Page 1 of 103

Тос Тосолгооны материал /Oil, filter.../

Posted: Thu Nov 10, 2011 3:26 pm
by Uuganaa
Тосны ангилал
Image

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Wed Nov 16, 2011 8:54 pm
by newmglub
Image

Энэ зургыг оруулвал илүү ойлгомжтой байх боловуу гэж өчүүхэн би бээр мунхаглан бодлоо

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Wed Nov 16, 2011 10:44 pm
by gosha
ер нь өвлийн тос гэдгийг бол ойлгоод байгаа. Харин зуны тос гэхээр л сонин санагдаад байх юм. угаасаа ажиллаж байгаа тос чинь +80 цельсд байгаа биз дэ?
сайхан тайлбар хүсч байна

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Thu Nov 17, 2011 11:02 am
by Uuganaa
Өвөл царцахгүйн тулд шингэн тос, харин зун бол арай өтгөн тос хийх хэрэгтэй тослох чадвар сайтай. Зун машины тэмф +80 аас хэтрээд дундаж нь +92 целс хавьцаа байдаг гэж уншиж байсан. Гэхдээ зун хааяа энэнээс ч илүү халах магадлалтай. Хэт халуунд хотын түгжирээ, урт өгсүүр газар 2 сэнс ажилаад ажилаад халах тохиолдол зөндөө байдаг. Тийм халуунд тослох чадвараа алдахгүй байж чадах тос л хийх хэрэгтэй. Зуны гэж нэрлээд байгаа нь миний бодлоор өвлийн тосноос өтгөн тосыг хэлдэг гэж боддог.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Thu Nov 17, 2011 6:11 pm
by eegy
Зуны гэдгийг хэт их халуунд тослох чадвараа алдахгүй хадгалж байдаг тос гэж ойлгодогшд. Тэгхээр харьцангуй өтгөн тос нь хэт их халуунд шингэрч тослох чадвараа алдахгүй байх л үүрэгтэй байх л даа.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Thu Nov 17, 2011 6:15 pm
by begunbe
тос өтгөрөхөөс гадна хөөсрөнө гэж том асуудал бий шүү, тос хэтрэхээр нэг тийм хараад ч мэдэх аргагүй гай гарна

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Mon Nov 21, 2011 5:29 pm
by Javkhlan
хаанаас худалдаж авч байна 0W -30 нтр ийг

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Thu Nov 24, 2011 9:32 pm
by Khatnaa
ATF T-IV ийн дараа ямар тос гарлаа? 5WS ч билүү тэрийг T-IV хийдэг хропонд хийвэл асуудалгүй байгаа?

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Fri Nov 25, 2011 10:21 am
by Naba
Khatnaa wrote:ATF T-IV ийн дараа ямар тос гарлаа? 5WS ч билүү тэрийг T-IV хийдэг хропонд хийвэл асуудалгүй байгаа?
Toyota ATF WS(World Standart) гэдэг шингэн гарсан. 2003оноос хойших ихэнх Тоёота-ын хропууд ийм шингэнтэй үйлдвэрээсээ 100,000км-ын баталгаатай. T-IV-д хийж болно
Image

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Dec 06, 2011 8:54 pm
by Saagii
өвөлийн тос шингэн байдаг нь хүйтэнд тос царцсанаас болж өтгөн болдог харин шингэн тос хүйтэнд өтгөн тосноос бага царцана хар уханаар бодохоор, зун өтгөн байдаг нь тосийг шингэрүүлэхгүйн тулд өтгөн байдаг, халуунд ямарч юм шингэрдэг шуу дээ тиймээс зун моторийн тос өтгөн байдаг байх гэж би хувьдаа боддог

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Fri Dec 09, 2011 4:48 pm
by bataa
За өөрийн тэрэгний хөдөлгүүрийн тосыг хэрхэн солиулдгаа бичье.

1. Тос худалдаж авна.
2. Маслын шүүр, агаар шүүгч худалдаж авна.
3. Тос солих газар очиж тосоо солиулна.

1. Турбо хөдөлгүүртэй машинтай болсноосоо хойш Castrol Magnatec 5W-40 тосыг хэрэглэж байна. Уг нь Castrol Edge 0w-40 хиймээр байдаг боловч ойр ойрхон сольдог болохоор үнэ нь арай л чангадаад байх юм.

Монголд зарагддаг Магнатек тосыг бүтэн синтетик мөн биш талаар мөн ч их маргалдсан даа. Бүтэн синтетик мөн биш талаар би нээх ач холбогдол өгдөггүй. Мөн бол мөн, биш бол биш л биздээ. Тэртэй тэргүй тосоо 2-3 сардаа 1 удаа сольдог, мөн тэгтлээ их дэвсэж хөдөлгүүрийн максимум чадлыг байнга гаргаад байдаггүй болохоор Магнатек тос болоод л байдаг юм. Өвлийн хүйтэнд ч гэсэн царцалт нь гайгүй юм шиг санагдсан. Яг солиулсны дараа шинэ дээрээ нормаль сайхан багасаад дуу шуу нь сайхан сонсогдоод байдаг юм. Чанараараа миний шаардлагад нийцсэн л гэж бодоод байгаа.

Кастролыг оруулж ирдэг Брикланд-с дээрх тосыг худалдаж авна. Доорх зурган дээр төвийнх нь байрлалыг заалаа. Өгөөмөр зах дээр мөн нэг салбар контайнер нь байдаг. Утас нь 99077632.

Image

Үнэ нь 9370 байснаа нэмэгдээд 10300 болсон гэж байсан. Субаругын ej20 turbo хөдөлгүүр 4,5 литр тос хийхэд яг сайхан ихэн дундуур түвшинд хүрдэг. 4 литрийг хийхэд Low хавьцаа. Тиймээс 1 удаад 5 литрийг авч 4,5 литрыг хийгээд 0,5 литрыг нь хадгалаад дараагийн удаад 4 литрыг аваад хуучин 0,5-аа нэмэх гэх мэтээр өөрөө менежемент хийж болно.

5 литр х 10300 = 51500 төгрөг

2. Маслын шүүр, агаар шүүгч худалдаж авах.

Маслын шүүр, агаар шүүгчийг Субару төв дээрээс, эсвэл Форвард моторс хоёрын аль нэгээс авдаг. Маслын шүүр дээрх хоёр газрынх япон брендийх, Эссо гэх мэтийн ойл сервис дээр зардагууд солонгос байдаг. Турбо мотортой субару унадаг хүмүүс мэдэх байх, маслын шүүр нь их доор байрлалтай. Солонгос шүүр өндөр, япон шүүр намхан байдаг болохоор япон шүүр нь газраас арай өндөрт байрлана, юманд хага цохих магадлал арай багасна. Бас чанараар японыг нь илүү гэж боддог доо.

Япон шүүр Форвард, Субару төв адилхан 9000 төгрөг байдаг санаж байна. Солонгос шүүр 8000, 7500 байдаг байх. Доорх зурган дээр төвийнх нь байрлалыг заалаа. Утас нь: 680252, 682570

Image

Агаар шүүгч ч мөн ялгаагүй. Субару, Ниссан тэрэгнүүд үйлдвэрлэгчээс тосон агаар шүүгч рекоммендэд гэсэн байдаг. Гэтэл хүмүүс энгийн агаар шүүгч, эсвэл Авто плаза мэтээс хулхи улаан шүүр аваад, машин арчдаг сэгсгэрийн тос шүршээд тавьчихаж байсныг харж л байлаа. Энэ бол буруу юм байгаа юм. Яг адил хугацаанд ажилласан тосон, хуурай хоёр агаар шүүгч тосон нь хамаагүй их бохирдсон байдаг. Энэ нь шороо тоосыг хир шүүдгийг нь харуулж байгаа хэрэг. gc8 Impreza, SF5 Forester хоёрын MAF Sensor эвдрэх эвдрэл маш их тохиолддог. Энэ нь агаар шүүгчтэй холбоотой. Муу агаар шүүгчтэй бол хурдан эвдэрнэ. Ориг агаар шүүгчтэй бол барагтай бол эвдрээд байдаггүй юм билээ. За мөн спорт конус болон мөөгөн хэлбэртэй агаар шүүгчүүд бол бүр илүү цэвэрлэж ойр ойрхон угааж, зориулалтын тосоор тосолж тавьж байх хэрэгтэй.

Агаар шүүгч Субару төв - 24000 төгрөг Subaru Genuine
Форвард моторс - 25000 Nissan Genuine.

Аль аль нь асуудалгүй.

3. Солиулахдаа ямар газар байна, сольж байгаа хүн нь ямархуу царай зүстэй гар байна, сервис нь хир цэвэрхэн байна гэдгийг харж байгаад л солиулдаг. Сольж байгаа хүн нь хир тос даасан, сервис нь заваан, тос ихтэй байвал хамгийн наад зах нь хүрсэн юмаа заваартуулаад хэцүү шдээ бас л. Солиулахдаа мотор угаагч хийдэггүй. Ойр ойрхон солиулж байгаа болохоор угаалгадаггүй. Зүгээр сайхан асгаад шинийг нь хийдэг. Зарим газрууд хийн компрессороор дээрээс нь үлээлгэдэг. Би ч гэсэн үлээлгэчихдэг. Хүмүүс хэдийгээр нүх сүвийг бөглөдөг гээд ам муутай байдаг ч гэсэн задарсан моторыг бодоод үзэхээр дээрээс нь үлээхэд нүх сүвийг нь нагаар бөглөж байна гэж төсөөлөгдөхгүй байгаа юм. Жаахан бөглөлөө ч гэсэн гараад хэд сайхан гишгэчихэд бөглөө нь гарчих байлгүй дээ. Ихэнх газрууд 3000 - 4000 ханштай байдаг.

Ингээд нийт 51500 + 9000 + 25000 + 4000 = 89500 болно.

Гэхдээ агаар шүүгчийг тос солих болгондоо солих шаардлагагүй бохирдлоос нь шалтгаалаад жилдээ 1-2 солиход хангалттай. Тиймээс 89500 - 25000 = 64500 Төгрөг болох юм байна.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Fri Dec 09, 2011 4:59 pm
by Bulgaa
Батаа тосны шүүр япон ч гэсэн дотроо том жижиг байдаг юм биш үү. Миний машинтай ирсэн шүүр том байсан, дараа нь захиж авчирсан 3 шүүр том байсан.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Fri Dec 09, 2011 5:02 pm
by bataa
Bulgaa wrote:Батаа тосны шүүр япон ч гэсэн дотроо том жижиг байдаг юм биш үү. Миний машинтай ирсэн шүүр том байсан, дараа нь захиж авчирсан 3 шүүр том байсан.
Байдаг биздээ. Хар мянган үйлдвэрлэгч байгаа болохоор янз бүрийн хэмжээтэй үйлдвэрлэж байгаа биз. Гэхдээ ямар ч байсан Subaru Genuine oil filter лав богинохон байдаг. Бас форвард дээр зардаг ямар бренд билээ тэр бас богинохон. Богинохоныг хийчихээр маслын филтэр кастертайгаа нэг түвшинд очдог. Уртыг нь хийчихээр кастераас доошоо илүү гараад ёрдойгоод явчиж байгаам даа.

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Mon Dec 12, 2011 8:49 pm
by Khatnaa
Naba wrote:
Khatnaa wrote:ATF T-IV ийн дараа ямар тос гарлаа? 5WS ч билүү тэрийг T-IV хийдэг хропонд хийвэл асуудалгүй байгаа?
Toyota ATF WS(World Standart) гэдэг шингэн гарсан. 2003оноос хойших ихэнх Тоёота-ын хропууд ийм шингэнтэй үйлдвэрээсээ 100,000км-ын баталгаатай. T-IV-д хийж болно
Энэ тосны давуу тал нь юу юм бол?

Re: Тос Тосолгооны материал /Oil.../

Posted: Tue Dec 13, 2011 11:30 am
by Naba
Khatnaa wrote:
Naba wrote:
Khatnaa wrote:ATF T-IV ийн дараа ямар тос гарлаа? 5WS ч билүү тэрийг T-IV хийдэг хропонд хийвэл асуудалгүй байгаа?
Toyota ATF WS(World Standart) гэдэг шингэн гарсан. 2003оноос хойших ихэнх Тоёота-ын хропууд ийм шингэнтэй үйлдвэрээсээ 100,000км-ын баталгаатай. T-IV-д хийж болно
Энэ тосны давуу тал нь юу юм бол?
1. Дэлхийн стандарт: Герман зэрэглэл сайтай тэрэгүүдийн хурдны хайрцаг нь үйлдвэрээсээ 100,000км явах баталгаатай байдаг юм(Porsche; BWM; AUDI гэх мэт). Тэдний жишигийг Япончууд дагасан хэрэг.
2. Гол онцлог нь ойр ойр солиод байхгүй 100,000 км явна(Энгийн ATF бол манай нөхцөлд 20,000-40,000км орчим явна). эсэлдэлт багатай, халуун хүйтний хэмд чанарааа алдахгүй.