Page 1 of 2

ECU-ээ(компьютер) яаж reset хийх вэ?

Posted: Thu Nov 10, 2011 11:06 am
by MAF
ECU гэж юу бэ?
Image
Автомашин хөгжихийн хэрээр түүнийгээ дагаад техник технологи хөгжидөг билээ. Өнөө цагт автомашин ECU(компютер)-гүй машин гэж байхгүй болж. ECU-ээр дамжуулан бүхий л мэдээлэлээ авч авсан мэдээлэл дээрээ үндэслэн машины хөдөлгүүрт өгөх агаар, бензин, гал(очлуур дээр өгөх тог),аюулгүйн хамгаалалт гэх зэрэг мэдээллээ хамгын ашигтай хувилбараар өгдөг билээ. Эдгээр мэдээлэлийг компютерд холбогдсон мэдрэгчүүд(sensor)-ээс хүлээн авдаг.
ECU-г яаж reset хийх бэ?
1.Хөдөлгүүрийг нормал(idle) үед буюу 20-оос дээш минут асаалтай байсан үед унтраана.
2. Акумлятор-ыг нэмэх,хасах цэнэгийг салган ECU дахь бүх үлдэгдэл цэнэгийг гаргана.
Image
3.EFI(Electronic Fuel injection)-ийн гал хамгаалагчийг 60секүнд орчим салгаад эгээд залгана.
Image
4. Түлхүүрээ ON тавилт дээр тааруулан их гэрэлийг асах тавилт дээр мөн тааруулна.
5. 10минут хүлээсний дараа бүх акумляторын нэмэх,хасах,цэнэгийг залган.
6. Машинаа асаан 5мин нормалдан.
7. Асаалтай хэвээр 5мин хүлээсний эцэст 50км цаг хүртэл алгуурхан хурдалж машинаа зогсоон машинаа унтраана.
8. Ингээд эргээд асаахад машин чинь reset хийгдэж дууссан байх болно.

ECU reset хийснээр ямар хэрэгтэй бэ?
ECU reset хийгдэснээр компютерийн мэдээлэлийг тухайн орны бензин чанар , агаарын даралт , агаарын хэмд тохируулан шинээр програмчладаг. Ихэнх тохиолдолд Гадаадаас орж ирсэн машин авсан үедээ, Хавар Намарын улиралд хийгдэг ба ингэснээр хөдөлгүүрийн асалт сайжран, бензин зарцуулалт хэвийн хэмжээнд ирэх ба компютерт усгагдаагүй үлдсэн буруу мэдээлэл устдаг байна.

ECU зайлшгүй хийгдэх ёстой юу?
Үгүй... ECU нь хэсэг хугаанд аажмаар мэдээлэлээ шинэчлэдэг. Гадны ороноос манайд орж ирсэн машин манай орны бензин чанар , агаарын даралт , агаарын хэмд дасан зохицох хүртэл моторын эргэлт хэвийн бус, бензин идэлт эхний үедээ их ба өвлийн улиралд асалт муу байдаг. ECU reset хийснээр дээрх асуудлыг богино хугацаанд шийдэж өгч байдаг.

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Thu Dec 01, 2011 2:15 pm
by Javkhlan
1.5 мотортой , одоо 16 шахуу идээд байгаа тэргийг ECU-ээ(компютер) reset хийвэл бензин идэлт багсах болвуу. /тос масло ,свеча сольсон доголгүй /

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Thu Dec 01, 2011 4:58 pm
by Naba
Жавхлан wrote:1.5 мотортой , одоо 16 шахуу идээд байгаа тэргийг ECU-ээ(компютер) reset хийвэл бензин идэлт багсах болвуу. /тос масло ,свеча сольсон доголгүй /
Монголд орж ирээд хэр удаж байгаа машин бэ? ECU reset хийнэ гэдэг нь цаг агаар болон бензиний өөрчилөлтөнд амархан дасгах гэж хийдэг үйлдэл лдээ тэгэхээс биш машин чинь хэвийн байгаа бол бензин идэлтэнд онцын нөлөөлөхгүй ээ. Харин чи яаж яваад 16 идэж байгаа гэдэг сонин байна? Жишээ татхад манай ажилын залуугын Toyota I.S.T гэхэд ажил гэр 2ын хооронд өдөрт 14км яваад байхад 100км-т 12литер зарцуулж байгаа. Тиймээс хэрэв чи үүнээс бага зай туулдаг бол хэвийн гэж хэлж болно. Харин нэг юм зөвлөхөд түлшний систем цэвэрлэгч гэдэг химийн бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй шүү!

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Tue Dec 06, 2011 7:45 pm
by Javkhlan
3 жил болж байгаа . 99 оны королла . одоо бүүр 18 19 идээд болдгүй . гэр ажлын хооронд л явдаг тэрэг л дэ

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Tue Dec 06, 2011 11:17 pm
by mj_1004
sainuu forester sf5 -iig ingej ecu reset hiij bolohuu

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Wed Dec 07, 2011 10:16 am
by Ochki
reset хийх нь бас тийм ч оновчтой сонголт биш л дэ. гэхдээ туршаад үзхэд нээх буруутахгүй арга. харин сүүлийн үеийн машинтай хүмүүс болгоомжтой хандах хэрэгтэй. хэг компютержсэн машинууд акк салгаснаас болоод асах болох асуудал ч байдаг. сүүлийн үеийнх гэдэгт 2006- с хойших оны машинуудыг багтасан нь дээр байх.

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Mon Jan 09, 2012 2:08 pm
by Naba
Nissan; Infinity-ийн air bag ассан тохиолдолд доорх аргаар унтраах юм байна шүү залуусаа!

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Thu Feb 02, 2012 5:51 pm
by Jargale
Өдрийн мэнд нөхдөө.
Доголтой байж байгаад болохгүй байсан бүх юмыг сольсоны дараа өөрөө ингэж рес хийж болох уу?

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Thu Feb 02, 2012 5:57 pm
by Naba
Jargale wrote:Өдрийн мэнд нөхдөө.
Доголтой байж байгаад болохгүй байсан бүх юмыг сольсоны дараа өөрөө ингэж рес хийж болох уу?
Болно гэхдээ ECU доторх архив бол устдаггүй юм билээ!

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Wed Mar 07, 2012 12:13 am
by BeQ
acc salgahaar l res hiigdeed bna yuniih we? ecu-n computeriin boardan deer bdag shig batterey bdiimyy.minii batterey ni bhgui tgd bna yy?acc salgaa l bol memory deleted
tailbarlah hun bna yy 2004onii altezza...oor altezzanii ecu katushka ntr taarahgui bnalee

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Fri Mar 09, 2012 11:04 am
by bilgee
ugasa acc salgasan bol shud tsenege shavhdag mashin bdag. ymar altezza bolhor busad mashinih tardaggui bile ? ylraguil rs200 bol rs200 da tarna shude. as200 giin yum hiivel tarahgui

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Fri Mar 09, 2012 12:09 pm
by Egu
Naba wrote:
Жавхлан wrote:1.5 мотортой , одоо 16 шахуу идээд байгаа тэргийг ECU-ээ(компютер) reset хийвэл бензин идэлт багсах болвуу. /тос масло ,свеча сольсон доголгүй /
Монголд орж ирээд хэр удаж байгаа машин бэ? ECU reset хийнэ гэдэг нь цаг агаар болон бензиний өөрчилөлтөнд амархан дасгах гэж хийдэг үйлдэл лдээ тэгэхээс биш машин чинь хэвийн байгаа бол бензин идэлтэнд онцын нөлөөлөхгүй ээ. Харин чи яаж яваад 16 идэж байгаа гэдэг сонин байна? Жишээ татхад манай ажилын залуугын Toyota I.S.T гэхэд ажил гэр 2ын хооронд өдөрт 14км яваад байхад 100км-т 12литер зарцуулж байгаа. Тиймээс хэрэв чи үүнээс бага зай туулдаг бол хэвийн гэж хэлж болно. Харин нэг юм зөвлөхөд түлшний систем цэвэрлэгч гэдэг химийн бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй шүү!
ene yamar himiiin buteegdhuun baidag ve yag yu tseverledeg yum?

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Wed Jul 11, 2012 1:22 pm
by n1smo
MAF wrote: 2. Акумлятор-ыг нэмэх,хасах цэнэгийг салган ECU дахь бүх үлдэгдэл цэнэгийг гаргана.
Цэнэг бүрэн гарсан эсэхийг яаж мэдэх вэ

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Wed Jul 11, 2012 7:57 pm
by Ochki
Medeh bolomjgui. Gehdee naidvartai shavhah nuhtsulig burduul gerlee asaatai orhi avaaraa daraatai orhi. Saloni gerelnudee mun adil.

Re: ECU-ээ(компютер) яаж reset хийх вэ?

Posted: Wed Jul 18, 2012 8:43 pm
by Juniper
+ хонуул