За сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа нөхдөө! Өмнөх постоо уншсан чинь хэтэрхий яарч дутуу дульмаг болоод их алдаатай бичиж гэвч яаая гэвэх ямар сонин сэтгүүлд зориулсан уяангын халил байгаа биш утга санаа нь чухал тул. Тэгэхээр би хэлсэн тэ манай баг бол анх удаа тэс өөр сонирхолоос орж ирсэн нөхөд тул туршалга маш чухалаа гэж. Тэгэхээр миний бие JZX-ийн фан надад Субару Импреза гэдэг машиныг судлан танин мэдэх хэрэг их гарч цаг заваа зарцуулсан ч сайн МАФ найзууд болон Мэндээ Билгээ-ийн тусламжтайгаар мэдэхгүй бүхнээ богино хугацаанд мэддэг болж маш их цаг зав хэмнэсэн.
Тэгэхээр эхний удаад өөрийн алдаж байсан болоод Импреза GC8(GDB, GRB, GVB-ийн талаар дурдаагүй болно. Угаас ч мэдэхгүй)кузовт мэдүүштэй гэсэн зүйлсээ бичье. Ралли болоод шороон замруу Субару Импреза болоод ижил төрлийн седан машиныг бэлдэхдээ дараах хэдэн зүйлсийг мэдэх хэрэгтэй бөгөөд зурган дээр буй тоонууд ямар учиртайг бичье
1.Доод элгэний хаалт
Субару моторын өөрийн бүтэц нь маслын шүүр болоод Exhaust manifold нь доороо газартай илүү ойроор байрладаг тул ралли болоод бажа уралдаанд харайж буух болоод дэрс, чулуу зэрэгийг дайрахар гэмтэл учирч мотор цохих тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болох эрсдэлтэй. Иймд Б элгэвчийг заавал хэрэглэх нь зүйн хэрэг. Харин элгэвчний тухайд миний анзаарсанаар хэт зузаан листээр хийвэл болохоор мэт санагдавч цохилт ирэх үед өөртөө доргилтийг бага зэрэг шингээх чадваргүй шууд лонжром, урд тэвшийг гэмтээх магадлалтай. 2-3мм-ийн нимгэн японоос ирдэг зориулалтын элгэвч дотроо хэд хэдэн төрөл ба арай бахимдуу загвартай нь зарим цохилтыг өөртөө шингээдэг тул зарим тохиолдолд илүү амар ч байж мэдэхээр юм байна лээ. Нөгөөтэйгүүр урд талдаа хүнд төмөр зүүх тусам л машины баланс алдагдан харайх үед хамараараа буух магадлалтай болно.
2. За урд хэсэгтээ хамгаалалт хийсэн бол дараагын асуудал бензиний банкны хамгаалалт GC8-ийн хувьд бензин банкны баруун тал нь газартай ойр байрладаг бөгөөд хуучирч муудсан нимгэн төмөрөөр хийгдсэн байдаг тул цохилт ирэхэд гэмтэх бензинээ алдах эрсдэлтэй тиймээс болж өгвөл бензин банкны барун талд 40Х40 см орчим хэмжээтэй лист жийрэглэвэл зүгээр
3. Тэгэхээр манай багын тухайд 2015 онд машины хүч чухал бус байсан тул хол замд дуу багатай бөгөөд, үнэ хямдаар нь STI GC8-ийн энгийн яндан хийсэн бөгөөд дуу багатай амар байсан ч бас л андаа гарч бажа уралдаанд манай машины яндан турбоноос дөнгөж гардагаар салж унан хөл болоод тоормосны хүчлүүр төөнөгдөөд арай гэж нэг юм нэг гараагаа финиш хийж байлаа. Одоо анзаарч байхад зурган дээрх 3 дугаарын яндангын байрлалыг харж байгаа байх. Машин харайж буух үед хойд кушител яндан газар шүргэх нь элбэг ба энгийн яндан болоод стрийт зориулалттай кушитэлүүд clearance багатай байдаг тул олон удаагын цохилтоос үүдэн яндан тэр чигтээ хөшигдөн гэмтэх, яндан салж унадаг юм билээ. Тиймээс яндан хийхдээ кишител-ээс урагшаа axle back хэсэгийг WRC стайлаар газараас өндөр харайж буухад тулахгүй загвартайгаар хийх хэрэгтэй юм байна лээ яг зураг дээрх шиг.
4. За дараагын асуудал бол машин харайж буух болоод азгүйтэж урд гар муруйх үед GC8-ийн шанаагаар явсан моторын цээж утас дугуйнд үрэгдэж цахилгааны масс үүсэн машин цааш тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болох эрсдэлтэй тул урд шанаа болоод хаалганы нугас боогддог хэсэгт байрласан татлагыг тайрц моторын цээж утасыг дээш нь байрлуулах нь зүйтэй юм байна лээ.
За миний бие GC8-г л хэрэглэж байгаа ба энэ бичсэн бүх зүйлс GC8 кузовт л хамаатай болно. Мотор хроп ралли уралдаанд тийм ч чухал биш юм байна лээ эвдрэчихгүй л бол. Харин WRX vs STI-ийн тухайд GC8 дээр ийм зүйлс анзаарагдсан бас STI-аас доорх давуу талууд мэдрэгдсэн.
Үүнд:
Тоормосны апрат илүү хүчтэй
Хроп нь DCCD буюу дифф-ээ урд хойд тэнхлэгт хуваарьладаг бөгөөд шаардлагатай үед түгждэг
Intercooler-ийн бүх хоолой нь хуванцар бус хайлшин байдаг тул доргилтонд урагдаж хөдөлгүүр унтарч шогтохгүй.
ECU буюу компютер нь WRX-ийг бодвол fuel cut нь илүү өндөр бүүстэнд бензинийг хязгаарладаггүй тул моторт халгаа багатай