Page 1 of 14

Jargale хуудас

Posted: Fri May 16, 2014 12:31 pm
by Jargale
зиа хүн болгон л өөрийнхөө машинтай холбогдсон түүхийг сийрүүлээд байх юм. би бас анх ямар машаанаас эхэлсэнээ бичнээ яадгын.
манайх гэдэг айл ийм
Image
байлаа бүүр яг ийм өнгөтэй шүү.
тэгээд хөдөө гадаа аав ээж маань их ч явдаг ажилтай байж би ч дагаж явна гэж нөхцөлгүй байж.
1994 95 оны үед юмуу даа ийм сайхан газарлуу
Image
аавыгаа дагаад ажилаар явлаа. Өгий нуур суман дээр очоод удаа ч үгүй байж байтал хөдөөнийхөн аав болон жолоочыг дайлж цайлж эхлэвээ.
тэгсэн эцэс сүүлд нь аавтайгаа машин угаах, дугуй солих гэх мэтээс өөр зүйлийг хорхойсон хийж үзээгүй нөхөрт машин унаж явах алтан боломж гарч ирсэнээр анх төмөр хүлэг гэдэг зүйлийн рулийн ард жинхэнээсээ суун араа, хааз, конс, тормостой зодолдож үзсэнээр машин гэх нэртэй төмөрт дурлан маш сайн найзууд болох гараагаа эхлүүлж билээ. тэр үед ч учираа мэдэхгүй жаахан нусан таг суудал дээрээ суучихаар хамраа харж чадахгүй тормосоо гишгэж чадахгүй байсан байж зогсоороо унах үгүй мөн дуртай байждээ. за дараа нь манайх гэдэг айл чинь
Image
юмтай болоод л бараг өдөр болгон би угааж өгч будгийг нь халцалсан байхөө. тэрнээс өөр машинд эрх дураараа суух боломж байхгүй байсан юм чинь. бас болоогүй ээ дундуур нь байрны голоор унаж явна гэж байгаа, үеийн болоод байрныхаа хүүхдүүдэд гайхуулна.
нэг өдөр хичээлдээ яваад гэртээ ирсэн чинь харин Лада маань ийм зүйл болон хувирсан байв.
Image
би гэдэг хүн чинь хараад пий паа болоод л ямар ч гоё зөөлхөн юм гээд л. тэгээд л тэсвэр алдаад л ааваа би нэг бариад үзчихая гэтэл гайхаж харж харж байснаа чи чадах юм уу гэснээ май гээд түлхүүрээ өгөхөд ёстой л нар баруунаас гарах шиг болж билээ тэр жаалын. 1997 билүү 1998 оны үед ах гэдэг хүн маань Герман гэдэг улсруу яваад ирэхдээ харин ч нэг нүд бүлтэлсэн зүйл авчирсан нь
Image
болон
Image
байдаг байгаа. ёстой чөтгөр алгад гэж гэдэг нь болж би гэдэг хүн чинь байж суух газаргүй болоод ахыгаа панаалдаж эхлэн биз. үеийнхэн дундаа тасарчихсан харагдах гэж гуйж нэг унаж хулгайлж нэг унаад л. за тэгээд ах аав 2- ын али нэг нь жаахан балгачихаад ирэх юм бол миний нар гарч байгаа юмдаа хохо
ах дараагын явалтан дээрээ найз нартайгаа дахиад явах болоод хамт явах нэг нөхөр нь гэнэт эрүүл мэндийн шалтгаанаас болоод явж чадахгүй байдалд хүрвээ. тэгээд л ахын толгойд нэгэн мэргэн санаа орж ирсэн нь кабины бороор дүү буюу би гэдэг хүн болж байгаа юмдаа.
за тэгээд хятад оросоос цааш гарч үзээгүй байсан хүүхэд чинь ахыгаа дагаж
Image
болоод л Германы машин зардаг одоо манайхаар бол Да Хүрээ юмдаа тийм газраас (үнэндээ бол УАЗ 469, мэр сэр явах Ланд 80 болон Патрол Пажероноос өөр 4х4 гэдэг машин үзээгүй байсан нөхөр чинь)
Image
Image
Image
Image
Image
гээд энэ хэдэн машиныг ээлжлэн барилцсаар 14 орчим хоног яван монголдоо буцан ирж билээ. машинаа ч сайн бариж чалахгүй бацаан хурдны зам гэдгийн учрыг ч олохгүй
Image
ингэсхийж үзээд л гавьяа байгуулсан хүн шиг ирж билээ. ингэж явж байж бас амандаа тамхи зуусан байсаныг яана гээч.

Re: Jargale хуудас

Posted: Fri May 16, 2014 12:55 pm
by Jargale
за тэгээд Соната 1 гэдэг машины үйл тамыг идэж идэж (би туршлагажиж байгаа ухаантай юм)
Image
ийм хурдан удмын машиныг авсанаар хурд хүч юу вээ гэдгийг мэдэрсэнээр энэ төмөртэй бүүр зууралдах замруугаа орсондоо хөөрхий.
энэ үед ч сайхан л явдаг байж мөн сайн туршлагажиж.
яахав туршлага муутай гар унаж байсан юм болохоор (одоо бодоод байхад бензинээс өөр юм хийдэг байсан юм болов уу бүү мэд) яалтчгүй солих шаардлага гарч
Image
усан цэнхэр өнгөтэй 2,5л мотортой машинтай боллоо. даанч өмнө нь дандаа бага бензин зарцуулалттай машинтай байсан хүмүүст чинь пий паа болтол нь нүдэн дээр идээд л хэлэх ч юм биш. тэгсэн нэг өдөр аав шууд л нөгөө сайхан усан цэнхэр өнгөтэй төмөрийг чинь
Image
болгочихоод ороод ирэхгүй яахав. за тэгээд би гэдэг хүн чинь хулгайгаар машин унаж явж байгаад дэлбэ амбаардуулж баригдаад л, сүүлдээ ч замын цагдаа нар нь андахаа байж машин унах ч шаансгүй болговоо.
гэтэл ангийнхаа хүүхэд яриж сууж байгаад гэнэт мэргэн санаа төрж найзынхаа ээжийн машиныг хулгайгаар унахаар шийдэж (өөр машин унаад явбал цагдаа нар танихгүй гэдэг бодлоор)
Image
унадаг болов, ээлжлээд л яваад байнадаа харин ч нэг. тэгж тэгж нэг юм ном журмаар нь машин барих эрхтэй болоод л тэгсэн аав маань за одоо ингээд албан ёсны жолооч болсон юм чинь гээд л (сайндаа ч биш ээж дүүгээ ийш тийш нь зөөж бай гээд) ниссан примира гэдэг машин албан ёсоор минийх болсоноор машиныг эвдэж засч элдвээр ухаж эхэлсэндээ.
энэ машинаас ч хойш бас л олон машин сольсон байна шүү. одоо бас ч гэж учир жанзантай унадаг болж, засч сэлбэхээ боддог болжээ хөөрхий.
залхуу хүрсэн тул дараа дараагынхаа машинуудыг үргэлжлүүлэн бичиж оруулнаа хэхэ

Re: Jargale хуудас

Posted: Fri May 16, 2014 2:10 pm
by Ariuka
umshaad duuschlaa daraagiinhaa gyalalzuulaarai he he

Re: Jargale хуудас

Posted: Fri May 16, 2014 2:41 pm
by Baaska
Манай форумын идэвхитэй гишүүдийн хувийн хуудсууд ч бас л гоё гоё бичлэгүүдтэй шүү үргэлжлүүлээд л уншаад баймаар

Re: Jargale хуудас

Posted: Fri May 16, 2014 3:34 pm
by Jargale
үргэлжлэл (хоол идээд дулаацсан тул бичихээр шийдлээ нойрыг хүргэхгүйн тулд)
Примира гэдэг машинаараа их ч дэмий тэнэж уралдаж янз бүр л болж байлаа тэр үед ямар одоогынх шиг хурдан удмын сайхан сайхан машинууд байсан биш бараг л бүгд бүдүүн дуутай яндантай л бол гэдэг байсан цаг үе.
унаж уралдаж явсааран байгаад мотороо зууруулаад анхны том даваан дээрээ ирж билээ. одоо яах уу гэдэг бодол яаж янзлах уу гэдэг бол хаанаас мөнгө олох уу гээд л. тэгсэн гай газар доороос гэгчээр танилын маань ах нь яг ижил тэргийг унагаачихсан хэрэгтэй юмаа тайлаад ав гэдэг юм байна. машинаа явуулахын тулд юу ч мэдэхгүй нөхөр (цахим ертөнц бол хол тасархай байсан) ахынхаа найзаар хэлүүлж цээжилж байгаад л граждаа байсан багажаа хамаад нэг найзтайгаа очоод 3н өдөр ноцолдож байж арай гэж мотороо аваад буцаагаад нөгөө машинаасаа моторыг нь салгаж аваад өөрийнхдөө тавина гэдэг шууд тэр үед сэтгэлээр унаад яг шамбийсан шүү. хүний урманд 5н бул гэдэг юмаа олигтой мэдэхгүй нөхөр чинь юу элэнцэг паланцагны мотор сольж тавих. мотор бол өөдөөс шууд л мангар салаавч бид 2- ын аманд чихээстэй.
япон машины мотор сольж тавьж байсан туршлагатай хүнээр заалгуулая гээд бүх юмаа машиндаа хйигээд нөгөөх Спортайж гэдэг машинаараа чирээд одоо вокзалын ард орон сууцны голд хуучин ноос угаах цехийн хашаанд очиж билээ.
пээ тэр мотор тавиад сурсан хүмүүс чинь шал анги бараг хаана нь юуг нь яаж хийчив гэхийн зуургүй л угсраад за одоо дардаа л гэж байна. дартал байдаггүй тэгсэн ах хүү үзэж үзэж байснаа за машин сонирходог уу л гэж байна тийм ах гэсэн чинь үнэхээр сонирходог юм бол би нэг юмыг нь дутуу орхисон чи намайг хоол идчихаад ирэх хооронд залгаад асаасан байгаараа гэдэг юмдаа.
хахаха бид 2 хагас өдөржингөө хайгаад ноцолдоод түй май шүү. тэгсэн акк- ын нэмэхийг нь цаад тал дээр нь боолгүй орхисоныг л олоогүй юмдаа.

за тэгээд муу хар саарал тэргээ тордоод сайхан болгож байгаад л
Image
орж ирсэн ийм тэрэг болгож тав тух намбалаг байдлыг мэдэрч хэсэг амар сайхандаа жаргадаг юм байна.

бас болоогүй ээ дундуур нь бөгсний загатнаа гараагүй хүн чинь
Image
ийм янзын эд авч унадаг юм байна. даан ч яасан онхолдсон байна тэгээд амьд үлдсэндээ баярлаад зарваа хөө. аваад ч удаагүйдээ зайлуул сар болсон уу үгүй юу. зуны сайхан дэлгэр цаг байсаныг ч хэлэх үү ядаж байхад нь.
за тэгээд мэнд үлдэхдээ өөрийнхөө спортоор хичээллэх эрхийг нилээн олон жилээр хасаад өгсөн шүү. одоо ч гайгүйлдээ гамтайхан байвал.
ер нь тэгээд 4н дугуйтай юм нь аминд өлзийтэй юм байна гээд кристагаа овоо юм хумыг нь хийгээд сайхан цэмбэгэрээр нь жил гаруй унаж байсаны дараа гай нь дуудаж багануур яваад буцах замдаа налайхын цаах нь 2 3 эргэчихдэг байгаа.

2 3 хоногоос очоод ачаад авах хооронд чинь аль хэдийн тоносон байсандаа хөөрхийг минь. тэгээд бодсон зүйл нь юу вээ гэхээр сайхан тухлаг л бол аюулгүй байдалыг бас бодолцсон л байдаг юм байна гэж бодсон бөлгөө.
ачиж хотд авчираад шууд л жиргэж өгөөд л олсон мөнгөөрөө
Image
ийм зүйлийг авсандаа. сайхан тухлаг намбаагаад л их дажгүй шүү. бензин зарцуулалт ч яахав тэгээд том мотортой тэрэг унаад дассан байсан болохоор 15л орчим идэлтэнд гайхахаа ч болисон байсан юмдөө.
windom гэдэг машины сайханыг бишрээд л унаж байсан чинь аав дүү 2 бид 2 машингүй болсон тул машинаа зээлээч гэдэг нэрийдлээр аваад л идэн тат ар нь түц болсондоо хөөрхий.
аа тэр үед сагсуу сааралыг найз маань улаанхуарангын зогсоол дээрээс очиж авах үетэй давхцсан юм байна. Эээээ бүү үзэгд субару гэж юу вээ жинхэн машаан гэдэг чинь л эндээ гэж бодогдоод л ямар нэгэн байдлаар субару л авч унах хэрэгтэй гэж бодогдоод тархиа сайн ашиглаж мөдхөн болнодоо гээд өнгөрөв. төсөл ч амжилттай хугацаандаа дуусав урамшуулал цалин, бонус нтр бодогдоод л дансанд пал хийтэл мөнгө ороод ирдэг нэгэн сайхан өдөр УБ- д байдаг бүх л машины захаар явлаа субару гэдэг машин авна гээд л. тэгэхэд дөнгөж л форри, легаси гэх мэт тэргүүд орж ирж байсан үе. огтхон ч сэтгэлд нийцсэн юм гарч ирэхгүй явж байтал east худалдааны төвийн зогсоол дээр
Image
намайг эзэмдэж чадуул чиний үнэн ч анд V6- уудыг чинь батирч өгье гээд харж билээ. 2.5л механик, dual range савкин оруулгатай салон өндөр зэгзийгээд л яавал ч яана шүү гээд олилзоод л. тас сток тэргээр баахан алтеза, чейзер гэх мэт машинуудыг батирч эхлэлгүй яахав. шороон зам дээр харрейр, си ар ви, жижиг сажиг пажеро болон бусад фуллтаймтай тэргүүд бол цаашаа шүү гээд л. шулуун гараад гишгэсэн V chaser- уудыг урдаа гаргахгүй явсаар л. зам муутай газар урд гараад байх юм бол хажуу талын шороогоор нь базчихна шороогоороо дарчихна.
хөөрхийг ч их ч янз бүр болгосондоо. аргагүй шүү дээ. цахим ертөнц бут шааж эхэлж байсан юм чинь. энд тэндээс юм үзээд л ийм болгоно гээд л өндөр нам арзгар сарзгар гээд л...
тэгж тэгж хөдөө явдаг ажилтай болоод л зараад машингүй болоод хөдөө яваад өгөв.
хөдөө очсон чинь миний зүрх сэтгэл 2- ыг эзэмдэхээр сайхан 2 амьтан байнаа.
1, Image
2. Image
2 уулаа дүлий цагаан ямар ч ялгаагүй 4200 дизель.
ингээд л нөгөө хурдан удмын машин онроуд дээр сонирхож байсан талаар өнгөр ч байгаа юмдаа хөөрхий.
зүгээр явж чадахгүй гэнэт гэнэт мэргэн санаанууд нь орж ирээд замгүй газраар зам гаргаж явах, элсээр явах, цасаар явах гэх ид шидийг нь харицуулан харж эдэлсээр л.
миний хувийн дүгнэлтээр бол Ланд гүйлт сайтай зүтгэх хүч нь патролыг бодуул муу санагдсан. мөн элгээрээ нам хэвтсэн элс болон шаварт цаашаа.
патрол яахвээ хямдхан материалаар салоноо хийсэн битүүмж муу гэхдээ зөөлөн зүтгэх хүч сайн тогтвор суурь сайтай. хэр баргийн юманд *** нь тэнээд байхгүй тэнцвэртэй, бас голын усанд урсах нь бага. түлш зарцуулалт адилхандөө ямар ч ялгаа байхгүй зүтгүүлээд л байвал гудраад л байна.
зиа тэгээд хотд ирэх болсон чинь хотд унаа тэрэггүй бол нэг л явахгүйнээ. санаанд ч ороогүй найзтайгаа пиав миав гударчихсан сууж бйасан чинь ломбарданд байгаа машинаа мань нь зардаа жаахан хийлгэх юмтай авах хүн мэдэж байгаарай гэдэг юм байна. өдөр хоол идэнгээ гударч байсан 2 гар халамцуу гар хөтлөлцөөд Уран ган дээр ирвээ тэгсэн чинь тоосондоо дарагдчихсан
Image байх нь тэр. зиа наймаа хийчихая 2уулаа гээд л минийх болсондоо. япон машин элдвээр нь ухаж байсан хүн чинь герман гэсэн чинь нэг л бишдээд мэдэхгйү оргидог юм байналээ шүү.
одоо ч ууг нь сайхан болоол байгаан. тэгсэн яасан аавын машиныг дүү бодитыг нь хөтөлчихсөн байлгүй яахав. тэгээд л хуваангаад л эхлэнгүүт ер нь бол 100 80н хувь нь тэдний гэрийн гадаа зогсдог болж байгаа юмдаа.
одоо яах уу гэсээр хэдэн машин нааш цааш болгодог найз нартайгаа сууж байсан чинь хоронд хордсон 2011 оны МТ, 4800
Image
гараад ирэхгүй яахав. яаж дуугүй хараад суухав хорыг нь батаар нь хордуулалцаж өгөөд л тас.
тэгээд энэ нөхрийг
Image
болгохоор сэтгэл шулуудаал хэдэн бор юм цааш нь хийгээд л овоо ч хуримтлалтай болоод сайхан болж байтал хүүхдүүд том болж байна байр саваа томруулах хэрэгтэй чиний төмөр ч яахав онхолдож янз бүр болоод хашрахгүй байна уу гэхэд эхнэрийн attack- р хуримтлуулж яг юм хумаа авдагын даваан дээр байшин бололгүй хаачихав. хамаг төлөвлөгөө нам унаад л таг стокоор нь унаж байгаад хотд нэг газар ажилд орсон чинь засгаас
Image
уна гээд өгчихлөө. одоо яах уу Том харыгаа гэдэг бодолтой гражгүй хүн чинь хаанаа хадгалнаа гэж байтал ээжд маань мэргэн санаа төрсөн бололтой хахаха. одоо ч бас л нааш цааш будлих дээрээ л хүрч байх шиг байнадөө хөөрхий. за тэгээд өвчингүй л байвал ямар хамаатайн гэж бодоод л явуулнадаа.

Re: Jargale хуудас

Posted: Fri May 16, 2014 3:46 pm
by Jargale
2000 оны эхээр юм юм байна.
муу шар 469 янзалж уралдах мэргэн санаа (Батхүлэгт) төрөөд ааваасаа зөвшөөрөл хүстэл, аавын нүд нь гялзаал тэг тэг аав нь спонсорлоё дахиад 1 469 аваад өгье чи харин ээжээсээ зөвшөөрөл аваарай гэдэг юм байна.
за тэгээд нүдэнд ч
Image
иймэрхүү юм буугаад шөнө ч унтаж чадахгүй бараг л (тархин дотроо аль хэдийн машинаа ухаад эхэлчихсэн) мөрөөдөлдөө шумбаж байв.
ээжийн ая тал аалийг нь харж байгаад зөвшөөрөл авчих гээд л орой эрт гэртээ ороод л хоол ундаа хийгээд л гэрээ цэвэрлээд л хэдэн өдөр панаалдаж панаалдаж байгаад нэг өдөр асуусан чинь ёстой үсээ сэгсэлзтэл алгадуулдаг юмдаа харин ч нэг хахаха.
намайг амьд байгаа цагт наад төмрөөрөө уралдана ч гэж ярихгүй гэх нь тэр. аав ч балиашиглаад дэмжүүлчих гээд үзсэн юм биш хамтдаа нам загинуулаад мөрөөдөл маань
Image
болсондоо. энэ тэргийг маань хамаатны ах маань аваад л хөдөө явсан тэндээ гэрийнх нь гадаа амбаар болсон сурагтай. Ладаг маань бас л хамаатны хүн авсан Казакстанруу гарчихлаа сурагтай байна

Re: Jargale хуудас

Posted: Sat May 17, 2014 12:26 am
by bd
Jargale ch avtiin baylaag tuuhtei hun bna shd.

Re: Jargale хуудас

Posted: Tue Jun 03, 2014 4:20 pm
by Jargale
зиа нэг бороотой өдрийн чийгтэй салхи оруулчихая. сайхан хар тэрэгээ (патролоо) өгөөд явуулчихлаа.
бас л сэтгэл сонин байнаа байна болдог юм байна.
одоо харин яахуу гэдэг дээрээ ирэв. 1 өндөрхөн юмны ая тал бодохгүй бол ч ...
зуна сайхан дэлгэр цагууд ирж байхад хүний машин царай алдана гэдэг ч бас тийм юмаа тээ хүссэнээрээ явж болохгүй.
Image
энийг та нар юу гэж бодож байна?

Re: Jargale хуудас

Posted: Tue Jun 03, 2014 4:53 pm
by IrmuuN
Баялаг түүхтэй юм байна шүү.

Re: Jargale хуудас

Posted: Tue Jun 03, 2014 6:58 pm
by GaNBaYaR
гэр бүлээ арын хаалгаар оруулаад л ажилчин ангийнхан шиг явах уу?
таалагдах болов уу?

Re: Jargale хуудас

Posted: Tue Jun 03, 2014 8:48 pm
by bd
Loooooooong uu. Bi lj78g songoson.

Re: Jargale хуудас

Posted: Tue Jun 03, 2014 9:26 pm
by Alias
Jargale-н хуудас гоё шүү. Нэг тийм цаанаа нүнжигтэй байдаг юм.

Ийм loong авбал авгай чинь сална гэхгүй юу? Гайгүй бариач эд нартай одооноос танилцахгүй бол болохгүй шүү. Хүүхдүүд чинь ард нь үсэрч явсаар байгаад толгой тархи нь гэнэт эргэх, гэнэт унах энэ тэр асуудал гарах вий.
Бага байхад хонины хонхорт суугаад 500км дотор муухайрч давхисаар байгаа д явдаг байж билээ. Ганц бодох юм хэзээ бууж хэзээ газар харуулах бол гэнэ. Урд сууж байгаа том хүмүүс юм яриад л тааваараа явна. Ядаж байхад манайх урд талдаа 2 Эксэл сандалтай 69-тэй, тэгээд ард талдаа супер 69-н сандалтай 31512 /хагас супер ч гэдэг, бардактай, тэгсэн хэрнээ цонх арчигч нь дээрээсээ биш доороосоо, хаалганы бариул нь хуванцар, 24 мотор, супер кроп, байлдааны бөгстэй гээд юм юмтай эд байж. Одоо ч байгаа л даа, явдаггүй болхоос биш, Зүүнхараад айлын хашаанд байдаг юм гэнэ лэ./

За тэр яахав. Loong авахаасаа өмнө авгайтайгаа сайн ярилцаад санаа оноо жин тан болоод ирээд болмоор бол хурдтай хүчтэй дизел 80 авбал арай тухтай биш үү? Бас авгай даргын суудал дээр, хүүхдүүд ард тухтай, ядахдаа кондишн жаатай үлээлгээд хөдөө яваад байхад муугүй яа?

Надад бол Дизелл зөв их таалагддаг юм. Дизелл буруу байсан ч яахав дээ үнэндээ...

Image
Image

Re: Jargale хуудас

Posted: Tue Jun 03, 2014 9:42 pm
by odb
long тав тухын хувьд тиймхэн, хүн биш цэрэг зөөхөд зориулсан :p troop carrier гэдэг нэртэй амьтан болохоор тэр байхдаа. том амбаарны хэргийг байнга гаргах биш энэний оронд 78 80 этр дээр болов уу

Re: Jargale хуудас

Posted: Wed Jun 04, 2014 12:17 pm
by Jargale
эхнэр бол санаагаа хэлж байналээ. надаа хотд унаад явахаар приус байсан ч хамаагүй машин аваад өгчих тэгээд чи өөрөө тэр ямар амбаараа авах нь надаа хамаагүй гээд. тэгээд л хааяа ч дур зоргоороо хөдөө явах юмаа л бодоод. Лонг гээд байгаагын шалтгаан нь хямд бас он залуу. тэгэхгүй 80 гэхээр чинь аль тэртээх бараг л 20н жилийн өмнөх машин болчихлоо шүү дээ одоо чинь.
яахав сайхан 10 аад жил болж байгаа лонг авлаа гэхэд ар талд нь шургуулга хийгээд хөдөө гадаа явахад ойр зуур хэрэг болох бүхий л зүйлсийг шингээчихнэ. хоол хүнс гэх мэт зүйлсд хэрэг болохуйц. тэгэхээр тэдгээрхи маань ойролцоогоор 100кг дарна. бас 2 запас дугуй нөөц бензин гэх мэт зүйлсээ ачихаар бас хөөрхөн хэдэн кг татаад ирнээ. за ойролцоогоор 250 кг гэдэг чинь нуманд хангалттай даралтыг өгөөд ирэхээр нөгөө нэг дэвхрэг шиг тонгочихно гайгүй болоод сайхан болноо гэж тооцоод байгаашдээ. мөн доторхи салоныг нь сайхан дулаалаад битүүмжийг нь сайжруулаад тухтай сандал тавина гэж бодож байгаа.
гаднаасаа иймэрхүү дүр зураг
Image
харин дотроо иймэрхүү шургуулгууд
Image
гэж л бодоод мөрөөдөж эхлээд байна даа
Image
нэг ийм л юм энэ бөөрөнхий ясан дотор байгаад байна

Re: Jargale хуудас

Posted: Wed Jun 04, 2014 8:53 pm
by Ariuka
Сайхан л харагдаж байна харин би бол гэр бүлээрээ бөөнөөрөө яавах сонирхолтой гэхдээ хэнииг нь ч тух алдуулахгүй томхон юум мөрөөддийн хүн хүний сонирхолоо гэж гэхдээ наад амбаар чинь бас л хараа булааж байна шүү