Page 1 of 1
2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Thu May 31, 2012 8:20 pm
by Uuganaa
Монголд анх удаа NIGHT DRIFT SHOW... Шоу тэмцээнд 12 клубын 40 гаруй автомашин сонирхогч тамирчид оролцохоор саналаа ирүүлсэн бөгөөд тусгайлан зассан гэрэлтүүлэгтэй талбайд шилдэгийн шилдгээ шалгаруулах болно.
Эх сурвалж:
https://www.facebook.com/events/247298908703430/
Re: 2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Tue Jun 05, 2012 12:31 am
by Uuganaa
Re: 2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Mon Jun 11, 2012 10:08 am
by veRTeX
Тэгшрэх дугуй мөргөх 2ын аль нь том алдаа вэ?
Сүүлийн 4 бол мэдкүй мэдкү юу ч болоод байгаа нь.
Black team хан бол сайн л байншлээшд.. Ууган зоригоо Хар skyline үлдэх байх гэсэн чинь.
Зоригоо бас арай л булхайтай байнлээ шүү. Нарийн ширийнийг нь ч мань мэт нь яаж мэдхэв.
Black team ийн хар skyline бол 2-р үе дээр үнэн тасархай байсаан.
за тэгээд эцэст нь
Fortuna Билгээ-д баяр хүргэе.
Re: 2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Mon Jun 11, 2012 11:29 am
by Naba
Юуны өмнө шоуг амжилттай зохион байгуулсан Garidaa болон Базараа нарт баяр хүргэе!
Миний хувьд шүүлт асуудалгүй болсон! Зохион байгуулалтын хувьд ч тун дажгүй шоу болсон. Харин оролцогчын тоо хэт их байгаагаас болж жоохон сунжрах гээд байсан. Laser шоу гэдэг утгаар нь гэрэлтүүлгийг сайн хийх байх гэж бодож байсан ч цаг агаарын байдлаас болоод зөв хийгээгүй байна лээ гэхдээ дажгүй! Сүүлийн 4 бол үнэндээ ижилхэн чадвартай залуус байсан ч сайн харвал бага зэрэг ялгаанууд харагдаж байсан. Black Team Ганзоригын хувьд бусдаасаа хурд муутай өнцөг муу гаргаж байсан бол Black Team Ганболдын хүвьд анхны шоу гэхэд тун дажгүй оролцож байна лээ. Сандралгүй тайван яваа харагдсан дараа дараагын шоу дээр бас л юм дуулгаж магадгүй байна лээ. Харин DK Зоригоо-ын хувьд бусдыгаа бодвол урд яваа машиндаа хамгийн сайн ойртож дрифтлэж байсан ч яг эгзэгтэй үед богино талбайд хэт их хурд +өнцөг гаргах гэж хичээгээд алдсан. Миний хувьд Фортуна Билгээг энэ хавраас хойш юм дуулгах боловуу гэж найдаад л байсан харин энэ шоу дээр үнэхээр сайн байж сандралгүйгээр өндөр хурд, илүү өнцөгтэй маш цэвэрхэн дрифтлэж байна лээ. Харин замын хувьд сүүлийн 4-ын зам арай л олон эргэлттэй байсан уул нь Palace шиг жижиг талбайтай газарт S хэлбэрийн зам байвал тамирчдаас илүү их авъяасаа харуулах боломжыг олгох байсан болов уу гэж бодож байна. Нэмээд хэлхэд жил ирэх тусам дрифт сонирхогч залуус ихсэж байгаа тул эдгээр шоунуудыг жоохон цэгцэлмээр санагдсан. Юу вэ гэхээр жилд 3-4 шоу болж байгаа учир эдгээр шоу-нд оролцсон залуусдаа оноо өгөх зарчимаар жилийн хамгийн сүүлийн шоунд хамгийн өндөр оноотой 16 тамирчинг оруулж тэндээс ялагч болох залууд тэр цол гуншингаа өгвөл тун дажгүй болох байх. Харин үүн дээр клубүүд маань хоорондоо тохиролцоод шоуныхаа дараалалыг гаргаад хийвэл ч тун дажгүй болох болов уу. Сүүлийн хэсэгийг устгалаа
Re: 2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Mon Jun 11, 2012 11:35 am
by davaanaa
Ganzorig yasiin ?
Re: 2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Tue Jun 12, 2012 12:33 am
by Uuganaa
Монголын эмэгтэй дрифтчингүүд
Шөвгийн 4
Наад захаас: V6 Зоригоо, Fortuna Билгээ, Black team Ганзориг, Black team Ганболд
Финалд үлдсэн тамирчид:
Re: 2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Tue Jun 12, 2012 2:59 pm
by Uuganaa
Re: 2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Tue Jun 12, 2012 5:49 pm
by veRTeX
хаха комментууд нь бол арай биш ээ хаха.. инээд хүрчлээ бүүр.. уур ч хүрэх шиг.
Юм л бол хужаа нар, авлигчид гэдэг болжээ манайхан.
Одоо бүүр авлигчидийн хүүхдүүд болоо ш**с.
Re: 2012.06.09 NIGHT DRIFT SHOW "Монголд анх удаа"
Posted: Tue Jun 12, 2012 7:13 pm
by XP1
Зориулалтын зам л хэрэгтэй байна даа... V6 хийнэ гээд байсан энэ талаарх мэдээлэл байна уу?