Тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношлогоо

Авто машинтай холбоотой төрийн байгууллагуудын хийж байгаа үйл ажиллагааны талаар ярилцах булан

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношлогоо

Post by Uuganaa »

Үзлэг оношлогоо хийж байгаа төвүүдийн байршил:

1. Баянзүрх оношлогооны төв
Хаяг: БЗД, 8-р хороо /Хуучнаар 22-р автобаазын зүүн талд/ Утас: 463385
Image

Image

2. Баянгол оношлогооны төв
Хаяг: БГД, 20-р хороо. /Хөсөг трейд ХХК-ны хашаанд/ Утас: 681543
Image

Image

3. Сонгинохайрхан оношлогооны төв
Хаяг: СХД, 20-р хороо. /Хуучнаар ачаа тээврийн удирдах газар/ Утас: 632606
Image

Image

Эх сурвалж: http://www.teever.gov.mn/index.php?opti ... nose&dId=6
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношлогоо

Post by Uuganaa »

Үнэ тариф:

Тээврийн үйлчилгээний төвийн захиралын тушаалын хавсралт №1
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хэсэгчилсэн үзлэг хийх жишиг үнэ:

Нэг удаагийн төлбөрийн жишиг
1. Утаа шалгах 1500 төг
2. Тэнхлэг шалгах 1000 төг
3. Тоормос шалгах 2000 төг
4. Гэрлийн тусгал шалгах 1500 төг
5. Авто тээврийн хэрэгсэлд ерөнхий байдлын үзлэг хийх 5000 төг

Засгийн газрын 2004 оны 55 дугаар тогтоолын хавсралт
Авто тээврийн хэрэгсэлийг техникийн хяналтын үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишиг

Нэг удаагийн төлбөрийн жишиг /төгрөгөөр/
1. Суудлын автомашин - 1 удаа - 10,000
2. Ачааны автомашин - 1 удаа - 15,000
3. Автобус - 1 удаа - 15,000
4. Нийтийн тээврийн автобус - 2 удаа - 15,000
5. Нийтийн тээврийн такси - 2 удаа - 10 000
6. Трактор, өөрөө явагч механизм - 1 удаа - 15 000
7. Чиргүүл - 1 удаа - 5 000
8. Мотоцикл - 1 удаа - 5 000
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношлогоо

Post by Uuganaa »

Үзлэгт ороход хийгдэх алхамууд

Үзлэг, оношлогоо хийлгэх
· Оношлогоо хийгдэж буй газруудад очиж оношлогоонд орно.
· Касс гэсэн цонхонд авто тээврийн үзлэгийн хураамж болох 10000 төгрөг тушааж бэлэн мөнгөний баримт авна.
· Үзлэгийн хэсэгт баримтаа үзүүлэн тамга даруулна.

Татвар төлөх
Оношлогооны салбаруудад байрлаж буй банкинд тээврийн хэрэгслийн татварын хураамжаа төлнө.
Татвар гэсэн цонхон дээр очиж хураамж төлсөн баримтаа үзүүлэн татварын гэрчилгээн дээрээ тамга даруулж, бичилт хийлгэнэ. Эсвэл харъяа дүүргийнхээ нэг цонхны үйлчилгээгээр татвараа төлөөд гурвалжин наалтаа авч болно.

Даатгал хийлгэх
Жолоочийн албан журмын даатгалд даатгуулна. Оншлогооны хэсгүүдэд ажиллаж байгаа болон даатгалын компани дээр шууд очиж даатгуулж болно.

Бүртгэл хийлгэх
Бүртгэл цонхон дээр очиж тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ бичилт хийлгэн, үзлэгт орж татвар төлснийг батлах наалт авна

Эх сурвалж: http://www.autohelp.mn
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношлогоо

Post by Uuganaa »

Авто тээврийн үзлэг, оношлогоог уртасгасан цагаар явуулж байгаа юм байна.
Ажлын өдрөөр: 8:00 - 20:00 цаг
Амралтын өдрөөр: 10:00 - 18:00 цаг
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношлогоо

Post by Uuganaa »

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий шаардлага

5.1.1.5. Бусад иж бүрдэл
- Ослын зогсолтын тэмдэг
- Эмийн сан
- Нөөц дугуй
- Өргүүр /Домкрат/
- Багаж
- MNS 5012:2001, MNS 5122:2002 стандартуудад заасан нийтийн тээврийн автобус, таксийн маршрутын самбар, семафор, гэрлэн хаяг, таних тэмдэг г.м. нэмэгдэл тэмдэглэгээ, бичээс, хэрэгслүүд
- Галын хор

Дэлгэрэнгүйг: http://www.traffic-institute.mn/e_stand ... 05-05.html
User avatar
Сайнаа
Posts: 350
Joined: Tue Jan 03, 2012 12:00 am

Re: Тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношлогоо

Post by Сайнаа »

ӨӨ ашгүй энийг чинь л хайж байлаа. Thanks.
Post Reply

Return to “Төрийн байгууллага”