MONGOLNET
Moderator: temp
Re: MONGOLNET
Нисэж буухгүй л бол гайгүй байлгүй дээ, офф road их яваад дуу орох нь яаж байна? Luxury ангилалын машинтай хөдөө явах нь хэр тохиромжтой юм бэ, Гадна арьс бол их л муухай болох байх наад зах нь, Хар өнгө эмзэгийг ч хэлэх үү,
2UZ-FE DOHC V8 4700cc
- Garidaa
- Posts: 3066
- Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
- Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
- Contact:
Re: MONGOLNET
ASD юм яриж байх хань ороод иржээ дээ янз нь кккк та 2 хууч хөөрөх юмтай л хүмүүс дээ кккк...
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014

Манай орны хамгийн ширүүн нөхцөл бол хүйтэн. 570-г люкс гэж хайрлалгүйгээр өвөл ихэнх хугацаанд гадаа хонуулдаг байсан, хөдөө л голцуу явдаг байсан. Асалт сайтай, хурдан халдаг. Тлк105-тай харьцуулахад салон, доод ангийн хувьд дуу огт ороогүй. 08оноос хойш чагтан гол, амаржин нэг удаа, амаржины шингэн нэг удаа, харин хөдөлгүүрийн тос, агаар шүүгчийг тогтмол сольдог.
Асалтын хувьд түлхүүр нь утасгүй холбоогоор холбогддог гэхүүдээ, түлхүүрийн тэжээлийг сард нэг удаа шалгаж байхгүй бол хөдөө хээр цэнэг нь дуусчихвэл машинаа асааж чадахгүйд хүрэх сул талтай. За гээчихвэл бүр ч хэцүү юм болно.
Манай орны хамгийн ширүүн нөхцөл бол хүйтэн. 570-г люкс гэж хайрлалгүйгээр өвөл ихэнх хугацаанд гадаа хонуулдаг, ихэвчлэн хөдөө явна. Асалт сайтай, хурдан халдаг. Тлк105-тай харьцуулахад салон, доод ангийн хувьд дуу огт ороогүй. 08оноос хойш чагтан гол, амаржин нэг удаа, амаржины шингэн нэг удаа, харин хөдөлгүүрийн тос, агаар шүүгчийг тогтмол сольдог.
Асалтын хувьд түлхүүр нь утасгүй холбоогоор холбогддог, түлхүүрийн тэжээлийг сард нэг удаа шалгаж байхгүй бол хөдөө хээр цэнэг нь дуусчихвал машинаа асааж чадахгүйд хүрэх аюултай. За гээчихвэл бүр ч хэцүү юм болно. Өнгөрсөн өвөл шөнө хээр хэсэг дуг хийхгээд түр унтраасан чинь түлхүүрийн тэжээл нь дуусч таараад балрах дөхсөн.
лкс470-тай харьцуулахад шөнийн харааны хэрэгсэл байхгүй. зүтгэх хүчин чадлын хувьд илүү.
Өмнө нь дурьдах гэж байгаад мартаж орхиж. АТ6 араатай хийгдсэн болохоор хөдөлгүүрийн эргэлт нь харьцангүй багассан. Жиш: лкс470 АТ5 араатай, 120 км/ц-н хурд 2.6, тлк105 МТ5 120 км/ц хурд 2.8, лкс450 АТ4 120 км/ц 2.6, МТ5 3 эргэлттэй явдаг бол АТ6 120 км/ц хурдыг 2.2 эргэлттэй явдаг. Үүнийг дагаад шатахуун зарцуулалт нэмэгдсэн. Тогтмол 120 км/ц-н хурд 10л/100 км-т зарцуулдаг.
Харин 470-д байдаг шөнийн харааны хэрэгсэл их хэрэгтэй эд, шөнө гэрлийн үзүүрт харагддаггүй хэсгийг харж чаддаг болхоор өндөр хурдтай явж байгаа үед гэрэлт гэнэт орж ирэх бартаа сааднаас сэргийлэх боломжтой байдаг.

Тоноглол
2007 онд лкс 450 авав. Тэр жилдээ энгийнээр нь хэрэглэж байгаад өвлөөс нь өөрчилж эхэлсэн. Явдлын хувьд 470-тай ижил, тухтай, дуу тусгаарлагч сайн.
Хөдөлгүүрийн хувьд тлк80-н сүүлийн загвартай ижил, 1fz-fe, цуваа 6, 4500сс, АТ4 тогтмол 4х4, үйлдвэрийн 4х4 дифф-цоожлогчтой (rr-fr). АТ4-г нь хагас 4х4 МТ5-р сольж, хуванцар гуприйг гар хийцийн төмөр гупрээр солив. Ардаа хос запас дугуй зүүгч суурилуулсан. Аливаа тэрэг 5 ижил дугуй, обудтай ирдэг бол хөөцөлдсөөр байгаад 6н ижил дугуй (Dunlop gt ат3), дотуур хаймар, обудттай болж санаа маань амарсан даа. Тус гуприйг 3мм, дугуй зүүгчийг 5мм-н лист төмрөөр ахтайгаа хамтарч хийсэн, урд нүүрний дотор радиатор шавьжнаас болж бохирдохоос сэргийлж нарийн торон хамгаалалт, доор зүүдэг запас дугуйны оронд соната2-н банк (95л + 70л) суурилуулсан, сүүлд нь ууланд явж байгаад будаа болгосон. Мөн сафари агаарын хоолой, дугуй тус бүрд хос амартизатор, IPF спорт гэрэл, PIAA манангийн гэрэл, лед бөгсний гэрэл, тлк105-н aisin1000 серийн 12 вольтийн винч, богино, хэт богино долгионы радио станц, байршил тогтоогч, агаарын хэм хэмжигч, хойноо 2 салаа 12в-н залгуур суурилуулсан. 50м орчим урт тросстой. Энэ винчээр цас, шавартай нөхцөлд 4 машин татахад халж, ачааллаа дийлэхээ больдог ба акку-н цэнэг барчихдаг.
Сүүлд хүн сонирхоод байхаар нь хоёр гупрээ хос дугуй тогтоогчтой нь зараад тоногийг нь бүрэн өөрчилж орхисон.
Гэхдээ лкс450-н стандарт зөөлөн амаржин + даацын пүрш тавихад зөөлөн, тухтай явдал нь алдагддаггүй. Сүүлд нь хос амаржинаа салгаж хаяад олдман амаржин, пүрш тавьсан, зөөлөн явдал нь мөн л алдагдаагүй, 2009 онд тавьсан, энэ жилээс л солихоор болж байна. Тэгэхээр тэнхлэг, тэнцүүлэгчийн системд нэг нууц байх шиг байгаа юм. Хүмүүс тлк80-тай ижил гээд байдаг ч өөр зүйл их бий. Харин 2010 оноос хойш хөдөлгүүрийн тос, очлуур, агаар шүүгч зэргийг солилгүй л яваад байгаа.
МТ-с хөдөлгүүрийн калтекс бүтэн синтетик тос л хэрэглэдэг.
АТ4-р нэмэгдсэн байв. Гэхдээ МТ болгох зорилго нь шатахуун хэмнэх бус бартаа туулах байлаа. Хагас 4х4-н давуу тал нь 2h-4h-4l + стандарт 4 диф-цоожлогч(rr-fr). Ингэснээр мөн ч олон бартааг туулсан.
Гулгаатай болон шороон замд 100 км/ц хурдтай явж байгаад огцом эргэх, маневрлахад тогтмол 4х4-с илүү эргэдэг, шороон замд удирдлага алдагдсан ч гарт амархан ордог. Учир нь тогтмол 4х4 ирж буй ачааллыг өрөөлдөж хуваарилдаг тул тулсан нөхцөлд эргэхдээ муу байдаг(мэдээж хурднаас хамаарна л даа).
Харин сул тал нь урд кардан гол сул эргэдэгээс чагтан голууд амархан муудах гээд байдаг.
Анхны 450

Хойд гупр ба сүйтгэгч

Ажиллаж л байна даа..,

Хос дугуй. Обуд, дугуйнууд өөр байвал утгагүй биздээ.., кк

Хос амаржин

Их гэрлийн торон хамгаалалт. Ийм хамгаалалт ямарч буллбар-д байдаггүй юм.

Цасан шуурганаар шөнө, 200 км-г ингэж л туулсан даа..,

Их гэрэл

Оргил руу

Цасан шуурганаар, гэртээ харих замд

Хавар

Ах дүү гурав

Одоо бол ингээд л явна даа..,

энд тэнд үзүүлэхээр мэдэх хүн алгөө, өөрөө оролдох гэхээр АТ задалсан түүхгүй, хамт оролдох хүнгүй л байна. АТ тосыг нь солиод яваад байгаа, гүзээ диск, туслах хорооп хавийг үзчихмээр байна... чагт, кардан голууд бол урдаасаа ирж байгаа холхионоос л байнга сулраад муудаад байгаа санагдсан.
- Temuujin
- Posts: 2265
- Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
- Location: www.maf.mn
- Contact:
Re: MONGOLNET
Bi ch bas mt bolgomoor bn. At krop bolohoo boliod zadalsan chine 4n shirheg tsahilgaan klapanii 2 ni ymar ch ajillagaagui bolson baisan. Teriig ni soliod tavisan chine o/d asahaa boliiod odoo hunguruhgui heveere l bgad bgaa. Tsahilgaan taliin l ym bgad bh shig bgaa ym. Daanch uchriig ni sain olohgui bgaa ym.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500

AT-ийг задалдаг хүн мэднэ шүү 2ubs8. Хэрэгтэй гэвэл надаас утсыг нь аваарай.
Re: MONGOLNET
Винч, татагч төхөөрөмж.
Механик, цахилгаан, гар, дугуйн обуданд суурилуулагч зэрэг төрлөөр хийгддэг, ашиглагддаг эд. Хамгийн хэрэгцээгүй нь механик буюу механик хурдны хайрцганд шилжүүлж ашигладаг, багагүй хугацаанд ашигласнаар хурдны хайрцгаа эвддэгээс болж дахин үйлдвэрлэлд оруулахаа больсон эд. Жишээ нь 2-р дайны үед ану-н виллис жийп зэрэг бартаа туулагчид, сүүлд оросын зис, зил, урал-д ийм төрлийн татагч ашигладаг байсан ба хурдны хайрцагаа байнга эвддэгээс болж дахин үйлдвэрлэлд нэвтрүүлэхээ байсан.
Өнөөгийн нөхцөлд хамгийн өргөн ашиглагдаж байгаа нь цахилгаан татагч, сул тал нь цахилгаан их шаарддаг тул аккумляторны насыг богиносгодог, давуу тал нь татагч ашиглаж байхдаа машин өөрөө зүтгэх давуу талтай, аккумляторны насыг богиносгох уу, хурдны хайрцагаа эвдэх үү гэдгээс эдийн засгийн зөрүү гарч байгаа биздээ? Нөгөө талаасаа нэмэлт тоноглол үйлдвэрлэгч нарын хувьд ч мөн ашигтай ажиллах, нэмэлт эд анги хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан. Жишээ татвал нэмэлт аккумлятор суурилуулах, жанам буюу алтернаторыг чадлыг нэмэгдүүлэх зэрэг төхөөрөмжүүдийг хийх болсон. Хөдөлгүүрийн үр ашигтай ажиллах нөхцлийг бий болгосон гэхэд болно.
Гар татагчийн хувьд гэвэл данхрат, усан онгоцонд ашигладаг татагч нар. Энгийн хэрэгцээнд автомашинд суурилуулж болдог эд. Ажиллагааны хувьд бүдүүлэг эд ч гэлээ нарийн, найдвартай ажиллагаатай. Жишээ гэвэл ARB-н үйлдвэрлэдэг урт данхраатнууд. Эдгээр нь татагч, өргөгч зэргээр ашиглагддаг.
Обуданд суурилуулагч нь хамгийн үр ашигтай ч гэлээ хамгийн эрсдэлтэй татагч, зөв ашиглахгүй бол шүүдээ. Обудандаа илүү урттай боолтоор боодог, обудандаа янз бүрээр суурилуулж, дугуйны эргэлтээр татаж болдог эд.
Татагчийн хөдөлгүүрийн хөгжлөөс гадна татагч утсанд ч мөн шинэчлэлт явагдсан. Төмөр ширмэл утас байсан бол өнөөгийн нөхцөлд синтетик, нийлэг эдээр хийсэн ширмэл утас ашиглах болсон, энэ нь тасрахгүй, тасарсан ч аливаа нөхцөлд гэмтэл учруулахгүй, сунаж агшдаг тул татхад дөхөм болдог, хөнгөхөн зэрэг давуу талуудтай юмаа.
Цахилгаан татагч нь тухайн автомашинд суурилуулагдахдаа жин, алтернаторын гаргах цахилгааны чадлаас хамаарч өөр өөр байдаг. Миний хувьд тлк, warn- татагч нарыг ашиглаж байсан, тлк 80, 105, 200-н татагч нар ижил чадалтай, сул тал нь нэг дор 3-с илүү машиныг хүнд нөхцөлд татаж чаддаггүй, энэ нь алтернатор, аккумляторын гаргаж буй цахилгааны чадлаас хамааралтай байдаг, мөн хөдөлгүүр нь халж, доголдох, тос нь халах зэрэг сул тал бий ч. Магадгүй энэ сул талуудыг олж харснаар нэмэлт тоноглол үйлдвэрлэгч нар илүү сайн ажилладаг татагч үйлдвэрлэх болсон байх.
Тухайн явдлаас буюу газар орчин, замын нөхцлөөс хамаараад нэг дор олон ашиглах үе олон байсан. Чиргүүлтэйгээ нийт 10 тонн ачаатай зил130, 20 тонны бензиний цистернийг гүехэн шавраас татаж гаргаж байв, хамгийн хүнд нь цасанд гүн жалганд таллаж ороод татаж гаргах л хүнд байсан, хэд зүтгүүлж гардгийн даваанд эрэг нь нураад, давхар аккумляторын цэнэг нь багасч, өөрийгөө татах чадалгүй болж билээ.
Өөр татах машин байхгүй, татхад ашиглах мод, хад байхгүй бол газар ухаж нөөц дугуйгаа булах, эсвэл анжис ашиглах, тасархааргүй татлага зэрэг байвал хөтлөгч дугуйны обудны 2 нүхэнд бэхлэж бас болно..,
тлк105, айсинь 1000, 12вт, 50м татлага

Tlc80iin winch.iin selbeg bhgui biz. Modon dotor nam suugaad tataad yg garch ireed evdertsen. Zadalj uzsen chine neg atstai gol huga usersen bn lee.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
Re: MONGOLNET
Martsanaas AT zarna, lx450-n AT. 2ubs8aa chi avah uymyy
- Temuujin
- Posts: 2265
- Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
- Location: www.maf.mn
- Contact:
Re: MONGOLNET
Mt bnuu. Heded oldoh bol.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
Re: MONGOLNET
adilhan 1fz motor toi bolhr taarah bha. MT zadalj bga TLC 105, 100 daas suraglaad uzwel bga bhaa.
2UZ-FE DOHC V8 4700cc
Re: MONGOLNET
Дугуйны тухай товчхон
Өөрийн хэрэглэж үзсэн дугуйны талаар хэдэн өгүүлбэр.
Данлоп Грандтрек АТ3
2008 онд АТ2-н шинэ хувилбар болж үйлдвэрлэгдэх болсон. Засмал зам, шороон замд 50/50 буюу бүх нөхцөлд зориулагдсан дугуй. Хурд ХХК оруулж худалдаалдаг. Тухайн үед боломжийн үнэтэй байсан юм. Анх Японд үүсгэн байгуулагдсан, сүүлд европ, хойд америкд хамтарсан үйлдвэр байгуулагдаж, тухайн бүс бүрийг хариуцан худалдаалах болсон. Автомашины стандарт дугуйг болон уралдааны дугуй, мөн хүнд даацын дугуй голчлон үйлдвэрлэдэг.
2008 оноос одоог хүртэл ашиглаж байна. Ашиглах хуацаанд 30 000 орчим км явсан ба 80 орчим хувь нь шороон зам, 40 орчим хувь нь уул, хад асга, шавар, цас, үлдсэн нь засмал зам. Хээний гүн 50 хувьдаа хүрэх хүртэлээ зуурамтгай чанараа алддаггүй, цас, шаварт сайн, гөлөөнтэй замд гулгах нь харьцангуй бага, шарваж байсныг санахгүй байна. Өвлийн нөхцөлд өвлийн, цасны дугуйны зэрэгт хүрэхгүй ч гэлээ дажгүй, боорцгон хээтэй дугуйнаас хамаагүй дээр, хатуу ч биш, зөөлөн ч биш дугуй. Эслэнд харин муу юмуу гэж санагдсан. Засмал замд хурдтай явахад ямар нэг авиа гардаггүй. Өвөл, хавар бриджстоны боорцгон хээтэй дугуйтай нпатрол, тлк105-д явж чадахгүй байсан уулын цастай налуу, хаврын шаварт тун дажгүй явдаг байсан юм. Лкс450, 470, 570-д ашигласан. 18-тай обуданд тавиад 570-д тавиад бартаанд явахад бөөр нь амархан мууддаг, энэ нь дугуйнаас гадна тухайн машинаас хамаарсан байх магадлалтай. Учир нь 470-д дээрх асуудал гараагүй юм.
Хээний гүн нь 50 хувьдаа хүрчихээр ёстой явахгүй юм байна л ээ.
Ер нь бол сайн дугуй. Засмал болон энгийн шороон замд сайн дугуй.

BFGoodrich AT
Бартаат замын зориулалттай, бартаа туулагчдын хамгийн өргөн хэрэглэдэг дугуй, бүх улирал, замын нөхцлийн дугуй. 2009-2012 он хүртэл тлк105-д ашигласан, Увс, Хөвсгөл рүү хэд ч явсын, тоогоо алдсан. Цас, шаварт маш сайн, гөлөөнд сайн ч гэлээ яг өвлийн дугуйны зэрэгт арай хүрэхгүй. Хатуу зөөлний хувьд дээрхитэй ижил. Мөн элсэнд сайн явдаг. Засмал замд хурдтай явахад ямар нэг чимээ гардаггүй, дуу багатай. Үнийн хувьд боломжийн. Тогтмол ашиглахад сайн. Бөөрөндөө давхар хээтэй, энэ нь гүн цас, шавар, элсэнд бага хийтэй явхад зориулагдсан.
Америкийн Мишелин үйлдвэрийн салбар, өнгөрсөн зуунаас үйлдвэрийн гараагаа эхлүүлсэн. Гүүдричтэй холбоотой 3н сонирхолтой түүх:
- 1903 онд АНУ-г хөндлөн туулсан анхны автомашин Гүүдрич дугуйтай байсан
- 1927 онд Атлантын далайг хөндлөн шууд нислэг үйлдсэн анхны онгоц Гүүдрич дугуйтай байсан
- 1977 онд Колумбиа сансрын хөлгийг угсрахдаа Гүүдрич-н дугуйг суурилуулж байсан.
Мөн КО тэмдэг нь он-оффроад засмал болон бартаат замд зориулагдсан гэдгийг илэрхийлдэг.
Ер нь энэ дугуйг л ав гэж санал өгнө.

Күүпер дисковери сст
Шавар, бартаанд зориулагдсан, хатуу дугуй. 2011 оны намраас тлк105-д ашиглаж байна. Гүн цас, гулгаанд муу, шарвах тохиолдол хааяа гарнаа. Засмал замдээр хурдтай явахаар шуугидаг. Энэ нь хээний гүн, загвараас хамааралтай. Уул, хад асганд сайн. Шаварт ашиглаж үзээгүй л байна. Бөөрөндөө давхар хээтэй, энэ нь гүн цас, шавар, элсэнд бага хийтэй явхад зориулагдсан.
1926 онд үйлдвэр нь үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 2-р дайны үед дугуйнаас гадна цэрэг дайны зориулалттай ус нэвтэрдэггүй хэрэгсэл, өнгөлөн далдлагч бүхий хучлага, аврах хантааз зэргийг үйлдвэрлэж байсан. 2006 онд хятадтай хамтарсан дугуйны үйлдвэр нээсэн.

Брижстоун Близзак2003-2008 хүртэлх хугацаанд тлк-80 –д бүх улирал, нөхцөлд, 105, лкс470-д өвлийн улиралд тогтмол хэрэглэсэн. Гулгаатай нөхцөлд маш сайн.
Зөвхөн өвлийн улиралд зориулагдсан, цастай, гулгаатай нөхцөлд зориулагдсан дугуй. Явдал зөөлхөн, зуурамтгай чанар сайн, дуу чимээ гардаггүй, жилийн аль ч улиралд хэрэглэхэд машинд эвдрэл өгдөггүй давуу талтай ч зуны халуунд засмал замд удаан явахад амархан элэгддэг сул талтай. Өвөл ууланд сул, гүн цасанд л орохгүй бол дээрх дугуйнуудаас илүү явдаг. Элс, цас, шаварт маш сайн.
Үйлдвэр нь 1930-д оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, дэлхийн 2-р дайны үед бөмбөгдөлтөнд нэрвэгдсэн, дайны дараагаас үйл ажиллагаа нь сэргэсэн. Firestone нь хойд америк дахь салбар нь. 1980-д оноос формула төрлийн авто болон мотоциклийн уралдааны дугуй үйлдвэрлэх болсон. 2006 оноос иргэний нисэх онгоцны дугуй үйлдвэрлэх болжээ.

Миний дугуйтай холбоотой түүх товчхондоо иймхэн.