bex ба түүний нөхөд
Posted: Tue May 21, 2013 2:22 pm
Сайн байцгаана уу.
Би гэдэг хүн машиндаа тун мааруухан, техникийн мэдлэг тааруухан, гэсэн ч нас минь залуухан, доторхи цус минь халуухан амьтдын нэг.
Өнгөрөгч ням гаригт Subaru Forester Cross Sport гэдэг тэргийг нийслэл хүрээнээс арилжаалан авч Эрдэнэт хотноо өчигдөр үдийн нар хэлбийхэд буюу 6-н цагийн үед орж ирлээ. Энэ хугацаанд 500-д километр замыг туулсан байна.
За тэгээд энд бичих нь зөв үү үгүй юу мэдэхгүй ч анх энэ машины momo-г мушгихад ямархуу мэдрэмж төрж байсныг доор хүүрнэе.
- Да Хүрээ захаас унаад гарлаа. Өмнө нь MT барьж байгаагүй болохоор унтраагаад явахгүй байхдаа гэж бодож байтал харин ч эсэргээрээ, унахад тун эвтэйхэн байлаа. Өмнө нь механик жижиг тэрэг барьж байсан дуу шуу нь сонсогдохгүй, хаана юу болоод байгааг нь мэдэхийн завдалгүй унтраачихдаж байж билээ. За тэгээд захаас гараад хотын түгжрээтэй золгоод авмагц энэ тэндээс ч амьтад шахаад байх нь бага байв. Эхэндээ гайхаж байсан ч төд удалгүй яагаад гэдгийг ойлгов. Монголоор бол цээл сайхан хоолой гэж хэлэх байх. Автод бол арай өөрөөр нэрлэх биз. Мафлер(Muffler) гээч юмыг тавьсанаар дуу шуу гэж айхтар айхтар. Ойр хавийн машинууд үргэж үсчээд надруу автобуснаас өөр ойртох амьтан байсангүйдээ. Гэхдээ тийм ч их чанга биш юм. Дотор нь суугаад сонсоход өмөг түшигтэй, нас ахимаг хүний дэргэд суугаад хүүрнэхийг нь сонсох лугаа тааламжтай. За энэ дуу шуу ч яамай байна. Түгжирч түгжирч нэг муу юм чөлөөтэй газар гарч ирвээ. Чөлөөгөө ч хатдаа урд талын машин хүртэл ойролцоогоор 100 метр хүрэхтэй үгүйтэй зай байсан санж байна. Жоохон хөдөлж байсныг ч хэлэх үү, гишгиж үзмээр санагдаад "хааз" гээч юман дээр дэвсээд өгвөө. моторын эргэлт 2 өнгөрөөд 3-руу орж ирж байтал толгойны араас нэг юм суга татаад авчих шиг болоод нүд эрээлжлээд, нүүр хөхрөөд ирдэг юм байна. залахад ч тун бэрх болж үрүүл(руль) нь хатуураад залахад маш хүнд, нэг гараараа дийлэхгүй мэт болж байлаа. Азаар урд машин ч ойртож би ч хурдаа хасч нэг юм нормоороо явж эхлэв. За тэгээд салон, руль, араа, суудал, педалуудын харицаа их нормал буюу шаардлагад бүрэн нийцэж байлаа. Харин тэр консны цаана байрлах хөлний тавиур консны педал хоёрын хоорондох зай ойрхон санагдсан. Суудлын гүйлт болон тохиргооны range ямар ч хүнд тохирох нь элт байсан. Толинуудын хувьд хурдтай явахад толь маш их чимээ гаргаж байсан. Тиймээс хурдтай явах үедээ толийг яахаа асуумаар байгаам. Олон цаг бариад явахад ядарсангүй. Үндсэндээ хот хооронд 4,5-р араагаар явж байсан нь маш хүчтэй гэдгийг нь илтгэх биз. Урд суудлыг жоохон хойшлуулахад хойд талын хүнд зай бага ноогдохоор байсан. Магадгүй урт мөчтэй хүн хойно суултгүй гэж хэлмээр байна.
Ингэж явж явж нэг юм Эрдэнэт хотод ирвээ гэж. Шинэ авсан машин гэчихээд яаж тийм их ялааны оршуулгын газар, шороо тоосны амралтын газар байх вэ гэж бодоод угаалгахаар шийдээд нэг газар орж угаалгуулваа. bd гишүүн хажууд байснаар барахгүй энэ машиныг таниж сонгож авахад ганц түлхүүр болсон хүн юмшүү дээ. Маш их баярласан. Төд удалгүй ачыг нь хариулна гэж бодож байгаа. За тэр дараагийн асуудал.
Угаахдаа хамарлуу нь ус бүү хий. Hood Scoop буюу хамран дээрхи салхивч руу ус хийх хэрэггүй гэж зөвлөсний дагуу угаагаад хамраа сөхөж үзвээ. Эл гал дээр нүүрээ ээж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Маш их халдаг. Хотоос гарахдаа Shell-н тос хийсэндээ гайгүй байна гэж bd хэллээ. Ер нь бол их халдаг гэдгийг ойлгох амархан байлаа. За тэгээд угаах явцад маш их таашаалыг надад өгсөн. Би урьд нь машин угаахдаа тэгж их таашаал авч, аз жаргалтай байсанаа бол санахгүй байгаа.
Угаалгаж дуусгаад гэртээ хариваа. Хариад гэр бүлийхний анхны сэтгэгдэл маш чухал байсан тул аль болох магтаж, сайшааж байгаад суулгав. Хөдлөхдөө зөөлөн явахдаа зөөлөн явсан тул хүмүүс юм ярилгүй надтай ам нийлэн магтаад эхэлцгээв. тэгэхээр нь яах нь вэ гээд 2-р араан дээр бүүст авхуулаад 4 хүртэл хаазлавал бүгдийх нь царай сонин болоод гайхацгааж байгаа нь элт байлаа. Дотор муухай оргиод байна битгий ингэж яв гэж ээж хэлсэн бол аймар гоё юм байна, дахиад тэгдээ гэж эхнэр хэлж байв. За тэгээд хүн амьтад хадаг сүү гэсээр орой болж граждаа тавиад гэртээ ороод шөнөжингөө машин зүүдлэж хоносноор амар сайхандаа жаргалаа даа.