Toyota Premio

Moderators: temp, Mod_1

Post Reply
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Toyota Premio

Post by Juniper »

"Шинэ" машинтай болсон болохоор бүхнийг эхнээс нь
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

1. Яагаад F биш X вэ?

Premio-ын F нь 1500сс харин X нь 1800сс байдаг юм байна.
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Эхнээс нь

Post by Juniper »

2002-оос 2004 оны 02 сар хүртлэх Premio 1800сс нь дан X ангилал байдаг байсан бол
2004 оны 2 сараас хойш X, X EX, X L package, X standard package гэсэн 4 янз болжээ.
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

Autohelp сайт дээр гарсан тойм үзье гэвэл "show" дээр дарна уу.
Седан загварын Premio нь Toyota Corona-гийн халааг авсан гэгддэг бөгөөд урьд нь Toyota Corona Premio гэсэн туслах нэрээр гарч байсан бол энэхүү T24 загвараас эхлэн бие даасан загвар болон гарч Corona гэсэн нэрийг хэрэглэхээ больсон байна. Ингэснээр зохион бүтээлтийн хувьд цоо шинэ шийдэл дизайныг гаргажээ.

1-р үе T24 (2001 он - 2007 он)
2001 оны 12 сарын 25. Allion загварын хамт худалдаанд гарчээ. Үндсэн платформ нь Toyota Vista V50-ийн MC платформ. Ерөнхий бүтцийн хувьд Аllion-тай адил боловч гадна дизайны хувьд хоорондоо ялгаатай. Allion нь илүү спорт талруугаа бөгөөд Premio нь илүү нас тогтсон хэрэглэгчдэд зориулсан арай илүү хүндэтгэлтэй классик загвартай юм. Гадна хүрээнд никель эмжээр хойд манангийн гэрэл зэрэг илүү нэмэлттэй учир Allion-аас илүү үнэтэй байдаг. Allion шиг нэмэлт захиалгаар элдэв спорт маягийн агаарын эсэргүүцэл бууруулах хэрэгсэл, намсгасан пүрш зэргийг хийлгэх боломжгүй. Мөн механик хурдны хайрцаг төлөвлөгдөөгүй байна. Харин хойд талын цонхны тавцан хэчбак, вагон загвар шиг доош онгойх ба багааж кабиныг холбосон тэгш гадаргуу үүсдэг онцлогтой юм. Үүнээс үүдээд арын суудлын түшлэгийг налуулах боломжтой болжээ. 2002 онд энэхүү загвар нь “Good design” шагнал авсан байна.

Image
Image
Image
  • 2002 оны 10 сарын 22. 1.5F болон 1.8Х хувилбарын зарим тоноглолыг хасаж үнийг багасгасан стандарт загвар гарсан.
  • 2003 оны 4 сарын 2. 1.5F болон 1.8Х дээр суурилсан “L Package”-ийн дубэн оруулгатай арьсан руль, HID гэрлийг нэмсэн тусгай хувилбар болох “L Package Limited” хувилбар гарчээ.
  • 2004 оны 4 сарын 19. 1.5F болон 1.8Х дээр суурилсан “L package”-ийн бүхий л давуу тоноглолыг нэмж тохь тухтай байдлыг нэмэгдүүлсэн “L package premium edition” хувилбар үйлдвэрлэгдэв.
  • 2004 оны 12 сарын 20. Хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж урд талын дизайн илүү элегант ситльтэй болгосон. 15 инчийн дугуй тавьж, 4 өнгийн сонголттой болов. Дотор талд гэгээлэг шаргал өнгө оруулжээ. Мөн хурд нэмэгдэх үед хаалга түгжигч, шилэн дээрх антенн, бактер устгагчтай агаар шүүгч, урд саравчны гэрэлтэй толь зэрэг стандарт болсон ба зарим хувилбарт мэдээллийн дэлгэц, шаталсан замтай араа шилжүүлэгч, автомат мэдрэгчтэй шил арчигч стандарт болсон. Харин нэмэлт захиалгаар хоолойн команд бүхий DVD навигацитай бүрэн аудио систем G-Book-ын хамт хийлгэж болно. 2005 оны хорт хаягдлын шаардлагыг 1.8 хөдөлгүүртэй загвар 75%, 2.0 хөдөлгүүртэй загвар 50%-иар бууруулж чаджээ. Мөн хамгаалах бүсний сануулах дохиог стандартаар хийж эхлэв.
  • 2005 оны 10 сарын 11. Тусгайлан тоноглосон 1.5F/1.8X L package limited хувилбар гарсан.
  • 2006 оны 8 сар. Toyopet автомашин борлуулах суваг байгуулагдсны 50 жилийн ой тохиож 1.5F/1.8X L package хувилбарт суурилсан бүтэн салоны дубэн оруулга, HID гэрэл, ялгарах урд нүүр бүхий L package Prime selection худалдаалагдаж эхэлжээ.

http://autohelp.mn/site/autoworld/autoc ... remio.html" onclick="window.open(this.href);return false;
Last edited by Juniper on Mon Aug 06, 2012 9:54 am, edited 3 times in total.
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

Autohelp сайт дээр гарсан тойм үзье гэвэл "show" дээр дарна уу.
Манайд сүүлийн үед Allion, Premio нилээдгүй харагдах болоод байна. Хуучин байсан Carina, Corona загваруудын халааг авсан гэж байгаа. Эдгээр нь загвар нь Мark II, Chaser, Cresta-н адил нэг суурьтай өөр гадна дизайнтай тэргүүд юм. Хөдөлгүүр нь 1500, 1800, 2000 сс гэсэн 3 янз байдаг бөгөөд манайд голдуу 1.5 нь орж ирэх нь элбэг. Яагаад гэхээр нөгөө онцгой татварын хууль нь 1500 сс хүртэл дээр хямд болоод л тэр. Хааяа 1.8 орж ирдэг гэхдээ ховор, цаанаасаа 1.5-аас хямд авсан бол авчирдаг байх. Үнэ нь ялгаагүй байдаг юм.

Image

2.0-мотортой бол D4 бензиний системтэй нь. Нэг эмэгтэй “мэдэлгүй авчлаа одоо яанаа” гээд ирж л байсан юмдаг. Бас энэ хувилбар нь D4-өөс гадна CVT хурдны хайрцагтай гээд боддоо, харин 1.8 болон 1.5-тай нь энгийн автомат кроптой юм билээ. Бас нэг зуйл бол Allion Premio-д 4WD хувилбар бий. Иймийг авъя гэвэл зөвхөн 1.8-тай хөдөлгүүртэй л байгаа. Урд талдаа нэг өндгөн тулгуур, нэг гартай страт бүтэцтэй тэнхлэгтэй учир солиулах зуйл бага гэх юмуу даа. Харин урдуураа мааждаг нь хойноо хагас хамааралтай голтой тэнхлэгтэй юм билээ. Тийм болохоор хойноо алцайгаад хэвтэх, дуу орох нь бага байх. 4WD нь бол хойноо нийт 4 гартай үл хамаарах тэнхлэгтэй учраас нилээд хэдэн втулк резин солиулж магадгуй.
Одоо бүгдээрээ салоныг сонирхоё. За салоны хувьд бол давгүй салонтой, ерөнхийдөө манайхны ярьдгаар Гранд Марк 2 шиг юмуудаа. Суудал бол нилээн доор байрлалтай. Руль нь нарийхан 3 салаатай нь спорт талдаа юмуу гэмээр. Шаргал болон саарал 2 янзын салонтой ба хүрэн ба хар мебель оруулгатай юм. Шаргал салон хүрэн оруулгатай нь эгээ л үнэтэй машин мэт санагдана. Хар оруулга нь салоны өнгөөс нээх ялгарахгүй учир тийм сэтгэгдэл төрөхгүй л болов уу. Паарны удирдлагын дизайн нь цэвэрхэн таалагдлаа. Харин ажиллагаа нь дамжсан ажиллагаатай учир жаахан цаг орно. Бүх хаалга нь All Auto гэсэн шил өргөгчтэй бөгөөд энэ нь нэг удаагийн даралтаар шил нээгдэж хаагдах юм. Харин аккумулятор салгасан хойно жолоочийн талаасаа бусад шилээ удирдахаа больчихно. түүнийг эргээд сануулах хэрэгтэй. Хэрхэн сануулах талаар манай зөвлөгөө буланд байгаа. Арын зорчигчид зориулсан ундааны тавиур, үнсний сав гээд байгаа. Арын суудал нь жийпнийх шиг урагш эвхэгддэг. Бас арын суудлын түшлэг нь хойшоо налах боломжтой бөгөөд үүний тулд арын шилний тавцангийн хагас нь доошоо унаж налуулах зай гардаг. Энэ нь урд суудалд налаад явж байгаа юм шиг боломжтой боловч өвлийн улиралд шууд багаажтай холбогдон араас хүйтэн сийх байх гэж бодогдлоо. Үүнээс гадна багаажны багтаамжыг нэмэгдүүлж өгөх тул урт зүйлсийг авч явахад тохиромжтой болсон байна. Энгийн налуулахгүй үед ч гэсэн тавцангийн завсраар сийгэж магадгүй юм. Салоны хувьд өргөөшөө нарийн, уртаашаа бол том зайтай болгосон байлаа. Хойд урд дугуйн хоорондох зайг нэмэгдүүлж багааж, капотыг богиносгосоноор ийм үр дүнд хүрсэн юм байна. Багаажны зай боломжийн бөгөөд цэвэрхэн.

Image


Гадна дизайны хувьд Allion Premio нь урд хойд талаараа мэдэгдэхүйц ялгаатай. Allion илүү спорт талдаа гэдэгч тэр нь тийм ч төгс биш юм. Ер нь хоёулаа л багааж, кабин, капот гэсэн харьцаа нь сонгодог загваруудыг бодвол тааруухан санагдлаа. Яахав дотор салоныг томруулах үүднээс ийм болгосон байх. Жишүү харахад бол дажгүй яг хажуу талаасаа бол төгс бишээ. Харин Premio нь урд хойноосоо бол дажгуй санагдлаа. Арай нэг үнэтэй гэсэн төрхтэй, Allion ердийн гоц санагдсангүй. Тэгээд хойд хаалганы хойд өнцөг хагас дээш өлийсөн нь нэг л тиймхэн. Эгц байсан бол зохих байсан байж магад. Энэ 2 загвар ерөнхийдөө өнгөнөөсөө болж янз бүр харагддаг юм байна. Завсрын бүдэг өнгөтэй нь цэвэрхэн. Нэгэнтээ авсных Premio авчихвал ер нь дажгүй санагдсан. Даанч тоо нь цөөхөн юмуу манайд бага байдаг юм.

Image

1.5-тай нь 1.8 тай нь шатахуун зарцуулалтын хувьд их зөүү гарахгүй, тиймээс 1.8 нь илүү хүчтэй нь дээр. Зундаа бол 10-11 л иднэ байх өвөл хотын бөглөөнд бол 15 хүргэх гээд байдаг. Ер нь тэгээд унаж байгаа хүнээсээ болно. Ажил гэрийн хооронд голдуу явдаг, их нормальддаж бага явдаг хүнд бол их идэх байх. Их явдаг голдуу гадуур ажил хөөцөлддөг хүнийх гайгүй иднэ шүү дээ.
Ерөнхийдөө бол дажгүй л тэрэг, олон хүн суухад жаахан хэвтэх гээд байдаг юм билээ. Тэрнээс биш өөр хүнд эвдрэл гарахгүй болов уу. Хараад байхад Corolla авснаас Аллион Премио авсан нь дээр байж магадгүй юм.

http://www.autohelp.mn/site/autoworld/a ... emio-.html" onclick="window.open(this.href);return false;
Last edited by Juniper on Mon Aug 06, 2012 9:54 am, edited 1 time in total.
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

3 жил унасан AE110 Corolla-аа солимоор санагдав. Ямар машин авах гэсэн асуудалд толгой өвтгөсөнгүй. Эртнээс энэ Premio гэгч машиныг дотроо нууцхан хайрлаж явсан юм.
Сэтгэл алдарсан шалтгаан
  • Дотор салон шаргал, дүбэн - буюу тах тухыг илэрхийлсэн
  • Тахометртэй бөгөөд цэнхэр гэрэлтэй гоёхон хянахтай.
  • Яригч нь 2 тусдаа бөгөөд харьцангуй дуугаралт сайтай.
  • Жин хөнгөн, өргөн биш тул хотод унахад боломжийн. Өргөнөөрөө Corolla-тай ижил.
  • Арын суудалд хүн суухад тухтай. урд суудалд тулна гэсэн ойлголт байхгүй.
  • Мотор нь энгийн 1500, 1800 байдаг тул нэмэлт арчилгаа бензин зарцуулалтанд санаа зовох зүйлгүй
  • Арын суудал налдаг бөгөөд бүр хэвтүүлээд арын хаалтыг нь өргөвөл багажруугаа нийлээд урт юм ачих, унтах хэвтэхэд саадгүй болох юм.
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

Миний сонголт эндээс эхэллээ.

Image

Image
Image
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

Харин авсан хойноо үзвэлImage
Image
Image

Их гэрэл шарласан, дотроо агаар цэвэршүүлэгчтэй болох нь мэдэгдэв
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

Бүүр ирж байгаа ньImage

Image
Oh Shit, минийх биш байна. Нэг л машин авсан юмсан. Өөр контайнер онгойлгочиж :-o
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

Нээсний дараа үзвээс хонхорхой, зураас нэмэгдсэн байна. Үнэлгээ шууд 2.5 болохын байна. Хүний хөрөнгийг тэгж болохгүй биз дээ?
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

АКК салгасан байсан тул цонхнууд нээгдэхгүй, түлхүүр удирдахгүй байлаа.

Бүх хаалганууд аяндаа удирдагддаг болов. Цонхыг удирдуулдаг "шид" хэрэглэв. Багаж удирдагдахгүй байлаа. Гэтэл кнопыг нь онгойтол нь дарах ёстой байж
ZZT240, 1ZZ-FE
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Toyota Premio

Post by Uuganaa »

Сайхан тэрэгтэй болжээ баяр хүргэе
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Toyota Premio

Post by euurtsaikh »

Premio gexdee jooxon unetei ym bilee. Sayxan manai neg xamaatnii egch 13.5-r 1.8 motortoi -g avsan. bi suuj uztel salon ni uneteigee xariutsuulval tiim ch luxury bish, jijken minii 1999 onii progres -s jijken , tav tux baga zereg muu /gexdee uneteigee xaritsuuladshdee/ sanagdav. tegeed benzin bas idex xandlagatai 1.8 ni 13 orchim idjaga gejuga. sanagdsan. Gexdee zovxon minii l bodol shu. bi law 13.5-r orchmoor mashin avxaar bol bodoj sanax zuilgui grand ymu crown avax bsan.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

euurtsaikh wrote:Premio gexdee jooxon unetei ym bilee. Sayxan manai neg xamaatnii egch 13.5-r 1.8 motortoi -g avsan. bi suuj uztel salon ni uneteigee xariutsuulval tiim ch luxury bish, jijken minii 1999 onii progres -s jijken , tav tux baga zereg muu /gexdee uneteigee xaritsuuladshdee/ sanagdav. tegeed benzin bas idex xandlagatai 1.8 ni 13 orchim idjaga gejuga. sanagdsan. Gexdee zovxon minii l bodol shu. bi law 13.5-r orchmoor mashin avxaar bol bodoj sanax zuilgui grand ymu crown avax bsan.
Чиний бичсэн шалтгаанаас болж гадуур нэг их тархахгүй байгаа байх.

Угаасаа цаанаа үнэтэй байдаг машин. Би өөрөө захиж аваад 12,8 болсон. Японд чинь бензин бага иддэг бол үнэтэй байдаг юм байна. 1.5тай нь 1.8-аасаа үнэтэй тэгээд зарагдаж байгаа нь арай ховор юм байна. Тэгэхээр татварын илүү нь дүндээ дүн. Тэгээд энд дандаа 1.8тай нь ирээд байгаа хэрэг.
ZZT240, 1ZZ-FE
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota Premio

Post by Juniper »

Одоо байгаа свечImage
ZZT240, 1ZZ-FE
Post Reply

Return to “Toyota”