Ингээд би гэдэг хүн өмнө нь бол цэвэрхэн үзэмжтэй тэрэг унаад, асуудал гаралгүй ажил үйлс бүтээгээд явж байвал болоо доо гэж боддог байлаа. Гэхдээ бас жолооны ард хааяа дэвсэх үедээ дэвсчихдэг л нөхдүүдийн нэг л дээ.
Тэгтэл нэг удаа Н1 клубын Багахангайд хийсэн "бие халаалт" өдөрлөг дээр найзуудтайгаа хамт очоод нөгөөх 7779 билүү сайхан янзласан саарал JZX100 эдэр гэсэн мангасуудыг харснаар "санаа хувирч" эхэлсэн юм л даа.

Түүнээс хойш зав л гарвал авто форум руу шагайж, сэдэвүүдийг алгасгахгүй уншдаг болов. Ганаас, Монголнэт, Гүнбэ (lovesubaru) гээд экспертүүдийн бичлэгүүдээс нэлээд ч зүйл мэдэж, ерөнхийдөө гадарлах шахаж эхлэв.
Тэгээд хавар нь энгийн GX100 чейзерээ зарчихаад спорт характертай буюу турбо унаа авахаар шийдлээ. tourer V хайж нэлээд удаад тэвчээр хүрсэнгүй Cубару Форестер авав. Нэлээд олон форри дундаас унаж, харьцуулж үзэж авсан болохоор хамгийн бүүст сайтайг нь сонгосон нь одоо энэ саарал SF5 MY98 AT4.
Дөнгөж орж ирсэн даруйдаа ёстой хөл хүрэв үү үгүй юу год үсэрнэ. Нисэхийн зам дээр автобустай нийлээд 4-5 машиныг дашраар нь гүйцэж түрүүлэх жишээтэй. Бүүст мэдрээд эхлэхээр ёстой л кайф авна даа, хааяа эхнэртэйгээ явж байгаагаа мартаад ухас хийгээд загнуулах бол энүүхэнд. Товчоор хэлэхэд Гүнбэ гишүүний хэлээр "халдварт өвчинөөр өвчихсөн".
3-4 сар асуудалгүй сайхан байснаа манай энэ утаа угаар, бинзений чанар эдэрээс болдог юм уу "ханиад хүрч" эхлэвээ хөөрхий. Denso Iridium свеча сольж тавиад бүүр "үхэр тэрэг" болов. Ямар сайндаа Хүй 7 худагт авто форумын нэг өдөрлөг дээр Altezza MT5 гүйцэхгүй онигоо болов.
За тэгээд "ханиадыг эмчлэх", бүүр том турбо тавих талаар толгой гашилж эхлэв. Удалгүй форумаас zulaa_mc гишүүнтэй танилцаад бараг WRX -с нилээд tuning part-уудыг нь авч тавьж байж нэг санаа амарав, бас хөөрхөн ч зардал гаргав. Өмнөхөөсөө хамаагүй хүчтэй болсныг хэлэх үү, улаан хөлтийг урдуураа гаргахыг байв

Яагаад заавал Субару гэж?
Өөрийн хэмжээнд харьцуулж үзснээр бол боксер хөдөлгүүрийн тааламжтай хүнгэнээ, AWD систем, суудалд наах огцом бүүст, шороон зам дээр ч үл ажран хурдлачих ралли ген эдэр л энэ өвчнөөс амар эдгээхгүй байгаа болов уу.
За удахгүй үргэлжлүүлнээ...

































