"Бурхан Халдун 2013" Офф-роад Аялал
Posted: Wed Sep 11, 2013 2:50 am
Өмнөх аяллын багийхан маань 9 сарын сүүлээр дахин нэг офф-роад аялал хийе гэж ярилцан энэ удаад Бурхан Халдун уул руу зам хамаарахгүй чиглэлээ л бариад явцгаахаар тохиролцсон билээ. Замын нөхцөл байдлын хувьд хэт хүнд ч байж магадгүй тул аялалд оролцох хүмүүсийг машин тэрэг болон хувийн бэлтгэлээ сайтар хангахыг хүсэж байна.

Маршрут:
Улаанбаатар - Мөнгөнморьт (~220km) - Бурхан Халдун (~100km) - Улаанбаатар (~350km) /Нийт: ~700 km/
Аяллын хөтөлбөр:
- Аль нэг баасан гарагийн орой ажлын цаг өнгөрөнгүүт буюу 7-8 цагийн үед бөөнөөрөө цуглан оройдоо багтан Мөнгөнморьтод очиж хоноглох. (Орой нь болон хагас сайны өглөө идэх хоол хүнснээс гадна гэр, буудал зэрэг олдохгүй байх магадлалтай тул хүйтэнд хонох бэлтгэлээ хангах)
- Хагас сайн өдрөө нийтээрээ хоол ундаа базааж аваад эртхэн хөдөлж шууд уул руугаа чиглэн явах. (Замын нөхцөл байдал ямар ч байж болох тул бүх талыг бэлтгэлийг хангаж, өдөртөө амжин ууландаа хүрч, аль болох дээшээ авирч, буцаж буун тэр хавьдаа хоноглох)
- Бүтэн сайн өдрөө УБ луу буцаж хөдлөн оройдоо амжиж ирэх.
Уг аялал бүх хүнд нээлттэй ба оролцох хүмүүс нь явах болон дайгдах машинтайгаа пост бичээд бүртгүүлээд явчихаарай. Тэгээд энэ 7 хоногтоо багтаагаад нийтээрээ ярилцаж байгаад хэзээ явахаа шийдэцгээе.