Турбо тэрэг сонирхогч залуучуудад

ImageOff-Road tuning
ImageOn-Road tuning

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
oojoo
Posts: 592
Joined: Fri Feb 17, 2012 11:03 am

Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by oojoo »

Дотоод шаталтын хөдөлгүүрт турбо компрессор хэрэглэж эхэлснээс хойш intercooler гэсэн нэгэн төхөөрөмж бий болжээ. Үүнийг шууд авто машинд хэрэглэсэн үү гэвэл үгүй юм. 1930-1940 оны үед нисэх онгоцны хөдөлгүүрт турбин үлээгч хийж карбюратор руу оруулахын өмнө хөргөх шаардлага бий болж агаар хөргөх төхөөрөмж хийжээ. Үүнийг нисэхийнхэн Chargecooler гэж нэрлэдэг байжээ. Харин усан онгоцныхон ийм төхөөрөмжийг Aftercooler гэж нэрлэдэг ажээ. Харин авто машинд тавьж эхэлсэн үеэс Intercooler гэж нэрлэх болсон юм. Inter гэдэг нь “хооронд”, Cooler гэдэг нь “хөргөх” гэсэн утгатай, өөрөөр хэлбэл уг хөргүүр нь хөдөлгүүр ба турбон хооронд байрлаж турбоноос шахагдсан агаарыг хөргөж байгаа учраас ингэж нэрлэсэн байна.

Intercooler нь агаарын болон шингэнээр хөргөх төрөл байдаг ба хөдөлгүүрийн усны хөргөлттэй адил зарчимаар радиатораар хөргөдөг.
Хөдөлгүүр хэвийн ажиллах температурт хүрсэн үед ажилласан хийн температур болон турбогоос шахагдаж ирсэн агаарын температурын ялгаа хэдий чинээ их байна төдий чинээ хөдөлгүүрийн агаарын урсгал хурдасч цилиндрийн дүүргэлт сайжирч илүү их түлшийг шатаах боломж олгодог учраас хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгддэг. Иймд турбо компрессороос шахагдаж халсан агаарыг хөргөж хэвийн температурт оруулснаар нэгж эзэлхүүнд ноогдох агаарын хэмжээг нэмэгдүүлэх, нөгөө талаар агаарыг хөргөх үед үүсэх хүчил төрөгчийн молекулууд шаталтыг дэмждэг байна. Турбо хөдөлгүүрийн шахалтын зэрэг нь ижил эзэлхүүнтэй энгийн хөдөлгүүрээсээ бага шахах зэрэгтэй байдаг. Энэ нь шатах хөндийг илүү том хийж их агаараар албадан дүүргэж их хүч гаргаж байгаа явдал юм.


Intercooler нь ихэвчлэн салхин хөргөлттэй байдаг бөгөөд их эзэлхүүнтэй хөдөлгүүрт хэрэглэдэг байсан бол сүүлийн үед шатахуун зарцуулалтыг сайжруулах үүднээс бага эзэлхүүнтэй хөдөлгүүрт ч ашиглах болжээ. Мөн Intercooler-ийн хэмжээг багасгах үүднээс тусгай радиатор бүхий усан хөргөлт ашиглах болсон.
Салхин хөргөлттэй Intercooler нь нилээн урт хоолойгоор дамжиж байдаг ба үүнээс болоод хааз хасаад дахин нэмэх үед Турбоны хоцролт бий болж хүч алддаг. Энэ дутагдлыг засах үүднээс илүү үр ашигтай богино зайд агаарыг хөргөх усан хөргөлтийг Volkswagen-ын шууд цацалттай TSI хөдөлгүүрт анх суурилуулсан.
Intercooler-ийн радиаторыг салхиар хөргөх үүднээс капотны дээр нүх гаргах эсвэл урд нүүрийн харалдаа байрлуулдаг байна. Харин хойноо болон дунд байрлалтай хөдөлгүүрт ихэвчлэн хамгийн хойд талд хийдэг.
User avatar
oojoo
Posts: 592
Joined: Fri Feb 17, 2012 11:03 am

Re: Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by oojoo »

Turbo, super charger- турбо шахагч

Хөдөлгүүрийн ажилласан хийн гарах урсгалыг ашиглан турбиныг эргүүлснээр агаарыг цилиндрт шахаж оруулах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр энгийн хөдөлгүүрийг бодвол харьцангуй их хүч гарган авч түлшний зарцуулалтыг багасгасан. Мөн турбо хэрэглэснээр хорт хаягдлын хэмжээг багасгах боломжтой. Турбо нь тухайн ажлын эзэлхүүнээс хэвийн үед гаргаж болох чадлаас илүү их чадал гаргах зорилготой.

Бензин хөдөлгүүрийн турбо нь минутад 20 мянган эргэлт түүнээс ч илүү эргэлт хийж 800˚С-900˚С –ын халсан хийг хүлээн авч улайсах байдалд ажилладаг. Турбиныг чөлөөтэй эргэх, хөрөх нөхцөлийг хангахын тулд хөдөлгүүрийн тосыг ашиглахын дээр мөн шаариг буюу холхивч хийж өгсөн турбо байдаг. Тиймээс энгийн хөдөлгүүр болон турботой хөдөлгүүрийн тос болон солих хугацаа нь өөр байдаг юм.

урбо хөдөлгүүрт маш сайн чанарын тос хийхээс гадна солих хугацаа нь ойрхон байдаг. Ойр ойрхон хөдөлгүүрийн тосны түвшинг шалгаж байх шаардлагатай. Турбо хөдөлгүүрийг өндөр хаазтай явж ирсний дараа болон огцом хүч авхуулсны дараа шууд унтрааж болохгүй бөгөөд тодорхой хугацаанд хөдөлгүүрийг сул ажиллуулах хэрэгтэй байдаг.
Хэрэв шууд унтраах юм бол маслын насосын эргэлт зогсож өндөр ачаалал авч маш их халсан турбоны холхивч ба их биеийн хооронд үлдсэн халсан тос лаг болон үлдэж хатууран дараа хөдөлгүүрийг асаах үед тосны эргэлтийг хааж турбог тослох болон тосоор хөргөх ажиллагаа доголдохын зэрэгцээ тэлж халсан металл эд ангиуд зуурч гацан турбо ажиллагаанаас гардаг. Иймээс хөдөлгүүрийг их ачаалсны дараа заавал хэдэн минут нормальдуулах хэрэгтэй. Ингэж байж турбог урт удаан хугацаанд ашиглана.
Зарим машинд үүнд зориулсан “Turbo timer”-ийг суулгасан байдаг ийм учиртай. Энэ төхөөрөмж нь хөдөлгүүрээ нормальдуулж хүлээх шаардлагагүйгээр түлхүүрээ сугалаад аваад явахад хөдөлгүүрийг тодорхой хугацаанд ажиллуулж байгаад унтраадаг үүрэгтэй юм.

GT-K 325 Turbocharger 275-375HP (horse power) үнэ нь 1500-аад $ юм бна
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by Badka »

Forumiin XP1 gishuunii bichsen niitlel shig sanagdaad bn. Iimerhuu niitleliig oruulj baih ni zov ch gelee ch Эх сурвалж: http://www.autohelp.mn geh mayagaar duridval anh bichsen hundee ch gesen uramtai baih. za urgeljluuleed heregtei medeelluud oruulaad bgaarai. Like
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by Naba »

Турбо тэрэг сонирхож байгаа бол ийшээ ороод нэг үзээрэй! Муу англи хэлтэй байсан ч ойлгохоор энгийнээр тайлбарласан байна
http://www.hks-power.co.jp/en/basic_tuning/03.html
Facebook-ээс татгалзъя!
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by GaNBaYaR »

монголд байгаа турботой машинуудын жагсаалт байдаг болов уу?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by GaNBaYaR »

ямар машинд ямар төрлийн турбо байдаг гээд л.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
sukhee
Posts: 1420
Joined: Mon Dec 19, 2011 7:54 pm
Location: I love my new UB

Re: Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by sukhee »

GaNBaYaR wrote:ямар машинд ямар төрлийн турбо байдаг гээд л.
орос сайтуудын каталогоос харсан нь илүү амар байхаа. манайд байдаг үгүй нь тэгэд тодорхойшд..,
Sunny FB15, 1999
Mark II GX100, 1G-FE 1988cc, 1998
Mark II JZX110, 1JZ-FSE 2491cc, 2003
Mark II JZX110, 1JZ-GTE 2491cc, 2002
Altezza SXE10, 3S-GE 1988 cc, 1999
Verossa JZX110, 1JZ-FSE 2491cc, 2001
Crown GRS180, 4GR-FSE 2499cc, 2004
Fuga 2495cc, 2006
answer
Posts: 7
Joined: Mon Nov 21, 2011 8:52 pm

Re: Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by answer »

turbochargert bdag wastegate yamar uuregtei yum be? saihan tailbarlaad uguuch pls
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Турбо тэрэг сонирхогч залуучуудад

Post by Temuujin »

http://maf.mn/forum/viewtopic.php?f=3&t=167" onclick="window.open(this.href);return false;

Ehnees sain unsh.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
Post Reply

Return to “Авто машин тоноглох /Tuning, DIY/”