MONGOLNET

Blog

Moderator: temp

mongolnet
Posts: 23
Joined: Wed Jan 18, 2012 2:59 am

MONGOLNET

Post by mongolnet »

Бүгдэд нь мэнд хүргье, танихгүй гишүүд олон болсон байх. Хэдэн өгүүлбэр сийрийльюү хэмээн бодов би.., :)
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: MONGOLNET

Post by begunbe »

herzlich wilkommen, wieder!
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: MONGOLNET

Post by Ochki »

Ta sain bnyy. Haragdaagui udsan hun bnshuu.
Dairaldsnaa unaal yavjina
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: MONGOLNET

Post by eegy »

За хэдэн өгүүлбэр сийрүүлэхийг нь хүлээе дээ хө
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: MONGOLNET

Post by Bulgaa »

Welcome back! tesen yadan huleej baigaa shu.
mongolnet
Posts: 23
Joined: Wed Jan 18, 2012 2:59 am

Re: MONGOLNET

Post by mongolnet »

Сайн уу форумчидаа,

Яагаад ч юм зөөлөн буулгах талаар бичмээр санагдлаа. Магадгүй хэд хоногийн өмнө найз маань автын осолд орсон болохоор тэгж санагдсан байх. Ямартай ч хүн эндээгүй, бүгд л хөл дээрээ тогтож байгаа гэсэн болхоор тэрэнд нь баярлаад байгаа. Нөгөөдхийн хувьд бол авах юмгүй л гэж сонссон.
Миний хувьд тлк, лкс-н 4х4-тэй багагүй хугацаанд найзлаж, хэсэг газраар явав, бас хэрэндээ л цагтай ч уралдаж явав. Мэдээж ралли-н мангасуудтай яаж харьцуулахав.
Өнгөрүүлсэн хугацаанд явж байсан, тохиолдож байсан зүйлсээ эргээд бодохоор, мөн явж байх үедээ ч зөөлхөөн газардуулчихаж болмоор санагдаад байгаа юм, мэдээж ам гарахгүй, ам гарч чадахгүй, гэхдээ нэг бус удаа туршиж үзсэн юм.
Миний нэг ах байдаг юм, бид хоёр олон жил хамт явж байна даа, тэр жил Говь-Алтай аймагт аялж байхдаа түүнээс “та жолооны ард юу бодож явдаг вэ” гэж асуухад “яавал тогтоох, үгүй бол зөөлхөн газардуулах вэ” гэж боддог, тэр бүхнийг тооцоолж явдаг гэж хариулж билээ. Харин тэр үед би яавал урд нь гарах вэ гэж бодож явдаг байж билээ.
Тухайн газар орчны болоод техникийн байдлаас болж алхам тутамд л автомашин удирдлагаа алдаж байдаг, тэр болгоныг хүн анзаардаггүй. Энэ бүх л нөхцөл байдлыг эхлээд шороон замын нөхцөлд бичнэ.
Налуу, эсвэл эргэлттэй газар машин голцуу л бөгсөө хаядаг, тэр болгонд л дийлэнх нь жолоогоо огцом хариулж тогтоодог ч энэ нь тийм ч зөв үйлдэл биш юм. Мөн ховилтой болон сул хөрстэй замдээр машин шарвах нь элбэг. Ялангуяа ховилтой замд урд 2 дугуйн аль нэг нь ховилд цохиулах, арын аль нэг дугуй замаас юмуу ховилоос гарахад л ямар ч машин удирдлагаа алддаг /Орчин цагийн тэрэгнүүд шарвалтын эсрэг зэрэг ухаалаг системтэй болсон хэдий ч унасаар л байгаа/. Ийм нөхцөлд жолоочийн талруу налаад ирэхээр хүмүүс ихэвчлэн сандардаг, жолоогоо огцом хариулдаг, тоормозоо гишгэдэг ч тэр болгон тус болдоггүй. Ер нь жолоогоо тэр болгон хариулаад, тоормоз гишгээд байх нь тийм ч оновчтой үйлдэл биш. Тухайн үеийн мэдрэмж бас хамаарна л даа, хэхэ.
Жолоогоо тэгшлээд хаазаа бага багаар хасах, нэг бол нэмэх, бүр болохгүй бол жолоогоо дагууд нь тултал мушгиад хаазаа нэмэх, механик хурдны хайрцагтай бол хүндрүүлж, амжихгүй бол хаазаа нэмэх. Энэ тохиолдолд ямарч байсан машин тогтноо (60-100 км/ц).
Огцом мушгихаар яг тэнцвэрээ сайн авч чаддаггүй. Мөн инерцийн хуулиуд их нөлөөлнөө, хэхэ. Огцом шарвахаар төвөөс зугтах хүч үйлчилнэ, харин жолоогоо хариулахаар энэ инерцийг тогтоож чаддаггүй, харин дагуулж мушгиад хаазаа нэмэхэд ямартай ч тогтоно.
Сул хөрстэй болон дэржигнүүртэй замдээр машин хөндөлсөх, бөгсөө хаях, арын ноймор харагдах зэрэг үйлдэл гарнаа. Энэ тохиолдолд бас л тэр болгон огцом хариулж мушгих нь осолтой, машин залагдсан ч дахиад л бөгсөө шууд хаядаг. Хаазаа шууд хас, жолоогоо бага багаар хариул эсвэл хаазаа бага багаар нэмээд жолоогоо бага багаар хариулж, бас дагууд нь бариад яваад байхад тогтдоно.

Монголчууд машинаа өнхрүүлэх их дуртай улс. Хэхэ. Энэ бол өөрийгөө болоод хамт яваа улсыг үхлийн аманд зүгээр л өгч байгаатай ижил зүйл. Уруу газар машиныхаа арааг салгах, автомат хурдны хайрцагтай бол нейтрал дээр нь тавих нь адаглаад техникийн асуудалд, цаашлаад амь насны асуудалд хүргэдэг.

Нэг. Яагаад техникийн хувьд асуудал гардаг вэ гэж. Миний мэдхээр механик тлк-н хувьд жишээлэхэд уруу газар өндөр даралттай эргэж байсан хөдөлгүүрийг шууд нам эргэлттэй болгоход агаарын ирчтэй эсэргүүцэлд шууд зогсдог, унтардаг. Бүр асааллтай байхад ч өвлийн хүйтэнд агаарын урсгалд цохиулж унтрах тал ч байдаг. Хурдтай явж байгаа машин унтрах тийм ч сайхан зүйл биш. Ямар үр дүн гарахыг бодоод үзээрэй.
Хоёр: Чагтан гол, кардан голын араа нь суларч, хоорондоо зайтай болдог. Учир нь хөдөлгүүр-хурдны хайрцаг-дифф гэсэн жигд эргэлт зогсчихоор дугуйнаас дифф-д очих эргэлт нь хурдны хайрцагнаас кардан голд очих эргэлттэй мөргөлдөнө гэх юмуудаа, савалгаа үүсдэг/хурдны хайрцаг-дифф эргэлт заавал кардан голоор дамждаг/. Энэ тоолонд чагтан гол суларч байдаг. Тогтмол чагтан гол солих тийм ч сайхан зүйл биш. Гэх мэт асуудлууд бий.
Гурав: Налуу газар өнхөрч байгаа машин бөгсөө хаях, шарвахад маш хялбар болдог, эргүүлээд удирдлага авах маш хүндрэлтэй. Самбаачлах завдал тун бага, маш эрсдэлтэй зүйл.
Мөн нэг зүйлийг дурдмаар санагдлаа. Гэхдээ машиндаа урд, ард талгүй хамгаалалт хийцэн, мөн хагас 4х4 болхоор надад амар байдаг юм, өвөл гулгаанд шарваад урд машинаа хажуу талаараа мөргөчих гээд санагдаад байвал нэг мөсөн шарвуулаад эргэж хараад зогсох, бөгсөөрөө урдах машинаа мөргөх арга байна. Хажуу хавиргаараа мөргөснөөс бөгсөөрөө мөргөсөн нь арай дээр, бас мөргөхгүйгээр явж ч бас болно л доо.
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: MONGOLNET

Post by Jargale »

mongolnet wrote:Сайн уу форумчидаа,

Санал нэг байна гуядаж байгаа талруугаа хаазаа хасан дагуу мушгихтай. Амьдрал дээр тохиолдож байсан зүйл байна.
Never give up!!!
mongolnet
Posts: 23
Joined: Wed Jan 18, 2012 2:59 am

Re: MONGOLNET

Post by mongolnet »

https://www.facebook.com/media/set/?set ... 114&type=3" onclick="window.open(this.href);return false;

зураг хэрхэн оруулах вэ?
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: MONGOLNET

Post by Badka »

Image

Image
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: MONGOLNET

Post by Temuujin »

Tlc harin denduu bugsuu shiddeg mashin. Anh barij huduu yvah gej bgaa hund handaj helehed toirog ergelt ruu orohdoo bolgoomjtoi orj bgaaraai. Jaahan evgui tormos gishgehed l ariin nomer.oo haruulchih geed bdag ba bas jaahan savchaatai.
Bi lav odoo patrol uu tlc uu gevel patroliig songoj unana.
patrol Togtvortoi ch tlc.iig bodvol tav tuh muutai.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: MONGOLNET

Post by Jargale »

Temuujin wrote:Tlc harin denduu bugsuu shiddeg mashin. Anh barij huduu yvah gej bgaa hund handaj helehed toirog ergelt ruu orohdoo bolgoomjtoi orj bgaaraai. Jaahan evgui tormos gishgehed l ariin nomer.oo haruulchih geed bdag ba bas jaahan savchaatai.
Bi lav odoo patrol uu tlc uu gevel patroliig songoj unana.
patrol Togtvortoi ch tlc.iig bodvol tav tuh muutai.
Патрол усанд маш сайн явдаг, урсаад байхгүй. яг бярдсан юман дээр патрол илүү бяртай.
Never give up!!!
mongolnet
Posts: 23
Joined: Wed Jan 18, 2012 2:59 am

Re: MONGOLNET

Post by mongolnet »

Лкс570
Лкс570 нь люкс зэрэглэлийн 4х4 ангиллын бартаа туулагч. Харахад данхар мэт боловч түүний маневрлах чадвар маш сайн. Гарын аясаар хөдлөх нь нэн таатай. Сул тал гэвэл урд салхины шилийн баганууд маш өргөн хийгдсэн тул харагдах орчин хязгаарладаг. Өмнөх загваруудаас нэмэгдсэн зүйл гэвэл их гэрэл нь жолооны хүрдний дагуу хөдөлдөг, хойд суудлууд нь урагш хойш гүйнэ. Мөн тэнхлэгийн систем, дифф-н систем нь шинэчлэгдсэн. Огцом уруу, өгсүүр газар жолоочийн шаардлагагүйгээр явах ухаалаг систем гм..,
Миний бие энэ тэргийг 2009 оноос өдийг хүртэл хэрэглэж байгаа ба өөрийн сэтгэгдлээс хуваалцахад цас болон шавартай нөхцөлд туулах чадвар, дифф-н ажиллагаа маш сайн. Цасанд бярдсаар байгаад чагтан голуудаа таслаж байсан. Энгийн нөхцөлд дифф-н хөтлөгч хүч нь хойноо 60 хувь, замын хүнд нөхцөлд бүх дугуйнд ижил хувьтайгаар хуваарилагддаг. Налуу газар болон огцом эргэлтэнд тогтвор сайтай. Шороон замд 100 км/ц-н хурдтай явж байгаад огцом эргэхэд шарвалтын эсрэг систем нь ажиллаад садаа болхоос тогтвор сайтай.
Шатахуун зарцуулалт нь хотын хөдөлгөөнд АИ-92 шатахуунаар 100 км-т 18-22л, тогтмол хурдтай явахад 100 км-т 9-15л, үүнээс 80 км/ц-н хурдтай явахад 9л, 150-160 км/ц-н хурдтай явахад 15л –г зарцуулдаг ба цас шавартай хүнд нөхцөлд 15-18л орчмыг зарцуулдаг нь ажиглагдсан.
Салхины шил нь тун эмзэг, халуунаас хүйтэн орчинд ороход цууралт үүсэх нь хялбар. Агааржуулагчийн шүүрийг нь тогтмол хугацаанд солихгүй бол сэнс нь гэмтэж, дуугараад байдаг, гэхдээ сэнсний голын шааригийг тосолчихоор зүгээр болсон.
Бартаанд тлк105-с дутахгүй сайн явдаг.
Огцом өгсүүр, уруу газар явдаг ухаалаг системийг ашиглахгүй байх нь дээр санагдсан.

Ухаалаг системийг нь ашиглаж байгаа үед. Өөрөөр нь явуулаад гаднаас нь зураг авсан юм.

Image

хатуу, өвдөгөөр татсан цас.
Image

зугаа..,
Image
User avatar
cs_asd
Posts: 54
Joined: Thu Nov 17, 2011 1:08 pm
Location: Ulaanbaatar
Contact:

Re: MONGOLNET

Post by cs_asd »

Урд салхины шил лексус гэлтгүй ТЛК 200 Евро стандартын шил цуурсан, Угаалганаас гараад паараа шилрүүгээ үлээгэнээс болсон гэсэн Хэт ийнхэн, тэрнээс хойш айдаг болсон. 20 той обуд хөдөө явахад арай чангадахгүй байна уу, R17-18 обудтай дугуй тавихгүй бол хөдөө арай л хатуудах байх, Чулуутай замаар явахад бөөрөөрөө буудах магадлал өндөр.
2UZ-FE DOHC V8 4700cc
mongolnet
Posts: 23
Joined: Wed Jan 18, 2012 2:59 am

Re: MONGOLNET

Post by mongolnet »

өө сануулсанд гялайлаа. анх аваад л 18-той обудаар сольсон хэдий ч 2 удаа дугуйгаа хагалж, 2 обудаа гэмтээсэн тул 17 болгосон, гэвч хатуу санагдаад л байгаа. мөн дугуйн хийн даралт хянагчийн гэрэл нь 2.8-с бага тохиолдолд асаад байдаг тул арай чанга хийтэй явдаг.
сайн харвал дээд, доод зургуудад 17-той, дунд талын зурагт 18-той обудтай байгаа.
сул тал нь л энэ юмуудаа. туулах чадвар, жолоодлогын хувьд онц доо.

Даралт мэдрэгчийг тоохгүй байж болно лдоо, гэхдээ нүдний үзүүрт шар гэрэл анивчаад ядаргаатай байдаг юмаа.
Last edited by mongolnet on Fri Jul 27, 2012 9:53 pm, edited 1 time in total.
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: MONGOLNET

Post by Jargale »

Даралт мэдрэгч нь ажиллаж байсан ч (алдаа хянах дээр зааж байсан ч) явдалд зүгээр байдаг юм байналээ. Тэр гэрлийг унтрааж хөдөө явж байгаад урд амартизаторт дуу оруулж байсан шүү би. Хийн амартизатор нэг цохигдоод дуу орчихоор солихоос наашгүй болчихдог юм байналээ.
Never give up!!!
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”