Page 1 of 7
Tuugii
Posted: Tue Oct 21, 2014 2:12 pm
by Tuugii
Байнга уншдаг юм чинь бичдэг, тэмдэглэдэг юмтай болмоор санагдав.
Re: Tuugii
Posted: Tue Oct 21, 2014 2:19 pm
by Tuugii
Ойрноос шатахуун зарцуулалтаа хэмжиж үзлээ. 50к-д АИ-92 /шунхлай/ хийгээд 170-180 км явж байна. Зун 200 орчим явж байсан байх. 50000/1660*(100/175)= 17,14 литр /100км байна. Өдийд гэхэд арай идээд байна уу гү юу? Саяхан приустэй найзтайгаа уулзсан чинь зууд 6 байснаа 8 болчихлоо гээд хөмсгөө зангидчихсан явж байх юм хэхэ. Хэрвээ би приус унавал шатахууны зардал шууд 50 хувь off юм байна. Сард 450 км явдаг гээд бодохоор бензинд зарцуулах 135к аас 67,5к MNT хэмнэж болох. Жилд 810к MNT хэмнэнэ. Хэрвээ би түгжирдэггүй байсан бол шатахуун зарцуулалт 30 хувиар багадаа буурч жилдээ 486к MNT хэмнэх нь байна. Надтай адил 300 000 жолооч түгжирдэггүй байсан бол жилд 145.8 тэрбум төгрөг хэмнэх нь байна. Энэ нь ОУ-ын стандартын өртөг бүхий 145,8 км авто зам барих мөнгө.
Re: Tuugii
Posted: Wed Oct 22, 2014 5:48 pm
by Tuugii
Хараал идсэн фэйсбүүкээ хэд хоногийн өмнө хаагаад, устгаад аничихъя гэж гэнэт шийдээд Delete гэтэл 14 хоног бодох хугацаа өгөв. Би ямар эхнэрээсээ салах гэж байгаа биш дээ. Гэтэл өчигдөр нөгөө хэдэн авто груп, page рүүгээ орж зар ч болсон уншмаар санагдаад буцаагаад нээдэг байна шд. Фэйсбүүк гэж яг тамхи шиг жоохон зав гарангуут даллаад байдаг дон байна. Гэснээс машины өвлийн бэлтгэл гэж овоо төсөв гарах нээ. 1. Мотор тос, шүүр, хөргөгч шингэн, шил арчигчны шингэн, агаар шүүгч /кроп тос нэмэгдэж магадгүй/ лав 100к-300к, 2. Граж байхгүй хучлага авна. Лав 100к-200к, 3. Өмнөх машиндаа tomahavk өгөөд явуулчихсан. Шинээр starline авах санаатай 300к, 4.Ойр зуурын бусад жижиг сажиг хийх юм байнаа байна 200к орчим,
Re: Tuugii
Posted: Wed Oct 22, 2014 5:53 pm
by Tuugii
Хулгайч нарын хуруу нь тасраад унадаг болоосой. Дэл сул юм зүгээр байлгахгүй. Машины урд байдаг антен шиг юмыг чинь юу гэдэг билээдээ. Нөгөө хамраа багцаалддаг /ккк аймаар дүрсэлсэн/ Тэрийг эвхэлгүй орхисон чинь утастай юутай нь суга татаад явсан байх юм. Хэн нэгэнд зараад, нөгөөх нь аваад, мөнгө болдог л юм байх даа. Сонин онгорхой санагдаад хаанаасаа олж хийнээ. Элчингийн машин шиг далбаа, дарцаг зоочихдог юм уу ккк
Re: Tuugii
Posted: Wed Oct 22, 2014 7:54 pm
by Tuugii
ТӨСӨӨЛӨЛ: Ер нь бол ирээдүйд энэ офроад машин, түүний тоног нтр ямар ч хэрэггүй болно. Зөвхөн тав тух 1-рт. Дагаад машинаас олон эд анги хасагдана. Жишээ нь амортизатор. Бусад явах эд анги ч мөн адил. Учир нь нисдэг машинууд бий болно

. Гэхдээ бүр тэнгэрээр нисэхээ байг гэхэд газраас тодорхой өгөгдсөн зайтайгаар нисдэг болох байх. Бүх машин тэнгэрээр хязгааргүй нисвэл 1-рт зохицуулалтын асуудал бэрхшээлтэй, 2-рт осол аваарын асуудал байна. Тэгэхээр яасан байх нуу. Ямар ч шавар, ямар ч экстрэм нөхцөлд газраас 1м, эсвэл 2м нисчих учраас тэрэнд дугуй хэрэггүй, 4 дугуйн хөтлөгч хэрэггүй, lsd хэрэггүй. Миний охин жишээ нь Парис ягаан өнгөтэй, 500 кг жинтэй жижигхэн машинаа өөрөө жолоодож нисээд Бурхан халдун орчихоод ирж болох нь. Бага байхад Каллисто гараг гээд нэг орос ном уншиж билээ. Тэр зохиол дээр яг тийм машинууд гардаг. 2 дурлалт хосууд зугаалахаар яваад машиныхаа татах хүчний талбайг идэвхитэй болголгүй мартаад орхичихсон чинь салхинд туугдаад алга болсон байх жишээний. Зам хийх гэж заавал асфальт дэвших шаардлагагүй, машины урсгал хэвтээ тэнхлэгт зэрэгцэх биш босоо тэнхлэгт зэрэгцэнэ. Машинууд ямар ч нөхцөлд мөргөлдөхгүй smart болох учраас замын цагдаа зөвхөн гэмт хэрэгтэн хөөх үүрэгтэй л хоцроно. Кузов засвар байхгүй болно. Хэ хэ энэ нээрээ яг ийм болно гэж бодогдоод байдаг юм шүү.
Re: Tuugii
Posted: Wed Oct 22, 2014 10:20 pm
by freekiller
Адагчуулганы мананцар.
Re: Tuugii
Posted: Thu Oct 23, 2014 10:52 am
by Naraa
Каллисто гариг дээр тийм юм гардаг билүү? Бөмбөрцгөн сансрын хөлөг ирээд л, Оросод газардаад
байдаг ном мөн биз дээ?
Re: Tuugii
Posted: Thu Oct 23, 2014 11:01 am
by IrmuuN
starline тийм хэрэгтэй эд гэжүү?? их иддэг машинд онцгүй л юм шиг.
Re: Tuugii
Posted: Thu Oct 23, 2014 2:01 pm
by Tuugii
Naraa wrote:Каллисто гариг дээр тийм юм гардаг билүү? Бөмбөрцгөн сансрын хөлөг ирээд л, Оросод газардаад
байдаг ном мөн биз дээ?
Мөн л дөө мань хэдийг Каллисто дээр оччихсон байхад нэг хосууд дурсамжаа ярьдаг санагдаж байна.
Re: Tuugii
Posted: Thu Oct 23, 2014 2:09 pm
by Tuugii
IrmuuN wrote:starline тийм хэрэгтэй эд гэжүү?? их иддэг машинд онцгүй л юм шиг.
Өмнө томахавк ашигладаг байхад надад хамгийн их таалагдсан зүйлс:
1. Дохиолол гэсэн утгаараа хаана ч тавьсан хулгайчаас бол санаа зовдоггүй. /Мэдээж эзгүй уулын аманд хаячихвал ч сонсох хүн байхгүй орилуулсаар байгаад ухчих учраас хэрэггүй/
2. Алсын асаалт нь өвлийн хүйтэнд өглөө гэрээсээ гарахаасаа 10 - 15 мин өмнө асаачихаар машин дулаан болдог нь биед амар нөгөө талаас хөлдүү машин асаангуутаа явахгүй учраас эдэлгээнд тустай
3. Удирдлаган дээрээсээ машинаа түгжсэн эсэхээ харчих учраас эргэж очиж хаалгаа татахаас нааш санаа амардаггүй над шиг уймраа хүнд амар
4. Ямар ч хучлагагүй, яах ч аргагүй газар хонолоо гэж бодоход цагийн тохируулга нь асуудал шийдчихнэ.
5. Дээрмийн эсрэг горим нь хэзээ нэг өдөр миний аминд орох ч юм билүү
Одоо starline сонгох гээд байгаа нь Тайван үйлдвэрлэгчийг Оростой харьцуулах бодолтой байна. Тэгээд ч 2 жил баталгаа өгнө гэсэн. Дээрээс нь 4 дугуй хэзээ мултлаад явчих бол гэж санаа зовохгүй унтах.
Бензин бол яахав дээ үсрээд 100-д 2литр нэмэгдэнэ биз. 3200 төг шд. Би 7 хоногт 100 явдаг гэж бодохоор 7 хоногийн тав тухын төлөө 3200 төг болоо шдээ л гэж бодогдож байна. Өнөөдөр 3200 төг-д олигтой тамхи ч авч хүрэхээ больж дээ.
Re: Tuugii
Posted: Thu Oct 23, 2014 2:59 pm
by Tuugii
Зун нэг Dodge viper байж байгаад алга болсон байсан. Зарагдчихсан юм болов уу гэтэл дахиад гараад ирсэн байна. Өөр viper уу, эсвэл нөгөөх үү мэдэхгүй.

бас л айхтар үзүүлэлттэй машин юм аа. V10 8.4 литр 2008 Dodge Viper SRT10 - 600 морь энэ жижиг биенд байгаа. 100 км/ц 4 хүрэхгүй секундэд авна. /Манайд нөгөө Порше-гоос өөр иймэрхүү үзүүлэлттэй машин байхгүй байхаа/ 6 шатлалт manual, 320 км/ц гэсэн байна хянах дээрээ. SRT10 гэхээр Street and Racing Technology гэнээ.
Re: Tuugii
Posted: Thu Oct 23, 2014 11:05 pm
by Temuujin
gtr35 bgaa
Re: Tuugii
Posted: Fri Oct 24, 2014 12:54 am
by Exotic
600+ hp mashin 2 baigaa, baih baihdaa bur AWD hehe
Re: Tuugii
Posted: Fri Oct 24, 2014 10:14 am
by Tuugii
Temuujin wrote:gtr35 bgaa

Энэ мөн үү? Өнгөрсөн зун циркийн ард нилээн зогссон. Хажуу талын audi-г сонирхоод зургийг нь авч байсан байна. GTR тюнинггүй нь 542hp юм биш үү. awd twinturbo 3.8
Re: Tuugii
Posted: Fri Oct 24, 2014 10:18 am
by Tuugii

6 сарын өмнө Японоос гайгүй used амортизатор авчирсныг сольж тавьсан. Одоо урд 2 нилээн муудсан байна гэнэ. Шоо шинэ ориг амортизатор тавьж үзэх юмсан. Бараг машинаас үнэтэй болох байх даа хэхэ.