Субару Зүрхтэй, Тоёта Өмсгөлтэй Тамирчин
За миний бие дээхэн Тоёта болон Субару нарын хамтийн бүтээл гарна гэж жижигхэн нийтлэл тавьж байсан, бараг 2 жил, жил гарамын өмнө байх. Энэ мэдээ саяхнаас биелэлээ олсон нь
Scion-ий FT-S болон Тоёта FT-86 II нарын Concept загваруудын танилцуулга байсан. Тоётагийн энэ удаад танилцуулсан 86 нь гаднах нүүр царай, төрх нь өөрч эд эрхтэн, хэлбэр галбир яг адил аж.
Түрүүчийн долоо хонгийн сүүлчээр Tокиогийн өмнө зүгт байрлах Фүжи Уралдааны Зам дээр нэгэн арга хэмжээ болсон нь, Тоёта 86-гийн албан бус танилцуулга байсан ба уралдааны зам дээр тестэлж үзсэн байна.
Энэ машиний үзүүлэлт, мэдээлэл тархаад удаж байгаа. Цээжинд нь Субаругийн алдарт 2.0 боксер хөдөлгүүр Тоётагийн шатахуун шууд шахалтын D-45 системтэй ба домогт Королла АЕ86 буюу Качирокүгийн ач гуч буюу шинэ үеийн загвар.
86 нь яг л түнер, уралдаанчидийн мөрөөдлийн машин шиг бүтээгдсэн. Учир нь Тоётагийн инженерүүд орон даярх ихэнхи Дрифт болон Грип уралдааны замуудаар судалгаа хийн жинхэнэ уралдаанчид ямар машин хэрэгтэй байгааг мэдэж авсан байна.
Өдөр тутмын унлаганд зориулсан 4 хүний суудалтай ба тэр нь доошоо буувал уралдаандаа ашиглах 4н ширхэг дугуй болон бусад багажнуудаа багтаачих зайтай болно.
Магадгүй зарим нэг нь ягаад энэ машинд заавал Субаругийн EJ20 Боксер хөдөлгүүр тавьсан юм ягаад тоётагийн бусад алдартай хөдөлгүүр тавьж болоогүй юм гэж асуух байх. Боксер хөдөлгүүр нь доор болон хойш байралсан учир жингийн хувиалрлалтад эерэгээр нөлөөлөн; хүндийн хүчийг голлуулж өгсөн нь хурдтай, хурц эргэлт хийх нөхцөлийг сайн бүрдүүлсэн нь давуу болж өгсөн. Энэ машиний удам судар AE86-аар зогсохгүй 1965 онд үйлдвэрлэгдэж байсан Тоёта Спортс 800 гэж машин нь мөн адил Флат-4 боксер хөдөлгүүртэй хийгдэж байсан.
Гадна тал маш хурц дөгшин авиртай мэт харагдуулам. 17 инчийн обудтай, суултгүйгээр энэ машин бидний нүдээр маш өндөр харагдах тул Сүспеншөнийг нь солих нь мэдээж. Сэлбэг үйлдвэрлэгчидэд техникийн үзүүлэлтүүдээ явуулсанаа мэдэгдэн ирэх оны 1 сарын Токио Автосалон 2012 гэхэд маш олон тоноглогдсон загварууд бидний нүдийг хужирлана гэж найдаж байна.
Машиний интериор их чамин, улаан ороолготойг харж байна. Дунд талын хянах товчлуур болон цаг гэх мэт зүйл хараад их таалагдсан, учир нь яг донжийг нь олон хуучиний JDM машинуудийг санагдуулам загвартай болж чаджээ. Мэдээж зүггүйтэхээр болвол араа солих рычагний хойн байрлах Traction болон Stability control-уудыг унтраан юу хүссэнээ хийж болно, юу гэдэгийг та сайн мэдэж байгаа.

Хамран доор EJ-гийн Турбо 2.0 эсвэл 2.5 моторууд багтахаар ч харагдаж байна. Мэдээж бид ирээдүйд энэ машиний олон янзаар янзлсан, мөн цөөн тооны тусгай загвар, дрифт уралдааны загвар гээд олон олон сонирхол татсан хүчит хүлэгүүд төрөн гарна гэдэгт итгэлтэи байна.
Энэ машиний ихэнхи хүч их орой гардаг @7000 RPM. Гэхдээ уралдааны зам дээр гархад хүч ихтэй машинууд шиг хөлний гишгэлтээ тааруулаад байхгүй тултал тултал сайхан хаазхав гэж тестлесэн хүмүүс ярисан ба машиний тогтвор сайтайг магтаж байсан байна.
More Images:
Source: Speedhunters, Firstdrive