Page 1 of 5

Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Mon Mar 26, 2012 11:50 am
by Naba
Автомашины өөрт ирдэг удирдлагатай түлхүүрийг зай сольсон эсвэл шинийг авсан тохиолдолд тухайн машиндаа хэрхэн таниулах бэ гэдэг ажил гарч ирдэг билээ. Ихэнхдээ энэ ажлыг хүмүүсээр 25,000-30,000-д хийлгэдэг. Тэгвэл одоо мөнгө зарах хэрэггүй боллоо зүгээр л MAF-аас энэ мэдээлэлийг үнэ төлбөргүй авчихна. Автомашны түлхүүрийг таниулна гэдэг тухайн үйлдвэрлэгч болгоны таниулах аргачлалууд байдаг тэр тундаас Toyota-г оруулъя. Залуус маань бусад үйлдвэрлэгч нарын түлхүүр таниулах аргчлалгы мэддэг бол оруулаарай :)
Image
Toyota-ийн түлхүүр хэрхэн таниулах вэ?
1. Бүх хаалгануудыг түгжилгүй, жолоочын хаалгыг нээлттэй байлгана.
2. Шинээр таниулах гэж буй түлхүүрээ 2удаа хийж авна. Түхлүүрийг эргүүлэх хэрэггүй энэ үйлдэлийг 5секүнд дотор хийнэ
3. Жолоочын хаалгыг 2 удаа онгойлгож хаана
4. Түлхүүрээ 1 удаа хийж авна (Эргүүлэх хэрэггүй)
5. Жолоочын хаалгыг 2 удаа онгойлгож хаана
6. Жолочын хаалгыг хаана
7. Түлхүүрээ хийж ON байрлал дээр болгоод буцаад түлхүүрээ ав (1удаа)
Хэрэв эдгээр үйлдэлийг хийхэд хаалганууд нэг удаа түгжигдэж нээгдэж байвал шинэ түлхүүрээ таниулхад бэлэн болоо гэсэн үг.
8. түлхүүр дээрх товчнуудаас 2-ыг нь зэрэг 1удаа дар
9. Түлхүүр дээрх товчоос нэгийг нь нэг удаа дар
Хэрэв эдгээр үйлдэлийг хийхэд хаалга нэг удаа түгжигдэж онгойж байвал таны түлхүүр хэрэглэхэд бэлэн боллоо гэсэн үг.

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Mon Mar 26, 2012 2:41 pm
by veRTeX
Хэрэгтэй л юм байна..
Удирдлагүй машиныг удирдлагтай болгох талаар юм байна уу.
Хонда фит 2002 оных яаг адилхан мөртлөө нэг нь удирдлагтай нэг нь байхгүй.. Тэхээр болдог л байж таар нь даа.

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Mon Mar 26, 2012 3:14 pm
by Garidaa
дотороо урид нь удирдлагатай байсан тийм мэдрэгчтэй машинд яаж ямар түлхүүр таархийг хаанаас сураглаж мэдэж болох бол?

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Mon Mar 26, 2012 3:56 pm
by Ochki
adilhan mashinii tulhuuriig ni taniulaad uzchihguiyu

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Mon Mar 26, 2012 5:19 pm
by sukhee
Миний түлхүүр зүгээр тааруулцан түлхүүр байгаа. тэгэхээр би энд тэндээс ийм чиптэй түлхүүр худалдаж авч байгаад түлхүүртээ тааруулж хувьлуулаад ингэж тааруулааад удирдлагатай түлхүүртэй болж болно гэсэн үгүүүүүү

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Mon Mar 26, 2012 5:20 pm
by sukhee
Миний түлхүүр зүгээр тааруулцан түлхүүр байгаа. тэгэхээр би энд тэндээс ийм чиптэй түлхүүр худалдаж авч байгаад түлхүүртээ тааруулж хувьлуулаад ингэж тааруулааад удирдлагатай түлхүүртэй болж болно гэсэн үгүүүүүү

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Mon Mar 26, 2012 5:44 pm
by Naba
Тиймээ ингэж болно

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Mon Mar 26, 2012 6:21 pm
by sukhee
тэгвэл энэ түлхүүрийг түлхүүр эднүүс зардаг дурын лангуунаас toyota гэсэн түлхүүр аваад л тааруулж болох юм байна. би зөв ойлгож уу

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Tue Mar 27, 2012 11:26 am
by Toogy
Удирдлагатай түлхүүр гадуур ямар үнэ ханштай байна, судалсан хүн байна уу?, Бас миний машин эхний 1-7 үйлдлийг хийхэд хаалга автоматаар түгжигдэж, нээгдэхгүй байна. Тэгэхээр таниулах шаардлаггүй байдаг юм шиг байна. Учир нь түлхүүрнийхээ түгжигч дээр дарахаар заримдаа ажиллаад заримдаа ажиллахгүй байна. Сүүлдээ бүр ажиллахаа ч байлаа. Задлаад үзэхээр боард дээр нь нэг хоёр тийш нь эргүүлж болдог + толгойтой тохируулга байна лээ, тэрийг нь хоёр тийш нь эргүүлж үзсэн боловч үр дүн гарсангүй. тэр тохируулга нь долгион ч юм уу нэг зүйлийн л тохируулга юм шиг байгаа юм. Батерейгээ сольсон ч гэсэн шинээр таниулах шаардлаггүй машин байдаг уу?

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Tue Mar 27, 2012 9:02 pm
by EgaLiSaTiOn
@Toogy
тэр 2 тийшээ эргүүлдэг юм чинь Channel нь биш үү? Жишээ нь таны машин миний машин 2 адил байлаа гэж бодоё.
Та бид 2-н машин А B Channel-тай. Миний түлхүүрынх B дээр таных A дээр байя гэж бодоё. Та кнопоо дарлаа. Зөвхөн таных онгойно.

аахн харин та эргүүлээд B дээр тавиад кноп дарлаа. минийх ч таных ч онгойно.

Удирдлагатай машины Channel-р адил ажиллах систем юм уу даа. Зарим хужаа удирдлагатай машины удирдлага 3н ижил хужаа Channel нэгтэй машинаа зэрэг удирддаг шиг.

Ерөнхий ойлголт бол ийм л юм даа Channel-н талаар

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Tue Mar 27, 2012 9:40 pm
by Toogy
EgaLiSaTiOn wrote:@Toogy
тэр 2 тийшээ эргүүлдэг юм чинь Channel нь биш үү? Жишээ нь таны машин миний машин 2 адил байлаа гэж бодоё.
Та бид 2-н машин А B Channel-тай. Миний түлхүүрынх B дээр таных A дээр байя гэж бодоё. Та кнопоо дарлаа. Зөвхөн таных онгойно.

аахн харин та эргүүлээд B дээр тавиад кноп дарлаа. минийх ч таных ч онгойно.

Удирдлагатай машины Channel-р адил ажиллах систем юм уу даа. Зарим хужаа удирдлагатай машины удирдлага 3н ижил хужаа Channel нэгтэй машинаа зэрэг удирддаг шиг.

Ерөнхий ойлголт бол ийм л юм даа Channel-н талаар
Би харин сайн мэдэхгүй байна аа. Тэр эргүүлдэг юм гэдэг нь улаанаар дугуйлсан нь байгаа юм. Хоёр тийшээ бол хэд л бол хэд эргэх юм шиг байна лээ.
Image
яаж зүгээр удирддаг болгох арга аа олохгүй л байна.

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Wed Mar 28, 2012 10:55 am
by Ochki
tultal ni erguultsen bol ingeed duussan bhda naad udirdlaga chin

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Wed Mar 28, 2012 11:11 am
by Toogy
Ochki wrote:tultal ni erguultsen bol ingeed duussan bhda naad udirdlaga chin
Тултал нь ч эргүүлээгүй лдээ. Хоёр тийш нь нэг нэг бүтэн эргүүлж үзсэн. Яг ямар учиртайг нь сайн ойлгоогүй л байна.

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Wed Mar 28, 2012 12:33 pm
by Ochki
naadhaa zigzagt ochij yanzluul. davtamj ni taarch bgaa eshig ni shalgaad zasaj uguh bh.

Re: Автомашины Удирдлагатай түлхүүр таниулах

Posted: Sat May 12, 2012 7:11 pm
by Maspor
Хэрвээ наадах чинь хувьсах конденсатор бол долгион тааруулах үүрэгтэй. Долгионыг 300-400мгерцийн хооронд тааруулна. Хөдөлгөдөг нь буруудаж л байгаа байх. Түлхүүр машины долгион зөрчихөөр машин дохиого буруу уншина. Түлхүүр тааруулахын хувьд Түлхүүрэнд өөрт нь 40битээр бичигдсэн код байдаг. Тэр код нь машинд таарсан дохиолдолд л асна. Naba түлхүүрний кодыг машинд таниулах дэлгэрэнгүй заавар бичсэн байна.

40бит бол ойролцоогоор давхардахгүй 5тербум код. Нэг машинд 4код хэрэглэнэ гэвэл 1.2тербум машиныг давхардахгүй кодоор хамгаалах боломжтой.