Tesla motors
Posted: Thu Feb 20, 2014 12:35 pm
http://en.wikipedia.org/wiki/Tesla_Motors.
Анх танилцуулагдсан хувилбар бол Tesla roadster
Спорт загвартай.2010 онд дундаж үнэ 109000 дойлуур байжээ.Roadster sport хувилбар нь 100км/ц хурдыг 3.7 секундэд авдаг(цахилгаан машины давуу тал хурд авалт).2012 оны байдлаар 2400 орчмыг зарсан юм байна
За дараа нь гарсан хувилбар бол их сонирхолтой.full size sedan Tesla Model S.Жинхэнэ америк седан гэж болно.
Өмнөх спорт загвар борлуулалт муутай байснаар компани алдагдалтай ажиллаж байсан бол Model S хувилбар компанийг аварсан гэж болно.Хангалттай сайн зарагдаж компаниа хэцүү байдлаас аварсан.
http://en.wikipedia.org/wiki/Tesla_Model_S энэ модел одоогоор голлох хувилбар.400 морины хүчтэй.85kw баттеритай нь нэг бүтэн цэнэглэлтээр 420км-ээс дээш явна.60 нь бол 320км-ээс дээш.Энгийн 120вольтийн цэнэглэлтээр бол цагт 8км явах цэнэглэлт хийнэ.оройд 10 цаг залгаад хоноход 80км цэнэглэлтээ хийх юм байна.Мөн тусгай цэнэглэх төхөөрөмж залгаад цэнэглэх хурдыг нэмэгдүүлж болно.2012 онд 25000,2013 онд 22000 орчим зарагдсан(дэлхий даяар).Энгийн 60 баттеритай хувилбар нь бусдаасаа хамгийн удаан буюу 100км/ц хурдыг 5.9 секундэд авна.2100кг жинтэй, 4,976 mm урт овоо амьтан.Америк машины гени.Байгаль орчинд ээлтэй байдлаараа юун приус эд нар.Жинхэнэ economy машин.NHTSA үнэлгээгээр 5одноос 5 авсан.Ослын талаар хангалттай найдвартай гэх боловч шатсан тохиолдлууд нэлээд гарсан юм байна.
А харин 2014 ондоо багтаж Tesla Model X -ийг гаргах сурагтай

Одоогоор техник үзүүлэлтийн талаар баттай мэдээлэл гараагүй байна.85kW аар 430 km,60kW аар 340 km явах болон 100км/ц хурдыг 4.4 сек авах зэрэг шум л явагдаж байна.
Энэ их дажгүй тойм байна
Гол нь үнэ ,бас тэнхлэг намхан нь дутагдалтай тал.Яагаад гэвэл доод шалны дагуу баттеригаа байрлуулсан байгаа.Манайд доогуураа цохиулахгүйхэн явнаа гэвэл хотын төвөөс цаашлахгүй болчихно.