Нараагийн тэмдэглэл
Posted: Fri May 23, 2014 11:33 am
Аабар бээбэр думааяа Ээрка дээрка Моончиг жоончиг.....
Хүний хүүхдүүдтэй адилхан хуудастай болъё гэж
Бусдын хөтөлдөгтэй адил блогтой болъё гэж
Сарын сайныг саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж
Өнөөдрийн энэ өдрийг өлзий дэмбэрэлтэй
Сайн өдөр хэмээн энэхүү блогийг бичиж эхэлсэн юм байна аа.
Зээ миний өөрийн хүлгүүдийн товч түүх гэвээс
Баруун талаас нь харахым болвол барс арслангийн шинжтэй,
Урд талаас нь харахым бол урж тасдахаар царайтай,
Нood-ийг нь сөхөөд харахым бол
Хүүхдийн б00жгой шиг турботой
Хөндлөн зүрх, хөнгөн явдалтай
Наран улсын инжинааруудын
Нарийн тооцоолж бүтээсэн
Арал улсын аймгийн начин
Бэлтгэл хийчихвэл бэлчээр нь тэлэх
Субару хүлгийг 2-н зэргийг эдлэн хэрэглэж
Сунасан замыг эвхэн, давхиж явсан юм байна аа.
Легасиг болбоос пуужин хэмээн андуурч
Твин турбог болбоос N0S гэж эндүүрч
Ви унасан хүүхдүүдэд дэвсүүлж нэг үзэж дэвсэж нэг үзэж
Винчтэй бол бараг офроод хийчихээн шахаж
Цөс ихтэй залуу насны гайгаар
Цөмөрсөн мөсөнд унаж үхэхийг нэг дөхөж
Хурган шаварт болбоос найзууддаан бааварлаж
Хүний унаагүйг болбоос унасан мэт аашлаж яваад
Эс Эф-ийн толинд цэг болон хоцорч
Эр миний цээжинд цус амтагдатлаа шаралхаж
Эрхий хуруугаа тайрч хол шиддэгийн даваан дээр
Энэхүү машинаан би зарсан юм байна аа.
За тэгээд
Субару Форестерийг болбоос гүйцдэг машин хайж
Сар жил олныг үдэн байх хугацаандаа
Сток тэргүүдийг харицуулан бичлэг, нийтлэл шагайж
Спорт машиныг болбоос хурган судалсан гэнэ ээ
Он цагийн эрхшээлд машины хэрэгцээ гарч
Одоо нэг тэрэг авъя гэж шийдээд
Өөрийн хэрэгцээндээ таарсныг бодон байж олоод
Өнөө унаж байгаа сааралтайгаа хувь заягаар таараад
Эксперт Зулааг урьж залан шинжүүлээд
Эргэлзэх юмгүйгээр худалдан авч байсым гэнэ ээ.