Эндээ нөхдөөс ТОМ АСУУЛТ асуунаа:
миний нэг танил ийм юмны сураг дуулгаад бүүр гайхшрал барчихлаа. 1992 оны TOYOTA HILUX LN130 байнаа.
яг нэг гараар 10 гаран жил монголд байж байгаад сүүлийн нэг жилд нь бусдад зарагдаад, тэгээд тэндээ жаал жуул засвар хийлгэж байгаа мотор нь цохьсон, ер нь унахаа байсан сурагтай.
энэ машин бол үйлдвэрээс 2400сс турботой дизель мотортой, үйлдвэрийн механик амьтан. хол явж байгаагүй, шулуунд давхиж байгаагүй, хүн бэрхийг туулж байгаагүй амьтан. Харин сүүлийн эзэн нь аваад турбо сольж, таван бул, бас бус юмыг нь зад татуулж, олж сольсон сурагтай.
Одоо асуулт: ЭНЭ МАШИНЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС МАШ ХЯМДААР АВАХ БОЛОМЖ БАЙНА. АВАХ УУ? ЭС АВАХ УУ?
Авбал: бүх юмыг нь хуу татаад рам үлдээж байгаад, бензин 3400сс болгоод, автомат болгоод, бүх юмыг нь сэмбийлгэж боож баглаад, хөдөө жийдэг, холдоо гүйдэг болгоно.
авснаар: асар их цаг, мөнгө, ажил үрж, 20 илүү насчилттэй төмрийн зэв, элэгдэл хорогдол гэж юмыг янзалж дуусгана гэвэл багаар бодоход 3-5 жил зарцуулна. тэрийг нь бодохоор ажлаа сайн хийгээд мөнгөө цуглуулж байгаад 2006 оны хайлаакс аваад унасан хамаагүй биед амар, зардал багатай, бас илүү хол аялах юм шиг санагдахын...
Цаг алдах чинь мөнгөө алдаж байгаа хэлбэр болчихоод байна шүү дээ цаана чинь...
Яах уу?
бас иймэрхүү юм бодогдоод байх юм яджуухад:
манайхнаас иймэрхүү танктай болох сонирхолтой хүн байна уу?