Page 1 of 2
Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Sat Mar 02, 2013 10:54 am
by Orgil
Hyundai Tucson унадаг хүмүүс байвал эдэлгээ болон нэмэлт тоноглол өөр олон сонирхолтой зүйлс байвал үзэл бодолоо хуваалцаж баймаар байна.Би 2012 оны Hyundai Tucson Limited унадаг байгаа. Engine-2.5 сс
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Sat Mar 02, 2013 1:56 pm
by Ariuka
her yum baina hu uuriin setgegdel oiroltsoo mashintai haritsuulsan haritsuulalt geed bichvel durtaiya unshih bolno shuu
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Mon Mar 04, 2013 10:39 am
by Orgil
Би Hyundai Tucson-ийг Монгол Хюндай Автомотив-аас 2012 оны 12 сард 0,0 кмтэй авсан л даа.Би урд нь япон машиныг унадаг байлаа ихэвчлэн солонгос машин унаж байсангүй.Солонгос машины талаар миний сэтгэгдэл их өндөр байгаа учир нь хурдтай,хөнгөн,маш зөөлөн явдалтай,туулах чадвар ч япон болон бусад орны машинуудаас дутахгүй юм байна.Би Tucson машиныг Toyota Kluger машинтай харьцуулмаар байна.Харьцуулалт нь: Kluger-тэй моторын багтаамж адилхан ерөнхий үзүүлэлтүүд нь ижил харин Tucson машин бол шинээр үйлдвэрлэгдсэн мөн дээр нь exterior болон interior шийдэл нь япон машинаас илүү гоё хийгдсэн.Монголчуудын дунд солонгос машины талаар олон явган ярианууд байдаг жишээ нь:чанар муу,явах эд ангиуд нь эдэлгээ муу г.м.Солонгос улс машины зах зээлд үнэхээр хувьсал хийн тансаг болон стандарт төрлийн машинуудыг маш гоё загварлаг үйлдвэрлэж байгаа нь Toyota болон бусад орны машинуудтай хүчтэй өрсөлдөж байна гэж би үзэж байгаа.Солонгос машин авсанаар тав тух болон эдэлгээн дээр 100% сэтгэл ханамжтай байгаа миний хувьд.Би гэрлэн дохион дээрээс Toyota Kluger машинтай зэрэг хөдөлөөд хурдаа аван давхиж үзхэд Tugson машин илүү хурдан богино хугацаанд хөнгөн араанд шилжин туулах замаа дуусгаж байсан.Үүнээс дүгнэлт хийхэд солонгос машин хурд, хүчээр япон машинаас дутахгүй юм гэж ойлгосон.Манай оронд сүүлийн жилүүдэд иргэд солонгос шинэ автомашинуудыг амьдралдаа өргөнөөр авч хэрэглэх болсон байна.Замын хөдөлгөөнд оролцож байхад солонгос автомашинууд үнэхээр гоё содон харагдаж байдаг.
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Mon Mar 04, 2013 11:05 am
by Exotic
Highlander/Kluger-tai haritsuulah buruu l daa, Tucson neg angilal dooguur buyu Compact SUV, jingiin huvid ch 400 kg-iin zurvv baigaa, tgheer hen hurdlah ni oilgomjtoi. Ternii orond Toyota geed bgaam bol Rav4-tei haritsuulval arai zohimjtoi. Zagvariin huvid ch uurchlult hiij chadsaan (gevch huulbarlah gdgiig tun chadamgai hiij baigaa gj boddog shuu).
Bas, muulah geegui shuu, Mongold sain yvaad bai, tgd 5 jiliin daraa l haray daa gej heleh baina. Uneheer her saijirsniig ni medmeer baina

Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Mon Mar 04, 2013 11:07 am
by Jargale
Mashinii haa talaar saihan review hj bichij uguuch busad gishuuddee.
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Mon Mar 04, 2013 11:09 am
by Jargale
Exotic wrote:Highlander/Kluger-tai haritsuulah buruu l daa, Tucson neg angilal dooguur buyu Compact SUV, jingiin huvid ch 400 kg-iin zurvv baigaa, tgheer hen hurdlah ni oilgomjtoi. Ternii orond Toyota geed bgaam bol Rav4-tei haritsuulval arai zohimjtoi. Zagvariin huvid ch uurchlult hiij chadsaan (gevch huulbarlah gdgiig tun chadamgai hiij baigaa gj boddog shuu).
Bas, muulah geegui shuu, Mongold sain yvaad bai, tgd 5 jiliin daraa l haray daa gej heleh baina. Uneheer her saijirsniig ni medmeer baina

2000 onii suul uyees hoishih solongos mashinuud chanariin huvid saijirsan blguidee gej bodoj bgaashd. Ternees umnuh n heregguidee no thank you
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Mon Mar 04, 2013 11:25 am
by Ariuka
ene harin ih sonirholtoi sedev boloh shinjtei shuu amjilt he he
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Tue Mar 05, 2013 7:27 pm
by MuuG
харьцуулалт дээр нэг санаа хэлэхэд
нэг талд нь солонгос цоо шинэ машин, нөгөө талд нь япон хуучин машин /бараг буулгасан буулгаагүйгээр 150К явчихсан хөгшин кадр/
бас дээр дурдсан жингийн ялгаа гэхээр энэ хоёр машиныг шууд зах зээлийн ханшаар нь ч юмуу, овор хэмжээ дүрсээр, эсхүл хөдөлгүүрийн хэмжээгээр багцаалдаад харьцуулах нь дэмий зүйл гэж бодож байна.
яаж ч бодсон 2 жил өмссөн гутлаа, шинэ гуталтай хүн харьцуулдаггүй биздээ.
шинийг шинэтэй, хуучныг хуучинтай харьцуулаад, гараанаас зэрэг гаргавал харин шал өөр асуудал байх.
Туксон их сонирхолтой л санагдаад байгаамдаа...
өөрийн машинтай холбоотой хэрэглэгчийн рэвьюгээ сайн бичихийг хүсч байгааг хүлээн авна уу...
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Wed Mar 06, 2013 4:35 pm
by Orgil
Энэ өдөрийн халуун мэндийг МАF-ийн нийт гишүүд та бүхэндээ хүргэе!
Та бүхэн санал сэтгэгдэлээ үлдээн хуваалцсанд маш их баярлалаа.
Та бүхний хэлсэнээр өөрийнхөө машины талаар дэлгэрэнгүй хүргэж байна.
Юуны өмнө Hyundai Tucson ix 35 нь: 2012 оны хамгийн эрэлттэй автомашинаар шалгарсан
2012 онд Kelley Blue Book -н kbb.com -с шалгаруулдаг хамгийн их эрэлттэй 10 автомашины жагсаалтанд Hyundai Tucson багтсан. Гоёмсог бөгөөд туулах чадвар сайтай, түлшинд хэмнэлттэй, чанартай, боломжийн үнэтэй учраас Hyundai Tucson нь хамгийн их эрэлттэй автомашин болсон байгаа юм.
Үйлдвэрлэсэн он: 2012
Хөдөлгүүр: II 2.4 MPI Limited
Түлш:Бензин
Хүчин чадал: 177 м.х
Хурдны хайрцаг:Автомат,Механик хосолсон
Түлшний сав:65л
Суудлын тоо:5
Түлш зарцуулалт:8-13 л
Хөтлөгч:Урдаа, 4WD
Обуд:17 инчийн хайлшин гоёлын обудтай
Өгсөх,Уруудах үед өнхрөх,хойш алдахгүй байх системтэй
ESP тогтворжуулалтын системтэй
Engine start/stop систем
Ухрах камер болон дуут мэдрэгчтэй
Ipod,Ipad,AUX,USB entertaiment оролтууд
Манан болон XENON Light гэрлүүдтэй.
Нэмэлт тоноглол болох их нүүр,шат,гоёлын бусад лого болон гэрлийн тоноглолуудыг нэмж худалдан авч тависан байгаа.
Цоо шинэ машиныг хуучин машинтай харьцуулсан нь жаахан өрөөсгөл болжээ. Мөн Toyota Kluger-тэй харьцуулалт хийсэн маань бол яг тэг цэгээс зогсож байгаад хөдөлж үзхэд түрүүлээд явчихсан болхоор бичсэн юм гэхдээ Toyota Kluger машин мэдээж хэрэг хүчтэй давхиад явчихыг үгүйсгэхгүй.
Сүүлийн үед бүтээгдэж байгаа солонгос машинууд exterior design тал дээрээ бол их дэвшилттэйгээр сайжирсан гэж бодож байгаа харин гэхдээ хуулбарлах тал дээр бол мэдээж хэрэг глобалчлагдсан эрин үед өөр орны машинуудын загвартай ижил төстэй үйлдвэрлэгдэж байж магадгүй л юм.
Хүндэтгэсэн,
Т.Оргил
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Tue Jul 30, 2013 6:27 pm
by MuuG
одоо хэрэглээний пост хийгээрэй хөгшөөн.
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Tue Jul 30, 2013 6:45 pm
by euurtsaikh
Chanariin xaritsuulaltiig bas adilxan orchind xiivel jinxen ur dun ni garax bxaa. Kluger bol Japan -d 10 jil yvchaad irj bgaa. aa gexdee japan bol manaih shig zamtai uls bish shaal ondoo bx. Teheer tsoo shine highlinder bolon tucson 2-g 3 jil mongold unaj uzej bj chanar ni tanigdax bxdaa.
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Thu Nov 07, 2013 3:04 am
by Altangerel
Hyundai Mongolia - aas 2011 0KM tei shineer ni awsan. Sport utility bolohoor joohon hatuu yawdaltai, motor ni mash sain 4cyl 2400litr motor gehed huchtei taalagdsan. Mon exterior bolon interior mash zagwarlag sain mashin. Yalanguya joloochiin hyanah mash sportlog medremjiig turuuldeg. Hiisen zuils gehin bol
-Apexi il agaar shuugch taaruulj tawisan.
-Obud haraar budsan
-Tormoznii naklad ulaanaar budsan. (arilgana gej bodoj baigaa)
-Deewriin achaanii saaral tumuriig harluulsan
-Tsenher Xenon gerel tawisan (mashinaa ungutei niitseed uneheer tugs haragdaj bga hedii ch borootoi shunu amidral bodogduulsan)
-Urd taliin grille haraar budsan
-Hoid gerliig har huulgar bursen

Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Wed Dec 14, 2016 11:48 pm
by hosko
Зиак одоо энэ Туксон яасан бол? 3 жил ямартай ч явчихаж дээ... Оргил байвал нь орж ирж нэг бичээсэй... Ер нь Туксон монголд хэр байна вэ хүмүүсэ? Эдэлгээ даах нь уу?
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Thu Dec 15, 2016 12:31 pm
by bilgee
yuni omno maf.mn deer post hiij tuuh uldeej baigad bayrlaj baina.
sonirhoj baiga n engin heregleeend ymarhu ih service shardaj baigag sonirhoj baina. review bicherei
Re: Hyundai Tucson-той хүмүүс санал бодолоо хуваалцая
Posted: Fri Dec 16, 2016 11:16 pm
by Galaamn
За Туксоныг бол сайн мэдэхгүй.
Гэхдээ 2012 оны 2 сард байхаа 2011 оны 12 сард үйлдвэрлэгдсэн Соната YF /хүмүүс 7 гэдэг ч яг цувралаараа бол 6 дахь нь/ машиныг үеэл ах маань Монгол Хьюндэй компаниас 37 сая /сайн санахгүй байна иймэрхүү үнэ санаанд орж байна/ төгрөгөөр авахад нь цуг явж авч байлаа.
Товчхондоо урдаа хөтлөгчтэй 2.0 бензин хөдөлгүүртэй 6 шатлалт автомат кроптой гэх мэт...
Сая 10 сард 20.000.000 төгрөгөнд бодоод солио холионд явуулсан.
Энэ хугацаанд 70.000км явсан ба нийт замынхаа 99.7 хувийг хотын хөдөлгөөнд зарцуулсан. Замын-Үүд 1 удаа, Арвайхээр 1 удаа явсан.
Гарсан томоохон эвдрэл гэвэл R талын хойд шаврын хаалт хагарсан ба Монгол Хьюндэй дээрээс шинийг нь 15.000 төгрөгөөр авч сольсон. 150 биш арван тав шүү ккккк
Явах эд ангиар огт оролдох шаардлага гараагүй ба зарахын өмнө оношлогоонд оруулахад амаржин ч солих шаардлага алга гэсэн. Мэдээж тогтмол хийгдэх үйлчилгээг нь Монгол Хьюндэй тогтмол хийлгэж байсан. Өвөл дулаан гаражид тавьдаг байсан.
Монголд бүтэн 5 жил 70.000км явахад заавал хийгдэх сервисүүдээс илүү зүйл хийх шаардлага гараагүй гэхээр маш сайн машин гэж дүгнээд байгаа.
Туксон, Санта-Фе, Соната, Веракруз гээд машинуудыг хараад байхад дандаа шинээрээ орж ирээд боломжтой хүн унадаг болоод ч тэр юм уу бүү мэд ямар ч байсан маш сайн машин л гэж боддог болсон доо.