Page 1 of 26

Японоос машин худалдаж авах /Auction/

Posted: Mon Apr 30, 2012 7:04 pm
by Uuganaa
Image

За гишүүд японоос яаж машин оруулж ирэх талаар auction аас яаж машин авах талаар нэлээдгүй ярилцаад байгаа тул энд тусад нь ийм сэдэв нээхээр шийдлээ. Аuction-аас машин авч байсан гишүүд нэлээдгүй байдаг тул бусад гишүүддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.

Вэб сайт: http://www.jimex.co.jp/index.php

Компани тухай:
Манай компани нь Япон улсаас дэлхийн олон орон руу машин экспортлогч (Африк, Ази, Европ , Латин болон төв Америк, Карибийн арлууд, Номхон далайн орнууд ЗХУ-ын хамтын нөхөрлөлийн орнууд), тэргүүлэх компани бөгөөд бид суудлын автомашин, ачааны автомашин, автобус, хүнд машин механизм экспортлодог юм.

Бид хэрэглэгчиддээ найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна. Манай менежерүүд таньтай э-мэйл, интернет чат, телефон утсаар холбогдон хэрхэн захиалга өгөх, худалдан авалтыг яаж хийх талаар зөвөлгөө өгөх болно.

Та бидэнтэй хамтран ажилласнаар:
- Япон улсын бүх дуудлага худалдаанд оролцох боломжтой
- Захиалгад нийцсэн өргөн сонголт
- Хурдан шуурхай тээвэрлэлт

Мөн бид дараах үйлчилгээг үзүүлдэг:
- Манай мэдээллийн сан өдөр бүр шинэчлэгддэг.
- Таны захиалгын бүхий л үйл явцыг тухай бүрт нь мэдээлэх болно.
- Бид таньд зөвөлгөө өгч, хамтран ажиллахад бэлэн байна.

Компаний мэдээлэл:

Үндсэн хөрөнгө: 50,000,000 JPY
Ажиллагсадын тоо: 30
Байршил: 2-15-1-705, Yayoi-cho Naka-ku Yokohama city Japan 231-0058
Утас: +81-45-250-0888
Факс: +81-45-250-0889
Э-шуудан: contact@jimex.co.jp
Вэбсайт: http://www.jimex.co.jp

Дансны мэдээлэл:
Эзэмшигч: JIMEX Co., Ltd.
Эзэмшигчийн хаяг: 2-15-1-705, Yayoi-cho Naka-ku Yokohama city Japan
Банкны нэр: Bank of Mitsubishi Tokyo UFJ
Салбарын нэр: Yokohama Branch
Салбарын хаяг: 3-27-1 Hon Machi Naka-ku, Yokohama city, Japan
Дансны дугаар: 4611694
SWIFT код: BOTK JP JT

Re: Японоос машин худалдаж авах /JIMEX Co.,Ltd/

Posted: Mon Apr 30, 2012 7:10 pm
by Uuganaa
Дуудлага худалдаанаас машин хэрхэн худалдаж авах вэ?
1. Манай менежертэй гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр болох нийт үнийн дүнгийн 50 хүртэл хувийг шилжүүлнэ
2. Манай менежерийн тусламжтайгаар дуудлага худалдаанаас өөрийн хүсэж буй машинаа сонгоно (Дуудлага худалдааны хуудсан дээрхи үзүүлэлтүүдийн тайлбарыг
3. Бид таны захиалсан машиныг дуудлага худалдаанаас худалдан авч, төлбөрийн нэхэмжлэлийг тань руу илгээнэ
4. Бидэнд төлбөрийг бүрэн төлсний дараа, машиныг ачуулах захиалга өгнө (Дуудлага худалдаанаас машиныг худалдаж авснаас хойш 3 хоногийн дотор төлбөрийг 100% шилжүүлсэн байх ёстой)
5. Бид машиныг контейнэрээр явуулж, бичиг баримтыг тань руу илгээнэ

Дуудлага худалдааны хуудасны тайлбар

Дуудлага худалдааны хуудсыг анхааралтай уншина уу. Дуудлага худалдаан дээр машинууд дараах зэрэглэлтэй байдаг:

Зэрэглэл Машины ерөнхий зэрэглэл
5 - Бараг шинэ бөгөөд ихэвчлэн 3 хүртэл жил ашигласан. Засварт орсон түүх байхгүй. Засвар хийх шаардлагагүй машин
4.5 - Маш сайн зэрэглэлтэй. Ямар нэгэн зураас, хонхорхой байхгүй машин
4 - Сайн зэрэглэлтэй. Бага зэрэг зураастай машин
3.5 - Дундаж зэрэглэлтэй. Илэрхий зураас, хонхорхойтой машин
3 - Илэрхий олон зураас, хонхорхойтой болон будаг нь халцарсан машин
RA - Бага зэргийн осолд орсон, стандартын дагуу засварласан машин
R/A/0 - Осолд орсон, зарим хэсгийг зассан эсвэл сольсон машин
*** - Осолд орж эвдэрсэн, засварлаагүй. Хөдөлгүүр гэмтсэн машин

Салоны зэрэглэл
A - Салон бараг шинэ Сонгож болно
B - Салон цэвэрхэн. Эвдэрсэн зүйлс байхгүй Сонгож болно
C - Салоныг цэвэрлэх шаардлагатай. Бага зэрэг эвдрэлтэй Сонгож болно
D - Салон муу, эвдрэлтэй. Засах шаардлагатай. Сонгож болохгүй

Дуудлага худалдааны тайлбарууд
A1 - Жижиг зураас Сонгож болно
A2 - MДунд зэргийн зураас Сонгож болно
A3 - Том зураас- Сонгож болохгүй
U(B)1 - Жижиг хонхорхой Сонгож болно
U(B)2 - Дунд зэргийн хонхорхой Сонгож болно
U(B)3 - Том хонхорхой Сонгож болохгүй
AU(AB)1 - Жижиг зураастай хонхорхой Сонгож болно
AU(AB)2 - Дунд зэргийн зураастай хонхорхой Сонгож болно
AU(AB)3 - Том зураастай хонхорхой Сонгож болохгүй
W1 - RБага зэрэг засаж будсан, small Сонгож болно
W2 - Дунд зэрэг засаж будсан, medium Сонгож болно
W3 - Их хэмжээний засаж будсан, big Сонгож болохгүй
P1 - Халцарсан толбо, small Сонгож болно
P2 - Халцарсан толбо, medium Сонгож болно
P3 - Халцарсан толбо, big Сонгож болохгүй
X - Солих хэрэгтэй Сонгож болохгүй
XX - Сольсон Сонгож болно
S - Зэвтэй Сонгож болно
トビ石 - Салхины шил жижиг зураастай Сонгож болно
ヒビ - Салхины шил цуурсан Сонгож болно
ワレ - Салхины шил хагарсан Сонгож болохгүй
ワレ - Салхины шил хагарсан Сонгож болохгүй

Дуудлага худалдаа руу орох: http://www.jimex.co.jp/auction/

Эх сурвалж: http://www.jimex.co.jp/index.php

Re: Японоос машин худалдаж авах /JIMEX Co.,Ltd/

Posted: Mon Apr 30, 2012 8:00 pm
by ebayaraa
Эрхэм хүндэт танаа

Манай JIMEX Co., Ltd нь Японы №1 машин экспортлогч компани бөгөөд дэлхийн олон орнууд руу машин гаргаж байна. Монгол улсаас маш олон хүмүүс манай компаниар үйлчлүүлдэг юм. Бид дараах үйлчилгээг таньд санал болгож байна.
Машины төлбөрүүд
- Үйлчлүүлэгч өөрийн үнийг санал болгох боломжтой
- Машины үнэ, FOB үнийг манай компани руу шилжүүлнэ. Харин контейнерийн зардал, гаалын татварыг Монголд төлнө
Манай вэб хуудсаар
- Японы бүх дуудлага худалдааны мэдээллийг харах
- Үйлчлүүлэгч худалдаж авах гэж буй машинуудаа санал болгох боломжтой
- Төлбөрүүд төлөгдсөн эсэх болон тээвэрлэлтийн талаар мэдээллийг дор бүр нь мэдээлнэ
- Үйлчлүүлэгчдэд худалдан авсан машиных нь зургийг илгээнэ

Тээвэрлэхийн өмнөх үйлчилгээ
- Мотор, явах анги, машины үзүүлэлтийг дахин шалгана
- Радиацийн төвшинг шалгана (Бүх машинд радиац байхгүй гэсэн наалт наана)
- Цэвэрлэгээ хийн пластик уутаар суудлыг бүтээж, шалан дээр нь цаас дэвсэнэ

Далайн тээвэрлэлт
- Машиныг худалдаж авсанаас хойш 2-3 долоо хоногийн дотор ачуулна
- Японы стандартын дагуу бат бөх бэхэлгээг хийнэ
- 1 контейнерт 4-6 машин орно


Total price – Нийт төлөх төлбөр (Япон улсад гарах зардал)
Auction price – Тухайн машины дуудлага худалдаан дээр зарагдсан үнэ
FOB price – Худалдаж авсан машины япон дахь НӨТатвар, дуудлага худалдааны байгууллагын төлбөр, recycle-ийн төлбөр, порт хүртэл тээвэрлэх зардал, контейнэрийн бэхэлгээний зардал, компанийн бичиг баримт бүрдүүлэлтийн зардал орсон болно.
FOB price нь Auction-ний байрлалаас хамаарч 80’000-100’000 иен байдаг.

Хэрвээ:
- Auction price нь 1’000’000 иен-ээс доош байх юм бол
Total Price = Auction price + FOB price
- Auction price нь1’000’000 иен-ээс дээш байх юм бол
Total Price = Auction price + Auction price-ийн 5% + FOB price
Дуудлага худалдаанаас машиныг худалдаж авсанаас хойш 7 хоногийн дотор Total price-ийг 100% төлсөн байна.

Нийт үнийг 100% төлсний дараа машин контейнерт ачигдана.
Машиныг Auction-оос худалдаж авахын өмнө заавал урьдчилгаа төлбөрийг төлнө.
Урьдчилгаа төлбөрүүд:
- Auction price нь 5000$-оос доош байх юм бол урьдчилгаа төлбөр 1000$
- Auction price нь 5000$-оос дээш байх юм бол урьдчилгаа төлбөр 2000$
төлнө.

Хэрвээ машиныг дуудлага худалдаанаас худалдаж авахаас өмнө захиалгыг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 100% буцааж олгоно. Машиныг дуудлага худалдаанаас худалдаж авсаны дараа захиалгыг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 100% буцааж олгохгүй. Машиныг контейнерт ачсан тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй. Банкны шилжүүлэгийн төлбөрийг үйлчлүүлэгч өөрөө төлнө.
40 -container 4800 $
1 -car 1200$.

Хүндэтгэсэн
Orshikh

Re: Японоос машин худалдаж авах /JIMEX Co.,Ltd/

Posted: Mon Apr 30, 2012 11:17 pm
by poi
Zia ene tal deer harinch neg tuslaj chadna shuu. ene auctionoos 2 dahi mashiinaa avch bgaa bolhoor....... asuuj lavlah ym bval asuugaad bgaarai........tulbur tootsoo mungun guivuulga geh met deer zaavarlaad zuvluud ugii....

Re: Японоос машин худалдаж авах /JIMEX Co.,Ltd/

Posted: Tue May 01, 2012 12:18 am
by begunbe
машин авья л даа тэгээд...

Re: Японоос машин худалдаж авах /JIMEX Co.,Ltd/

Posted: Tue May 01, 2012 10:40 am
by ebayaraa
poi wrote:Zia ene tal deer harinch neg tuslaj chadna shuu. ene auctionoos 2 dahi mashiinaa avch bgaa bolhoor....... asuuj lavlah ym bval asuugaad bgaarai........tulbur tootsoo mungun guivuulga geh met deer zaavarlaad zuvluud ugii....
Шууд ингэдэг тэгдэг гээд өөрийнхөө хийсэн зүйлээ биччихвэл сайн л байна.

Re: Японоос машин худалдаж авах /JIMEX Co.,Ltd/

Posted: Tue May 01, 2012 10:45 am
by veRTeX
Golden week болчоод.. Ихэнх аукцион нь ажиллагүй байна аа..

Re: Японоос машин худалдаж авах /Auction/

Posted: Wed May 02, 2012 8:12 pm
by sukhee
машин авна авна. даанц ийшээ орохоор сачийгаа мэдэхгүй toyota-mark 2 - jzx110 гээд л явчихийн. тэгээд л санаа алдаад л..., хэхэ

Re: Японоос машин худалдаж авах /Auction/

Posted: Thu May 03, 2012 12:29 pm
by poi
za bi neg ym bichnee

Re: ЗАРНА ГЭНЭЭ

Posted: Thu May 03, 2012 11:21 pm
by Gantsog
Image
http://auction.jimex.co.jp/aj-jVPakYaa0kVkSN.htm

13sayad bagtaad irne gej ulger bhdaa

Re: Японоос машин худалдаж авах /Auction/

Posted: Fri May 04, 2012 12:39 am
by Uuganaa
Монголд нэг тэгэж байгаад энэ амьтан хөл тавих байлгүй дээ

Re: Японоос машин худалдаж авах /Auction/

Posted: Tue May 08, 2012 4:13 pm
by poi
za yag yunaas ehlehee medehgui bna. Нэг өглөө сэрээд гэнэт машинаа солимоор санагдаад зах,зогсоолуудаар хэсэж үзлээ. Гэвч олигтой машийн ер тааралдсангүй. Тэхээр нь энд тэндэхийн машийн зуучилаж оруулж ирдэг хүмүүсрүү утас цохиж үзсэн боловч тэнгэрийн юм яриад дургүй хүрэгдэг бна шүү. Ихэнх нь зуучилаж өгснийхөө хөлсөнд 200-500 USD нэхэж бна. Ингээд эрэл хайгуул болж бж http://auc.jimex.co.jp/aj энэ сайтыг мэдэж авлаа. Орших Батням гээд 2 МЖЛ менежертэй, машин авч өгснийхөө төлөө нэгч цент авдаггүй нь их зүгээр бв. За тэгээд машийн сонгох гэж бөөн юм болов. Ёстой л нөгөө тоон дотор үсэг гэгчээр япон ханз үл мэднэ....................Neg musun oroi harij bgaad zurag hurugtei ym oruuliidaa... ajiliin net photobucket metiin share site ruu orohgui hyazgaarlalt hiichihsen ym................

Re: Японоос машин худалдаж авах /Auction/

Posted: Tue May 08, 2012 4:15 pm
by Jargale
Патрол У61 хэр үнэтэй байдаг юм бол? Он залуу

Re: Японоос машин худалдаж авах /Auction/

Posted: Tue May 08, 2012 4:20 pm
by poi
japandaa patrol nereeree gardag ymuu

Re: Японоос машин худалдаж авах /Auction/

Posted: Tue May 08, 2012 4:31 pm
by Jargale
Safari gej garnaa, yamaruud n patrol nereer gardag yum bgaan buu med