Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

ImageOff-Road tuning
ImageOn-Road tuning

Moderators: temp, Mod_2

User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bd »

Vandal wrote:ewlvvlehed asuudalgvi. bi albaniha mashiniihiigaa hagalchaad uur mashinihaas zvseed taaruulj hiij baisan. harin gerelee zadlah l bna ter naalt screw salgana yostoi hetsvv vym bnalee.saihan ewlvvlj naaj bgaad goyo unguluud tent naachwal boloh vymshig sanagdaad bgan.uhrah dohio tormos geed bvgdiig ni LED bolgoh hereregtei bh.taarah tiim zoriulaltiin LED gerl baidag vymyy?
Таарах тийм зориулалтын лэд байхгүй Тааруулж сайхан тавина даа.
МАФ
Vandal
Posts: 79
Joined: Mon Jan 16, 2012 1:52 am

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Vandal »

zaaaaaaaa ter chin l minii huwid aihtar zowlon bnadaa.sanal bolgoh vym bnuu?
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bd »

Байна аа байна. Хэрвээ чи гараараа өөрөө хийх дуртай гэвэл гар хийцний гэрэл байж болж байна. Чадахгүй завгүй гэвэл ЛЭД гэрэл худалдааж авч бас болж байна. Чи яг яах бодолтой байгаан хө.
МАФ
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bd »

toogy wrote:4 сар гаргаад марк II 100 S1-ын бөгсний гэрэлийг лед болгох төлөвлөгөөтэй байгаа шүү. Хамт хийлцэх хүн байвал хэлээрэй. Яаж хийх вэ гэдгээ ерөнхийдөө шийдчихсэн, одоо төлөвлөөд л байж байна.
Зурагжуулж тавиарай хө үзэж харъя.
МАФ
Vandal
Posts: 79
Joined: Mon Jan 16, 2012 1:52 am

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Vandal »

zaw garahgvi bhaa. hudaldaj awmaar bna. haanaas? bas vne? neteer harj bhad dohio uhrah tormoz LED gerlvvd bgad bh shig bsan?
Vandal
Posts: 79
Joined: Mon Jan 16, 2012 1:52 am

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Vandal »

bd bolomjtoi bol idga pmdchih
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Toogy »

bd wrote:
toogy wrote:4 сар гаргаад марк II 100 S1-ын бөгсний гэрэлийг лед болгох төлөвлөгөөтэй байгаа шүү. Хамт хийлцэх хүн байвал хэлээрэй. Яаж хийх вэ гэдгээ ерөнхийдөө шийдчихсэн, одоо төлөвлөөд л байж байна.
Зурагжуулж тавиарай хө үзэж харъя.
Тэгэлгүй яахав. Сайхан пост хийнэ гэж бодоол байгаа штээ.
Toyota crown MAJESTA.
User avatar
veRTeX
Posts: 647
Joined: Wed Jan 18, 2012 10:34 am
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by veRTeX »

За маргаашнаас машиныхаа урд гэрлийг анжел айя болгохоор сэтгэл шулуудлаа. Өглөө гарж хэрэгцээтэй юмнуудаа авнаа.. Энд нээрээ юу2 хэрэг болдог талаар юм бичигдээгүй юм шиг байнаадаа.

Миний бодлоор.
1. Лед гэрэл /Энийг хаанаас авах вэ? Автоплазад байдаг гэсэн маргааш гараад л хайнадаа/
2. Хэв хийчэх зүйл. /целлойд, шүүгээ, тортны хайрцаг :P юу ч байж болох:P/
3. Гортиг, шугам, харандаа /Дээрхи гишүүний хэмжиж зурж хийж байгаа нь илүү хэлбэртэй цэвэрхэн болж байгаа харагдсан/
4. Дрилл /3 бас 5 ын өрөм байх хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ гэрэлнийхээ хэмжээнээс болох болов уу. Ледээ авчаад өрмөө авнаа./
5. Гагнуурын алх /За ёстой байхгүй хүн амьтанаас сураглаад л хайнадаа бараг олдчих байх, харин тугалга зардын болов уу?/
6. Утас /За үүнийг хэр хэмжээтэй утас байсан нь зүгээр юм болдоо/
7. Тунгалаг силикон /эсвэл хумсны лак, эхнэрийнхээ лакыг л авна даа :P/
8. Бусад /цаасны хутаг, хаздаг хаздагүй янз бүрийн бахь,/
9. 7812 /за энэ ёстой гол зүйл нь. Ландын Сэргэлэн гэж хүнээс асуутал 7815 байгаа гэж байна. 500төг. Тэр нь БиДи гишүүний хэлсэнээр тод тусгах байх гэж бодлоо./

За өөр орхигдуулсан юм хум байна уу. Урд нь хийж байсан хүмүүс олдоход хүндрэлтэй байж болох лед, утас, гэх мэт зүйлсийг хаанаас авсан эсэх талаар санаа оноо зөвлөгөө өгөөч.. Маргааш өглөө гарсаан.
SUBARU Forester offroad :D
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Toogy »

veRTeX wrote:За маргаашнаас машиныхаа урд гэрлийг анжел айя болгохоор сэтгэл шулуудлаа. Өглөө гарж хэрэгцээтэй юмнуудаа авнаа.. Энд нээрээ юу2 хэрэг болдог талаар юм бичигдээгүй юм шиг байнаадаа.

Миний бодлоор.
1. Лед гэрэл /Энийг хаанаас авах вэ? Автоплазад байдаг гэсэн маргааш гараад л хайнадаа/
2. Хэв хийчэх зүйл. /целлойд, шүүгээ, тортны хайрцаг :P юу ч байж болох:P/
3. Гортиг, шугам, харандаа /Дээрхи гишүүний хэмжиж зурж хийж байгаа нь илүү хэлбэртэй цэвэрхэн болж байгаа харагдсан/
4. Дрилл /3 бас 5 ын өрөм байх хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ гэрэлнийхээ хэмжээнээс болох болов уу. Ледээ авчаад өрмөө авнаа./
5. Гагнуурын алх /За ёстой байхгүй хүн амьтанаас сураглаад л хайнадаа бараг олдчих байх, харин тугалга зардын болов уу?/
6. Утас /За үүнийг хэр хэмжээтэй утас байсан нь зүгээр юм болдоо/
7. Тунгалаг силикон /эсвэл хумсны лак, эхнэрийнхээ лакыг л авна даа :P/
8. Бусад /цаасны хутаг, хаздаг хаздагүй янз бүрийн бахь,/
9. 7812 /за энэ ёстой гол зүйл нь. Ландын Сэргэлэн гэж хүнээс асуутал 7815 байгаа гэж байна. 500төг. Тэр нь БиДи гишүүний хэлсэнээр тод тусгах байх гэж бодлоо./

За өөр орхигдуулсан юм хум байна уу. Урд нь хийж байсан хүмүүс олдоход хүндрэлтэй байж болох лед, утас, гэх мэт зүйлсийг хаанаас авсан эсэх талаар санаа оноо зөвлөгөө өгөөч.. Маргааш өглөө гарсаан.
За амжилт, зураг хөрөгтэй гоё пост хийгээрэй.
Toyota crown MAJESTA.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bd »

За vertex гишүүний гэрлийн проектийг хүлээх зуураа өмнө нь нэлээн маргаан дагуулсан боловч тэгэсгээд намжсан
Halogen VS HID (xenon)
-ийн талаар харьцуулсан судалгааны тайлбарыг одоо доор хүргэе.

Өмнө нь гэрэл гэж юу вэ гэсэн сэдэв дээр гэрлийн талаар ойлголт бичсэн тул шууд үргэлжлүүлий. Халоген болон Ксенон бол гэрэл гаргах 2 өөр арга бөгөөд зарчмын томоохон ялгаатай юм байна.

Халоген ламп гэж юу вэ?
Image
Энэ шараар будсан хэсэг бол халоген гэрэлний дүүргэгч хий элемент юм.
Image
Үндсэн нэр нь бол Тунгстений ламп гэдэг бөгөөд энэ нь тогтмол 12в -оор гүйдэл гүйлгэхэд хангалттай хэмжээнд халж гэрлийг өөрөөсөө цацруулдаг байна.
Image

HID Ксенон
Халоген ламп нь металаар гүйдэл гүйлгэж гэрэл гаргаж байсан бол энэхүү HID (High-intensity discharge буюу өндөр гэрэлтэттэй цэнэг алдалт) хэмээх арга нь Цэнэг алдуулах үзэгдэл дээр суурилсан. Харанхуй шөнө аадар бороо орж байх үед гэнэт аянга цахихад өдөр шиг гэрэлтэй болдог. Яг үүнтэй адил зүйл бол гагнуур. Гагнуур хийхэд маш хурц гэрэл ялгардаг. Энэхүү үзэгдлийг зохион байгуулалттайгаар үргэлжилсэн хэлбэрээр жижиг тусгаарлагдсан орчинд явуулсанаар HID гэрэл маань бий болж.
Image

Тэхээр HID гэрэл маань металаар биш хийгээр цахилгаан гүйдлийг гүйлгэж түүнээс цацарсан гэрлээр бид замаа гэрэлтүүлдэг. Энд гол анхаарах зүйл нь тэрхүү цахилгаан гүйдэл гүйж буй хий нь КСЕНОН гэдэг бодис юм. Энэ чинь одоо зөндөө л хий байна шүү дээ. Яагаад заавал ксенон гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь
Image
үелэх системд цэнхэрээр тэмдэглэсэн багана бол хийнүүд энэхүү хийнүүдээс гэрэл цацруулахад өөрийн шинж чанараа удаан хадгалдаг. Гэнэт тэсрээд дэлбэрчихдэггүй. Мөн цахилгаан гүйдэл гүйхэд урвалд ороод алга болчихдоггүй гэсэн маш олон шалгуурыг хангасан хий бол ксенон. Ксенон хийн орчинд цахилалт явуулахад гэрэл цацардаг байна.
Image
Гаднаас нь харахад бол тасарчихсан гэрэл шиг харагдах иймэрхүү зарчимтай гэхдээ мэдээж юу гээл ийм юм байхав харахад бол нэг иймэрхүү.
Image
Тэхээр мэдээж энэхүү тасарчихсан юм шиг 2 шин дээр А цэгээс Б цэг хүтэл цахилалт явуулахын тулд энэ 2 цэгийн хооронд өндөр хүчдэл өгдөг бөгөөд энэ нь тасралтгүй цахилалт явуулсанаар гэрэл гардаг. Цаашид судалбал HID гэрэл нь үндсэн 3 төрөл байдаг.
1-Ignition: буюу өндөр хүчдэлийн импулс өгсөнөөр очлолт явуулж гэрэл цацруулах.
2-Initial phase: дотоод үечлэл гэж орчуулдымуу яадын одоо. Энэхүү арга нь цахилалтын температур нь огцом нэмэгддэгийг тохируулдаг арга
3-Continuous operation: буюу үргэлжилсэн ажиллагаа. өндөр давтамжтайгаар очлолтыг өгөх.
гэсэн аргууд байна аа. Тэхээр бүх л аргууд нь хүчдэлийг өндөрсгөж өгдөг тул ксенон гэрэл нь заавал дундаа өсгөгч гэсэн нэмэлт төхөөрөмжийг шаарддаг.

Тэхээр H1,H3,H4 гээд л манайхан яриад байдаг даа тэр нь бол гэрлийн суурийн стандарт юм байна аа.
Image

3300К 4500К минийх 10000К гээл яриад байдаг. Энэ яг юу гэсэн үг вэ гэхээр тухайн гэрэлний ксенон хий нь хэдэн келвин температурт тааруулагдан ажиллаж байгааг харуулдаг. 0 градус цельс бол 273 градус келвинтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл чи келвинийг цельс рүү шилжүүлэхийг хүсвэл 273 ийг нэмээд л цельс гэж ойлгож болно. Шуудхан хэлэхэд хийн температураас гэрлийн өнгө хамаарна.
Image

Эцэст нь аль нь ашигтай вэ?.
Ксенон гэрэл нь цахилгаан 35-38 ваттын чадал хэрэглэн. 2800-3500 люмен гэрэл цацруулдаг бол Халоген гэрэл бол 40-72 ваттын цахилгаан хэрэглэн 700-2100 люмений гэрэл цацруулдаг байна. За тэхээр аль нь ашигтай байна даа.
МАФ
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Egu »

yostoi nice gehdee xenon filled halogen geheer yag yu bolohiig l medmeer bna minii oilgsonoor ene yurdiin lampiig yamar ch hiigeer duurgej bolno gehdee hamgiin sain hii ni xenon hii zuv uu?
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by bd »

Аанхан наадах чинь харин маргаантай хэвээр үлдэж байгаан. Энгийн халоген гэрлэнд ксенон хий шахсанаар ямар давуу тал гардгийг дахиж судлах хэрэг гарч ирж байгаан.
МАФ
User avatar
veRTeX
Posts: 647
Joined: Wed Jan 18, 2012 10:34 am
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by veRTeX »

За нэг ийм сахиун тэнгэрийн нүд хийлээ.. аа бас бүргэдийн нүд ч гэдийн байнлээ гадуур явж байгаад харсан хэхэ.
Юуны өмнө мэргэжил дадлага туршлага гэж ямар сайхан зүйл байдгийг хийж байх явцтай ойлгож авлаа.

Прожект: 5mm Led Angel Eye

1. Урд гэрэлээ тайлаад нэг энэ 2 рамийг нь салгаж авлаа.. Ер нь энэ нь дээр л хийчье гэсэн анхныхаа бодлын дагуу салгаж авлаа.
Image
Image
2. Гортиг шугам, хэв гэх мэт зүйл ерөөсөө хэрэг болсонгүй. Хажуу биржгэр хээгийн тоолж үзтэл яаг 4 4 өөрөө таарч байнаа шууд л харалдаа харалдаа өрөмдөж орхив. Энэ хүртэл их амархан байлаа :P.
Image
3. За тэгээд урьд нь нэг ч гагнуурын алх барьж үзээгүйг хэлхүү.. ледүүдийг хооронд нь гагнан гэдэг хүндрэлтэй ажил байлаа. нэг иймэрхүү байдалтай. Гагнасаар холбосоор л
Image
4. Нэг нүд нь бэлэн боллоо. Зарим нэг зүйл дээр туршлага дутаж олон дахин хийж нилээд нухсан болно. Эхний нүд нь дээр бол бараг л 24 цаг зарцууллаа :S. Хажуугаар нь гэрэл мэрэлээ угааж, хоол унд эргүүлсээр..
Image
Image
5. Их гэрэлнийх нэг иймэрхүү боллоо.
Image
6. Цугтаа /Асаалттай/
Image
Асаагаагүй
Image
7. Дараагын нүднүүдийг хийхдээ тэгэж олон цаг зарцуулалгүй хурдан хийж дуусгалаа. Зураг хөрөг ч авсангүй..
8. Дараа нь ер нь 7812ийг яаж холбох талаар А ч байхгүй байсан учраас нилээн нэт ухаж ухаж нэмэх үзүүр дээр нь холбодог гэдгийг олж мэдлээ.
9. Холбоод машинаа асааллаа. Эхлээд тийм ч тод биш ч гэсэн давгүй сайхан асаж байнаа.. Харин хэдэн минутын дараа 2 3 хан гэрэл үлдэж бусад нь анивчиж байснаа унтарчив.. Урд нь форумаас уншиж байснаа бодон шатчлаа гэж бодсон ч. 7815 авсан байснаа залгаж үзхээр шийдэв.
10. Байдал арай дээрдлээ. Шатаагүй байсан байнаа.. Юунаас болж унтраад байсныг ойлгосонгүй. Гэхдээ Зарим нэг гэрэл нь маш тод зарим нь хэвийн хэмжээнд асаж байна. Тэгээд жаахан анивчах тал байна. Гэхдээ радиаторны сэнс ажиллах юмуу, гэрэл асаах ч юм уу ачаалал өгөх үед..
11. За тэгээд эцэст нь иймэрхүү л боллоо.
Image
Image
Image
Image

Дүгнэлт:
-Цахилгааны талаар анхан шатны мэдлэгтэй болмоор санагдлаа. Сонирхолтой ч юм шиг.
-Лед гэрэлээ илүү сайн болон 180 градусын тусгалтай ледээр байвал зүгээр юм байна.
-Хэв хийх илүү тохиромжтой зүйл анхаас нь бэлдмээр юм байнлээ.. Хэв нь дээр ледээ холбочоод би дээрхи рам нь д суулгасан бол гоё болох байж гэдгийг сүүлд нь олж мэдэв. Шууд рам нь дээр гагнах нь анх удаа гагнуурын алх тугалга барьж байгаа миний хувьд бүр хүндрэлтэй байлаа.
-Мөн 7812 ч юм уу иймэрхүү тогтворжуулагч тавихаас гадна, бас нэг эсэргүүцэл гэдэг билүү. Тиймэрхүү юм байх ёстой юм шиг. Эсвэл шууд 12в оор ажилдаг лед олох хэрэгтэй нь байнлээ.. Эрсдэл бага.
-Аа мөн арын хэсгийг силиконоор дарна гэдэг жаахан тиймэрхүү санаа. илүү цэвэрхэн арга бодож олох хэрэгтэй нь байнлээ..


За тэгээд зунаас зав зайгаа харж байгаад дахин хийж үзхээр шийдсэн болно. Илүү цэвэрхэн, илүү чанартай. тэр хүртэл материалаа цуглуулна аа..
Байдаг гүйг нь мэдэхгүй юм гэхдээ
180градусаар тусдаг 12в ийн 5мм ийн лед ламп байвал болчих юм биш үү..
SUBARU Forester offroad :D
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by Toogy »

Анхных гэхэд дажгүй болжээ. ЛЭД-ээ хаанаас авав.
Toyota crown MAJESTA.
User avatar
veRTeX
Posts: 647
Joined: Wed Jan 18, 2012 10:34 am
Contact:

Re: Автомашины гэрэл тоноглох сайжруулах талаар

Post by veRTeX »

Toogy wrote:Анхных гэхэд дажгүй болжээ. ЛЭД-ээ хаанаас авав.
Протоноос нэгийг нь 100төг

Жич: зурагнууд нилээд чанар муутай байгаа байх.. Утсаар авсымшүү..
SUBARU Forester offroad :D
Post Reply

Return to “Авто машин тоноглох /Tuning, DIY/”