МАФ-ын гишүүн Galaamn

Blog

Moderator: temp

User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Зуны дугуй + ABS асуудал үүсгээд байсан тул Өгөөмөр зорьж ороод
2ш Michelin 215.55.16 дугуйг 1ш-ыг нь 30 мянгаар бодож авч хийлээ.
Машиндаа ирсэн арзайсан 4ш Yokohama байсны 1-ыг зун будаа болгоод байсан болохоор үлдсэн 3-ынхаа 2-ыг урдаа тавиад 1-г нь запасанд хийгээд шинээр авсан 2-оо хойноо хийчихлээ.
Хамтад нь 80-д ав гээд байхаар нь ярьж байгаад 60-д авлаа хэхэ
Image

Хэмжээ нь л таарч байвал үйлдвэрлэгч бренд хамаагүй гэж бодож явдаг минь буруу юу зөв үү?
Yokohama болон Michelin хоёрын размер адилхан ч диаметр өргөн нь багахааан өөр байх шиг байх юм.
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Зун 06 дугаар сарын 26-нд бичиж байсан бяцхан прожектоо дүгнэж шинэчлье гэж бодлоо...
Galaamn wrote:Бяцхан прожектоо илүү бодит болгож шинэчилж цаг зав гаргаж хэд хоногоор хийж чадахгүй ч боломжоороо хийгээд байна даа.
.
0. Нөгөө алдарт тольний тэнд салхи шуугих чимээг нам дарах.
_____________Хэрхэн чимээгүй болгох тухай Ренчингээр сайн заалгаж аваад оролдтол толь тайлдаг 3 боолтыг эргүүлэх гэж 2 автирк цааш нь харуулаад дийлээгүй түр орхисон байгаа. :D Хийгээгүй ээ мартчихаад байх юм
.
0. Багажны ориг шалавч олж хийх.
_____________Энэ ч гайгүй байх өө. Гар аргаар шийдсэн. Метрийн резин шалавч хайчлаад тавьчихсан
.
0. Зуны 4 дугуй авах.
_____________Хуучин дугуй найдваргүй, шинэ дугуй аймар үнэтэй. :-? 180мянгаар билүү хэдээр билээ зуны 4ш дугуй авч хийгээд буцаагаад өвлийн 4ш дугуйгаа хийчихсэн
.
0. Суудлын бүрээс хийлгэх.
_____________Энэ ч мөнгө л мэдэх хэрэг. :?: Хийлгээгүй ээ. Гэхдээ хийнэ
.
0. Запас дугуйндаа 16 инчтэй нэг обудтай дугуй авч хийх.
_____________Цайны шараа хадгалах. Гарьдаагаас 100-аар авахаа шахаад амжилгүй хөдөө яваад тэгээд дахиж олдоогүй. Яг үнэндээ хайгаагүй
.
0. Арын шил арчигчны боолтны хар таг олж хийх.
_____________Өөр машинаас хусахгүйгээр яаж ийж байгаад олж хийх. Олдохгүй бол тагтай гуятай шинэ шил арчигч 40'000-аар арга буюу авч хийх. Жижиг мэт боловч хийхгүй л бол болохгүй санагдаад байх юм хэхэ. Очкигоос айгаад бодохоо ч больсон. Сүүлдээ мартсан хаха
.
0. Хойд спойлер авч хийх.
_____________Олдвол хийнэ дээ. Эвэргүй ямаа шиг харагдаад нэг л цулгуй, эвгүй харагдах юм. Мөнгөгүй үед нэг гарч ирээд мөнгөтэй үед далд орчихдог шидтэй эд дээ
.
0. Уурын/ченж угаалга хийлгэх.
_____________Хотдоо очоод Замын-Үүдийн шороо тоосоо сайхан цэвэрлүүлээд цэмбэлзээд байна даа. Угаалгасан ч сэтгэлд хүрээгүй. Хивсэн шигсэн элс шороог яаж сайхан цэвэрлэх вэ? Уг нь тос сүү өөх айраг тараг биш юм болохоор арилгаад хивс нь сайхан сэргэчихдэг л юм байна лээ. Гэхдээ минийх нэг их сүртэй ч биш лдээ... Бараг хэд энгийнээр угаалгахдаа соруулчихад болчих байх гэж найдаж байгаа.
.
0. Шипилкнүүдээ солих.
_____________Обудруу шургаж ордог 19-тэй хайлшин обудны гэж ярьдаг шипилк болгож солихгүй бол одоо 17-той төмөр обудны жижиг шипилкнүүдтэй яваад байгаа нь надад таалагдахгүй байнаа. /обудандаа яг гоё сууж орохгүй байгаа ч 2000км явж үзээд шалгахад сулрахгүй байгаа болохоор тэр чигээрээ ОК гэж шийдсэн/
.
0. Аяллын хайрцагтай болох.
_____________30л орчим багтаамжтай аяллын хайрцагтай болоод дотор нь ойр зуурын багаж хэрэгсэл юмнуудаа хийчихээд явж байх хэрэгтэй юм байна. Энд тэнд жижиг цүнх хайрцаг ууттай юм агуулж явах төвөгтэй юм. Хойд талаа онгойлгох бүрт нэг л замбараагүй багаж угтах юм. Хэдэн ч литр юм бүү мэд арын багажны 1/4 хэмжээтэй нэг хайрцагтай болсон. Ёстой амар эд. Бүх хогоо хийгээд таглачихна. Хойноо том юм ачих бол урагш нь суудалруу тавьж байгаад л аччихна.
.
0. Доод хуванцар хамгаалалтаа төмөр болгох.
_____________Доод касчерны хамгаалалтаа нимгэн, хөнгөн, бат бөх төмөр хамгаалалт болгож хийх. Гэхдээ энэ ч нэг их чухал биш лдээ. Яахав материалаа л сонгож чадвал ажил дээр гагнуурчин, гарын дүйтэй жолооч гээд хийлцэх хүмүүс байгаа юм даа. Одоо хүссэн хүсээгүй төмөр болгохоор болсоон. Хуучин хуванцар маань Замын-Үүдийн элсэнд мөнх нойрссон хаха
.
0. Урд грилл дотроо 2ш дугуй хэлбэртэй гэрэл хийх.
_____________Зохимжийг нь тааруулж чадвал хийгээд явна. Чадахгүй бол хийхгүй авчихна даа. Гэхдээ ямар ч байсан хийж үзнээ. Гэрэл нь олдвол хийнэ дээ. Хийхгүй ч байсан яахав. Угаасаа тэр гэрлээр замаа харахгүй нь лав. Үзэмж ч нээх гос болохгүй санагдаа дбайгаа.
.
0. Шалавчаа 3D маягаар хийх.
_____________Миний мэдэх 200-нууд лав хийгээд байдаг 3D шалавч гээд гоё шалавч байгаа. Тэрэн шиг машиныхаа шалыг хэмжиж хэлбэрт нь тааруулж халааж хэвлэж зүсэж нааж байгаад яг таарсан сайхан шалавч хийнэ дээ. Материалын сонголт л чухал. Толгойд бол ерөнхий тойм нь байгаад л байгаа. :-B Хүүхдийн гэнэн мөрөөдөл л гэе даа хаха
.
За мартахгүйн тулд, нөхдөөсөө зөвлөгөө авахын тулд энд биччихье.
Дээр нь нэмж хийх юу билээ? Бодъё :-?
МАФ-ын гишүүн.
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by mendamar »

Galaamn wrote:Зуны дугуй + ABS асуудал үүсгээд байсан тул Өгөөмөр зорьж ороод
2ш Michelin 215.55.16 дугуйг 1ш-ыг нь 30 мянгаар бодож авч хийлээ.
Машиндаа ирсэн арзайсан 4ш Yokohama байсны 1-ыг зун будаа болгоод байсан болохоор үлдсэн 3-ынхаа 2-ыг урдаа тавиад 1-г нь запасанд хийгээд шинээр авсан 2-оо хойноо хийчихлээ.
Хамтад нь 80-д ав гээд байхаар нь ярьж байгаад 60-д авлаа хэхэ Хэмжээ нь л таарч байвал үйлдвэрлэгч бренд хамаагүй гэж бодож явдаг минь буруу юу зөв үү?
Yokohama болон Michelin хоёрын размер адилхан ч диаметр өргөн нь багахааан өөр байх шиг байх юм.
uneheer buruu zuil hiisen bn. brandaas shaltgaalj adil razmertai bsanch urgun ntr bol uneheer zurdug. bas ijil heetei g uug ni tavisan bol setgeld sevgui ymdaa.
JZX110 owner
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by davaanaa »

gehdee urd hoid gdg talaaraa zugeer bish uu? tiim aihtar uur baidiimuu brand uur hernee n hemjee ijil baival ?
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Exotic »

AWD mashinii 4 dugui bugd ijil baih ystoi. Uildverlegch, zagvar buriin duguinii uzuulelt uur.

Tsuuhun heden mundag AWD tehnology l 2 2ooroo uur hemjeetei duguitai baidag, gehdee neg zagvariih.
life is too short to drive stock cars..
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by davaanaa »

bugd urgun undur n ijil baih heregtei gej u
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Exotic »

zuvhun hemjee bish, buh yum ni ijil baih ystoi.
life is too short to drive stock cars..
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by davaanaa »

өөр байвал ямар асуудалтай вэ?
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Exotic »

grip, slip ni uur bolno. Hamgiin gol ni ter shuu dee.
life is too short to drive stock cars..
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Заза тэгвэл 215.55.16-тай 2ш Yokohama 2ш Michelin нийт 4 дугуйг өвлийн дугуйг 4 яг 100 хувь адилхан Форестерт орох 215 60 16 гэх мэт хэмжээтэй хээ сайтай дугуйгаар солих буюу зарна. хаха
2 дугуй хөтлөгчтэй машинд бол ёстой супердэж дупердэх нэг ч нөхөөсгүй дугуйнууд шүү
Гэхдээ дугуйгаа тавиад 600 км явчихлаа. Мэдэгдэх юм алга. Цаагуураа бол муу л байх лдаа тэ?
МАФ-ын гишүүн.
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by euurtsaikh »

Galaamn wrote:Заза тэгвэл 215.55.16-тай 2ш Yokohama 2ш Michelin нийт 4 дугуйг өвлийн дугуйг 4 яг 100 хувь адилхан Форестерт орох 215 60 16 гэх мэт хэмжээтэй хээ сайтай дугуйгаар солих буюу зарна. хаха
2 дугуй хөтлөгчтэй машинд бол ёстой супердэж дупердэх нэг ч нөхөөсгүй дугуйнууд шүү
Гэхдээ дугуйгаа тавиад 600 км явчихлаа. Мэдэгдэх юм алга. Цаагуураа бол муу л байх лдаа тэ?
Yvaandaa xrop bogsond muu l gedin bnale. Gexdee bas tegej xeleed bgaa ulsuudiin xrop bogs ni yg duguinaas bolsonuu gedeg ergelzeteishde.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by bd »

Засссс ямар 180км\цаг хурдтай эргэлт хийх гэж байгаа биш юун сүртэй юм анхаардын. Би лав хэмжээ л адилхан бол холиод л тавьчихдаг. 1 тэнхлэгт байгаа дугуйнууд л адилхан хээтэй байхад болоо гэж үздэг тэгж тавьсаар ч ирсэн. Ямар ч асуудал гараагүй. Тэртээ тэргүй өвөл зам зарим газраа мөстэй зарим газраа цастай шороотой гээд grip slip чинь өөр өөр л байгаа шд.
МАФ
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by davaanaa »

nadad 4 dugui baina gevch 3 n bridge stone 1 n Michellin hehe gehdee hee n bugd ijil ...
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

bd-гийнхээ л урмаар амьдарч байна даа хэхэ
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Image
Гэр бүлийн хэрэгцээнд буюу аав, ээж, эмэгтэй дүү бид хэд дундаа унах 2008 Приус NHW20 S Silver гэдэг машин аваад ганцаараа 7 хоног давхилаа. хаха
Кроун унадаг хүн 2 өдөр унаад бөөр нь өвддөг сурагтай ч Форестер унадаг надад бол явдал нь сайхан зөөлөн юм.
Намхан гэж жигтэйхэн байна. Гэхдээ өндөрлөхгүй. Дугуйг нь томруулаад болоо...
Өөрөө 185.65.15 зуны дугуйтай ирсэн болохоор Өгөөмөр орж эхний ээлжинд урд нь 205.65.15 Dunlop өвлийн дугуйг хосоор нь 60.000-аар авч хийлээ. Санхүү сайжрахаар хойно нь 2-г авч хийнээ.
Аан нээрээ тас хар салонтой болохоор нь жоохон гэгээлэг болгох гэж шар шалавч авч хийсэн. Яахвээ бараг л Prius G fuuull option болчиж байлээ хохо
Он залуу болоод ч тэр үү доогуур дээгүүр дундуур урдуур хойгуур баруун хойгуур зүүн урдуур баруун урдуур зүүн хойгуур дуугарах юм байхгүй бөмбөлзөөд сайхан явах юм.
Мэдээж бензинд хэмнэлттэй гэдэг нэг том шалгуураар авсан болохоор бензин бага идэх ёстой. Одоогоор хотын өдөр тутмын уналгад сүүлийн 200км-н дунджаар 11km/l гэсэн заалттай байна. Зөв бодсон бол 100-д 9л орчим зооглож байгаа бололтой. Миний 2 литрийн хөдөлгүүртэй турбоноос яг 2 дахин бага идэж байгаа нь гайхалтай санагдаж байгаа ч яг үнэндээ чамлалттай л байна.
Уг нь бол паараа AUTO дээр тавиад 22°С дээр тааруулаад аль болох хөдөлгүүр өөрийгөө амраах боломжийг нь олгоод яваа ухаантай. Болохгүй бол дулаан хувцаслаад паараа унтраагаад ч хамаагүй Зууд Зургаа идүүлнээ. Цонхоо онгорхой явахад шил цантахгүй биздээ гэхгүй юу. Машинаа унаад байгаамуу машиндаа унуулаад байгаамуу гэдэг үг санаанд орж байх чинь... хэхэ
Гэхдээ яахвээ гадаа хонуулж байгаа лдаа...
100км явахын тулд 14'940₮ зарцуулах... Ямар сонсогдож байна?
.
Хүмүүсийн машины хянах дээр нь асдаг цасан ширхэгтэй гэрэл асахгүй юм. Хүйтэнд шууд асдаг гэсэн. Баттерэй нь бээрэхгүй байгаан байна гээд баярлах нь зөв үү?
лампыг нь сугалчихсан юм болов уу нтр...
.
Өмнө нь бас ч гэж Приус 10 нэг жил Alphard Hybrid хагас жил унасан юм болохоороо помп моомпыг нь шалгаад баттерэйний байдлыг нь баримжаагаар мэдээд огт мэдэхгүй хүн бас биш юм байна би чинь...
.
CD хийнгүүт л бүх дууг нь HDD-рүүгээ хуулаад авчих юм. Тэндээ хэдэн дуу хуулж аваад сонсоод явахаас өөр боломж бол байхгүй. ФМ барихгүй, МД олдохгүй, ТВ гарахгүй, өөр бусад оролт байхгүй.
.
За тэгээд гэрэлний тусгалын төвшин өөрчилж дээш нь доош нь болгодог ролик нь их таалагдлаа.
.
Руль дээрээсээ бүх юмаа удирдаж болдог нь таалагдлаа.
.
Утсаа бүлүүтүүтээр холбож молбоод догь юмаа. Гэхдээ дуу бол явахгүй юм!
.
Гэрэлний тусгал тун сайн санагдлаа.
.
Ер нь давгүй юмаа давгүй юм.
.
Хүмүүс хурд авахдаа сайн хүчтэй гэцгээдэг. Сайн нь сайн юмаа. Дажгүй... гэхдээ...
Турбо машинтай хүн /дизелийг тооцохгүй.../ хүн хаазны педалаа шаланд нь тулгахад төрдөг тэр мэдрэмжийг сайхан хүүхэнтэй үнсэлцэх гэж төсөөлье.
Бүүр аймаруудыг нь унаад гишгэхэд төрөх мэдрэмж бол тэгээд тэр хүүхэнтэйгээ ор хөнжилд ороод озолдон тэмцэлдэхтэй л зүйрлэгдэх байлгүй дээ ккк
Тэгвэл Приусын педал шаланд тулгахад төрөх мэдрэмж цагаан сарын золголт юм даа ер нь...
.
Хөдөлгүүрийн тос, агаар шүүгч, салоны агаар шүүгч солих, суудлын бүрээс хийх, хойноо 205,65,15-тай 2ш дугуй авч тавих, коллектор цэвэрлэх гээд цагийн уртаар хийх юм бий бий...
Аав ээж дүү 3-нхаа унааг хэзээд бэлхэн байлгах нь миний "нинжагийн замнал" нтр хаха
Наруто үзсэг хүмүүс ойлгох байхөө
.
За тэгээд приус гэдэг машин болбоос Эдийн засаг, Байгаль орчин гээд аягүй том том салбаруудад ээлтэй аргагүй л ард түмний унаа юм.
МАФ-ын гишүүн.
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”