Toogy's auto blog

Blog

Moderator: temp

euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Toogy's auto blog

Post by euurtsaikh »

Scanner ni her bna?
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

Tachyon OBD II scanner ер нь Toyota-ын машинуудад дажгүй ажиллах бололтой.
Минийх дээр гэхдээ зарим утгууд нь заахгүй байна. Нарийн оролдож амжаагүй л байна. Ихэнх утгуудыг нь одоохондоо бүрэн ойлгож амжаагүй л байна.
Ямар ч л гэсэн Coolent temperatur бол 87-оос дээш гардаггүй юм байна :lol: .
Image Image

алдааны коднууд харуулж байгаа ч утаснаас яаж clear хийдэгийг нь мэдэхгүй юм.
Image Image

Бусад машинуудад хэр ажиллаж байгааг нь үзэх санаатай 2004 оны Prius 20-д залгаж үзэхэд Dashboard нь бүгд ажиллаж байна.

Image Image

2002 оны Toyota allion дээр мөн адил
Image

Харин компьютер дээр суулгадаг software нь илүү олон сонголттой, олон үйлдэлтэй юм байна. Notebook дээр суулгаж байгаад нэг тухтай үзэх санаатай л байна.

Image
Settings дотор байгаа тохиргоонуудыг нь зөв тохируулах хэрэгтэй юм шиг санагдаад байна.
Toyota crown MAJESTA.
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Toogy's auto blog

Post by euurtsaikh »

AT Xrop -nii value -nuudiig xaruulj bnu? Er ni ymar ymar uzuuleltuud xarj chadxaar ym shig bna
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

Хропны утгууд гар утасных дээр лав байхгүй. Компьютер дээр суудаг нь арай олон утга харуулах боломжтой юм уу л гэж бодоод байна. Freeze frame нь ямар учиртай, алдаануудаа clear хийх, өөрчлөх боломжтой юм шиг байна.
Toyota crown MAJESTA.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

Throttle position, engine load, timing advance degree 3-ын утгийг машин халаагүй үед, халсан үед болон явж байх үед гэсэн 3 өөр нөхцөлд харууллаа.
1. Халаагүй байх үед RPM 1500 орчимтой байх үед.
Image

2. Бүрэн халсаны дараа нормальдаж байх үед.
Image

3. 80км/ц орчим хурдтай явж байх үед.
Image

Эдгээр үзүүлэлт дээр санаа оноогоо хэлэх хүмүүс байна уу?
Toyota crown MAJESTA.
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Toogy's auto blog

Post by euurtsaikh »

Naaduul chine neex chuxal uzuulelt bish ym shig bnalee. Oor yu yu xaruulj chadaj bn.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

Image

Жаахан тоо бодъё:
Машинаа механик болгоход ойролцоогоор 1.5 саяыг зарлагдсан.
Өвөлдөө 20л, зундаа 15-17 иддэг байсан бол механик болгосоноор өвөлдөө 15л, дулаараад одоогоор 12-13 идэж байна, зун хэд идэх юм байгаан бүү мэд. Хэмнэлт .
7 хоногт дундажаар тогтмол 200км зам туулдаг тооцоо хийгдсэн. Энэ тооцоо ёсоор бол жилдээ 550 орчим литр шатахуун хэмнэх нь ээ.
Механик болгосоноос хойш дандаа АИ92 хийж байгаа. Тооцохоор жилдээ 850 орчим мянган төгрөг хэмнэх юм шиг байна :lol: . Зардалаа 2 жилийн дотор нөхөх нь.

За энэ ч яахав. Автомат үедээ хааз олигтой авдаггүй байсан, огцом хурд байхгүй болсон байсан нь явж явж хроп муудсаных биш болж таарсан.

Ерөнхийдөө шатахуун бага зарцуулдаг болгож өдөр тутамынхаа зардалыг хэмнэх бол нэг зорилго байсан бол хааз хоцордог, огцом хурд авахаа байсан асуудлаас ангижрах нь бас нэг зорилго байсан. Энэ 7 хоногт нэг зав гаргаж хаазны асуудлаа шийдвэрлэх гэж оролдъё доо.

Toyota crown MAJESTA.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

Гэнэт юм бичмээр санагдаад :lol:

Нэг өдөр ээж утасдаад миний хүү аав ээж хоёр нь нэг машин авах санаатай байна, дөрвөн дугуй нь хөтөлдөг, кабиндаа 4 хүн суучихдаг бас хойноо ачаатай машин хэрэгтэй байна, Чи нэг Да хүрээгээр яваад ямар машин хэд орчимоор авчих боломжтой байна мэдээд өгөөч гэсэн хүсэлт тавив.

Өөрсдийн санал нь бол ачааны Istana, Porter II, L200 гэх маягын сонголтууд байв.
Форумаас санал асууж үзлээ, Да хүрээ ч гарч үзлээ. Давхар кабинтай фортер бол ховор байдаг юм байна. Бас Фортер 2 болон он залуу Frontier-ууд CRDI гэдэг эмзэг мотортой байдаг гэсэн тул жагсаалтаас шууд хасав.
2002-2003 оны Kia Frontier-ууд жаал үзлээ. Давхар кабинтай, 4WD Kia Frontier-ууд зөндөө байна. Даанч хэдийгээр гаднаас харахад цэмбэгэр боловч нарийн шалгаж үзэхэд далд газруудаараа зэвэнд идэгдсэн, цэмбийтэл будаад янзалчихсан машинууд, мөн 4WD-ын урд хөтлөгч нь вакуум сорогчоор залгагдаж, салдаг энэ нь өвөл ихэнхдээ ажилдаггүй, эвдэрчих гээд байдаг гэсэн тул сүүлдээ солонгос машин хайхаа ерөөсөө болье гэж шийдээд Япон машин хайж үзлээ.

Да хүрээ орсон эхний өдөр нэг Япон машин зогсож байсан нь нүдэнд өртсөн нь Toyota Dyna гэх машин байлаа.

4 битгий хэл 5-6 хүн кабинд нь суугаад явчих боломжтой, Frontier-ыг бодвол том тухлаг. 2тн-ы даац бүхий модон доторлогоотой тэвштэй. Хойноо давхар дугуйтай. Гэм нь нөгөө 4WD нь биш зөвхөн хойноо хөтлөгчтэй.

3RZ-FE гэх 2.7сс бинзен хөдөлгүүртэй. Зарж буй залуу нь хотод үсрээд л 12л иддэг гэж айлдсан боловч энэ ч худлаа лдаа гэсэн бодол толгойноос гарсангүй. Toyota hilux, proda гэх мэт машинуудад тавигддаг, тэр болгон асуудал үүсгээд байдаггүй сайн мотор гэж сонссон тул мотороос нэх айсангүй.

5 шатлал бүхий механик хурдны хайрцагтай. Аргагүй ачааны truck гэсэндээ torque өндөр ачаагүй үедээ 1-р араагаар хөдлөх ямар ч шаардлага байхгүй, 2-р араагаар хөнгөхөн хөдлөөд явчихна.

Анх авахад иймэрхүү л тэрэг байсан. Запасанд нь өвлийн хээтэй 4 дугуй дагалдуулж өгсөнийг нь тэвш дээр нь чулуудчихав.

Image

Image

За авсаны дараа хамгийн түрүүнд хийх ёстой зүйл байсан нь өндөрлөгөө юм уу бүхээг хийлгэх.
Нэг ахруугаа залгасан чинь таньдаг хүн нь төмөрөөр юм хийдэг болж таарсан тул шууд үйлдвэр дээр нь давхиад очлоо.

Үр дүн нь
Image

Image

салгаж авч болдог нугастай өндөрлөгөөг хамгийн боломжын гэсэн төмрөөр зөвлөгөө авсны дагуу дээрх загвараар хийлгэв.

За тэгээд өөр хийлгээд байх зүйлгүй, үзлэг оношилгоо, татвар бусад бүх зүйлс асуудалгүй тул шууд Өвөрхангай гараад давхиж өглөө.

Банк нь жижигхэн юм аа. 10л бинзен нь л үлдсэн гэж тооцоолсон банкинд 30 гаран литр бинзен ороод л дүүрчихэв.

Хотоос гарлаа. . . 5-р араандаа хийгээд хаазлаад л байлаа, 100км/ц хурдтай явахын тулд нормалийн зүү 3500 хавьцаа байсан санагдана. Ингээд удаан явахад идэлт их байх шинжтэй, ядаж байхад салхитай өдөр гарсан тул өөдөөс салхины эсэргүүцэл нилээд мэдрэгдэж байна.
210 орчим км яваад Эрдэнэсант ороод банкаа дахиад дүүргэв, 34л шатахуун орж байна. Санасанаас их идэж байна.

Эрдэнэсантаас хөдлөөд нормалийн зүүг 3000-аас хэтрүүлэхгүй явахаар шийдэв, хурд 80км/ц. Байнга ингэж явбал уйдахаар, заримдаа нойр хүрмээр залхуутай байсан ч явсаар байгаад Өвөрхангай оров. Дахиад яг 210 гарантай яваад Өвөрхангай дээрээс дүүргэв. 26л орчим шатахуун ороод дүүрэв. Хөдөөний шороон зам дээр бол тэр болгон 3000 хүртэл хаазлаад явах нь гайгүй болохоор 15-аас дээш идэхгүй байлгүй дээ.

Явдал бол хатуу талдаа, урд хойноо нумтай, хойноо нэмээд туслах нумтай. Бууж суухад хөөрхөн өндөр боловч доогуураа портер эд нараас лав өндөр биш. Дизель биш бинзен тэрэг сонгосон нь өвөл унахад биед амар, асаахад юү юүгүй царцаад байхгүй, кабин нь хурдан хална, элдэв үнэр танаргүй, дуу шуу багатай гэсэн үндэслэлүүд болно. Яахав шатахуун зарцуулалт жаахан өндөр, магадгүй хүч тийм ч хангалттай биш байж болох ч тэнд тэгэж 2тн гаран юм ачаад байх зүйл байхгүй тул хангалттай болов уу.

За тэгэж байгаад жаахан засаж, сайжруулна аа. Сүүлдээ юү бичих гэж байсанаа мартчихлаа.
Toyota crown MAJESTA.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Toogy's auto blog

Post by bd »

4 дугуйндаа хөтөлдөг машин авах ёстой байтал яагаад RWD авчихав?
МАФ
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

bd wrote:4 дугуйндаа хөтөлдөг машин авах ёстой байтал яагаад RWD авчихав?
Мөнгө. Аав ээж хоёрт машин авахад төсөвлөсөн мөнгө нь 10 сая төгрөг. Гэтэл ийм хэмжээний мөнгөөр орж ирсэн машин 4WD ачааны машин гэвэл Bongo, Frontier гэх мэт солонгос тэрэг л авах боломжтой. Япон орж ирсэн тэрэг аль 1998 оны машин л бараг 20 сая гэж байхад боломж хомс болчихоод байгаа юм.

Тэгээл бодож байгаад өвөлдөө цас бага унадаг, зундаа бороо бага ордог, машин тэрэг суучих шавар шавхай бараг байхгүй, уул даваа тийм ч их биш газар ер нь 4WD машины хэрэг заавал байхгүй учир хойноо хөтлөгчтэй ч хамаагүй япон тэрэг авъя гэж шийдсэн.
Toyota crown MAJESTA.
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toogy's auto blog

Post by freekiller »

Сайхан тэрэг байна оо.Жинхэнэ ажлийн тэрэг байна даа.3rz-fe моторын хувьд мэддэгээ бичье.Ер нь бол асуудал багатай сайн мотор, хийгдэх юм бол байх л свечэ,агаар шүүгч энээ тэрээ.Духны гинжтэй болохоор өөр том хийлгэх юм байхгүй.Хүйтэн дээрээ жаахан клапан ч юмуу нэг юм хальт дуугараад байдаг.Гэхдээ асуудалгүй.Харин жаахан идэх гээд байдаг нь үнэн дээ.Хэд шулуунд сайн яваад байвал багасаад ирнэ биз.Манай хайлакст байсан бөгөөд шулуунд бол 9-10 л иддэг байсан.Хөнгөн байсан байж магад.
МАФийн гишүүн.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

freekiller wrote:Сайхан тэрэг байна оо.Жинхэнэ ажлийн тэрэг байна даа.3rz-fe моторын хувьд мэддэгээ бичье.Ер нь бол асуудал багатай сайн мотор, хийгдэх юм бол байх л свечэ,агаар шүүгч энээ тэрээ.Духны гинжтэй болохоор өөр том хийлгэх юм байхгүй.Хүйтэн дээрээ жаахан клапан ч юмуу нэг юм хальт дуугараад байдаг.Гэхдээ асуудалгүй.Харин жаахан идэх гээд байдаг нь үнэн дээ.Хэд шулуунд сайн яваад байвал багасаад ирнэ биз.Манай хайлакст байсан бөгөөд шулуунд бол 9-10 л иддэг байсан.Хөнгөн байсан байж магад.
Gear ratio эд нар нь өөр биз дээ. Dyna-ийн final gear ratio нь гэхэд 5.3 штээ. Hilux-ынх бол хамаагүй хөнгөн байгаа байх.
Toyota crown MAJESTA.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

Хуудсандаа салхи оруулалгүй удаж байна аа. Ер нь энэ форум Active муутай болжээ.

Image
Toyota crown MAJESTA.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

Image
Toyota crown MAJESTA.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toogy's auto blog

Post by Toogy »

ШАТАХУУН ДУУСАВ

Машинаа асаалттай байхад шатахуун хийсэнээс болж, шатахууны заалт гацсанаас болж, шар гэрэл асаагүйгээс болж, шатахуун дуусаж, машинаа колонк хүртэл чирүүлэв.
Хамгийн сонирхолтой нь акк салгаж залгах тоолонд шатахууны зүү бага багаар дээшлээд байсан нь юүнаас болсон юм бэ бүү мэд.
Шатахуун хийсэнээс хойш харин эргээд зүгээр болчих юм.


Image
Toyota crown MAJESTA.
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”