
Хөгжим(250,000) + ТВ антенна(15.000)
Дууны дугаралт нь стокоосоо ямарч байсан сайжирсан. Сонин гэвэл урд хаалганы яригч царгиад байсан юм. Хаалгандаа дээрх наалтыг наачихсан чинь царгихаа больчихсон. Уутных нь наалт зарим газраараа салчихаад л пар пар гээд байсан юм боловуу.
ТВ гаралт боломжийн сайн юм. Дээрээс нь DVD, USB-нээс дүрс тоглуулчихаар уйдна гэж гонжийн жоо. USB-ээс дүрс тоглуулахын тулд хүссэн бичлэгээ *.avi болгоод хөрвүүлчихэд л болоо.
За тэгээд сайхан юм өө. Миний муу утсыг хуучин гэж голохгүй цэнхэр шүд нь холбогдчих юм. Урд нь хүмүүсийн дэргэд утсаа гаргахаас ичдэг үе мэр сэр байлаа. Харин одоо тэр цаг bye bye!
Тэр ч битгий хэл Цэнхэр шүдээрээ дамжуулаад утсан дээрээсээ дуу тоглуулчихна. Утас биш юмаа гэхэд Itouch байсан ч болно. Харин видео тавихаар дуу нь гараад дүрс нь гарахгүй байгаа юм. Дүрс нь гардаг бол бүүр тасарлооо.
Нэг л асуудал байгаа. Хөгжимний байрлал нь арай л доор юм аа. Гэхдээ яахав хойд суудалруу ороод суучихвал асуудал шийдэгдчихэж байгаам.
За одоо тэгээд олимпоо үзэх л үлдэв шив дээ.








