Page 1 of 1

bambirdagch

Posted: Wed Feb 06, 2013 7:05 pm
by bambi
за өөрийн машаан гээч юмтай холбоотой түүхээ бичихээр шийдэж энэ хуудас -г нээвээ

Re: bambirdagch

Posted: Thu Feb 07, 2013 10:21 am
by MuuG
амжилт.

Re: bambirdagch

Posted: Thu Feb 07, 2013 1:54 pm
by Ariuka
bambirdaad duusgachdiimuu

Re: bambirdagch

Posted: Fri Apr 19, 2013 1:17 pm
by bambi
1. Машаан гээчийг барьж үзсэн минь
Image
за би бээр анх аав маань унаж байсан
ford sierra
гэдэг улаан комби машаан жолоодож сурч байлаа даа
сайн тэрэг шүү намхан л болхоос мотор бол үнэн чулуу
нэг удаа хөдөө явж байтал хойд гарных нь дээш боодог боолт нь унасан байх сайн санахгүй болчиж ээ ямар чиг л байсан хойд талын нэг гар унжаад аав суран бүсээрээ дээш нь сойж аваад л цааш давхиж байлаа даа
тэр аавын суран бүс сайн уу тэр улаан форд сайн уу ккк
сүүлд хөөрхийг нэг осолдуулаад задалж зараад дууссан даа
найзуудтайгаа их дэмий тэнэдэг зун болхоор хойно нь ороод унтаад өгдөг зайтай ч эд байж дээ
нэг удаа манай нэг тэнэг хар найз ккк хаазны пидаль хуга гишгээд тросс -г нь гараараа татаж яваад гэртээ ирж байлаа
хүүхэд байхад хөгийн хөгийн юм их хийдэг байж дээ ккк

Re: bambirdagch

Posted: Fri Apr 19, 2013 2:40 pm
by euurtsaikh
bambi wrote:1. Машаан гээчийг барьж үзсэн минь
за би бээр анх аав маань унаж байсан
ford sierra
гэдэг улаан комби машаан жолоодож сурч байлаа даа
сайн тэрэг шүү намхан л болхоос мотор бол үнэн чулуу
нэг удаа хөдөө явж байтал хойд гарных нь дээш боодог боолт нь унасан байх сайн санахгүй болчиж ээ ямар чиг л байсан хойд талын нэг гар унжаад аав суран бүсээрээ дээш нь сойж аваад л цааш давхиж байлаа даа
тэр аавын суран бүс сайн уу тэр улаан форд сайн уу ккк
сүүлд хөөрхийг нэг осолдуулаад задалж зараад дууссан даа
найзуудтайгаа их дэмий тэнэдэг зун болхоор хойно нь ороод унтаад өгдөг зайтай ч эд байж дээ
нэг удаа манай нэг *** хар найз ккк хаазны пидаль хуга гишгээд тросс -г нь гараараа татаж яваад гэртээ ирж байлаа
хүүхэд байхад хөгийн хөгийн юм их хийдэг байж дээ ккк
Ymar xolnii bydtai "*** xar naiz" be hehe

Re: bambirdagch

Posted: Fri Apr 26, 2013 11:58 am
by bambi
2. land cruiser 60
Image
улаан тэрэг дуусч дараагын нөхөр -г хайж яваад аав нэг ногоон танк олсон байсан нь энэ
4 дугуйтай л байвал юун дээрч хамаагүй мордох гээд хамаг бие арзайгаад байдаг тийм үе дээрээ явсан болхоор шууд л гатгаад л авчих авчих гээл авхуулсан
аргаггүй чулуу танк л гэж хэлнэ
юугаач мэдк бацаан усаа шалгахгүй мотор оо халаагаад л будаа болгосон доо кольц муудаад бөөн хар утаа
амьдралдаа ганц удаа мотор задлаж байсан нь үүний мотор кольц нь олдохгүй өөр кольц хуурайдаж тааруулаад буцаагаад боосон л юм даа. 10 жилийн бацаан мотор задлаад буцааж боосон гэхлээр хүмүүс итгэхгүй л байсан даа. тэр мотор хэсэг яваад дууссан ингээд би энэ ногоон танкны зүрхийг өөрийн гараар базцан юм даа.

Re: bambirdagch

Posted: Fri Apr 26, 2013 12:39 pm
by bambi
3. ELEENE&TARAANA
Image
такси бааз дээрээс урдаасаа орчихсон машин авсан нь лонж руугаа орчихсон байсан болхоор
зах дээрээс урд лонжром тэр чигт нь аваад нэг шөнийн дотор тасдаад нийлүүлээд гагнуулж орхив.
яг 24 цагын дараа урд шилгүй бүтэн машаан унаад гэрлүүгээ явж байсан даа.
хүмүүс гагнуулсан тэрэг салдаг барьдаг гээл байхаар нь тэр-г нь турших гэж хөдөө замд 160 хүргэж байсан. (хэрэв зээ яг жинхэнээсээ 2 салсан бол юу болох байсан бол)
эксел -г бодуул элентра хамаагүй тогтвор сайтай гишгэх тусам намбалзаал байдаг.