Page 1 of 2

GTR 35

Posted: Sun Mar 25, 2012 1:24 pm
by oojoo
Nissan GT-R 2009-2011 Generation


NISSAN GTR35
Ниссан Скайлайныг манайхан андахгүй сайн мэдэх билээ. Хааяа нэг болдог уралдаанууд дээр хурд хүчээ жинхэнэ харуулж байх шиг харагддаг юм. Өнгөрсөн амралтын өдрөөдэд хотын баруун хэсэгт болсон уралдаан дээр Ниссан Скайлайн машины хурдлахыг хараад энэ танилцуулгаа бичье гэж бодлоо.
Спорт машин гэвэл FERRARI PORSCHE Lamborghini гээд нэрлэж болно. Гэхдээ 300 саяас буухгүй үнэтэй машиныг авах хүн цөөхөн л дөө.
Японоос анх хөгшин европд хөл тавьж байхад Lancer, Impreza, Supra, Skyline зэрэг машиныг будааны машин хэмээн шоолж байсан гэдэг. Харин европ тивийг бишрүүлж чадсан нь Скайлайн юм.
Энэ машины цуврал болох GTR буюу RB26DETT хөдөлгүүрт хамаг учир байгааг спорт машин сонирхдог хүн бүхэн мэдэх байх. Энэ хөдөлгүүрийг япон инженерүүдийн хамгийн сайн бүтээл болсон гэж хэлэхэд маргах хүнгүй биз.
Хамгын гол нь хөдөлгүүр нь найдвартай, аюулгүй, хос турбо, бага бензин зарцуулалттай. Үйлдвэрээсээ 280 морины хүчтэй гардаг ч сайн тоноглол, бага зэрэгийн нударган гол, яндан, агаар шүүгч, ECU буюу компьютер солиход л 400 морины хүчтэй болдогийг өөрийн нүдээр харж байлаа.
Монголд GT-R32,33,35 загвар нь хэд хэд бий. Саяхан Моннис компанийн оруулж ирсэн GT-R35 загвар нь эзэндээ очсон байна лээ. Үйлдвэрээс гардаг үнээс бараг 2 дахин үнэтэй зарагдаж байсан тэр машиныг баттай эх сурвалжаас сонсоход 40 орчим насны олны танил биш уул уурхайн томоохон компанид ажилладаг залуу 130,000 доллараар авсан байна билээ.
Ингээд GT-R35 загварын танилцуулагыг бичье.
Дээд хурд нь 310 км/цаг
3.5 секундэд 100 км/цаг хурдлах чадвартай.
Салоны төв хэсэгт байрлах товчлуур нь хүч дамжуулах араа, амортизаторны тохиргоо, VCD system-ийг маш хялбархан тохируулах боломжтой.
Спорт машины хамгийн чухал зүйлүүдын нэг бол тормос байдаг. 380 мм-ийн диаметрай тормос нь мэдээж алдарт BREMBO-ийн Full Flooting Brake апраттао Raw sreel High Rigitity Pad хэрэглэснээр маш зөөлөн бөгөөд аюулгүй найдвартай богино хугацаанд зогсох боломжийг бүрдүүлж байгаа болно.
Машины хүч дамжуулах эд ангийн хувьд дэлхийн хамгийн анхны Independent transaxle 4WD-г хэрэглэснээр газартай маш сайн барьцалдаж чадаж байгаа юм. Түүнээд гадна Paddle Shifft-ээс хамааран FT Formula1 шиг худрлах GR 6 Clutch Transmission Dual-ыг хэрэглэсэн байна.
Хөдөлгүүрийн хувьд хуучин 2.6 литерын батгаамжтай хөдөлгүүрээ шинэчлэн VR38DETT хос турбо 3.8 литерын хөдөлгүүртэй болсон. Хөдөлгүүрийн батгаамжийг томосгосноор илүү найдвартай, мөн өндөр хүчин чадал гаргах боломжийг олгосон байна. 700 гаруй морины хүчтэй болгож тоноглосон GTR35 загвар нь 9.6 секундэд 400 метр зайд хүрч байсан нь 1001 морины хүчтэй 16 цилиндер 4 турботой BUGGATI-аас хурдан байж чадаж байгаа юм.

Re: SKYLINE GTR 35

Posted: Sun Mar 25, 2012 1:25 pm
by oojoo
end bdag har 3500 toi 300KM/h hurgej uzsen gaihamshigtai kaiff medersen hehe

Re: SKYLINE GTR 35

Posted: Thu Apr 05, 2012 12:36 am
by Uuganaa
Image
35 аар таксинд явна гэсэн нэг л толгойд буухгүй юм

Re: SKYLINE GTR 35

Posted: Thu Apr 05, 2012 3:28 pm
by oojoo
hehe haana ter be yuuun ongiroo yum haha

Re: SKYLINE GTR 35

Posted: Thu Apr 05, 2012 3:32 pm
by Temuujin
Hytad l bh shig bn.

Re: SKYLINE GTR 35

Posted: Fri Apr 06, 2012 11:41 am
by oojoo
Temuujin wrote:Hytad l bh shig bn.
hujaa utas shigee duiralgaj hiih gej bgaa biz tgd teriigee yabuulah bha hehe

Re: SKYLINE GTR 35

Posted: Fri Apr 06, 2012 4:07 pm
by n1smo
Burhan min shuteen maani taxi-nd yawj bh gej

Re: SKYLINE GTR 35

Posted: Fri Apr 06, 2012 9:10 pm
by Gantsog
Sedviib nernee skyline gsn ugiig avch hayah uu? Ug n urgeljlel gehdee ner ni bish bolson te

Re: SKYLINE GTR 35

Posted: Tue Apr 10, 2012 10:16 am
by oojoo
Gantsog wrote:Sedviib nernee skyline gsn ugiig avch hayah uu? Ug n urgeljlel gehdee ner ni bish bolson te
helsend tnx man

Re: GTR 35

Posted: Fri Oct 12, 2012 7:30 pm
by GTR



Өмнө Infiniti FX Sebastian Vettel edition хийж байсан Ниссан-Рено алянс энэ удаа Nissan GTR Usain Bold edition-ийг зах зээлд танилцуулах гэж байгаа юм байна. Дээрх видео-г үзэж сонирхоно уу...
Image

Image
Ниссан GTR-ийн 2012 оны R35 загвар нь 100км.ц хурдыг 2.7 секундэд авдаг болсон. Өмнө нь
2008 R35 - 3.5 секунд
2010 R35 - 3.1 секунд

Image
Ямар ч гэсэн 2010 онд Ниссаны гол өрсөлдөгч Тоёота корпораци Lexus LFA загварыг зах зээлд танилцуулж Nissan GTR 35-тай хурдаар өрсөлдөхүйц машин бүтээсэн гэж зарласан ч тун удалгүй Ниссаны иненерүүд GTR 35-ийг шинэчилж хурдны үзүүлэлтийг нэмэгдүүлсэн. Түүгээр ч үл барам бид үүнээс хурдан машин бүтээх боломж байгаа гэж мэдэгдэж байсан даа ийнхүү хүрсэн байна.

2012 онд хурдны үзүүлэлтийг сайжруулсан гол шалтгааныг хурдны автомашины салбарын гол өрсөлдөгч Порше-той холбож болохоор байна. 2011 оны Porsche 911 Turbo S загвар нь 100км.ц хурдыг 3.1 секундэд авдаг болсон юм байна.
Image


100 км.ц хурдыг 2.7 секундээс хурдан авдаг 4 л production машин байдаг юм байна.

Image
Bugatti Veyron Super Sport - 2.46 sec; Top speed 431 km.h доод үнэ 2'000'000 USD

Image
Ariel Atom 500 - 2.5 sec; Top speed 281 km.h доод үнэ 160'000 USD

Image
Lamborghini Aventador - 2.6 sec; Top speed 349 km.h доод үнэ 380'000 USD

Image
Koenigsegg Agera R - 2.7 sec; Top speed 420 km.h доод үнэ 1'500'000 USD

Re: GTR 35

Posted: Wed Oct 17, 2012 2:23 pm
by Badka
R-iin tsuvraluudiin sonirholtoi bichleg bn

Re: GTR 35

Posted: Wed Oct 17, 2012 2:40 pm
by Temuujin
33 bol bee r rev limiter.tei goy buudaj bn shuu

Re: GTR 35

Posted: Wed Oct 17, 2012 3:01 pm
by Egu
100 км.ц хурдыг 2.7 секундээс хурдан авдаг 4 л production машин байдаг юм байна.
ene 4-oos 2 ni VW AG mashin baigaa ni sonirholtoi bna shuu.

Re: GTR 35

Posted: Tue Nov 13, 2012 5:08 pm
by GTR
Image

2013 оны өөрчлөлт ерөнхийдөө нэг иймэрхүү болж магадгүй

Re: GTR 35

Posted: Tue Nov 13, 2012 7:39 pm
by Uuganaa
odb wrote:
2014 Nissan GT-R

Дараагийн GT-R 600 м.х-с илүү хүчтэй байх нь ...

Nissan GT-R Нюрбургрингийн туршилтын зам дээр багахан өнгөлөн далдлалттай давхиж яваад урт дурантай хурц нүдтэнгүүдийн харцанд өртжээ. Ниссаныхны GT-R-ыгаа бага багаар байнга тордон хамгийн шилдэг нь байлгадаг уламжлалаар энэхүү 4 дугуйт чөтгөр энэ удаад ч хамар дотроо нэлээд өөрчлөлттэй л байгаа. Жил бүр л үзэмж болон механик сайжруулалт хийж бүтээмж болон чадлыг шинэ түвшинд хүргэдэг билээ. 2014 оны GT-R -т том дэвшил хийж одоогоор 585 (bhp) м.х-тэй болгон тохируулсан турбочаржертай 3.8л V-6 хөдөлгүүрийг 600 (bhp) м.х-тэй болгон тавьж магадгүй ба үнэ нь 100,000 ам.долларын босгыг давах магадлалтай байна. 2013 оны оны загвар 96,000 ам.долларын үнэтэйгээр хаалга тогшин зогсож байгаа билээ.

Image

Зам дээрх машиныг харахад гадна өөрчлөлтүүд яг энэ загвартаа тохирсон биш, урд хэсэгт наалддаг тууз байгаагаас үзэхэд нүүрийг сольж магадгүй ба ерөнхийдөө 2013 оны загвартай төстэй харагдаж байна.

Image

Жингийн хувьд, GT-R –ын өндөр технологийн тоноглолууд (ATTESA ET-S four-wheel-drive, adaptive sport suspension, and dual-clutch automatic with manual controls)-ыг суурилуулснаар одоогийн 3,825 lb. буюу 1735 кг –с хөнгөхөн болох магадлалтай.

Image

Бид 2012 оны GT-R-ыг туршиж үзэхэд хамгийн огцом хурд авдаг машинуудтай элбэг өрсөлдөж байсан ба 2.6 саяын Bugatti 0-100 кмц-ын хурдыг 2.52с-д авч байхад GT-R хагас секундын дараа орж ирсэн билээ. Хөдөлгүүртээ 50 ч юмуу адуу нэмээд аэродинамикийн жаахан өөрчлөлт хийхэд л 2014 GT-R нөгөөдүүлийг барихаар л байна даа...

Image

Сурвалж: http://www.roadandtrack.com/future-cars ... issan-gt-r" onclick="window.open(this.href);return false;