Gantsog wrote:zugeer yumaa. gehdee bi bodohdoo logog soliosoi l gej boddiishd. hun harahad autoitoigoo holbootoi haragdaj bgaasail gej
Тэгэхээр, энэ логог бид өөр хоорондоо чамгүй удаан зөвлөлдөж олон дахин зурж засаж байж олонхоороо зөвшөөрч хэрэглэж байгааг хэлэх нь зүйтэй. Тэр бүү хэл гишүүд сонирхогчдын дунд уралдаан зарлаад шалгарсан загвар юм. Мэдээж хэрэг мэргэжлийн дизайнерууд оролцсон бөгөөд логонд хэрэглэж байгаа өнгө, сүүдэр, үсгийн хэлбэр хэмжээ нь олон улс оронд авто мото спортын баг, мэргэжлийн болон сонирхогчдын клубууд, тюнинг болон инженеринг, зохион бүтээх товчоонууд гээд энэ чиглэлтэй холбоотой ажилдаг олон байгууллага үйлдвэрлэгчийн логонд нэгэнт хэвшиж танигдсан эх загваруудтай "ген нэг"-тэй гэдгийг хэлье.
Тиймээс энэ лого маань нэг л танил дотно мөртлөө техно шинжийг агуулсан, эрэмгий хурц мөртлөө энгийн буюу straightforward (eng.) болсон юм.
Логог сайтар ажиглавал хэрэглээний талаасаа ч хялбар бөгөөд автомашин болон зар сурталчилгаанд олон хэлбэрээр, янз бүрийн хэмжээгээр хэрэглэхэд амархан бөгөөд автомашины болон олон төрлийн багаж тоног төхөөрөмжүүдийн дизайн функцэд огт садаа сатаарал бий болгохгүйгээр хэрэглэж болохоор хийгдсэн болно.
Ер нь аливаа лого, сүлд, тэмдэг, тийз, тамга үүссэн түүхийг харвал эзнийхээ юу хийдэг эсвэл юу эзэмшдэг тухай мэдээлэл өгдөг байсан нь 18 дугаар зууны явдал. Гуталчин хүн томоос том гутал хэлбэртэй тэмдэг хийж хаалганаасаа өлгөдөг бол талхчны гэрийн гадаа амтат талх дүрсэлсэн байдаг гээд олон жишээ дурдаж болно. Уншиж бичиж чаддаг хүн ховор тэр үед амархан байсан нь ч гарцаагүй.
Хэрэв санаж байгаа бол асуулт автофорумд хөдөлгүүрийн эргэлтийг зааж байгаа мэт дүрслэл, автофорумд автомашины контур дүрс мэт хүрээ бий. Цөөнгүй хүнээс автомашины дугуй, эд анги гм. дүрсэлсэн логоны санал ирсэнийг санаж байна. Мэдэж бид хэний ч санал бодол, сонирхол таашаалыг хүндэтгэн үзэх бөгөөд аливаа санал зөвлөгөөг талархан хүлээн авна аа. Гэвч бид энэ логог нэгэнт дурдсан учир шалтгаануудын улмаас сонгон авсан юм шүү.
