Page 1 of 4

Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:01 pm
by sukhee
За миний бие машин тэрэгтэй холбогдоод ахар богинохон хугацаа өнгөрч байгаа билээ. Өөрийн гэсэн машинтай болоод нэг жил хоёр сар өнгөрч байна. энэ хооронд одоо 4 дэх машины нүүр үзэж байна. Нөхдүүдээс асуух мэдэж зүйл маш их байгаа тул өөрийн хувийн хуудсаараа дамжуулж асууж, зөвлөгөө авч байя хэмээн шийдэж энэ хуудсыг нээлээ. Хөдөлмөрчид та бүхэн тусалж дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна... ;)

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:04 pm
by zulaa_mc
za welcome ymar mashin teregtei zaluu be

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:08 pm
by Ambii
Ir-V awtsan uu bayr hurgie.

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:09 pm
by sukhee
Анхны алхам
Ниссан санни В15. Анх аав ээж маань авч билээ. Хамт явж техникийн захаас авч байлаа. Энийг ёстой нэрийг нь мэдэхээс өөр юу ч мэдэлгүй байж байгаад зарсандаа. бинзенээс өөр юм хийгээгүй гэхэд бараг хилсдэхгүй. :D
Image

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:16 pm
by sukhee
2 дахь алхам
Саннигаа зараад дээр нь хэдэн төгрөг банкнаас зээлж байгаад ийм тэрэг авсан. 2011 оны 3 сарын 15нд авч байлаа. Техникийн зах дээрээс. Санниг бодвол жаал жуул юм хийдэг байлаа. Амаржин тулк, тос нтрээ сольдог боллоо. :p Image

Бас харагдах байдал талаас нь 4 хормой авч тавьж доорх өнгийг бүтэн будууллаа.
Ийм болгоод удаагүй зарсан даа. 2011 оны 11 сарын 11 ний өдөр..,

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:22 pm
by sukhee
3 дахь алхам
маркаа зараад 2011 оны 11 сарын 17 нд энэ тэргийг авлаа. Юм үзээгүй надад бол сайхан унаа. Сэтгэл хангалуун л байсан. Өвлийг хамт өнөтэй давсан даа. D4 хэцүү хэцүү л гэдэг. Намар туршлагагүйгээс царцааснаас хойш хаширсандаа ч тэрүү өвлийн идэр есөд яагаачгүй сайхан л байлаа. Заримдаа гаражид заримдаа хучлагатай хоносоор онд мэнд орсон. Свеча, тос гэх зэрэг наад захын юм хийсэн. аан нээрээ vvt-i аа бас сольсон. Энэ машиндаа хайртай байсаан байсан. Image

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:26 pm
by Uuganaa
За амжилт бичээд байгаарай. :-BD

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:28 pm
by sukhee
4 дэх алхам
За нэг ийм тэрэг авчихлаа. Сая өнгөрдөг амралтын өдрүүдээр..,

Зарим нь зөв л гэнэ зарим нь буруу л гэнэ. Ямартай ч өнгөрсөн. Өөрийн бодол өөртөө зөв.., Мэдээж шинэ тэрэг биш болохоор хийх юм байгаа байгаа. Тэр болгоныг та бүхнээсээ дор дор нь асуугаад хийгээд явчихна гэж бодож байгаа..,
Image
Яахав турботой машин анх үзэж байгаа надад бол хүч сайтай гоё л санагдаж байгаа. Гэхдээ хийх юм байгаа байгаа. За ажиллаад бай ажиллаад бай..,

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:35 pm
by sukhee
Аан нээрээ 17 той нимгэн дугуй хагарахдаа амархан байдаг юмуу. Би туршлагүйтэж цохиж хагалаад байгаа юм боловуу. Авсан орой урд талын нэг нь хагарваа. Хороололд. Запас дугуйгүй байсан болохоор гүрийж байгаад гандангийн тэнд очиж нөхүүлээд, Саппоро явж байтал дахиад байхгүй.., ойлгомжтой. Дугуй засварчин худлаа нөхсөн биз. Гайхаж хэсэг зогссоны эцэст такси барьж гэрлүүгээ явж балкон дээр байсан 16 тай зуны дугуйгаа обудтай нь авч хийлээ. Тэгсэн харин өглөө ажилдаа ирж байтал урд талын нөгөө дугуй дахиад таг.., Сая явж бас нэг дугуй обудтай нь авчирлаа. Үдийн хойно гарч хийнэ дээ.

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:38 pm
by Erdi
СҮХЭЭ ГОЁ БАЙНА АМЖИЛТ!

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:40 pm
by veRTeX
найс найс.. би ч бас судлаж байгаад нэг турботой тэрэгтэй болно гэж бодоод л байгаа.. Гэхдээ эхлээд жаахан мэддэг болье.. Фитээрээ жаахан тоглье хаха..

Нимгэн дугуй амархан цохигдож хагардаг юм байнлээ.. Би ч түрүү зун анх чам шиг дугуй тавьж 4 дугуйны ард гарж байж явж сурсандаа, сурчвал тэгээл гайгүй нь байнлээ.

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:40 pm
by Uuganaa
За нимгэн дугуй нэг муудхаараа тэгдэг юм аа хө. Сайхан амсарыг нь тослоод чангахан хийлээд тавиад үз. Болохгүй бол сольсон дээр дээ тэгэхгүй бол хайран обуд болы шүү.

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:44 pm
by sukhee
17 той дугуй олдоц их муу байдаг гэдэг үнэн үү. Надад 35 жилийн 16 тай нарийн савхан обуд байгаа л даа. Хоёрыг нь хүнд түр өгцөн. Тэрийгээ аваад тавьчихвал зохицохгүй онцгүй харагдах байх тээ.

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:46 pm
by Uuganaa
Одоо байгаа обуд чинь дажгүй л юм байна ш дээ. 215 45 17 бол 10,000-20,000 оор олдоол байдаг байсан.

Re: Сүхээ-н хувийн хуудас.., Сайн байна уу Авто?

Posted: Mon Apr 02, 2012 1:49 pm
by veRTeX
sukhee wrote:17 той дугуй олдоц их муу байдаг гэдэг үнэн үү. Надад 35 жилийн 16 тай нарийн савхан обуд байгаа л даа. Хоёрыг нь хүнд түр өгцөн. Тэрийгээ аваад тавьчихвал зохицохгүй онцгүй харагдах байх тээ.
17 той бол зөндөө л байгаа. Сая хагсайнд өгөөмөр орсон 17той бол байнлээ.. 225 нтрэй ч байнлээ.. Яваад хайвал зөндөө байгөөө.. Харин 18 тайл олдкү байгаа нь. .