Page 1 of 2

GDI D4 сайн уу муу юу?

Posted: Thu Nov 10, 2011 11:08 am
by MAF
Автомашиныг анх зохион бүтээсэн цагаасаа эхлэн өнөө хүртэл илүү боловсронгүй дэвшилттэй технологийг өөртөө шингээн хөгжиж яваа билээ. 2005оноос эхлэн манайд GDI -тэй автомашин буюу түлшний шууд цацалттай бензин хөдөлгүүртэй автомашин орж ирэх нь түгээмэл болсон билээ. Мицубуши болон Тоёота автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн дарaах загваруудадаа энэ технологийг тусгажээ. Эдгээрээс монголд түгээмэл байдаг загваруудыг доорх жагсаалтанд үзүүлж байна. D4 нь GDI-тэй товчхондоо бол нэг ижил технологитэй юм.







Мицубуши-Galant, RVR ,IO Pajero, Pajero, Lancer

Тоёота- Mark 2 110, Corona, Nadia, Vista

GDI хэрхэн ажилдаг вэ?
Image

Энэ нь бензин хөдөлгүүр болон дизель хөдөлгүүрийн түлшний цацалтын системтэй нийлж ажилладаг гэж хэлж болно. GDI-тэй хөдөлгүүрт 2 төрлийн насос байрлах ба нэг нь бензиний банк-нд байрладаг ба энэ насос нь тусгай удирлагаар өндөр даралт үүсгэн бензинийг 2дахь буюу үндсэн насост өгөх ба тодорхой шат дамжлага дамжин бензинд шаардлагатай даралтыг үүсгэн шаталтын камерт байрласан форсункаар тусгай хуулирал үүсгэхэд зориулагдсан хэлбэртэй поршингын толгойд цацаж өгдөг байна. Ингэж шатсан ажлын холимог буюу бензин агаар нь энгийн цацалттай машиныг бодвол маш сайн шатдаг байна.

Сайн тал.

Огцом хурд авалт болон 120км/цаг хурд дээр маш бага бензин зарцуулдаг.

Энгийн хөдөлгүүрийг бодвол хүчин чадал дундажаар 20% илүү.

Агаарт ялгаруулах Co2 болон азотын давхар исэлийн хэмжээ бага.

Муу тал.

Монголын нөхцөлд

Бензиний зарцуулалт яваандаа ихэсдэг

Хөдөлгүүрийн тос амархан бохирддог

Хөдөлгүүр доголдох ба энгийн нормальдаж байх үед унтах

Өвөл хүйтэнд болон энгийн үед асалт муудах

Өмхий сонин үнэртэй утаа ялгаруулдаг

Кастер руу бензин орох магадлал өндөр

Утааны ялгаруулалт ихсэнэ.



GDI нь үнхээр сайн технологи юм. Сүүлийн үеийн хөдөлгүүрүүд ихэнх нь энэ технологийг ашиглаж байгаа ба манай орны бензины хольц болон чанарт болоод манай оронд ийм нэр хүнд муутай байгаа юм. Харин муу тал нь монголын хэрэглээнд ажиглагдсан түгээмэл гэмтэлүүд юм. Хэдий япондоо олон жил явсан болон хөдөлгүүр болон GDI нь хуучирч муудсан нь эдгээр эвдрэлд нөлөөж байгаа ч ерөнхийдөө энэ технологийн хийцээс шалтгаалсан гэмтэл байв. Мөн хойд хөршөөсөө авч буй бензиний чанар тэдгээр нь эвдрэлийн шалгаан нь байгаа юм. Хойд хөрш ОХУ маань Герман улсруу бензин экспортлох тухай германы нэгэн сонинд хэлэхдээ манай хөдөлгүүрүүд удахгүй эвдрэхнээ гэсэн тухай уншиж байсан юм байна. Эдгээр бензиний гол ялгаа нь бензин дотор агуулагдах хүхрийн хольц юм. Бензинд агуулагдах хүхрийн хольц нь 5дахин их болоод ирэхээр чинь германы сонин хэвлэлүүд ингэж нийтлэх нь аргагүй биздээ.



GDI-тай хөдөлгүүрийн эвдрэл гэмтэл ба сэлбэг хэрэгсэл.

Үндсэн насон буюу GDI-д нарын маш мэдрэмтгий мэдрэгч байрладаг ба түүний ажлын суваг нь маш нарийхан ба муу бохирдол ихтэй бензин амархан бөглөрдөг ба ингэснээр уг суваг дахь даралтын тухай дохиог GDI мэдрэхгүйгээр байнгын ачаалалтай ажиллаж улмаар эвдэрдэг байна. Харин энгийн үед буюу нормальдах үед энэ дохио нь хэрэг болдоггүй учир хөдөлгүүр хэвийн ажилладаг байна. Ингэж эвдэрсэн тохиолдолд янзлах аргагүй ба солихоос нааш янзлагдахгүй. Үнийн хувьд 300.000-600.000ийн үнэтэй ба мөн бензиний шүүр нь амархан бохирддог. Дундажаар 80000-ийн үнэтэй мөн очлуур нь 25000-ийн үнэтэй. Эдгээр сэлбэгийн үнэ нь энгийн машиныг бодвол хэд дахин их зардалтай байдаг байна.

Ийм хөдөлгүүртэй машинтай хүмүүс 3сардаа нэг удаа банкандаа бензин түлшний систем цэвэрлэгч хийгээд байхад өндөр даралгын нацос эвдрэхгүй байх нягууртай

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Fri Nov 11, 2011 3:12 pm
by aza315
GDI сайн нь сайн гэхдээ зарлага ихтэй нь ямар ч байсан тодорхой боллоо. Тэхээр хямд зардалтай машин унахыг хүссэн хүмүүст зориулж GDI шиг системүүдийг нэрлэе. Машин авахдаа бодолцоно биз.
1. mitsubishi-GDI Di-D
2. toyota-D4; D4-D
3. Hyundai-CRDi; GDI гэх мэт үргэлжлүүлээд бичээрэй

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Sun Nov 27, 2011 11:02 pm
by davaanaa
Минийх GDI тай
Бинзен идэх нь гайгүй л байна
Доголдохгүй л байна
Асаалттай байж байгаад унтрахгүй л байна
Саяхан GDI тай IO Pajero хучлагтай хэрнээ асахку байсан минийх хучлаггүй хэрнээ зүгээр л ассан ...
Миний бодлоор миний GDI арай өөр байж магад санагдсан
iO Pajero GDI 4G93 1.8 L I4, GDI 4G94 2.0 L I4 мотортой
Минийх болхоороо 4G64 2.4 L DOHC GDI I4 мотортой /Mitsubishi Airtrek/
Одоохондоо сайн судлаагүй л байна....

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Mon Nov 28, 2011 11:46 am
by aza315
bi 4g93 motortoi gdi rvr barag 3 jil unasan gdi-s busad ni evdersen dee kk

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Tue Nov 29, 2011 12:38 am
by davaanaa
Del

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Wed Dec 07, 2011 10:51 pm
by enzo
barag ehnii D4 mark 2toi bsan. uug n huchtei saihan l bsan. laitai ungana. ovol neg asaad l normal avahgui untrana. dulaan garajid tavidag bsan. havar n hucheer normaldaad asaachdag blaa, huiten garaashdaa. motor ugaagchaar ugaalgasnaas bolj duugardag bolson. ZigZag er n heregtei hereggui ym ih sanal bolgon shuu. nadad bol ih l emzeg sanagdsan shd. gehdee mark 2 avhaar bol 2.0toi engiin bish 2.5tai D4oo dahiad avna yadiin.

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Wed Dec 07, 2011 11:13 pm
by davaanaa
Hey энэ Toyota Brevis D4 AI250 хэр юм бол?
2005 оных нь?

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Tue Dec 27, 2011 1:28 am
by monhoo
tiimee GDI ni oor bdag yumaa, minii olj medseneer IO pajero nudargan GDI gedeg yu bn lee. bi MGL.d yawj bsan GDi legnum awch unasan daa tegeel noogooh GDI maani ewdereed yostoi uilee uzsen dee, mongoliin buh zah delguuriig duusgasan daa. galant legnum,n motor 4g93 mortolooo GDI ni dotoroo 3 torol bdagiin bilee tom jijig gej. Jijeg ni howor tom ni elbeg, tegeed jijig ni shine 900 dollar geed barahgui bolohooroo motoriig solij orhisondoo. Ug ni GDI huch awalt, ogtsom hurd awalt ntr saihan shdee, chaddag bol bustaagaad motoriig tawih yumsan da

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Fri Jan 06, 2012 4:12 pm
by sukhee
за юу юм хө. Минийх 2,5 D4 гранд. хурд хүч бол сайн юм шиг санагддын. Тултал гишгэхээр хэд хий эргээд л ухас хийнэ шүү дээ. за тэр ч яахуу. өвлийн асалт үнэн гэцүү байна аа. намар хүйтэрч байхад хоёр ч удаа хөлдөөгөд авсан. одоо хучиж байгаа. Заримдаа хүчээр хаазлуулж байгаад асна. олон удаа тэгж асаахад муу л байхдаа. Бас vvt-i гэдэг юм нь эвдэрцэн. юунаас болсон юм бүү мэд. нэг хүнээр засуулахаар яриад байгаа.

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Fri Jan 06, 2012 4:59 pm
by Saagii
DI-D gej yu baidag ve direct injection diesel yumuu

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Fri Jan 06, 2012 5:22 pm
by Ochki
uuruu hariulchij

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Fri Jan 06, 2012 8:18 pm
by Saagii
Saagii wrote:DI-D gej yu baidag ve direct injection diesel yumuu
ene yadag ed ve

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Sat Jan 05, 2013 3:39 pm
by ebayaraa
Манай 1jz-fse 24 цаг гадаа орхисон хойно гайгүй асаж л байна. Асаах үед -26 байсан.

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Sun Jan 06, 2013 12:31 pm
by Juniper
Мэдээж direct injection бол сайн технологи. Монголд нийцтэй юу л гэхээс биш сэдвийн нэр жаахан буруу юм шиг байна.

Re: GDI D4 сайн уу муу юу?

Posted: Mon Jan 07, 2013 10:56 am
by ebayaraa
Нээрэн сэдвийн нэр буруу байна.