MAF - Under 1000cc Car Rally - Мөрөөдөл
Posted: Wed Feb 15, 2017 4:48 am
Ерөнхийдөө ирээдүйд МАФ-ын харьяалал дор зохиох 1 литрээс доош багтаамжтай хөдөлгүүртэй 2WD машинаар уралдах ралли тэмцээний тухай.
.
Хотоор дүүрэн хаагаа хийж байгаа Ниссан Марч, Хонда Фит, Тоёота Витз, Сузуки Алто, Хьюндай Атоз гээд машинуудаас 1 2 сая төгрөгөнд сонгож аваад бүх юмыг нь гаргаж хаяад бэхэлгээ гагнуур карказ суудал гэх мэтээр тоноглоод мотор кропыг нь ээлж хийж юм уу шууд тавиад сайн койл сайн дугуй тавихад л тогтворжилт талын асуудал шийдэгдэнэ биздээ бараг. хэхэ
Тэгэхээр нэг гол асуудал үүсч байгаа нь зам байгаа юм. WRC шиг аюултай замаар өндөр хурдтай явахгүй ч хөөрхөн хөөрхөн эргэлтүүдтэй асфалтан зам байвал зүгээр байх. Замаасаа хальж гарахад юм мөргөчихөөргүй мөн нисчихээр өндөр эрэггүй тэгш сайхан талбайг хуучин дугуй хайрцаг хог новшоор хашаад зам хийвэл болох л байх.
.
Жишээ нь: Англид Junior F1000 Rally гэж болдог юм байна. 14-16 настай хүүхдүүд жолооддог.
Ерөнхий дүрэм шаардлагын хувьд
Турбогүй 1000с хөдөлгүүртэй 2WD машинаар уралдана.
Машины хүчин чадлыг нэмж тониглохыг хориглодог ба спорт амаржин зориулалтын дугуй гэх мэт тоноглол хийхийг зөвшөөрнө. Мөн карказ хамгаалалт зэргийг заавал шаардана.
Заавал чиглүүлэгчтэй байх ба тэр хүн нь 21 нас хүрсэн раллид уралдах лицензтэй байна.
Цаг хэмжиж үр дүнгээр оноо олгож хот/дүүргүүдээр цуврал уралдаан болж жилийн эцэст нийлбэр дүнгээр аварга тодруулна.
Тэмцээнд голдуу Ниссан Микра /манайхаар Марч/ Сузуки Алто тэгээл Ситроен Рено гээл зөндөө машин ордог юм байна.
гэх мэт.
За тэгээд манайхан энэ тал дээр санаа бодлоо хуваалцвал яаж байна?
Хүүхдийн санаа төдий зүйл ч уралдах сонирхолтой автод хайртай залууст хобби сонирхлоо зам дээр гаргаж кайф авах хамгийн боломжийн хямд аюул бага хувилбар энэ л юм шиг харагдаж байна.