
2014 оны Формула 1-н уралдаан дуусхад ердөө ганцхан гран при үлдээд байгаа билээ. сүүлийн 4 жил Себастьян Феттель болон Ред Булл баг ноёлж байсан бол тэдний хаанчлалыг энэ жил Мерседэс баг зогсоож чадлаа. Энэ жил аваргын төлөө энэхүү багийн хоёр нисэгч өрсөлдөж байгаагаараа илүү онцлогтой болж байна. тэдний өрсөлдөөн 25 жилийн өмнөх Ayrton Senna болон Alain Prost. –н өрсөлдөөныг санагдуулам улам ширүүсч байгаа нь энэ жилийн уралдааныг улам чимж байгаа гэхэд хилсдэхгүй бизээ.

2008 оны Формула 1-н дэлхийн аварга Люис Карл Давидсон Хэмилтон 1985 оны 1 сарын 7- нд Английн Хервордширийн Стевенэдж хэмээх жижиг хотод мэндэлжээ. Түүнд Америкийн богино зайн гүйгч тамирчин Карл Льюисийн нэрийг өгчээ. Түүний аав Энтони Хэмилтон хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд зэрэг хэд хэдэн ажил эрхлэж байжээ. Хэмилтон 10 настай байхдаа нэгэн авто спортын шагнал гардуулах ёслолын үеэр Макларены босс Рон Деннист багт нь уралдах хүсэлтэй байгаагаа хэлж байжээ. Үүнээс 3 жилийн дараа Макларен Мерседэс – Бенз баг түүнийг залуу нисэгч бэлтгэдэг хөтөлбөртөө оруулжээ. Бритиш Формула Рено , Европын Формула болон ЖП 2 тэмцээнүүдэд амжилттай уралдаж 2007 онд Формула 1 –т дэвшин уралджээ.
Британи эр эхний улиралдаа л нийлбэр оноогоороо 2 дугаар байранд оржээ.

Харин дараа жил нь Феррари багийн нисэгч Филлипе Масса сүүлийн гараа хүртэл уралдааныг хошуучилж байсан бол түүнээс 7 онооны зөрүүтэйгээр Хэмилтон 2-р байранд бичигдэж байлаа. Бразилийн гараанд Масса түрүүлбэл Хэмилтон эхний 5-р байранд орох шаардлагатай байсан юм. Гэвч бороотой энэхүү гараанд Хэмилтон сүүлийн тойрог хүртэл 6-р байран дээр давхиж байлаа. Масса ч уралдаанд түрүүлэн түүний гэр бүлийхэн баяраа ч тэмдэглэж эхлээгүй байхад 4-р байранд давхиж байсан Тимо Глок-н дугуй элэгдэн бариандаа орж чадаагүй бөгөөд түүний ард явж байсан Хэмилтон ийнхүү 5-р байранд орж дэлхийн аварга болж байлаа.
Харин энэ явдалаас хойш 6 жилийн дараа Льюист 2 дох удааагаа аваргалах боломж гарч ирж байгаа бөгөөд түүнээс 17 онооны зөрүүүтэйгээр түүний багийн анд Нико Росберг жагсаж байгаа юм.

үргэлжлэл бий.









