Page 1 of 1

Toyota Vista

Posted: Wed Nov 09, 2011 4:56 pm
by 2ubs8
/-ревюүв Toyota Vista Ardeo 1998, 2.0 D4/
сонжиж сонжиж анхны машинаар 1998 оны "тоёота виста" /ардео комби/ авбаа... Д4 мотортой, маш тохилог том салонтой, электрон хянахтай, явдал суудал үнэн люкс гоё тэрэг байлаа...

Image
Image
Image

гэхдээ тэр үед орос тэрэг, дизель жийпнүүдээс өөр "юм" оролдож, орооцолдож үзээгүй аав бид 2 Д4 гэдэг технологитой жижигхэн бензин хөдөлгүүрийн "лай ланчинг" даанч мэдэхгүй байлаа... хихи...

виста-тайгаа 2006 оны намар, өвлийг үдэж 07 оны хавартай золгов... тэр болтол сайхан л байлаа, гэвч 4 сар гаргаад машин маань 1 л бишээ...
унтардаг, угзчидаг, өмхий үнэр нь дэндүү үнэртдэг энэ тэр болсоор байгаад 1 өдөр бүүр таг болов... энд тэнд очиж үзүүлэхээр мэдэх хүн тунчиг ховор, арга ч гүй биз тэр үед Д4 нь ховрын ховор байсан... Үнэндээ тэр эд нь ердөө л нэг муу өндөр даралтаар бензин шахагч насос байсан... Нударган гол дээрээс эргэлт авч ажиллах зарчимтай... Тэр эргэлдэгч эд нь элэгдэж хорогдохтоороо л ажилгүй болдог эд байлаа...

тэгээд хэсэг энд тэнд очиж худлаа үнэн юм хум хийлгэсээр багагүй мөнгө дэмий зарав... нэмэр болдоггүй ээ... Д4 гэгч "өндөр даралтын насос" нь л мааний хум болсныг мэдэв... хайгаад ч олдох юм биш, ганц 2 газар байхдаа 1000 ногоон гэж "хуцна"... гэтэл одоо бол үсрээл 300 ногооноор зардаг юм билээ, элбэг болоод сэлбэг их орж ирэхээр сайхан юм...

за тэгээд "анхны хайр" бүтэлгүйн жишээгээр хагацах болж зарж орхив оо хөөрхий тэр хавараа...

бусад элментар эд ангийн сайн мууг бичсэнгүй... тохиолдож болох хамгийн асуудалтай зүйлийн тухай дэлгэрүүлэв... товчхондоо энгийн хэрэглээнд таарсан сайхан тэрэг...

Re: Toyota Vista

Posted: Wed Nov 14, 2012 11:10 pm
by GaNBaYaR
urdaa hutlugchtei bgaa biz?
Vista giin hamgiin on zaluu ni heden oniih ve?
Odoo uildverledeg yumuu?

Re: Toyota Vista

Posted: Thu Nov 15, 2012 12:00 am
by Exotic
FF, AWD gj baidag, suuliih ni 03 ond uildverlegdsen ym baina.

Re: Toyota Vista

Posted: Thu Nov 15, 2012 12:10 am
by pj
Тэр Д4 гэсэн бичигтэй коллэкторыг гүү мөн их авч цэвэрлэдэг байж билээ. Аваад 2 дахь жилдээ гэрэл дохион дээр унтарч эхэлсэн тэгээд коллэкторын аваад цэвэрлэхээр хэсэгтээ гайгүй. Байнга 95 хийлгэнэ үгүй бол доголдоно өмхий үнэртэнэ. Тэгээд тос нь дорхноо харалчихдаг байсан бүтэн синтэнтик тос хийгээд нэмэргүй. 3 дахь жилдээ байнга өмхий үнэртээд унтраад эхэлхээр нь өөр машинаар сольж нэг санаа амарсан даа. Уул нь их зөөлөн явдалтай, дотор зай том, тухайн үедээ л ганган салонтой давгүй тэрэг байсан. 2001 оных гээд урд гэрэл нь энэ зурган дээрхээс арай том гадуур явж байдын тэрнээс хойш гэж байхгүй байхаа. Энэний нээрээ хэдэн амаржин пүрш сэвчэ наклад зүүн урд гэрэл грашд хэвтэж байгаа байх хэрэгтэй хүн байвал аваарай

Re: Toyota Vista

Posted: Wed Jan 02, 2013 10:13 pm
by GaNBaYaR
vista zarah hun bna uu?