МАФ-ын гишүүн Galaamn

Blog

Moderator: temp

User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Colt маань D R D R гэж араа шилжүүлэх үед урд цохилт үүсээд байсан нь мотор эсвэл кропны лаап болох нь бараг тодорхой болж байна.
Лаап байвал асуудал гайгүй шийдэгдчих байхаа гэж найдаж байна.
Сонирхуулбал кроп нь P R N D Ds гэсэн хувилбаруудтай байгаа. PRND ч яахав ойлгомжтой. Ds нь спорт мод буюу моторын өндөр эргэлтэн дээр араа хөнгөрдөг юм байна. Энгийн кропоор зүйрлэж ярьвал энгийн D дээр хаазаар моторын эргэлт 2 хүрч араа солигддог бол Ds дээр моторын эргэлт 4 5 хүрч араа шилждэгтэй адил гэх юм уу даа.
Аан бас нэг юм нь D дээр машинд багагүй чичиргээ мэдрэгдээд байсан чинь тосоо солиулсны дараа энэ асуудал байхгүй болсныг анзаарлаа.
Энэ нөгөө MIVEC -ээс нь болдог асуудал уу үгүй юу манайханд мэдэх юм байна уу? Ямар ч байсан бага багаар, санаатай санаандгүй асуудлууд шийдэгдэж учир нь олдоод дажгүй л байна. Унах ёстой хүмүүс нь унахгүй байгаа дээр нь хот дотор унахад бензин бага идээд сайхан юм.
Гол нь хүмүүс гар өргөөд гэрлэн дохион дээр бараг шууд орж ирж суучих гээд байх юм. Зогсохгүй явахаар энэ одоо харваас халтуурчин гар байж зогсохгүй их зантай дурак вэ гэх маягтай муухай харах юм. Форестер маань хэдий сүртэй том машин биш ч гэсэн Фужицубо яндан нүжигнүүлээд явж байхад бас машинатй машингүй гарууд дээрэлхээд байдаггүй гэдгийг анзаарлаа. Гэхдээ яахваа хэмнэлттэй, зай багтаамжтай, хотын хөдөлгөөнд хөнгөн шингэн маневр сайтай гээд таалагдаж байгаа.
Сайхан цэмбийлгэж асуудалгүй болгож байгаад Жимни болгодог юм уу гэсэн муухай бодол төрсхийгээд л байгаа...
Нэг иймэрхүү л байна даа...
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Хөдөлгүүрийн тос
Хөдөлгүүрийн тос дараах үндсэн 4 үүрэгтэй:
1. Хөдөлгүүрийн металл эд ангиуд хоорондоо үрэлцэж зорогдож элэгдэхээс хамгаална.
2. Хөдөлгүүрийн ажиллагаанаас үүссэн дулааныг өөртөө шингээж зөөвөрлөн хөргөлтийн үүрэг гүйцэтгэнэ.
3. Хөдөлгүүрийн ажиллагаанаас үүссэн элдэв химийн элемент, бохирдол, тоос зэргийг өөртөө шингээж авна.
4. Хөдөлгүүрийн тос нь хүчилтөрөгчийн хэмжээг багасгаж, улмаар өндөр температурт исэлдэлт үүсгэхгүй байлгадаг.
Дээрх үндсэн 4 үзүүлэлт нь зөвхөн өндөр температур, өндөр даралтанд ажиллаж буй моторын тосны шинж чанар юм.
.
Зах зээл дээр байгаа синтетик моторын тосыг боловсруулах аргаас нь хамааруулж синтетик, хагас синтетик /синтетик хольцтой/ гэж 2 ангилдаг.
1. Синтетик тосны молекулууд нь энгийн химийн элементүүдийн нэгдэл үүсгэх замаар гаргаж авдаг ба ингэснээр химийн инженерүүд хүссэн шинж чанар, үзүүлэлттэй тосоо гаргаж авах боломжтой болдог ч гаргаж авах өртөг нь багагүй болдог. Бүтэн синтетик тос нь бага температурт илүү чөлөөтэй хөдөлж тослох ба өндөр температурт шинж чанараа алдахгүй ажилладаг онцлогтой. Мөн тослохоос гадна ерөнхийдөө хөдөлгүүрийг цэвэрлэх шинж чанартай байдаг нь шинэ хөдөлгүүрт илүү тохиромжтой. Шинэ хөдөлгүүр тэртээ тэргүй ямар ч асуудалгүй учраас тослоод цэвэрлээд л байж байхад илүү дутуу зүйл хэрэггүй. Хэрвээ элэгдэж хуучирсан хөдөлгүүрт хийвэл олон жилийн турш хөдөлгүүрийн элэгдэж, зорогдсон хэсгүүдийг нөхөж үүссэн давхрага, тортог зэргийг угааж авах ба нөгөө давхарга нь поршин гилц зэрэг эд ангиудын хоорондох зайг нөхөж байсан нь алга болсноор хөдөлгүүр дуу орох, компресс муудах зэрэг муу үр дүнд хүргэдэг.
2. Хагас синтетик тос нь бензин, дизель зэргийг боловсруулахад үлдсэн нефьтээс гаргаж авдаг. Өндөр үнэ, өндөр үзүүлэлттэй тосны нэмэлт шинж чанаруудыг өөртөө агуулдаг ба харьцангуй хямд үнэтэй байдаг.
.
Viscosity буюу шингэний зуурамтхай байх үзүүлэлт нь нөгөө талаараа шингэний урсамтгай шинж чанарыг нь илэрхийлдэг.
Зуурамтхай чанар нь температураас ихээхэн хамааралтай бөгөөд тосны урсалтын эрчим хамаарах гол хүчин зүйл нь температур байдаг.
Тос нь хүйтэн температурт хөдөлгөөний эрчим удааширч /өтгөрөх/, халуун болох тусам урсалтын эрчим нь нэмэгддэг /шингэрэх/ шинж чанартай.

Image

Хөдөлгүүрт аль болох өтгөн тос хийх нь металл эд ангиудын хоорондох үрэлтийг багасгаж металл зорогдож элэгдэхээс сэргийлдэг.
.
Тосны 10W30 гэсэн тэмдэглэгээний хувьд:
10 – тосны ердийн нөхцөлд байх үеийн зуурамтхай шинж чанарыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл шууд савнаас нь задлаад гоожуулахад мэдрэгдэх үзүүлэлт. Энэ тоо бага байх тусам тос шингэн болж ихсэх тусам өтгөрдөг. Жишээ нь: Гадаа -20 градус хүйтэн үед 10W30 тосыг савтай нь тонгойлгох үед гоождоггүй бол 0W20 тос шууд гоождог. Энэ үзүүлэлт юм.
W – Winter /өвөл хэрэглэж болох тосыг илэрхийлнэ/
30 – тосны ажлын температур буюу хөдөлгүүр халсан үед ажиллах үеийн зуурамтхай чанарыг илэрхийлдэг. Энэ дугаар өндөр байх тусам өндөр халалтанд тэсвэртэй байж тослох чанараа алдатлаа шингэрэхгүй байна гэсэн үг.
W үсэгний урд талын тоо буурвал арын тоо дагаж буурдаг ба өсвөл дагаж өсдөг хандлагатай /0W20 5W30 10W40 гэх мэт/ байх ба энэ 2 тооны зөрүү ихсэх тусам тосны ажлын интервал нэмэгдэж /5W40 10W60 гэх мэт/ үнэ ч нэмэгдэх хандлагатай байдаг.
.
Хамгийн гол асуудал бол бид тэгээд өвөл, зун ямар тос хийх вэ гэсэн асуудал юм.
.
Хамгийн гол үзүүлэлт бол W үсэгний арын тоо. Энэ нь машин асахаас бусад үед буюу мотор ажиллаж ачаалал авч байх үед ямархуу үр дүнтэй байх тос вэ гэдэг нь харагдана. W үсэгний урдах тоо бага байх бол зөвхөн машины хүйтэн үеийн асалтыг хөнгөн байлгахад л чухал үзүүлэлт буюу стартердах үед маслын насос нь тосыг стресс багатайгаар шахаж хөдөлгүүрийн өнцөг булан бүрт хурдан хүрч тослох үзүүлэлттэй холбоотой. Хэдийгээр өвөл гадна температур хүйтэн байдаг ч нэгэнт асаад ажлын температуртаа очсон хөдөлгүүрт гадна агаарын температур ямар байх нь чухал биш болдог. Хөдөлгүүр нь өвөл ч зун ч нэг л ажлын температураа /ачааллаасаа хамаарч ойролцоогоор Целсийн 80-100 градус/ барьж ажилладаг.
.
Мэдээж өвлийн хүйтэнд асуудалгүй асаахаа бодвол 0W-тай тос хиймээр байна. Ассаны дараа асуудалгүй ажиллахыг нь бодвол дор хаяж 30/40/50/60-тай тос хиймээр байдаг. Гэтэл ийм тос нь өндөр үнэтэй байдаг. Тийм л учраас бид дундажлаад зун нь 10W40 өвөл нь 5W30 гэх мэтээр тосоо сонгодог.
.
Хэрвээ хямд олддог бол 0W60 тосыг бүх улиралд хийгээд баймаар байгаа биз?
Ийм тос өвөл асуудалгүй асна. Ассаны дараа ч асуудалгүй тослоно.
Таны машин шинэ болон шинэвтэр машин бол олон юманд эргэлзэхгүй үйлдвэрлэгчийн гарын авлага дээр санал болгосон тосыг хэрэглэх нь зөв. Харин хуучин буюу 8-аас дээш жилийн настай машин бол хөдөлгүүрийн насжилттай холбоотой элэгдэлтэнд тохируулж дээр бичсэн тосны онцлог, цаг агаарын нөхцөлтэй уялдуулж сонгох нь илүү үр дүнтэй.
Бүүр олон юм бодмооргүй байвал W үсэгний урд талын тоог 0 эсвэл 5-аар сонгоод хойд талын тоог аль болох их байлгахад таны гаргаж чадах мөнгө хэд гэсэн тоон дээр очоод зогсох вэ гэдгээ бодоод л сонголтоо хийхэд том алдаанд лав хүргэхгүй гэж бодож байна.
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: Автомашины арилжаа (үнэ, утсаа аа заавал оруулна уу!!!)

Post by Galaamn »

МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Приус приус приус л гэнэ хот дотор Колт Плус /гэж бичээд плаас гэж уншина нтр хаха/ шиг тохиромжтой гоё машин алга.
Хянахын гэрлээ тодруулж бүдэгрүүлж, арын хаалгаа товчлуур дараад автоматаар хааж үзсэн юм уу та нар хахаха Би Колт Плус унаж байж л үзлээ шдээ хаха
Нэг тойм ч гэх үү сэтгэгдэл ч гэх үү бичнэ. Энийгээ унаж байгаад зарвал зөрүүлээд он залууг нь оруулж ирж унана гэж бодож байгаа.
МАФ-ын гишүүн.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Toogy »

Colt их таалагдаж байгаа юм байна даа хэ хэ. Би олигтой унаж ч үзээгүй. Надад лав Colt plus sport edition нь хөнгөн явдалтай, араагаа өөрөө шилжүүлчихэж болдог, тэр автомат хаалга, салоны загвар энэ тэр таалагдсан. Тэр хөдлөх үед лүк гээд дугараад байсан учир нь олдоо юү хө.
Toyota crown MAJESTA.
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by euurtsaikh »

Colt plusiin ariin teeshind xuuxdiin tereg bagtax ymuudaa :P
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Toogy »

Багтах байх аа. бараг П20-оос илүү зайтай штээ. Хойд суудал нь эвхэгдээд бүр том зайтай. П20-д манай хүүхдийн тэрэг лав ямар ч асуудалгүй л орчихдог.
Toyota crown MAJESTA.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ochki »

sarin daraa bichij bgaa ch gesen, houd tal ni jijkenshde.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Toogy wrote: Fri Jun 08, 2018 9:36 am Colt их таалагдаж байгаа юм байна даа хэ хэ. Би олигтой унаж ч үзээгүй. Надад лав Colt plus sport edition нь хөнгөн явдалтай, араагаа өөрөө шилжүүлчихэж болдог, тэр автомат хаалга, салоны загвар энэ тэр таалагдсан. Тэр хөдлөх үед лүк гээд дугараад байсан учир нь олдоо юү хө.
хэдэн сарын дараа бичиж байгаа ч гэсэн тэрний учир нь кропны лапны 3 боолт сув сул явж байсан байна лээ.
Одоо ямар ч асуудалгүй болгочихсон давхиад л байна.

Хойд зай бол том шүү. Энгийн колт бол зайгүй л байха. пүлүүс нь бол зайтай тэрэг лав хангалттай орно.
МАФ-ын гишүүн.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Exotic »

za colttoi ulsuud ochkitoi neg holbogdooroi, tsahilgaanii aldaanaas bolj asahgui, untraad baigaagiin uchriig ni olson bn lee shuu. uildveriin hiitsnii aldaanaas bolj baina gesen.
life is too short to drive stock cars..
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

даян дэлхийн бүх Колтчидын номер нэг проблем юм байна лээ дээ
Exotic wrote:za colttoi ulsuud ochkitoi neg holbogdooroi, tsahilgaanii aldaanaas bolj asahgui, untraad baigaagiin uchriig ni olson bn lee shuu. uildveriin hiitsnii aldaanaas bolj baina gesen.
Sent from my SM-J710F using Tapatalk

МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

За 2014 оноос хойш Субаругаар дагнаад оны өмнө 2009 оны 55 кузовтой Эстиматай болсон.
Ойртоод очингуут салоны гэрэл нь асаж угтаад л ....
Машиндаа суугаад асаагаад араандаа хийгээд хөдөлнө. Өөр юм надаас шаардахгүй сайхан байнаа хаха
За тэгээд нэг тийм AUTO гэсэн кноп дарж улам сайн ажилладаг fulltime 4WD системтэй. Гараар 7 шатлалаар солих горимтой CVT кроптой.
Сонирхоод үзсэн чинь зарим нь хойд зааландаа пааргүй байдаг бололтой. Минийх паартай нь учраас дулаахан байдаг гэнээ.
Hybrid-г нь бол нэг нүдээрээ ч харсангүй. Hybrid-тай нөхдүүд нь хянах дээр нөгөө ёолкны гэрэлнүүд нь асчихлаа гээд явж байх тохиолдол их байдаг бололтой. Ер нь ч приус альфард гээд хайбридтай нөхөрлөсөн цаг үеээ эргээд бодоход техник талаасаа тийм ч найдвартай байсан санагддаггүй юм. Тэр тусмаа хотоос гадагш их явдаг хүнд.
Эстима маань бол 100 хувь засмалын машин юм байна. Тийм учраас аав ээжийн нэр дээр өөрөө засмалаас буухдаа унадаг хээр суулгачихгүй 4х4 машинтай байх хэрэгтэй гэж бодож байна. 7-8 саяд багтааж авах юу байвал зүгээр юм дээ?
4 жил субару унасных энгийн автомат форестер сонирхоод л байж байна.
Х-трайл бас сонголтонд байгаа.
За тэгээд Gen2 Pajero туучуул ухуулаад байхын болов уу гэж таах юм. Тэрнээс өөр юм санаанд ч орохгүй л байна.
Эргээд Эстимагаа жоохон ярих уу даа
Заалны 2 хаалга нь автомат байх их гоё опшин шүү. 3 өөр аргаар онгойно. Урд жолоочын хэсгээс кноп дарж онгойно. Түлхүүрэн дээрээс онгойно. Мэдээж хаалганы бариулаараа онгойлгонр гээд л хаха
Альпардыг бодвол тааз намхан. Гэхдээ тэр нь өөрөө данхалзаад савчаад байхгүй давуу тал болоод байх шиг.
Адилхан онтой Альпардынхаа тал үнээр л зарагдаж байгаа ч мотор кроп гээд бүх юм нь адилхан байна лээ.
Эстимагаа гэр бүлийн хэрэгцээнд доод тал нь 3 жил унанаа.
Харин хуучин ч гэсэн Субару унаад бүүстэрхүү юм долоогоод үзчихсэн хүн чинь тэрнээсээ салчихаар хэцүү юм байна. Ирэх зунаас 2009 2010 оны Импреза GH8 GT механик эсвэл Legacy BR9 Turbi автомат оруулж ирж унамаар санагдаад болдоггүй. Энэ жилийн ажил төрөл ашиг орлого сайн байвал авна даа хурай хурай хурай...
.
За тэгээд хэнбугай нь ямар ч сайхан олон машинтай байсан хамгийн гол зүйл гараж л юм байна. Байрныхаа доор гараж авч тансаглаж чадаагүй мань бол ядаж хот дотор хашаа аваад дотор нь гараж бариад хогоо овоолоод машинаа арчилаад 1-с дээш машинтай бол илүү машинаа хадгалаад байх талаар сүүлийн 2 жил бодож явлаа. Бодсоноос биш хийх гэж оролдсонгүй дээ.
.
Заза баахан худлаа бурчихлаа.
Форум амь ороод гоё байна

Sent from my SM-A600FN using Tapatalk

МАФ-ын гишүүн.
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by freekiller »

.
Last edited by freekiller on Tue Jan 29, 2019 1:14 pm, edited 1 time in total.
МАФийн гишүүн.
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by freekiller »

Challenger бас их хөөрхөн шүү.Пажеро рам, hilux кузов.Гэхдээ цэмбий амьтан ховор байгаа даа.
МАФийн гишүүн.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ochki »

nadad uug ni zagvar baidal ni ih taalagddin, daanch humuus ih am muutai. uug ni yag l paj shde. bainga evderdeg ene ter geed bdiin
Dairaldsnaa unaal yavjina
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”