Page 1 of 15
Гарааш
Posted: Mon Feb 27, 2012 9:22 am
by begunbe
2 машин (a la TLC, 4950 x 1970 x 1950)-ы тусдаа гаражын хамгийн тохиромжтой хэмжээ хэд байх вэ, туршлагатай хүн байвал хуваалцаарай!
6x7x2.5m?
Re: Chat
Posted: Mon Feb 27, 2012 12:26 pm
by begunbe
Тоосго өрчихөж болмоор л санагдаад байгаа юм... Энд тэнд тоосго өрдөг шавардлага хийдэг дамжаа байна уу?
Re: Chat
Posted: Mon Feb 27, 2012 12:36 pm
by red
Тийм шүү гараашны сэдэв хэрэгтэй, тоосго гэснээс бетонон блокоор /20 х 40 ийн 2 нүхтэй/ баривал хямд амар байх бус уу, булан болон дунд хэсгээр нь босоо арматуур гүйлгээд цементээр дүүргээд, бусдыг нь үртэсээр дүүргээд зуслангийн байшин бариж л байлаа.
Тоосго гэвэл амархан шдээ, ккк
Re: Chat
Posted: Mon Feb 27, 2012 2:03 pm
by begunbe
Энэ жинхэнэ
nonautomotive асуулт байлаа...
Өөрийн туршлагаас харахад энд барилга барьж байгаа хөлсний ажилчдад өрлөгө хийхэд дадлага туршлагаас илүүтэй нямбай байдал, хэмжилт тооцоо их дутагдалтай нь харагддаг.
Нөгөө талаас өөрөө байшингаа барьсан олон хүнийг (
герман андууд ) мэдэх тул гарцаагүй чадах юм энэ бол мөн. Хамгийн гол нь эхнээсээ тооцоо судлагаатай, зураг төсөв, төлөвлөгөөтэй, мэргэжлийн зөвлөх хүнтэй байх ёстой гэж боддог. Харин манай Форумд 3-4 барилгын инженер, архитектор бий, та нар маань зөвлөнө гэж найдаж байгаа шүү!
Тиймээс өнгөж сая Монгол Улсын Хөдөлмөрийн Төв Биржийн хуудсыг ухаж байгаад өрлөгчний үнэ төлбөргүй сургалтийн зар олоод яриад бүртгүүлчихлээ. Асуудалд намайг нухацтай хандаж байгаа гэж ойлгоорой!
Ямар ч байсан энэ зун 25 хэмийн налуу дээвэртэй, 2 машины гараж блокоор барьна. Зураг хөрөгтэй сурвалжлага оруулах болно оо. Барилгачин би чадна(
чин )гууд хэрээс хэтэрсэн мөнгө нэхэж байгаа тул асуудлыг гартаа авахаар болов B-)
Үүр
Posted: Tue Feb 28, 2012 10:28 am
by Egu
За энэ сэдэвт өөрийн хайртай төмөр хүлгээ хүйтэн нойтонд ажралгүй амарч хэвтэж эрхэлж байх амьны орон сууцны талаар ярих болноо.
Удахгүй шаардлагатай судалгаа зэргийг хийж хэрэгтэй мэдээлэлүүдийг тавих болноо.
Зөөж чаддаг эрхмүүд чат сэдэвт бичигдсэн хэсэг бичлэгүүдийг зөөж туслана уу?
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 10:41 am
by Uuganaa
Чат дотороос хэрэгтэй гэсэн бичлэгийг зөөчлөө. Нэрний хувьд Үүр гэснийг нь Гараш болгочихлоо уншхад арай эвтэйхэн юм болуу гээд
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:01 am
by begunbe
2011 оны 3 сараас хойш toyota prius 2ч загварыг унаж байна. prius11 нь миний гар дээр РУССКАЯ ЗИМА узэж амжаагуй зарагдсан бол prius 20 autoheat хучлагатай сибирская зима узэв... 2 долоо хоног дулаан гаражид кассдуулах долларын унэтэй хучлага ажлаа сайн хийсэн шуу.
байрны гадаа байсан бетон гараж маань газарт орсон тул металл хаалгыг нь салгаж аваад хаясан тул гаражын архаг ужиг хурц дутагдалд орсон билээ...
тиймээс Баянхошууны баруун салаа (зуун салаа ч бил уу)-д авсан "уул"-ндаа байшин гараж барих гэж байна.
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:04 am
by Erdi
ГАЗАР БАЙГААМ УУ?
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:06 am
by begunbe
уул байна! хаха...
уул гэснээс нэг гудам тэр чигээрээ ч юм уу.
эртний египтчуудын геометрийн аргыг гар утсан дээрх тэгш усны апп-тай хослуулан хэмжихэд 18-19 хэм налуу газар байгаа тул газар гэсэж дулаарах цагт булдозераар тэгшлэх санаатай ч миний alter ego "илэрхий налуу хазгай биш тул дэмий юманд доллар битгий урэгтий!" гэсэн болно.
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:19 am
by bilgee
гарааш гараж gesen 2 nershil dr margaldantai baigad suuld гарааш deer n togtson bolno. neree solioroi uuganaa
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:21 am
by sukhee
Аа ер нь бол амбаарыг ч гэсэн зургаа урьдчилан гаргаж байгаад зураг төслийн дагуу барьвал түрүүвчин дэх хэдэд тустай байдаг юм. учир нь зураг төсөлд бүх юмыг урьдчилан бодож боловсруулна. Хамгийн наад зах нь гэхэд л тээврийн зардал хэмнэгдэнэ. бүх шаардлагтай материалуудыг бодож нэг мөр машинаар хөлслөөд явчих боломжтой гэх үү дээ. ингэж чадвал "100 айлруу 100 удаа явдаг"ыг ядаж 98 99 болгох боломжтой.
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:23 am
by sukhee
bilgee wrote: гарааш гараж gesen 2 nershil dr margaldantai baigad suuld гарааш deer n togtson bolno. neree solioroi uuganaa
Миний бодлоор гараж л гэдэг дээ.
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:27 am
by begunbe
юм ямар байх естойг маш сайн хэлдэг герман веб, яаж хийхийг нэгд нэгэнгуй хэлдэг орос веб суулийн уед их уншиж байгаа. англи хэл дээр бол зугээр л манай юмыг авбал сайн гэж хэлэх юм доо.
хашаан доторх ландшафт ямар байх миний бодлоор арын хэсгийг ондор блокон хашаа туунтэй залгаатай 2 машины гараж (англи угээ галигласан нь дээр байх оо) мод бут эзлэх юм. Ингэхдээ мод чулуу зардаг "Хангай" захын ойролцоо байдаг гэх солонгос блокны уйлдвэрээс 2 янзын хашааны болк авах бодолтой (мэдээж илуу чанартай сайныг санал болгоосой гэж найдаж байгаа шуу!).
Хашааны багана хийдэг гэх том нэгэн янз, хашааг хийдэг гэх нимгэн/нарийн 2 хэлбэрийн блокоор Гачууртад айлын хашаа хийж байхыг узээд "ихэд таалсан" болно. Учир нь Цайз зах явахад зам дагуу газар дээр нь шинэхэнээр нь хийж зарж байгаа блок нэртэй саарал шахмал зуйлтэй адил шахуу унэтэй ч арай ориг харагдсан тул хитлистэд олон долоо хоног дээгуур явж байгаа юм аа
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:51 am
by bilgee
sukhee wrote: bilgee wrote: гарааш гараж gesen 2 nershil dr margaldantai baigad suuld гарааш deer n togtson bolno. neree solioroi uuganaa
Миний бодлоор гараж л гэдэг дээ.
estoi uuchlarai. yag ene nershil deeres bolj asuudal uusej baisan yum. yrival ih tuuh biidee. tegd ch гараж gedeg bol oros ug. mongolchilj nershsen n гараш биш
гарааш гэж 2 А тай.гараж gej heregledeg bol buruul bnda.
Re: Гараш
Posted: Tue Feb 28, 2012 11:53 am
by sukhee
хурган суурь хийж өгөхгүй бол жилийн дараа л блокон хашаа дундуураа том том ангайж хагараад уучлаарай болно шүү.