавар хямдхөөн авч будаж зүлгэж тоглож байгаад саяхан зарсан... 2 хаалгатай, Селика-тай бол агаар нэгэн...
богино, спорт часий болохоор нэлээд хатуу... элэг бөөр гэх юм бол ярих юм ихтэй...
гэхдээ хөнгөхөн биенд 3s-ge бол тасархай... бүүст мэдрэмж төрүүлэхгүй ч араагаа аятайхан соливол бараг л турбо энжинэ... хэхэ
товчхондоо хурд хүч сайтай модон морин тэрэг... хэхэ
Image

/-ревюүв №8 Toyota Mark II 1997, JZX100 tourer_s, 1jz-ge/

төөрсөөр төрөлдөө... саяхан авлөө...
салж хагацахгүй "X" рүүгээ буцааааал... явж явж УБ-д бол хамгийн гоё тэрэг юу вэ гэвэл "X" үүд гэж хэлнэ...
яагаад нь ч тодорхой... өглөө орой, гэр ажил 2-ийн хооронд 7км зам туулахдаа амсаж болох бүх амттай мэдрэмжүүдийг хийгээд амжина, "өнөр бүл" л биш бол хөөрхөн чихчихэд гэрээрээ театар луу "кану"-нд явчина...
аав, авгай зэрэг ямба дарга нар суугаад явахаарааа нэг их өөлөөд байхааргүй тухлаг... гэх мэтчилэн... тэртээ тэргүй ажлын хар, асаалттай танк "бигхорн" байгаа учраас хотод ингэж "өвөлжихөөр" шийдсэн... :mrgreen: алин болгон ажлаас болж том тэрэг унах вээ дэ...

Image

Сонирхуулахад, traction controller, V шиг ардаа бүүфер эдэртэй... гайхсан хэхэ...


2010-OCT-25
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »

/-ревюүв №9 Toyota Prado 1995, KZN78 1KZ 3l diesel, MT/

бэрхийг туулахаар бүтээгдсэн ФОРД биш ТОЁОТА ЛК78...
Image

1KZ 3.0DT, ManualT, Турбо таймер, Шат, Ачаа, Оолд Мээн Эмү спорт амаржаатар пүрш, мөн ОМЭ-ийн втулк резинүүд, Дисковерер Күүпер дугуйнууд, мөн бас бус юмс...
за тэгээд гол нь "хилэн хар азарга" биш ч "харгуй замын хар мангас"...

аваад нэлээн хугацаа өнгөрсөн, сэтгэгдэл гэвэл:

-салон, кузов, доогуурх эд ангийн дуу шуу бага... арга ч гүй дээ дуу гарах эд анги бараг байхгүй хэхэ...
-турбо дизель 3.0 ярих юмгүй хүчтэй, мөн дизель гэхэд хөдөлгүүрийн дуу бага...
-76, 77 шиг нумгүй ч чулак л бол чулак, бас дээрээс нь оолд мээн амаржаан... маш хатуу явдалтай, юун споорт амаржаантай чейзэр, импрээза...
-арьс нь төмөр сайтай, хаа сайгүй төмөр, бүх юм төмөр төмөр дахиад төмөр...
-салон маш энгийн, мэдээж стандарт буюу ажлын морин дээр түүнинг хийсэн загвар учраас илүү юм байхгүй дутуу ч юм орхиогүй...
-арын суудалны, бас бус конпоордын тухайд өмнөх хуудсанд 70 серийн тухай бичсэнтэй яг ижил... угаасаа өнөө цагт үйлдвэрлэгдэж байгаа 70 серид миний 95 оны өвөөгийн ген элдэв хачиргүй шууд уламжлагдаж ирсэн...
-миний мэдэх бусад дизель-үүдээс хурдан халдаг, дулаахан боловч мөн хурдан хөрдөг санагдсан...
-өглөөний хөлдүүсэн хөдөлгүүр асалт сайтай, халаагч 3, 4 ажиллуулаад дарахад летс гөөү...
-дисковерер күүпер дугуйны хувьд мөсөн дээр маш тохиромжгүй санагдсан, мэдээж хатуу том хээтэй дугуй учраас мөсөн гөлгөр гадаргууд хальтирна шарвана... харин цас, хад чулуунд бол ураад л урагшаа... хаврын шавраар харин яахыг нь дараа бичнээ...
-энэ төрлийн /70сери/ тэрэгнүүдийн нэг том асуудал, цахилгаан захын дамжуулагч!!! маш ядаргаатай, гацна барина... одоогийн байдлаар байнгын болгоод залгацан явж байгаа... урд тэнхлэгийн хагас гол, кардан гол үргэлж хамтдаа эргэлдэн наадна гэсэн үг... яваандаа механик түгжигч олж хийнэ...
за өөр ч юу байхав дээ, байх ёстой юмнууд бүгд байрандаа, янз бүрийн илүү дутуу зангүй амар л юм...

User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »

Өмнөговийн өндөг шиг, өгөрций шиг замаар явсан өдрийн тэмдэглэл... кк

За мэдээж авто утгаараа, замын, машины, бас бус зүйлийн талаар бичсэн нь дээр байх...

УБ хотоос үдээс хойш 17 цагийн үед хөдлөв. Ланд круйзер 100 Сигнус буюу ЛКС470-аар. Замдаа 6-7 удаа бууж суусаар Өвөрхангай аймгийн төвд /Арвайхээр хот/ оройн 22 цагийн үед хүрэв.

Замын хувьд хотоос гараад 40 орчим км хурдны ягаан замаар, цаашаа шинэ ч юм шиг хуучин ч юм шиг асфальтаар 400-аад км замтай.
Энэ үед 1 анхаарах зүйл байсан, хэрэглэж сураагүйнх үү, угаасаа эвгүймүү, Cruise контроллерийг 100-140км/ц дээр ажиллуулаад нэлээн явсан. Ямар нэг юман дээр хөл гишгэхгүй, тулах цэггүй явах сонин л юм билээ. Тэгэсгээд больсон.

Сигнус-ийн хувьд миний хэлэх нэг дутагдал гэвэл, миний барьж байсан, барьж байгаа тэрэгнүүдээс хамгийн хүнд явдалтай. /80-аас бусад Ланд загваруудаар холын замд явж байсан 105, 200/ Энэ тэргээр 3 дахь удаагаа хол явж байгаа минь энэ. Хол явахад тухтай ч цаанаа л нэг ядраах увидастай.
Image

За тэгээд Арвайхээрт хоноод, өглөө нартай уралдан босч гутлаа углаад өрөөл бусдын төлөө мааниа нэг уншаад 9 цагт цааш хөдлөв. Эндээс гараад ерөнхийдөө цаашаа говь тал залгаж байгаа. Говийн замын дэржигнүүр, шавар шавхай нь ерөнхийдөө машин барьж яваа хүнд хөгжилтэй гэхиймүү ямар гэхийн ямар ч байсан нойр хүргэж нозооруулахгүй амар юм билээ.
Image

Бороо цасны дараа харин ч нэг эвгүүтэх замууд олон тааралдсан. Жич: говийн замыг дэржигнүүртэй, хатуу хөрстэй гэж бодож явсан минь эндүүрэл байна лээ. тэр их дэржигнүүртэй хатуу хучаас бороо цасны дараа танигдахын аргагүй уян зөөлөн шавар шавхай болж хувирдагийн байна. Бидний очихоос хэд хоногийн өмнө Ланд200 тэнд шаварт ороод бүр дээвэр нь цухуйхтай үгүйтэй 7 хоносон гэсэн. хаха. Харсан бол жаал шоолох байсийм. Ер нь бол замын байдал, ачаа тээврийн том тэрэгнүүдийн богоон цуваа мэт явдлаар 1м хэртэй доош шигдсэн нь их хүндрэлтэй санагдсан. Яг л 2 машин яг зөрөх хороололын зам шиг. Бартаа тойрно энэ тэр гэсэн асуудал огт үгүй.
Аа бас өндөг шиг өөгүй замууд байнаа. Асфальтыг бодоход зөөлөн, ямар нэгэн далангүй болохоор зүгээр л урагшаа. Хэд хүртэл хурдалж байна тэр хүртэл нь хаазлахаар.
Image

Говийн байгаль их өвөрмөц, цаанаа л нэг хэдэн сая жилийн өмнө энд зүгээр юу л бол юу болж байсан гэлтэй. Ширээ шиг тэгшхэн талд ганц ширхэг бондгор сөнөсөн галт уулын тогоо ч байх шиг, ямар ч уул хадгүй газар гэнэт 3 талаараа хагарсан хаанаасаа гарч ирсэн нь мэдэгдэхгүй 100 орчим м хадан хавцал ч байх шиг.
Image

Түрүүн хэлсэнчлэн хэдэн сая жилийн өмнө ёстой одтой тэнгэр орчиж байсан газар гэлтэй. Говь-Алтайн сүрлэг нурууны шувтарга тэр хавиар холхон харагдана. Мөнх цас, түр цасыг нь мэдэхгүй ямар ч байсан сүрлэг цаст уулс холоос дүмбийнэ. Доорх зурганд дуунд гардаг "Аж богд" гэдэг уул харагдаж байна.
Image

За иймэрхүү байгаль, иймэрхүү замаар 450 орчим км явж оройн 21 цагийн үед зорьсон газартаа очив. Тэр нь Нарийн сухайтын уурхай /МАК-ийн/.
Очсон хойноо юу хийсэн нь ч яахав улсын нууц. хаха.
Image
Image

Буцах болов, 3 хоносон, ажлаа бүтээсэн.
Өглөө үүрээр 6 цагт босоод харайлгаж гарваа. Буцахдаа би Ланд 77 буюу сафари мангас, эсвэл жапан жаран ес, эсвэл морин тэрэг унахаар болов. Унах ч гэждээ 200-аад км шороон замаар л барьсан.
Image

Багахан реклам, эсвэл нон-реклам хийхэд: Цоо шинэ буюу 4000 км явсан, аваад сар ч болоогүй тэрэг байлаа. Хэдэн оныхыг нь сайн мэдэхгүй, 2008, 2009 хавьцаа байх. Бидний хэлдгээр 80 мотор буюу турбогүй 4200сс. Зөв рультэй, МТ.

Ревюүюв гэвэл, чи тоос шороо ордоггүй битүү морин тэргэнд суугаад 100 орчим км/ц хурдтай давхихтай ижил л гэж бод. Үнэхээр тав тух туйлын муу. Нум мумтай тэргэнд суугаагүй удсаных, нуруу нугас тасрахаа дөхсөн. Гэхдээ сайн талтай, монгол сафари-ийн замын дэржигнүүр кабинд бараг мэдэгдэхгүй гээд төсөөл. Тэр их хатуу, модон хэрнээ дэржигнүүр тоодоггүй нь авууштай. Гэтэл манай 100 яасан, 1,2,3 гээл дэржигнэсэн бүрийг идэвхитэй тоолж байгаам.

Аа бас 77-ийн арын суудлыг өөрчилж өгнө үү гэж Жапан руу мэйл-дсэн байгаа. Хариу ирээгүй байна. хэхэ. 21-р зуун гарчаад байхад 20-р зууны тэнэг төмөр 69-өөс санаа авсиймуу хаашаа юм гэмээр салон малон, сандал суудалны бүтэцтэй. За тэр ч яахуу, зорчигч нээх болдоггүй мань мэтэд хамаа багатай. хэхэ.

Бариад явахад урамтай, хурд хүч энэ тэр бол ярих юмгүй сайн, нэг мэдэхэд 100 гарцан явна. Нэмэлт халаагчтай, удаан зогсоод асаахад 5 мин хүрэхтэй үгүйтэй паар төөнөдөг. Аа бас нөхдүүд угсрахдаа тахометр хийх мөнгөөрөө ганц юм хувааж уусан байх. Хянах самбарын гол дүр байхгүй байсан, их гайхсан. За өөр ч нэг их муулах сайлах зүйл байсангүй, шинэ тэрэг цаанаа л өөр, тоос шороо орохгүй, илүү дутуу дуу шуу байхгүй нь их таалагдсан. Өглөө эрт гарсных орой 19 билүү 20 цагийн үед хотод орж ирсэн. 1000 аад км-ийг ёстой дэмийртлээ нүдсэн дээ.
Аа бас зөв талдаа рультэй болохоор хадам ээжийн суудал дахь нөхрийг үнсний сав болгохоо шахсан, мартаал тэр зүг рүү тамхиа сэгсэрнэ. хаха. шүлсээ хаячаагүй нь яамаайй... хэхэ

Удахгүй зүүн зүгийн цасанд өөрийхөө ногооны хүчийг үзэхээр сойж байгаа, өвлийн идэш энэ тэрдээ явна. Ревюүюв хүлээж сууна биз. :mrgreen:


2010-NOV-11
User avatar
tulgaahuu
Posts: 41
Joined: Mon Dec 12, 2011 3:21 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by tulgaahuu »

Маш сайхан рэвью байна!!! :ymhug: Намайг бас манай аавын найз нар багаасаа хашир сууцан гэдгийн хэхэ 2 жилийн өмнө л аав хөдөө жолоочтойгоо явдаг байхад би гэж арын суудал дээр машин барихын хүслэн болоооол дүмбийгээд суудаг байлаашд хэхэ харин одоо ашгүү \хүн тамлахгүй ээ хүүтэйгээ явна гэдэг болцон\ бөөн баяр! хэх 3 жилийн дараа үнэмлэхтэй золгоно гэхээр бас л их хол байна шүү тэгээд хүлээдэг л байх даа :-w
Тулгаа хүү!!
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »

болно, болохгүй 2-ийн хооронд ганц хуруу зай л байдаг

харин

болохгүй, болно 2-ийн хооронд хэдэн км юм бээ ***...


хараал ид...
ZULAA
Posts: 598
Joined: Wed Nov 09, 2011 2:46 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by ZULAA »

ганц хуруугаа км т л шилжүүлэлдээ, сэтгэцийн тасгаасаа дээшилдэггүй ээ Амка
User avatar
2ubs8
Posts: 413
Joined: Wed Nov 09, 2011 4:15 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by 2ubs8 »

өө тэгж яваал дуусхийм шиг байна... энэ байдлаараа... :))

:)) ч гэждээ :((
missin
Posts: 10
Joined: Sun Feb 05, 2012 11:23 pm

Re: Амка, Амьдрал, Авто Гурваа... Сэтгэцийн Тасаг №2

Post by missin »

zurag bolgondoo urdaa zvvsenteegee dorovoo kkk
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”