Exotic wrote:gol ni etssiig ni uzeh shdee, buh yumiig ni nom jurmiih ni daguu hiivel ur dund hurne. Gehdee oros tehnik ch hetsuu ni hetsuu shuu, bolohgvi bol neg tomhon tulhuur beldeed yvj bai, yumiig yaj medehev baldaj nudeh hereg ch garah yum bil uu

Хаха. Нүдэх хэрэг нээрээ л гарч мэдэх юм шүү. гацвал доргионо шт... гэснээс энэ технкийн хувьд Хуучнаар бол пост социалист орон болох Зөвлөлт холбоот улсын хувьд дайны үед эдэлгээ сайн даах, чанартай, бас хэзээд ажиллагаа нь алдагдахгүй байх зарчим бүхий техник хэрэгтэй байсан юм шиг байгаа юм. Амеркаас чех, чехээс герман, германаас орос гэсэн угшилтай гэж дуулсан.
Тэгээд юу хийсэн бэ? гэхээр:
Духны 3 араатай. Хамгийн том нь тахир гол, тахир голноос нударга эргэлтээ авна. Нэг ширхэг нударгатай. нударанаас динам эргэлтээ авна. Динам гаргасан тогоороо гэрэл чийдэн, очлуурын тэсрэлтийг л шийдэж өгнө. илүү юм хэрэггүй.
тэгээд түүнээс цааш бүх нь ерөөсөө төмөр төмрөөрөө бодитоор, амьдаар харьцаж ажиллана. гишгэлээ татлаа, атгалаа түлхлээ гэх мэтээр...
амартизатор энээ тэрээ бол зүгээр л хэзээ ч үл эвдрэх мөнхийн хөдөлгүүр гэсэн үг. илт очиж юмаар цохиж физик гэмтэл л учруулдаггүй л юм бол бараг хүмүүсэ машин шиг хэрэглэж байгаад эвдэлж үзээгүй гэсэн.
Анх ИЖ-1 гэж гарч байсан.

Анхандаа бол V хэлбэрийн хөдөлгүүртэй байсан байгаа юм. аажимдаа зай эзлээд байхаар нь хэвтээ болгочихсон юм шиг байгаан.
тэгээд дараагийн алдартай хувилбар бол
Урал М-72, М75 буюу 750сс хөдөлгүүртэй мангас.
та хэд бичлэг байвал үзээрэй, цасыг бут цохиж гарна, жалга довон дээгүүр үсэрнэ, зүгээр л 3 дугуйтай танк байсан юм шиг байнаа.
их алдартай үзүүлбэр нь яваан дунд шаахайны дугуйг солих. 2 дугуйн дээр явах.
Тэгээд ер нь 1955 оноос хойш 650сс болгоод, иргэний, милитари буюу цэрэг, цагаадгийн зориулалт бүхий гээд гаргасан байгаа юм.
Энд нэг мэдээллийг хэлэхэд Засгийн газрын баазад анх 5 ширхэг тас хар өнгийн М63 УРАЛ-2 гэдэг тээврийн хэрэгсэл СССР улсаас авчраад, дарга нарын машин гуперлэх, дагах, хамгаалалтын ажилд явдаг байсан байгаа юм. Мэдээж хэрэг засгийн газрын базын эрх харуудаас муу нэг нь тоногдож, гайгүй нэг нь сайхнаараа хадгалагдаж байгаад актлагдан иргэдийн гар дээр очсон байдаг. Одоо миний мэдэхээр нэг М63 нь бол эрүүл мэнд, энх тунх зам дээр давхиж яваа. харин үлдсэн 4 нь махлагдсан уу? дарагдсан уу? бүү мэд.
энэ хувилбарын хувьд жин хөнгөн, хурдтай, коропны бүтэц нь бага хүчээр их хурдыг гаргах зориулалттайгаар бүтээгдсэн. Ухаандаа арааных нь харьцаа өөр юм шиг байгаан. Олны үгээр бол М63-ийн короп мотор нь муу байлаач гэсэн ажлаа хийгээд явчдаг л гэхийн билээ.
Мэдээж шдээ. Иргэнээсээ удаан цагдаа байвал баригдахгүй шт. хаха.
тэгээд л дээд хурд нь 160 км цаг гээд биччихнэ шүү дээ. Орос тэнэг иванууд бол хүргэж байсан байхөө...